Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2017/00754

 

2017 оны 04 сарын 03 өдөр

            Дугаар 183/ШШ2017/00754

                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6е байр 84 тоотод оршин суух Боржигон овогтой Жамбалдоржийн Нарандорж /РД:СЮ64080475/-ийн хүсэлттэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох н.Оюун-Эрдэнэ, н.Наранбаатар нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Нарандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Ж.Нарандорж нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “Авторстрой” ХХК-ийн захирал н.Оюун-Эрдэнэ түүний менежер н.Наранбаатар нар манайхаас 4,500,000 төгрөгийн бараа зээлээр аваад одоо болтол өгөөгүй. Мөнгө орж ирээгүй байна гэж худлаа хэлсээр байгаад одоо бүтэн жил болж байна. Сүүлдээ утсаа авахаа больсон. Би компанийн хаягаар нэхэмжлэл гаргасан боловч тус хаяг дээр байхгүй байсан. Тиймээс н.Оюун-Эрдэнэ, н.Наранбаатар нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж.Нарандорж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр “Авторстрой” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох н.Оюун-Эрдэнэ, түүний менежер н.Наранбаатар нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “Авторстрой” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох н.Оюун-Эрдэнэ, түүний менежер н.Наранбаатар нар нь хүсэлт гаргагч Ж.Нарандоржтой 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 4 465 000 төгрөгийн бараа зээлээр худалдан авсан  бөгөөд уг хэлцэлтэй холбоотойгоор шаардсан нэхэмжлэлд “Авторстрой” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох

                                                                                                                                    н.Оюун-Эрдэнэ, түүний менежер н.Наранбаатар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

 

“Авторстрой” ХХК нь нэхэмжлэгчийн дурдсан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 60, Аппер хаус байр, 508 тоот тоот хаягт бүртгэлгүй  бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Сүхбаатар дүүргийн засаг даргын 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 181/ШЗ2017/00761 дугаар захирамж, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан  Ж.Нарандоржийн хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Авторстрой” ХХК-ийн захирал н.Оюун-Эрдэнэ, түүний менежер н.Наранбаатар нарыг эрэн сурвалжлан, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

“Авторстрой” ХХК-ийн захирал н.Оюун-Эрдэнэ /утасны дугаар 99057599/, түүний менежер н.Наранбаатар /утасны дугаар 86088889/ нарын оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал “Авторстрой” ХХК-ийн менежер гэх Н.Нарангэрэл утасны дугаар 86088889, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу-60, Ампер хаус байрны 5 давхар 508 тоот хаягт байрлаж байсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Авторстрой” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох н.Оюун-Эрдэнэ, түүний менежер н.Наранбаатар нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар “Авторстрой” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох н.Оюун-Эрдэнэ, түүний менежер н.Наранбаатар нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

      

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.РЕНЧЕНХОРОЛ