Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 80

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд 

 Улсын яллагч Н.Гэрэлмаа

 Хэлмэрч Ц.Мөнх-Ундрал 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа

 Шүүгдэгч С.Цогтбаатар

 Нарийн бичгийн дарга Б.Урангоо  нар оролцов.

Аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211-р зүйлийн 211.1-д зааснаар С.Цогтбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201618000029  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт        

     Шүүгдэгч Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1985 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, аавын хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 1 дүгээр баг 2 дугаар хэсэг 045 тоотод оршин суух хаягтай, сахиул ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, 1 нас 7 сартайдаа тарианы хордлогонд ороод хэлгүй, дүлий болсон, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигин овогт Сүхбаатарын Цогбаатар РД /МЬ85121411/

      

Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч С.Цогтбаатар нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Номт гэх газраас 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүй 2 ургаа нойтон нарс мод болон унасан хуурай нарс модыг тайрч 3-4 метрээр 23 ширхэг болгон бэлтгэж байгаль орчинд 318087 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

Тодорхойлох нь

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд 

      Шүүгдэгч С.Цогтбаатарын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн …...би 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Хан Оргил амралтын газрын хойно байдаг уул руу явж түлээний мод бэлтгэсэн. Тэр мод бэлтгэсэн газрынхаа нэрийг мэдэхгүй. Амралтын газраас 100-150 метр орчим зайтай ой байдаг би ууланд очиж гар хөрөөгөөр мод унагаасан. Дараа нь дахиж жижиг мод хөрөөдөж унагаагаад аваад явсан. Унагаасан модоо би уяагаар чирээд аваад явсан. Тэгээд амралтын газрын гражинд хийж хадгалсан. Гражинд байсан моднуудыг хэсгийн төлөөлөгч, хэдэн хүмүүстэй ирээд бүгдийг нь аваад явсан. Гражид байсан бүх модоо би уулнаас хөрөөдөж жижиг болгоод гражид хадгалсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/     

     Хохирогч Г.Мартын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....С.Цогтбаатарын бэлтгэсэн мод нь хууль бусаар бэлтгэж, зөөвөрлөж, хадгалсан байсан. Иргэн С.Цогтбаатар нь мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй байсан. Түүний бэлтгэсэн мод нь хэрэглээний хуурай болон нойтон нарсан моднууд байсан. Байгаль орчин экологид учирсан хохирлыг нөхөн төлвөл надад нэхэмжлэх зүйл байхгүй..... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

     Гэрч Ж.Эрдэнэтуяагийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....Би 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр амралтынхаа газарт ирэхэд амралтын газрын доор гражинд хураалттай бөөрөнхий мод байсан. Манай гражинд нийт 23 ширхэг бөөрөнхий мод байсан. 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 11 цагийн үед Цогооноо жижиг гар хөрөө аваад явсан. Би 30 минутын дараа тэр мод бэлтгэсэн газрыг нь харсан чинь газар унагасан модоо жижиг гар хөрөөгөөр дундуур нь тайрч жижиг болгоод чирч авч ирээд амралтын газрын гражинд хийсэн. Тэр орой 19 цагийн үед цагдаа, мэргэжлийн байгууллага нь ирээд манай гражинд байсан модыг хурааж авсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/

Гэрч А.Эрдэнэбаярын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Он сараа сайн санахгүй байна барагцаагаар 2016 оны 01 дүгээр сарын дундуур байх Номтын заставын баруун талд байрлах Хан-Оргил амралтын газрын ууланд доошоо Хан-Оргил амралтын газар руу чиглэсэн модны өнхрүүлсэн мөр цасан дээр гарсан байсан. Модыг чирч явсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/

Гэрч З.Амарсайханы 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....С.Цогтбаатар нь мод бэлтгэсэн талаар анх иргэдийн мэдээллийн дагуу очиж үзэж шалгахад амралтын газрын  доор гражинд мод бэлтгээд хурааж хадгалсан байсан. Мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй байсан. Цогтбаатар нь хууль бусаар нойтон мод бэлтгэсэн байсан. Хан-Оргил амралтын газрын хувьд мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/

Гэрч Л.Нэргүйн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би Алтанбулаг сумын Номт гэх газрын 4-р заставт хилийн манааны үүрэг гүйцэтгэж байхад цасан дээр бөөрөнхий мод чирсэн мөр гарсан байсныг би хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Манай заставын харалдаа ууланд цасан дээр мод чирэгдсэн мөр нь Хан Оргил амралтын газар руу чиглэсэн байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 дүгээр тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр тал/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17 дугаар тал/

Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны №02 тоот дүгнэлт /хх-ийн 31-33 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-53 дугаар тал/

С.Цогтбаатарын нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-ийн 58-59 дүгээр тал/

Сүхаатар сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр тал/

     Шүүгдэгч С.Цогтбаатарыг 2016 оны 02 дугаар сарын 20-нд сэжигтнээр /хх-ийн 46-47/  2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр  яллагдагчаар /хх-ийн 49-50/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд 

    Гэрч  А.Энхжаргалын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би Сэлэнгэ аймаг дахь Хөнжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооний тэргүүн гэж явдаг. Манай байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль сурталчилах мөн эмзэг давхрагын айл өрхүүдэд сургалт хичээл явуулж бусад байгууллга мөн албан тушаалтантай хамтран ажилладаг Төрийн бус байгууллага юм. С.Цогтбаатар нь хэлгүй, сонсголгүй чалдварын хувьд бол 100 хувь сонсгол хэлгүй яагаад ч онош нь дахин сэргээгдэх боломжгүй. Олоэ улсад эмчилгээгүй гэж явдаг. Төрлөхийн хэлгүй сонсголгүй хүн гэж хэлж болно. Хэлгүй хүн бол давхар сонсголгүй болдог. Саа саажилт харвалт өгсөн хүмүүс хэл сонсгол нь нөхөн сэргээгдэх боломжтой... гэх мэдүүлэг  /хх-ийн 125-126 тал/

    Гэрч Г.Энхтүвшингийн 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн   .... Алтанбулаг сумын 3 дугаар баг Номт гэх газрын Хан-Оргил амралтын газарын төв байрны доод гражнаас Байгал орчны хяналтын Улсын байцаагч О.Отгонтөгөс нь Байгаль хамгаалагч Г.Март, хэсгийн төлөөлөгч Ц.Пүрэвсайхан нарын хамт Номт гэх газрын Хан-оргил гэх амралтын газрын гражнаас 23 ширхэг бөөрөнхий модыг ачиж Алтанбулаг сумын журмын хашаанд буулгасан.Модын хураан авч байхад Ж.Эрдэнэтуяа Цогтбаатар гэх залуу байсан. Бид нарыг ажилаа хийж байхад хажууд хамт байсан. Модыг хураан авч байхад Ж.Эрдэнэтуяа гэх эмэгтэй ямар нэгэн зүйл хэлж яриагүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 127 тал/

    Гэрч М.Ганболдын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд ө гсөн   ...Дүгнэлтэнд дурьдахдаа 23 ширхэг модонд Алтанбулаг сумын ЗДТГ-ын хашаанд модонд хэмжилт хийсэн.Дүгнэлт гаргахдаа 23 ширхэг модыг 22 ширхэг гэж бичин техникийн алдаа гаргасан энэ алдаа нь бид нарын буруутай үйл ажиллагаа юм. MNS-2379-2010 стандартыг Стандартчлал хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2010-оны 21 дүгээр тогтоолоор баталсан байдаг бөгөөд хамрах хүрээ нь мод бэлтгэх ажлын дамжиллагаас гарсан төрөл бүрийн бөөрөнхий модон материалын эзэпхүүнийг тухайн модны нарийн үзшшрийн голч уртын хэмжээнээс хамааруулан тогтоооход хэрэглэдэг бөгөөд энэ стандартыг бэлтгэн нийлүүлэгч тээвэрлэгч хэрэглэгч ба хууль хяналтын байгууллагууд хэрэглэдэг. Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009-12-11- ний 349-р тушаалаар баталсан.Ойн экологи-эдийн засагийн үнэлгээ ойн сангийн модны 1-шоо метр эзлэхүүн тус бүрээр тогтоосон байдаг тул дээрх стандартаар тогтоосон эзэлхүүнийг үндэслэл болгон ажилладаг.... гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 130-132 дугаар тал/

     Гэрч Ж.Эрдэнэтуяагийн 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би түлээний модоо 2015 оны 10 дугаар сард л авсан санагдаж байна. Яг хүйтэн орж байхад авсан.140.000 төгрөгөөр зах дээрээс Итгэл модны зах дэрээс портер мод худалдаж авч байсан. Би тэр машины дугаар ямар хүн байсан талаар мэдэхгүй тэр хүмүүсээ ч одоо би хараад танихгүй хүмүүсийн жишгээр худалдаж авсан. Хүмүүс тэндээс мод худалдаж авдаг гэхээр нь тэндээс мод авсан.....гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 133 дугаар хуудас/.

     Гэрч О.Отгонтөгсийн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн   ...Хан-Оргил гэх хүний үйл ажиллагаа явуулдаг гражнаас 1.75м, 4.25м урттай 10 ширхэг нойтон, 13 ширхэг хуурай нийт 23 ширхэг нарсан бөөрөнхий мод хураан авсан.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134-136 дугаар тал/

      Гэрч Ц.Пүрэвсайханы 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ....Алтанбулаг сумын 3 дугаар баг Номт гэх газрын Хан-Оргил амралтын газрын төв байрны доод гражнаас Байгаль орчины хяналтын улсын байцаагч О.Отгонтөгөс,Байгаль хамгаалагч Г.Март нарын хамт Номт гэх газрын Хан-Оргил гэх газрын гражнаас 23-н ширхэг бөөрөнхий мод зохих зөвшөөрөлгүй олж илрүүлэн хураан авсан.Тухайн үед Хан-Оргил амралтын газрын захирал ажилтай Ж.Эрдэнэтуяа гэх эмэгтэй модны талаар бичиг баримт үзүүлээгүй. Гражинд байсан түлээний модын бид нар хураан аваагүй.Угаасаа түлээний мод нь хөрөөдөөд хагалчихсан их мод байсан. Бөөрөнхий хэлэн ширхэг мод байсан тэрэнд нь хүрээнгүй.Хэрэглээний моднуудыг л хураан авсан.Эрдэнэтуяа гэх эмэгтэй модын хураан авч байхад хамт байсан.Бид нар Эрдэнэтуяа гэх эмэгтэйгээс эдгээр модын хаанаас хэзээ ямар зөвшөөрлөөр бэлтгэсэн юм бэ гэж асуухад ... Эрдэнэтуяа нь Цогтбаатар уулнаас бэлдэж зохих зөвшөөрөлгүй,зөвшөөрөл аваагүй гэж хэлж байсан. Бид нар Эрдэнэтуяа гэх эмэгтэйгээр өрөөр нь залгуулан зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг хураан авч Алтанбулаг сумын ЗДТГ-н хашаанд буупгасан.... гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 137 дугаар хуудас/.

      Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн магадлагаа №34/16 тоот дүгнэлт.

    1.Сэжигтэн яллагдагч С.Цогтбаатар нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн талаар өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан.

    2. Сэжигтэн яллагдагч С.Цогтбаатар нь сэтгэцийн хувьд удамшлийн өвчингүй эрүүл болно.

    3.  Сэжигтэн яллагдагч С.Цогтбаатар нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно.

    4.  Сэжигтэн яллагдагч С.Цогтбаатар нь сэтгэцийн хувьд эрүүл учир албадан эмчилгээ хийлгэх шаардлаггүй болно.

    Шинжээчийн дүгнэлт 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр №18-04-003/11 тоот дүгнэлт /хх-ийн 143-145 дугаар тал/

   Модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 150-158 дугаар тал/ зэрэг болно.

 

           Шүүгдэгч С.Цогтбаатар нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Номт гэх газраас 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүй 2 ургаа нойтон нарс мод болон унасан хуурай нарс модыг тайрч 3-4 метрээр 23 ширхэг болгон бэлтгэж байгаль орчинд 318087 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

     Үүнд; Хохирогч Г.Мартын /хх-ийн 22/, гэрч Ж.Эрдэнэтуяагийн /хх-ийн 23, 133/, А.Эрдэнэбаярын /хх24/, З.Амарсайханы /хх26/, Л.Нэргүйн /хх27/, А.Энхжаргалын /хх125-126/, Г.Энхтүвшингийн /хх127/, М.Ганболдын /хх130-132/, О.Отгонтөгсийн /хх134-136/, Ц.Пүрэвсайханы /хх137/ мэдүүлэг, экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02,  2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18-04-003/11 тоот дүгнэлтүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 дүгээр тал/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр тал/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/, Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17 дугаар тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-53/, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн 34/16 тоот магадлагаа /хх-ийн 140/ болон шүүгдэгч С.Цогтбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг болно.

          Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн хууль сануулж авсан мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв. Учир нь дээрх хохирогч, гэрчүүд нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй, ажил үүргийн хувьд тухайн хэрэгт мэдүүлэг өгсөн байгааг дурьдах нь зүйтэй.  

          Шүүгдэгч С.Цогтбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  Ойн хууль тогтоомж зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс С.Цогтбаатар нь хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй, сонсож ярьж чаддаггүй, мөн гэмт хэрэг зөрчлийн талаар сургалтанд хамрагдаж мэдээлэл авч байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 28 дугаар зүйлийн 28.1-д гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, түүнчлэн учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэж заасны дагуу шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна. 

Учир нь Шүүгдэгч С.Цогтбаатар нь 31 настай, хэр яриа сонсголын бэрхшээлтэй боловч сэтгэцийн хувьд эрүүл саруул, өөрийн үйлдэл үйл ажиллагааг хариуцах чадвартай, нийгмийн харилцаанд идэвхитэй оролцдог зэрэг байдал нь хавтаст хэрэгт цугларч ирсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг ...түүнчлэн учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан... гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. 

           Шүүгдэгч С.Цогтобаатарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.1.1-д зааснаар анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 55-р зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар шүүгдэгч нь  учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан хөнгөрүүлэн үзэж түүний хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялын биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар Алтанбулаг сумын ЗДТГ-ын хашаанд байгаа 23 ширхэг нарсан модыг улсын орлогод оруулах нь зүйтэй. 

          Шүүгдэгч С.Цогтбаатар нь 23 ширхэг бөөрөнхий нарс модны үнэ 350.000 төгрөг төлж баргдуулсныг дурьдав.   

  Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар хөрөө, 3 метр олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

           

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297 -р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Боржигон овогт Сүхбаатарын Цогтбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 211-р зүйлийн 211.1-д  заасан Ойн хууль тогтоомж зөрчих гэмт хэрэгт  гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211-р зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Цогтбаатарт 01 /нэг/  жилийн хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Цогтбаатарт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Цогтбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.   

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ-ын хашаанд хадгалагдаж байгаа 23 ширхэг нарсан модыг хурааж улсын орлогод оруулсугай. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар хөрөө, 3 метр олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч С.Цогтбаатарт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай .

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч С.Цогтбаатарын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн Газарт  даалгасугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар шүүгдэгч С.Цогтбаатар нь захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

10.Шүүгдэгч С.Цогтбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.ЭРДЭНЭХИШИГ