Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/511

 

2021           5            24                                            2021/ШЦТ/511

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Г.Лхагвасүрэн (томилолтоор),

шүүгдэгч Т.Б...........р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч.......с овогт Т.........өгийн Б...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, хэргийг хялбаршуулсан жур*******ар хянан шийдвэрлүүлэхээр, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2108 0032 50376 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч.......с овогт Т.........өгийн Б...........р, Монгол Улсын иргэн, ...................................... 1974 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ........................................................................................................................................................оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Т.Б...........р нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр .................................................................. иргэн МО...............р “*******шин зас гэж хэллээ” гэх шалтгаанаар *******ргалдаж, ул*******ар нүүр хэсэгт нь гараараа цохих, үснээс нь зулгаах, хоолойг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний алимын салстад цус хуралт, хамрын 2 талын самсаанд зулгарал, доод уруулын дотор салстад язарсан шарх, хүзүүний урд хэсгээр цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б...........р мэдүүлэхдээ: “...Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч М.О...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Т.Б...........р миний эзэмшлийн “Toyota Ist” *******ркийн 21-61 УНР улсын дугаартай *******шиныг засаж өгөхөөр *******най гэр болох .............................................................................ирсэн юм. ...Б...........рыг ирэхээр нь  бид хоёр *******най гэрт 0.75 литрийн хэмжээтэй “Шим” нэртэй архи уусан. ...Тэгтэл Б...........р нэлээн согтчихсон байдалтай надад “гэр рүүгээ явлаа гээд” байсан. Тэгэхээр нь би Б...........рыг “миний *******шиныг засаж өгчхөөд яв” гээд явуулахгүй гэтэл Б...........р уурлаад миний үснээс зулгаагаад, хоолойноос боогоо миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд Б...........р на*******йг түлхэж унагаачхаад ганцаараа гараад явсан... надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

- “...Б...........р бид хоёр найз нөхдийн харилцаа холбоотой. Өөр я*******р нэгэн харилцаа холбоогүй. Б...........р миний үснээс зулгаагаад нүүр рүү цохиод, хоолойноос багалзуурдсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б...........р надаас өөрөө уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20)

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1088 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний алимын салст хэсэгчлэн улайсан, хамрын 2 талын самсаанд 0.5см зулгаралтай, доод уруулын дотор салст язарсан, хүзүүний урд хэсгээр хөх шаргал, ягаан хүрэн алагласан цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. М.О...............рын биед баруун нүдний алимын салстад цус хуралт, хамрын 2 талсын самсаанд зулгарал, доод уруулын дотор салстад язарсан шарх, хүзүүний урд хэсгээр цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт ха*******арна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23),

 

3. Шүүгдэгч Т.Б...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн үед би О...............рын гэрт түүний Toyota Ist *******ркийн *******шиныг янзалж өгөхөөр очсон юм...тэгээд бид хоёр тэдний гэрт 0.75 литрийн Шим нэртэй архи уусан. Тэгээд бид хоёр нэлээн согтсон...тухайн өдөр би О...............рын *******шиныг янзалж өгч чадаагүй учир нь нэлээн согтсон байсан. Тэгээд би гэр рүүгээ явах гэтэл О...............р на*******йг *******шин засаж өгнө гэж хэлчхээд засаж өгсөнгүй гээд над руу уурлаад на*******йг явуулахгүй байсан. Тэгэхээр нь би уурлаад М.О...............рын үснээс нь зулгаагаад хоолойноос нь боогоод нүүр рүү нь нэг удаа цохисон. На*******йг явуулахгүй болохоор нь би О...............рыг түлхээд гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64),

- Хялбаршуулах жур*******ар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 71), Хэргийг хялбаршуулсан жур*******ар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 72), хялбаршуулсан жур*******ар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 73),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 31, 49), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54), гэрлэлт бүртгэлийн тухай лавлагаа (хавтаст хэргийн 30), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 36, 38, 39), Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 52) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт ха*******аралтай, хуульд заасан жур*******ар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт ха*******аралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Б...........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.Б...........р нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, ......................................................................................................................................................, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэн М.О...............рыг “*******шин засаж өгнө гэж хэлчхээд засаж өгсөнгүй, гэрээсээ гаргасангүй” гэх шалтгаанаар түүнтэй *******ргалдаж, ул*******ар нүүр хэсэгт нь гараараа цохих, үснээс нь зулгаах, хоолойг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний алимын салстад цус хуралт, хамрын 2 талын самсаанд зулгарал, доод уруулын дотор салстад язарсан шарх, хүзүүний урд хэсгээр цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан учруулсан болох нь:

 

- Хохирогч М.О...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Т.Б...........р миний эзэмшлийн “Toyota Ist” *******ркийн 21-61 УНР улсын дугаартай *******шиныг засаж өгөхөөр *******най гэр болох ......................................................................... юм. ...Б...........рыг ирэхээр нь  бид хоёр *******най гэрт 0.75 литрийн хэмжээтэй “Шим” нэртэй архи уусан. ...Тэгтэл Б...........р нэлээн согтчихсон байдалтай надад “гэр рүүгээ явлаа гээд” байсан. Тэгэхээр нь би Б...........рыг “миний *******шиныг засаж өгчхөөд яв” гээд явуулахгүй гэтэл Б...........р уурлаад миний үснээс зулгаагаад, хоолойноос боогоо миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1088 дугаар дүгнэлт: “...1. М.О...............рын биед баруун нүдний алимын салстад цус хуралт, хамрын 2 талсын самсаанд зулгарал, доод уруулын дотор салстад язарсан шарх, хүзүүний урд хэсгээр цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.... 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт ха*******арна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23),

- Шүүгдэгч Т.Б...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 26-ны ...өдөр би О...............рын *******шиныг янзалж өгч чадаагүй учир нь нэлээн согтсон байсан. Тэгээд би гэр рүүгээ явах гэтэл О...............р на*******йг *******шин засаж өгнө гэж хэлчхээд засаж өгсөнгүй гээд над руу уурлаад на*******йг явуулахгүй байсан. Тэгэхээр нь би уурлаад М.О...............рын үснээс нь зулгаагаад хоолойноос нь боогоод нүүр рүү нь нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Т.Б...........р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр хохирогч М.О...............рын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Т.Б...........рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн ул*******ас хохирогч М.О...............р нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б...........рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б...........рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Б...........р, хохирогч М.О...............р нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан жур*******ар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Т.Б...........рын хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байгааг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Т.Б...........рт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 дээшгүй цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2108 0032 50376 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч.......с овогт Т.........өгийн Б...........рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б...........рыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б...........рт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт най*******ас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б...........р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын най*******н цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ