Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00115

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыгхүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн № 139 тоотод оршин суух, Боржигон овогт Дамбадаржаагийн Баянцэцэгт /РД:ИВ74042007, Утас:99418752/, холбогдох 3374271.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбар нь шүүхэд

гаргасан нэхэмжлэлдээ:........... Дамбадаржаа овогтой Баянцэцэг нь тус банктай 2015

оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2015/000235/0093 тоот цалингийн зээл ба барьцааны гэрээ байгуулан нийт 4000000 төгрөгийн зээлийг Дугуй засвар нээх, Хаан банкны зээлийг хаах зориулалтаар сарын 1.5 хувийн хүүтэйгээр, нийт 36 сарын хугацаатай зээлж авсан билээ. Зээлдэгч нь Цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлого, мөн Худалдаа хөгжлийн банкны 455052197 тоот цалингийн картын дансны орлогыг барьцаалсан. Зээлдэгч Д.Баянцэцэг нь 2016 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийг хугацаандаа төлөөгүй өнөөдрийг хүртэл зээлийн хуваарь зөрчигдөж, эргэлзээтэй ангилалд орсон болно. Зээлдэгч Д.Баянцэцэг нь цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэл: 3.308.829.87 төгрөг,

Үндсэн хүүгийн үлдэгдэл: 61,441.82 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл: 00 төгрөг Нийт: 3.370.271.69 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 3,370,271.69 төгрөг, нотариатийн үйлчилгээний хөлс 4,000.00 төгрөг нийт 3.374.271.69 төгрөг, тус банк улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 68.874.34 төгрөгийг тус тус зээлдэгч Д.Баянцэцэгээс гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Баянцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:.......... Худалдаа

хөгжлийн банкны Зүүнхараа салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай

танилцлаа. Д.Баянцэцэг миний бие уг нэхэмжилж байгаа 3.374.271.69 төгрөгийг төлж барагдуулах болно. Уг төлбөрийг төлөхөд маргах зүйл байхгүй болно гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжпэгч Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбарын 3.374.271.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг хариуцагч Д.Баянцэцэг нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

1.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбарын 3.374.271.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Баянцэцэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний        хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн

74.5    дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 68874.34 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Баянцэцэгээс 34437.17 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 34437.17 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

75.6    дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН