Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2017/00768

 

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2017/00768

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2-р 40 мянгат гудамж 35 дугаар байр 42 тоотод оршин суух, Боржигон овгийн Буяндэлгэрийн Алтангэрэл /РД:УХ78103018/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55б байр 1 тоотод оршин суух Боржигон овогтой Батсайханы Саруул /РД:ЧП86100301/-д холбогдох 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Алтангэрэл, хариуцагч Б.Саруул түүний өмгөөлөгч Л.Нинжбат, гэрч Мөнх-Эрдэнэ нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Саруулын нөхөртэй газар авах тухай яриад тэндний урд байрлах газрыг нь очиж үзээд 11,000,000 гэж байгаад 8,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Тэгээд удалгүй 5,000,000 төгрөгийг Мөнх-Эрдэнэд өгсөн үлдэгдэлийг нь удалгүй өгөхөөр тохиролцсон. Явцын дунд би 3,000,000 өгсөн тэгээд Энэ бүхний дараа Саруул газраа зарахгүй буцаана гэсэн тэгээд буцаасан. Тэгээд зээлийн гэрээ хийсэн одоо миний мөнгийг өгөхгүй байгаа учир Саруулаас 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нотариат дээр нэр усаа шилжүүлээд гэрээ хийе гэж хэлсэн болохоор нь очиж өгсөн байгаа. Саруулд өөрт нь итгэж найдаж газрыг нь буцаан өгсөн. 5,000,000 төгрөгний хуулбарыг би одоо авч ирээгүй байна гэв.

Хариуцагч Б.Саруул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 2012 оноос 2016 оны хооронд хуулийн фирмд ажиллаж байхад бид хамт ажилладаг байсан. Би 2015 онд хүүхэдтэй болсон тэгээд би мөнгийг нь төлөөд 2 газар авч байсан. Тухайн үед Мөнх-Эрдэнэд итгээд нэр дээр нь газраа шилжүүлсэн би нагац ахдаа уг нь авч өгсөн газар юм. Би төрөөд сүүлд 2016 оны 6 дугаар сард газар зарсан гэж мэдсэн. Тэгээд Алтангэрэлд зарсан гэж хэлж байсан. Уг газар дээр манай ахыг амьдарч байгааг бүгд мэдэж байж зарсан байсан. Ахыг 2016 оын 4 дүгээр сард нотариат байгуулсан байгаа. Би мөнгө аваагүй байж хүний өмнөөс өрөнд оролцох хүсэлгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 2015 оны 7 сард Алтангэрэл Мөнх-Эрдэнэ нар газар наймаалцсан байна. Алтангэрэл Мөнх-Эрдэнэд 8,000,000 төгрөг өгсөнөө хүлээ зөвшөөрч байгаа тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээ үүснэ хуулийн 281,2-т зааснаар уг гэрээг байгуулсан гэж үзэхгүй байна. Гэрч Мөнх-Эрдэний мэдүүлэг эргэлзээтэй байгаа тул шалгуулах байх гэж бодож байна. цаашдаа Саруул Мөнх-Эрдэнэ нарын хооронд гэр бүлийн дундын өмчлөлийн маргаан үүсэж шүүх дээр явах тул энэ талаар мөн шүүх анхаарч үзнэ үү гэв.

                                                             

    ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Алтангэрэл нь Б.Саруулд холбогдуулан 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон                                                 ТОГТООХ нь:

1.                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.РЕНЧЕНХОРОЛ