Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/602

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *********** Н.Б-т холбогдох эрүүгийн ******************** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ************************өдөр Улаанбаатар хотод  төрсөн, ** настай эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт Баянгол дүүргийн ** хороо, **** тоотод оршин суух хаягтай боловч одоо Сүхбаатар дүүргийн **  дугаар хороо, *** *******************************Б  /РД: *********/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Б-  нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн **  дугаар хороо *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд Н.С - ийн толгой, гэдэс, гар болон хөл рүү нь цохих зэргээр халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  эрүүл мэндэд нь дух, баруун зүүн хацар, зүүн тохой, зүүн шуу, сарвуу, баруун бугуй, баруун тохой, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “...Миний буруу, тухайн үед сөрөг сэтгэл хөдлөлтэй байсан тул эхнэрээ ийм байдалд оруулсандаа харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Н.С- ийн  цадаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

2. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн № ***  дугаартай:

“...Н.C-ийн биед дух, баруун зүүн хацар, зүүн тохой, зүүн шуу, сарвуу, баруун бугуй, баруун тохой, цээжинд цус хуралт, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, баруун эгмэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 32-33/,

3. Хохирогч Н.С- ийн:

“...Би 2010 онд Б гэх хүнтэй танилцаж хүүхэдтэй болоод гэрлэлтээ батлуулаад хамт амьдрах болсон. Бид хоёрт гэр бүлийн  маргаан их гардаг байсан. Намайг хэл амаар доромжилж, гэрээ цэвэрлэх, ажлаасаа удаан гарахад хүртэл хэрүүл хийдэг байсан юм. 2020 оны 07 дугаар сараас намайг гэрээс хөөж, хоол хийж өгсөнгүй гэх зэрэг шалтгаанаар маргалддаг болсон. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр  Б бид хоёр гэртээ хамт байж байтал миний гар утасны байршил тогтоогчийг хараад хаана байсан, энэ газар юу хийж явсан юм гэх зэргээр хардаж сэрдээд хэрүүл үүссэн тэгээд миний толгой, гэдэс, гар нүүрлүү гараараа цохиж зодсон. Намайг хүнтэй уулзаж, унтаж явдаг янхан, гичий гэх мэтээр дуудаж, чамайг ална би заавал ална, би чамайг өөрөө алахгүй, хүнээр алуулна гэх мэтээр хэл амаар доромжилсон. Намайг зодоод битэсэхээ байгаад шөнө 3 цагийн үед гэрээсээ гарч зугтаж байх үед хоёр цагдаагийн албан хаагч таараад надад тусалсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Одоо миний зүүн гарын сарвуу атгаж болохгүй, баруун мөр хөндүүртэй, толгой маш их өвдөж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 10/,

4. Шүүгдэгч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би өөрийн эхнэр С-тэй гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан муудалцдаг байсан. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай эхнэрийн утас руу эрэгтэй хүн залгахад манай эхнэр авахгүй байсан, би яагаад авахгүй  байгаа талаар асуутал, манай арван жилийн найзбайна гэж хэлээд байхаар нь би юм хэлээгүй өнгөрөөсөн. 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 3 цагт энэ асуудлаасболж дахин маргалдаж эхнэрийнхээ биед халдсан. С-ийн хүзүүн  тус  газар нь гараараа цохисон алгадсан, зүүн  гар руу нь гараараа цохисон, чихний ар талруу нь цохисон үйлдсэн хэрэгтээ харамсаж байна хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн...” гэсэн мэдүүлэг /хх30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Н.С- н биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.Б нь: 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн   ** дугаар хороо ***** тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд Н.С-ийн  толгой, гэдэс, гар болон хөл рүү нь цохих зэргээр халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  эрүүл мэндэд нь дух, баруун зүүн хацар, зүүн тохой, зүүн шуу, сарвуу, баруун бугуй, баруун тохой, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Н.С  “...Би 2010 онд Б гэх хүнтэй танилцаж хүүхэдтэй болоод гэрлэлтээ батлуулаад хамт амьдрах болсон. Бид хоёрт  гэр бүлийн  маргаан их гардаг байсан. ...2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр  Б бид хоёр гэртээ хамт байж байтал миний гар утасны байршил тогтоогчийг хараад хаана байсан, энэ газар юу хийж явсан юм гэх зэргээр хардаж сэрдээд хэрүүл үүссэн тэгээд миний толгой, гэдэс, гар нүүр лүү гараараа цохиж зодсон. Намайг хүнтэй уулзаж, унтаж явдаг янхан, гичий гэх мэтээр дуудаж, чамайг ална би заавал ална, би чамайг өөрөө алахгүй, хүнээр алуулна гэх мэтээр хэл амаар доромжилсон. ...Одоо миний зүүн гарын сарвуу атгаж болохгүй, баруун мөр хөндүүртэй, толгой маш их өвдөж байгаа...” гэсэн мэдүүлэг,

- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №***   дугаартай: “...Н.С  биед дух, баруун зүүн хацар, зүүн тохой, зүүн шуу, сарвуу, баруун бугуй, баруун тохой, цээжинд цус хуралт, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, баруун эгмэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

- Хохирогч Н.С  цадаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлзэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Н.Б нь хохирогч, гэр бүлийн хамаарал бүхий этгээдН.С- ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.С-ийн  биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Н.Б- тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Н.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 166 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Н.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Н.Б-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *****************дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ДАЛАЙХҮҮ