Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 206

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Хас банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Б.Долгормаа, Я.Ганхуяг нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2.191.637.53 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь “Хас банк”-ны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... ... Хариуцагч Сартуул овогт Баасанжавын Долгормаа нь манай банкнаас 2014 оны 09-р сарын 29-ний өдөр 1100015583 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3.500.000 төгрөгийн цалингийн зээлийг 30 хоног 1.5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хариуцагч Б.Долгормаа нь банктай байгуулсан 1100015583 тоот гэрээний 3.2.1, 3.2.2, 3.2.7 залтуудыг зөрчин 2017 оны 01-р сарын 09-ний өдрийн байдлаар зээлээ төлөлгүй 310 хоног хугацаа хэтэрч бидний ажилд хүндрэл учруулсан тул 1100015583 гэрээний 5.1.11-д заасны дагуу банк санаачлан гэрээг цуцалж гэрээний 2.2, 3.1.4, 3.1.5, 3.2.9, 3.2.10, 3.2.12, 3.2.13, 3.3, 3.4, 4.4, 4.5, 4.6, 4.7 болон бусад заалтуудад тусгасны дагуу зээлдэгчийн бусад хөрөнгө болон одоо эрхэлж буй үйл ажиллагааны орлогоос үндсэн зээл 1.822.310.33 төгрөгийг, зээлийн хүү 316.106 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53.221.20 төгрөг нийт 2.191.637.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 095 тоотод оршин суух  Сартуул овогт Баасанжавын Долгормаа/РД:ИЮ72051168/,

Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 35 дугаар байр, 61 тоотод оршин суух Наянтай овогтой Яндагийн Ганхуяг /РД:НЙ72012219/ нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Хас банк-ны Сэлэнгэ салбарын  нэхэмжлэлтэй Сартуул овогт Баасанжавын Долгормаа, Наянтай овогт Яндагийн Ганхуяг нарт холбогдох цалингийн зээл 2.191.637.53 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг  233.000 төгрөгөөр сар бүр төлж барагдуулна. Улсын тэмлэгтийн 50 хувийг төлөхийг ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк”-ны Сэлэнгэ салбар нь “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2.191.637.53 төгрөг гаргуулах”-аар Б.Долгормаа, Я.Ганхуяг нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2.191.637.53 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Долгормаа, Я.Ганхуяг  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нарын энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50017 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25008.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 25008.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хас банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Б.Долгормаа, Я.Ганхуяг нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2.191.637.53 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50017 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25008.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 25008.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН