Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 243

 

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Төрийн банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Онгон сумын 2-р баг шар бүрд гэх газар оршин суух, УС57070918 регистртэй, Баатар овогт Цэндсүрэнгийн Баярсайхан, ХЕ63111967 регистртэй, Хусай овогт Арслангийн Оюунчимэг нарт холбогдох, “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 20.454.066,88 / хорин сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга жаран зургаан төгрөг наян найман мөнгө / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 04-р сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Төрийн банкны зээлдэгч Ц.Баярсайхан, хамтран зээлдэгч А.Оюунчимэг нар нь Төрийн банкны Сүхбаатар салбарын харъяа Онгон тооцооны төвөөс 2014.10.17-ны өдөр зээлийн хорооны хурлын 227/432 тоот гэрээний дагуу 30.000.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай 227/2787 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч Ц.Баярсайхан, хамтран зээлдэгч А.Оюунчимэг нар нь 2017.03.28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2017.02.16-ны өдрөөс хойш төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд 2017.03.28-ны байдлаар үндсэн зээл 20.351.029,34 төгрөг, хуримтлагдсан хүү 103.037.54 төгрөг, нийт 20.454.066,88 / хорин сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга жаран зургаан төгрөг наян найман мөнгө / төгрөгийн зээл, зээлийн хүүг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Баярсайхан, А.Оюунчимэг нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн банкны Сүхбаатар салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Төрийн банкны Онгон тооцооны төвөөс 30.000.000 төгрөгийн зээл авсан. Төрийн банкны нэхэмжилсэн 20.454.066,88 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 670.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 19.784.066,88 төгрөгийг төлөөгүй байна. Тус 19.784.066,88 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбар нь хариуцагч Ц.Баярсайхан, А.Оюунчимэг нараас “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 20.454.066,88 / хорин сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга жаран зургаан төгрөг наян найман мөнгө / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Баярсайхан, А.Оюунчимэг нар нь 670.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 19.784.066,88 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 260.220 төгрөгийн 50 хувь болох 130.110 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал  хувь болох 130.110 төгрөгийг хариуцагч Ц.Баярсайхан, А.Оюунчимэг нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарын “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 19.784.066,88 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Баярсайхан, А.Оюунчимэг нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 260.220 төгрөгийн 50 хувь болох 130.110 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал  хувь болох 130.110 төгрөгийг хариуцагч Ц.Баярсайхан, А.Оюунчимэг нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        Ш.ОЮУНГЭРЭЛ