Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 468

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 8 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ61061214, Борлууд овогт Пагчигийн Дорлигсүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Дорлигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч П.Дорлигсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1961 онд төрсөн, 56 настай, ам бүл 4. Би 1978 оны 6 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад гачегариар, 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд цэргийн алба хаасан. Улмаар цэргийн албанаас халагдаж ирээд 1982 оны 9 дүгээр сараас 1985 оны  12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад зууханд гачегариар, 1986 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Мал аж ахуйн үржил селекцийн улсын станцад тракторчноор тус тус тус тус ажиллаж байсан. Увс аймгийн Мал аж ахуйн үржил селекцийн улсын станц нь тухайн үед хувьд шилжээгүй тухайн нэрээрээ үйл ажиллагаагаа явуулж байсан. Миний ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн тул аймгийн архивын газарт хандан цалингаа шүүлгэж авсан, харин ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдоогүй болно. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон тул миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч П.Дорлигсүрэн нь Увс аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад 1978 оны 6 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл качегориар,  Увс аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад 1982 оны 9 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал качегориар, Увс аймгийн Мал аж ахуйн үржил селекцийн улсын станцад 1986 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Пагчигийн Дорлигсүрэнгийн Увс аймгийн МААҮС-д 1978 оны 6 дугаар сараас 1979 оны 6 дугаар сар хүртэл, 1982 оны 9 дүгээр сараас 1994 оны 6 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. П.Дорлигсүрэнд 1980 оны 5 дугаар сарын 12-ны өдөр олгосон тракторч-машинчийн үнэмлэх,

3. Увс аймгийн Малчин сум дахь ХАА-н үйлдвэрлэл-туршлагын станцын даргын 1984 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5 тоот “Хариуцлагатай дежур томилох тухай” тушаалын хавсралтын 14-рт П.Дорлигсүрэн качегорь, 5 сарын 2-3 өдөр” гэжээ,

4. Увс аймаг дахь Мал аж ахуйн үржил селекцийн улсын станцын даргын 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 30 тоот “Октябрийн баярын өдөр ажиллах хариуцлагатай дежур томилох тухай” тушаалын хавсралтын 9-рт П.Дорлигсүрэн, 8-ны өдөр, 4 цаг” гэжээ,

5. Увс аймаг дахь Мал аж ахуйн үржил селекцийн улсын станцын даргын 1991 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 1 тоот “Комисс томилох тухай” тушаалд комиссын гишүүнд П.Дорлигсүрэн бичигджээ,

6. Увс аймаг дахь Мал аж ахуйн үржил селекцийн улсын станцын даргын 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 1 тоот “Монгол улсын засгийн газрын 1992 оны 69-р тогтоолыг хэрэгжүүлэх тухай” тушаалын хавсралтын 9-рт П.Дорлигсүрэн, мэргэжил тракторчин гэж бичигджээ,

7. Гэрч Ц.Дүрзээгийн шүүхэд өгсөн: “Би 1985 оноос эхлэн Увс аймгийн Мал аж ахуйн Үржил селекцийн улсын станцад бичээчээр 1998 он хүртэл ажилласан юм. П.Дорлигсүрэн нь 1985 онд намайг ажилд ороход тэнд гачегорь, галчаар ажиллаж байсан бөгөөд сүүлд машинистаар 1994 оныг дуустал ажилласан. 1994 онд манай байгууллагаас галч, гачегориудыг цомхотголоор чөлөөлж гар галлагаатай болсон юм. Тухайн үед манайд 4 ээжлийн гачегорь, 1 слесарь ажилладаг байнсны нэг нь П.Дорлигсүрэн байгаа юм. Ер нь галч гачегариуд маань өвлийн улиралд галаа галлаад, зуны цагт трактор барьж өвч хадлан бэлдэх зэрэг туслах ажлуудыг мөн хийдэг байлаа. Увс аймгийн Мал аж ахуйн Үржил селекцийн улсын станцын даргаар Д.Начин гэх хүн ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

8. Гэрч Б.Жаргалсайханы шүүхэд өгсөн: “Би 1987 оноос Увс аймгийн Мал аж ахуйн Үржил селекцийн улсын станцад зоотехникчээр ажилд орж 1992 он хүртэл ажилласан юм. Би ажиллах хугацаандаа байгууллагын харьяа Завхан, Зүүнговь, Сагил сумдад томилогдон ажиллаж байсан юм. П.Дорлигсүрэн нь 1987 онд намайг ажилд ороход тэнд гачегорь, галчаар ажиллаж байсан бөгөөд сүүлд машинистаар 1994 оны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн юм. Манай байгууллага нь малын үйлдвэр угсааг сайжруулах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг байсан учраас нэгдлүүдтэй байнга хамтарч ажилладаг, улмаар 1992 оны үеэс нэгдлүүд хувьчлагдаж мал хувь хүний гар дээр очсон үеэс зоотехнихчийн хэрэгцээ байхгүй болж би ажлаас чөлөөлөгдсөн хүн байгаа юм. Мөн сум бүр зоотехникчтэй ажилладаг байсан бөгөөд ерөнхийдөө манайх 20 гаруй ажилчинтай байлаа” гэх мэдүүлэг,

9. Гэрч Ц.Дүрзээ, Б.Жаргалсайхан нарын Увс аймгийн Мал аж ахуйн үржил станцад ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч П.Дорлигсүрэн нь Увс аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад 1978 оны 6 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл качегориар,  Увс аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад 1982 оны 9 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал качегориар, Увс аймгийн Мал аж ахуйн үржил селекцийн улсын станцад 1986 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн П.Дорлигсүрэнгийн Увс аймгийн МААҮС-д 1978 оны 6 дугаар сараас 1979 оны 6 дугаар сар хүртэл, 1982 оны 9 дүгээр сараас 1994 оны 6 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, түүнд 1980 оны 5 дугаар сарын 12-ны өдөр олгосон тракторч-машинчийн үнэмлэх, Увс аймгийн Малчин сум дахь ХАА-н үйлдвэрлэл-туршлагын станцын даргын 1984 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5 тоот “Хариуцлагатай дежур томилох тухай” тушаал, Увс аймаг дахь Мал аж ахуйн үржил селекцийн улсын станцын даргын 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 30 тоот “Октябрийн баярын өдөр ажиллах хариуцлагатай дежур томилох тухай” тушаал, Увс аймаг дахь Мал аж ахуйн үржил селекцийн улсын станцын даргын 1991 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 1 тоот “Комисс томилох тухай” тушаал, Увс аймаг дахь Мал аж ахуйн үржил селекцийн улсын станцын даргын 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 1 тоот “Монгол улсын засгийн газрын 1992 оны 69-р тогтоолыг хэрэгжүүлэх тухай” тушаал, гэрч Ц.Дүрзээ, Б.Жаргалсайхан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

       Иймд нэхэмжлэгч П.Дорлигсүрэнгийн Увс аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад 1978 оны 6 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 жил, 15 хоног качегориар,  Увс аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад 1982 оны 9 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал 3 жил, 4 сар качегориар, Увс аймгийн Мал аж ахуйн үржил селекцийн улсын станцад 1986 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил тракторчноор, нийт 13 жил, 4 сар, 15 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Дорлигсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борлууд овогт Пагчигийн Дорлигсүрэнгийн Увс аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад 1978 оны 6 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 /нэг/ жил, 15 /арван тав/ хоног качегориар,  Увс аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад 1982 оны 9 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сар качегориар, Увс аймгийн Мал аж ахуйн үржил селекцийн улсын станцад 1986 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил тракторчноор, нийт 13 /арван гурав/ жил, 4 /дөрөв/ сар, 15 /арван тав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч П.Дорлигсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР