Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 465

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 7 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, РД:ОН86122364, Бүлчин овогт Энхээгийн Энхцэцэг,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 7 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЮ87041416, Шавгууд овогт Ганбаатарын Батхишиг нарт холбогдох,

     Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 5.922.065,76 төгрөг, зээлийн хүү 440.212,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.038,02 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, нийт 6.375.816,07 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Э.Энхцэцэг, Г.Батхишиг нар нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ201642885575 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг сарын 1.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1 5.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 77.934,24 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 153.665,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 0 төгрөг, нийт 231.600 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 97 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-т заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийг төлөх мэдэгдэл,хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд: 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ201642885575 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 5.922.065,76 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 440.212,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3.038,02 төгрөг, нийт 6.365.316,08 төгрөг, шүүхэд нэхэмжлэл нотариатын төлбөр 10.500 төгрөг, нийт 6.375.816,07 төгрөг гаргуулах, зээл төлөгдөхгуй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр хангуулж зээлийг төлүүлж өгнө үү.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бурдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.

      Хариуцагч Э.Энхцэцэг, Г.Батхишиг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.Энхцэцэг, Г.Батхишиг бид Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо нэхэмжилж байгаа 6.375.816 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр эхний ээлжийн 3.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг бага багаар төлж барагдуулна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Э.Энхцэцэг, Г.Батхишиг нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь хариуцагч Э.Энхцэцэг, Г.Батхишиг нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 5.922.065,76 төгрөг, зээлийн хүү 440.212,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.038,02 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, нийт 6.375.816,07 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Энхцэцэг, Г.Батхишиг нар нь нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 5.922.065,76 төгрөг, зээлийн хүү 440.212,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.038,02 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, нийт 6.375.816,07 төгрөгийг төлж барагдуулахаар, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч Э.Энхцэцэг, Г.Батхишиг нар нь Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 5.922.065,76 төгрөг, зээлийн хүү 440.212,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.038,02 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, нийт 6.375.816,07 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

     Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.963 төгрөг төлсөн ба тал хувь болох 58.482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 58.482 төгрөг, хариуцагч Э.Энхцэцэг, Г.Батхишиг нараас 58.482 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 5.922.065,76 төгрөг, зээлийн хүү 440.212,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.038,02 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, нийт 6.375.816,07 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Энхцэцэг, Г.Батхишиг нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 116.963 төгрөгөөс 58.482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 58.482 төгрөг, хариуцагч Э.Энхцэцэг, Г.Батхишиг нараас 58.482 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгосугай.

    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Э.Энхцэцэг, Г.Батхишиг нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР