| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00419/И |
| Дугаар | 194 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 194
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ц.Ариунболдын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Цэрэндуламд холбогдох “29.800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагч Д.Цэрэндулам, түүний өмгөөлөгч М.Гансүх, гэрч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ч.Ариунболд, Д.Цэрэндулам нар 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн зээлийн гэрээний өдөр харилцан тохиролцож Ч.Ариунболд нь 30.000.000 төгрөгийг 1 сарын 8%-ийн хүүтэйгээр Д.Цэрэндуламд зээлдүүлэхээр болсон. Ингээд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн тойргийн нотариат дээр зээлийн гэрээ , Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг 3 хэсэгт орших 42м2 хувийн орон сууцыг зээлийн гэрээний барьцаанд тавихаар тохиролцож барьцааны гэрээг тус тус хийж баталгаажуулан Ч.Ариунболд нь Д.Цэрэндуламд 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэрээнд тохирсон 1 сарын хугацаа өнгөрөхөд зээлдэгч Д.Цэрэндулам нь зээлийн гэрээний хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 2 сараар сунгахыг хүсэж хний 2 сарын зээлийн хүү 4.800.000 төгрөг өгөх ёстойгоос 4.000.000 төгрөг өгсөн. Д.Цэрэндулам нь өнөөдрийг хүртэл Ч.Ариунболдод төлөх ёстой 49.800.000 төгрөгнөөс 29.800.000 төгрөгийг төлж барагдуулалгүй хохироож байна. Иймд Цэрэндуламаас болон түүний барьцааны хөрөнгөөс Зээлийн гэрээний гүйцэтгээгүйүүрэг болох 29.800.000 төгрөгийг гаргуулан Ч.Ариунболдод олгож хохиролгүй болгож өгнө үү гэх.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 217 тоотод оршин суух, ам бүл 3, ээж дүүгийн хамт амьдардаг, Өмгөөлөгчийн туслах ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Харнууд овогт Уртнасангийн Түвшин, РД:/МУ-95062451/ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Иргэн Ц.Ариунболд болон Д.Цэрэндулам нар нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Д.Цэрэндулам 30.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатайгаар 8 хувийн хүүтэй зээлж авсан байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дуусч байх явцад зээлийн хүүг төлөх боломжгүй байна гэсний дагуу зээлийн гэрээг 2 сарын хугацаагаар сунгасан. Гэрээг 2 сараар сунгасан боловч зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 30.000.000 төгрөг төлөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй. Хүүний төлбөрт л 4.900.000 төгрөг төлсөн. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд алданги тооцогдоод явж байсан. Ингээд үндсэн мөнгө, хүү, алданги нийлээд 49.800.000 төгрөг хуримтлагдсан байсан. Уг мөнгийг төлөх талаар нэхэмжлэгч талаас удаа дараа шаардлага гаргаж байсан. Д.Цэрэндулам манай найзад байгаа машиныг өгье гэсэн агуулга бүхий зүйл хэлдэг байсан. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрөө төлж барагдуулахгүй бол Ц.Гантулгын машиныг 20.000.000 төгрөгөөр тооцож төлбөрт суутгаж өгнө гэж ярьж байсан. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ямар нэгэн төлбөрт төлөлт хийгээгүй тул Д.Гантулгын Lexus 470 маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр тооцож зээлэнд суутгаж авсан. Өнөөдрийн байдлаар хариуцагч Д.Цэрэндуламын төлбөл зохих мөнгөн дүн 29.800.000 төгрөг үлдсэн ба үүний 1.350.000 төгрөгөөс татгалзаад 28.450.000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна. 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 182 хоногийн хугацаанд хариуцагч тал зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй учраас Иргэний хууль болон гэрээнд заасны дагуу алданги тооцож эхэлсэн. Алдангийг Иргэний хуулинд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 16 150 000 төгрөгөөр бодсон ба үүнийг машины үнээр тооцож төлсөн гэж үзэж, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 28 450 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэх.
Хариуцагч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, Орхон 3 дугаар хэсэг, 21 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Монгол овогт Дагвын Цэрэндулам, РД:/ЙК-78030706/ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.Цэрэндулам миний бие 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Ариунболдоос 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй 30.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Би уг мөнгийг аваад бүгдийг нь Ц.Гантулгад өгсөн. Үүнийг Ц.Ариунболд мэдэж байсан. Миний үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан ба мөнгийг Ц.Гантулга авсан. Гэрээг 2 сараар сунгасан гэж яриад байна. Гэрээг хоёр сараар сунгах тухай ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй. Ц.Ариунболд уг 30.000.000 төгрөгийг Ц.Гантулга авсан гэдгийг мэдэж байсан учир надаас нэхдэггүй байсан. Миний бие зээлийн төлбөрт 2 сарын хүү бүтнээр нь төлсөн. Ц.Ариунболд намайг “5 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна” гэхээр нь би 100.000 төгрөг нэмээд хүүнд нийт 4.900.000 төгрөг төлсөн. Мөнгөө төлөх талаар надад огт хэлээгүй байж Ц.Гантулгын lexus 470 маркийн автомашиныг барьцаанд авсан байсан. Би 3 сарын дараа Ц.Гантулгатай уулзаад “чи өрөө барагдуулсан уу?” гэхэд одоо ямар ч төлбөр үлдээгүй. Яагаад гэвэл би өөрийнхөө lexus 470 автомашинаа өрөндөө өгсөн. Харин “чи Ц.Ариунболдоос үл хөдлөх эд хөрөнгөнийхөө гэрчилгээг аваарай” гэж хэлсэн. Ингээд үүнээс хойш бүтэн жилийн дараа нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасныг би ойлгохгүй байна. Гэрээ Ц.Ариунболд бид хоёрын хооронд хийгдсэн байтал үүргийг өөр хүнээр гүйцэтгүүлсэн нь хууль бус гэж үзэж байна. Ямар ч хүн Lexus 470 машиныг 20.000.000 төгрөгөөр үнэлэхгүй. Тухайн үед lexus 470 маркын автомашины зах зээлийн дундаж ханш 60.000.000 төгрөг орчим байсан. Нэхэмжлэгч тал зээлийн барьцаанд 60.000.000 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх машин авсан тул өр бүрэн барагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэх.
Гэрч; Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 23в байрны 059 тоотод оршин суух, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, хувиараа газар тариалан эрхэлдэг, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Хан-Өндөр овогт Доржсүрэнгийн Гантулга, РД:/ЧМ-79032116/ нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн асуултад хариулж өгсөн мэдүүлэгдээ ... энэхүү СД дээрх бичлэгд авагдсан миний бичсэн зүйл мөн байна. Дээрх зээлийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор өрөө төлөхгүй бол машины 20.000.000 төгрөгөнд тооцож зээлийн өрөнд суутгуулахыг зөвшөөрсөн юм. Би тэр үед нэг иргэнээс машин худалдаж аваад явж байсан гэтэл намайг цагдаагийн газарт нэг байцаагч дуудаад ийм хэрэг болсон байна гэж хэлээд 3 хүн машиндаа суулгаж байгаад дарамт үзүүлж бичүүлсэн. Уг LEXUS машин 60 – 70 саяын үнэтэй машин байсан гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ариунболдын тус шүүхэд гаргасан ... Д.Цэрэндуламаас зээлийн гэрээний үүргийн дагуу төлөх ёстой үндсэн зээл, хүү, алданги нийт 29.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх 29.800.000 төгрөгийн шаардлагаасаа 1.350.000 төгрөгний шаардлагаас татгалзаж, үндсэн зээлийн үлдэгдэл 28.450.000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасны заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Хэргийн 4-6 дугаар талд / нэхэмжлэгчээс гаргаж өгсөн / авагдсан бичгийн чанартай нотлох баримт болох зээлдүүлэгч Ц.Ариунболд зээлдэгч Д.Цэрэндулам нарын хооронд 2014 оны 01 сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнээс үзэхэд; талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан ... зээлийн / мөнгө / гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2 дахь хэсэгт зааснаар ... дээрх хүчин төгөлдөр зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй, талууд энэхүү гэрээ байгуулагдсан эсэх дээр маргаангүй байна.
Харин гэрээний үүргийн гүйцэтгэл болох зээл, түүний хүү, алдангийг бүрэн төлсөн эсэх дээр маргаантай байна. Өөрөөр хэлбэл: Талуудын хооронд байгуулагдсан дээрх хүчин төгөлдөр зээлийн / Иргэний хуулийн 281.1 / гэрээний дагуу зээлдүүлэгч Ц.Ариунболд нь зээлдэгч Д.Цэрэндуламд 2014 оны 01 сарын 24-ний өдрөөс 2014 оны 02 сарын 24-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар 30.000.000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэйгээр, Д.Цэрэндуламын өмчлөлийн хувийн сууцыг барьцаалан зээлээр авсан, өгсөн ба зээлийн гэрээний 4-д ... зээлдэгч нь тогтоосон хугацаанд 32.400.000 төгрөг /зээл, хүүгийн хамт/-ийг гэрээний 1 дэх хэсэгт заасан нэг сарын хугацаанд буцааж өгөх үүрэгтэй, гэрээний 5- д зааснаар ... талууд гэрээний хугацааг сунгахгүй байхаар тохиролцож, гэрээний 6-д зааснаар ... зээлдэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тусгаснаас гадна мөн гэрээний 8-д ... талууд өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гэрээ болон хууль зөрчөөгүй өөртөө туслах ямар ч аргыг сонгох эрхтэй байхаар заасан гэрээний шууд утгыг шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар анхаарч үзсэн болно.
Нэхэмжлэгч Ц.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өгсөн ... хариуцагч Д.Цэрэндуламаас үндсэн зээлийн үлдэгдэл 28.450.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд Д.Цэрэндуламын найз гэх Д.Гантулгын хүлээн зөвшөөрч бичсэн баримтын дагуу түүний өмчлөлийн LEXUS 470 автомашиныг 20.000.000 төгрөгөөр тооцон үндсэн зээл, хүү, алдангиас хасаж тооцохоор тохиролцож, уг 20.000.000 төгрөгийг гаргуулж авснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар, мөн шүүх хуралдаанд гэрч Д.Гантулгын хууль сануулан өгсөн дээрх мэдүүлэг болон хэргийн 92-93, 116-119 дүгээр талд авагдсан бичгийн баримт, CD, гэрчийн мэдүүлэг зэргээр дээрх үндсэн зээлээс 20.000.000 төгрөг төлөгдсөнийг давхар нотлож байна. Харин хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... нэхэмжлэгч тал зээлийн барьцаанд 60.000.000 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх машин авсан тул өр бүрэн барагдсан гэж үзэж байна гэх боловч тэрбээр энэ байдлаа шүүхэд нотлоогүй байна.
Мөн хэргийн 17, 216, 217 дугаар талд авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар хариуцагчаас төлсөн 4.900.000 төгрөг, нийт 24.900.000 төгрөгийг үндсэн үүргийн төлбөр / 32 400 000 – 24 900 000 /- өөс төлөгдсөн гэж үзэж үлдэх 7.500.000 төгрөгийг гаргуулах, мөн дээрх зээлийн гэрээний 4 -д зааснаар ... төлбөл зохих 32.400.000 төгрөгийг зээлдэгч нь гэрээнд заасан нэг сарын хугацаанд төлөөгүй, гэрээний хугацаа хэтрүүлсэн байх тул гэрээний 6 -д зааснаар ... уг гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцоход, хугацаа хэтэрсэн хоног тутам /32.400.000 х 0.5%=162.000 төгрөг/ 162 000 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсэгт зааснаар ... анзын нийт дүнг тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 32.400.000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоход /32.400.000 : 50% =16.200.000/ 16.200.000 төгрөг болох бөгөөд мөн хуулийн 232.8 дахь хэсэгт зааснаар ... хэргийн нөхцөл байдлыг / зээлдэгч нь тухайн үндсэн үүргийн төлбөрийн ихэнхи хувийг буюу 29.400.000 төгрөг төлсөн / харгалзан уг 16.200.000 төгрөгний анзыг 50 хувиар багасган 8.100.000 төгрөгийн анз төлүүлэхээр тооцож, үндсэн үүргийн үлдэгдэл / 7.500.000 + 8.100.000=15.600.000/ төлбөр болох 7.500.000 төгрөг, анз 8.500.000 төгрөг нийт 15.600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгчийн нийт нэхэмжилсэн 29 800 000 төгрөгийн шаардлагаас түүний итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн шүүх хуралдаанд 1 350 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзан багасгасан 28 450 000 төгрөгний шаардлагаас / 29.800.000 – 1 350 000= 28 450 000 - 15.600.000 = 12.850.000 / 15.600.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 12.850.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 306 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15.600.000 төгрөгөнд ногдох 235.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН