Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/522

 

    2021            5             25                                         2021/ШЦТ/522

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Б.Б............н, цахимаар түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Сартуул овогт Баянжаргалын Б............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2108 0000 00292 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сартуул овогт Баянжаргалын Б............н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, гэрийн тэжээвэр амьтан үржүүлж худалдан борлуулах ажил хувиараа эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..................................................................................

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

2. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 10 сар 01 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан.

3. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ялыг биелүүлж дууссан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Б............н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 2 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө иргэн С.С..................рын эгэм, далан тус газарт заазуураар хатгаж, улмаар С.С..................рын биед зүүн эгэм, баруун даланд зүсэгдсэн шарх, баруун хацарт зулгаралт гэмтлийг учруулсан ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б............н мэдүүлэхдээ: “...С.С..................р намайг удаа дараа ална, буудна гэж дарамталж байсан. Би тухай бүрд нь утсаар яриад хоёулаа учраа ольё гэж хэлдэг боловч тийм юм байхгүй ээ, би чамайг одоо очиж ална гэсэн. Би айсандаа хохирогчийг цохисон, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч С.С..................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2021 оны 2 дугаар сарын 10-ны орой Б.Б............н над руу 8993..32 гэсэн дугаараас шөнийн 00 цаг 32 минутаас завсаргүй залгаад байсан. Би утсаа аваад ярихад тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай “чамайг би ална” гээд байсан. ...үүрээр ярихдаа “яг одоо ирэхгүй бол би гэрт чинь очоод гэрийг чинь шатааж ална” гээд байхаар нь би Тахилтад гэрт нь очсон. Намайг очиход ...Б.Б............н ...гэрийнхээ хажууд нохойны үүрнийхээ тэнд дээгүүрх хувцсаа тайлсан цээж нүцгэн, зүүн гартаа хутга барьчихсан, одоо чамайг ална гээд байсан. Би машинаасаа буугаагүй сууж байсан чинь машины шил рүү хутгаараа цохиод “буугаад ир би чамайг ална” гээд ... Ш.................аа С..................в гэдэг залуу руу утсаар залгаад “одоо хаана явж байна” гэж асуусан. Тэгэхээр нь надад сонин санагдаад гэрээс нь холдоод Б............нд “хоёулаа С..................выг тосоод очъё” гэж хэлээд ...Тахилтын эцэс дээр очсон. Ш.................аа С..................в 03 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгтэл Б............н миний машинаас эхэлж буугаад би араас нь буугаад ...С..................вын машины урд суудалд Б............н суугаад би хойд талд нь суусан. ...Би С..................втай мэндэлчхээд Б............нд “юу болоод байгаа юм бэ? одоо хэл, С..................выг яах гэж дуудсан юм” гэж асуусан чинь Б............н “одоо би чамайг Ш.................аа С..................вын нүдэн дээр алчихъя” гээд хутгаа гаргаж ирээд сийчээд чичээд эхэлсэн. Тэгтэл Ш.................аа С..................в Б.Б............нгийн нэг гарыг нь бариад би нөгөө гарыг нь бариад авсан чинь тэрээр арын суудал руу үсэрч орж ирээд намайг хутгаараа 2-3 удаа хатгачихсан. Ш.................аа С..................в бид хоёр Б............нтай ноцолдож байгаад Ш.................аа С..................в хутгыг нь түүнээс авахаар нь “би явлаа наадахаа хүргэж өг” гээд би машиндаа суугаад явсан. ...ямар шалтгаанаар намайг хутгаар хатгаж гэмтээснийг мэдэхгүй байна...би Б............нд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),

2. Гэрч Б.А.................аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Б............н 2021 оны 02 дугаар сарын 10-ны орой согтуудаа надад “С.С..................р хүнд миний талаар хэлэхдээ “Б............нгийн нохойг алаад гэрийнх нь үүдэнд хаясан, одоо би Б............нг хутгалж ална” гэж ярьсан байна гэж хэлээд ...С.С..................р гэх хүн рүү ярьсан. Тэгтэл С.С..................р нь шөнийн 01 цагийн орчим ганцаараа машинтайгаа манай гэрийн үүдэнд иртэл Б............н гараад тэр хоёр хоорондоо маргалдаад зодолдоод эхэлсэн. ...Манай нөхөр гэрээс хутга аваад гарсан, С.С..................р хутгатай байсныг би мэдэхгүй, чамайг ална гээд байсан. Манай нөхөр Б............н С.С..................рт “чи намайг буудаж битгий онигоо болоорой” гэж хэлж байсан. Хоорондоо зодолдоод нэлээн удсаны дараа С.С..................р машинтайгаа Б.Б............нг аваад явсан. Шөнийн 03 цагийн орчим Б............н гэртээ орж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1590 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун хацарт хөндлөн 1х0.2см, улаан ягаан өнгийн зурагдсан зулгаралттай. Зүүн эгэмд 1х0.8см, 0.8х0.5см, баруун далны гадна дээд хэсэгт босоо байрлалтай зузаан хар хүрэн өнгийн тавтай, тав нь захаасаа хууларч эдгэрэлт явагдаж буй зах ирмэг нь тэгш зүсэгдсэн шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй байв...ДҮГНЭЛТ

1. С.С..................рын биед зүүн эгэм, баруун даланд зүсэгдсэн шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь 5-7 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29),

 

4. Шүүгдэгч Б.Б............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би С.С..................р гэдэг хүнтэй 2007 онд Мөнгөнморьтын хорих ангид ял эдэлж байхдаа танилцаж байсан юм. С.С..................р бид хоёр танилын харилцаатай хүмүүс. Би хувиараа нохой, амьтан үржүүлдэг юм. Одоогоос 2 жилийн өмнө С.С..................р миний цэвэр цусны кавказ овчарка нохойг аваад “ах нь тэжээж байгаад өгье” гэж хэлээд авсан юм. Би нохойгоо авъя гэхээр нохой өгөхгүй байснаас болж бид хоёр маргаантай байгаа юм. Би С.С..................р ахтай учраа олъё гэхээр нь учраа олохгүй, чамтай учраа олохгүй гээд байдаг хүн юм. 2021 оны 02 дугаар сарын 10-ны орой би гэртээ жаахан архи уучхаад С.С..................р ахтай уулзаж учраа олох зорилгоор мессеж бичиж, утасдаж дуудсан. С.С..................р шөнө хашаанд хүрч ирсэн бөгөөд нохойны үүрний хажууд машинаа зогсоосон. С.С..................р машинаас буухдаа гартаа хутга барьсан байсан. Тэгэхээр нь би нохойныхоо үүрний хажууд байсан нохойны хоол хэрчдэг хутгыг гартаа барьсан. Тэгээд бид хоёр маргалдаж байсан чинь манай эхнэр гэрээс гарч ирээд “юу болоод байгаа юм больцгоогооч” гэж хэлчхээд буцаж гэртээ орсон. Би тэр үед нь юу ч яриагүй. С.С..................р намайг машинд суулгаад намайг нэг удаа цохисон. Би тэр үед нь юу ч яриагүй. С.С..................р намайг машинд суулгаад Тахилтын эцэст очсон чинь бид хоёрын танил Ш.................аа гэдэг ах ирсэн байсан. Бид хоёр Ш.................аагийн машинд сууж байгаад нохойны хэрүүл хийгээд би учраа олъё гээд зөндөө гуйсан чинь тийм юм байхгүй, би чамайг бол ална гээд байхаар нь би гартаа байсан хутгаараа айлгах гэж хоёр удаа хатгасан чинь тэр хоёр нийлж байгаад миний гараас хутгыг булааж авсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41),

- Гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 02-05),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 46, 47), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 55, 62-63, 65, 85-90), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 57), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 50, 51), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 48, 49) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б............нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б............н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 11-ний үүрээр 03 цагийн орчим, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын нийтийн тээврийн эцсийн зогсоол дээр зогсож байсан Ш.................аа С..................вын тээврийн хэрэгсэл дотор С.С..................рыг “одоо би чамайг Ш.................аа С..................вын нүдэн дээр алчихъя” гэж үл ялих зүйлээр шалтаглан хутга хэрэглэн довтолж эрүүл мэндэд нь зүүн эгэм, баруун даланд зүсэгдсэн шарх, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

- Хохирогч С.С..................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2021 оны 2 дугаар сарын 10-ны орой Б.Б............н над руу ................ гэсэн дугаараас шөнийн 00 цаг 32 минут хүртэл завсаргүй залгаад байсан. Би утсаа аваад ярихад тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай “чамайг би ална” гээд байсан. ...үүрээр ярихдаа “яг одоо ирэхгүй бол би гэрт чинь очоод гэрийг чинь шатааж ална” гээд байхаар нь би Тахилтад гэрт нь очсон. ...Тахилтын эцэс ...Ш.................аа С..................в 03 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгтэл Б............н миний машинаас эхэлж буугаад би араас нь буугаад ...С..................вын машины урд суудалд Б............н суугаад би хойд талд нь суусан. ...Би С..................втай мэндэлчхээд Б............нд “юу болоод байгаа юм бэ? одоо хэл, С..................выг яах гэж дуудсан юм” гэж асуусан чинь Б............н “одоо би чамайг Ш.................аа С..................вын нүдэн дээр алчихъя” гээд хутгаа гаргаж ирээд сийчээд чичээд эхэлсэн. Тэгтэл Ш.................аа С..................в Б............нгийн нэг гарыг нь бариад би нөгөө гарыг нь бариад авсан чинь тэрээр арын суудал руу үсэрч орж ирээд намайг хутгаараа 2-3 удаа хатгачихсан. Ш.................аа С..................в бид хоёр Б............нтай ноцолдож байгаад Ш.................аа С..................в хутгыг нь түүнээс... авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),

- Гэрч Б.А.................аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.С..................р нь шөнийн 01 цагийн орчим ганцаараа машинтайгаа манай гэрийн үүдэнд иртэл ...Манай нөхөр гэрээс хутга аваад гарсан, ...Хоорондоо зодолдоод нэлээн удсаны дараа С.С..................р машинтайгаа Б............нг аваад явсан. Шөнийн 03 цагийн орчим Б............н гэртээ орж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1590 дугаар дүгнэлт “...1. С.С..................рын биед зүүн эгэм, баруун даланд зүсэгдсэн шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29),

- Шүүгдэгч Б.Б............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...С.С..................р бид хоёр танилын харилцаатай хүмүүс. Би хувиараа нохой, амьтан үржүүлдэг юм. Одоогоос 2 жилийн өмнө С.С..................р миний цэвэр цусны кавказ овчарка нохойг аваад “ах нь тэжээж байгаад өгье” гэж хэлээд авсан юм. Би нохойгоо авъя гэхээр нохой өгөхгүй байснаас болж бид хоёр маргаантай байгаа юм. ...2021 оны 02 дугаар сарын 10-ны орой би гэртээ жаахан архи уучхаад С.С..................р ахтай уулзаж учраа олох зорилгоор мессеж бичиж, утасдаж дуудсан. С.С..................р шөнө хашаанд хүрч ирсэн бөгөөд нохойны үүрний хажууд машинаа зогсоосон. ...С.С..................р намайг машинд суулгаад Тахилтын эцэст очсон чинь бид хоёрын танил Ш.................аа гэдэг ах ирсэн байсан. Бид хоёр Ш.................аагийн машинд сууж байгаад нохойны хэрүүл хийгээд би учраа олъё гээд зөндөө гуйсан чинь тийм юм байхгүй, би чамайг бол ална гээд байхаар нь би гартаа байсан хутгаараа айлгах гэж хоёр удаа хатгасан чинь тэр хоёр нийлж байгаад миний гараас хутгыг булааж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41),

- Гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 02-05) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Б............н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй, өш хонзонгийн сэдэлтээр хохирогч С.С..................рын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б............н нь хохирогч С.С..................рыг хутгалсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хутгалуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Б.Б............нг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.С..................р нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Б............нг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэх үндэслэлтэй.

 II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б............нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Б............нг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогчийг өөрөө дуудан ирүүлж, хутгыг зэвсгийн чанартай ашиглаж биед нь зүүн эгэм, баруун даланд зүсэгдсэн шарх учруулсан нөхцөл байдал буюу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийг ихэсгэж болох зүйлээр гэмт хэрэг үйлдсэн байгааг үндэслэн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч Б.Б............нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...өдөрт наймаас дээшгүй цагаар...” хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэснийг анхааруулах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Тодруулбал шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэдийгээр гэрийн тэжээвэр амьтан өсгөж худалдан борлуулдаг гэх боловч энэ талаар хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтгүй нөгөө талаар гэм буруутайд тооцогдсон эрүүгийн хуулийн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг дахин үйлдсэн байгаа түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн 2108 0000 00292 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Баянжаргалын Б............нг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............нг 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ