Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 00011

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн1 зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шуүхийн шүүгч Б.Хэрлэн би Ж.Дунуугийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Зуун мод Тахилтын булаг гэх газар оршин суух Сумчин овогт Сүхтэйн Баянхүүд /РД:ПБ67011718, Утас:95893899/ холбогдох 2200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 2016 оны 12дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Ж.Дунуу нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... С.Баянхүү манай малыг маллаж байсан билээ. 2014 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Ж.Дунуу миний адуунаас 2 тооны гүү дутаж цагдаагийн байгуулагад хандсан. Цагдаагийн байгуулага манай малыг маллаж байсан С.Баянхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Гэвч би С.Баянхүүтэй сайн дураараа эвлэрч 2015 оны 01 дүгээр                сарын 10-ны өдрийн 5/05 дугаартай прокурорын        тогтоолоор     эрүүгийн

хэргийг хэрэгсэхгүй      болгосон.   С.Баянхүү нь 2 тоон             гүүний үнэ      болох   2200000

төгрөгийг төлнө гэдэг боловч одоог хүртэл төлж байрагдуулаагүй тул Ж.Дунуу миний итгэмжлэн өгсөн малыг маллаж байсан С.Баянхүүгээс 2200000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Баянхүү нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... С.Баянхүү миний бие нь Ж.Дунуугийн малыг маллаж байсан нь үнэн. Миний маллаж байсан адуунаас 2 тооны гүү дутаж алга болсон. Ж.Дунуу нь 2 гүүний үнэ болох 2200000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг 2017 оны 07 дугаар сар, 08 дугаар саруудад 2 хувааж төлөх саналтай байна. Учир нь бй саалийн 5 үнээтэй хавар дулаан орж хавар таргалахаар уг мөнгийг төлнө. Маргах зүйл байхгүй гэжээ.

Үндэслэх нь:      

Нэхэмжлэгч Ж.Дунуу нь 2200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Баянхүү нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

1.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Дунуугийн 2200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Баянхүү нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний          хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн

74.5     дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 50150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Баянхүүгээс 25075 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 25075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Дунууд олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

75.6     дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайб асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                        ХЭРЛЭН