Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 119

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж Улсын яллагч Б.Жавхлантуяа Шүүгдэгч Д.Мижиддорж Хохирогч Г.Батцэнгэл Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мижиддоржид холбогдох эрүүгийн 201614000198 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Орхон аймгйин Баян-Өндөр сумын Баруун Дэнжийн 21-08 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд нь 1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 6 сар баривчлах ялаар, Завхан аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж 2000 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тэнсэн суллагдсан, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2003 оны 07 дугаар сарын 18-нд тэнсэн суллагдсан, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2008 оны 09 дүгээр сарын 24-нд хугацаа дуусч суллагдсан, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2012 оны 09 дүгээр сарын 12-нд хугацаа дуусч суллагдсан, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Тайж овогт Долгорсүрэнгийн Мижиддорж /РД: ИЦ75070371/

Шүүгдэгч Д.Мижиддорж нь 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сумын Эрдэнэ багийн 15б-3 тоотод оршин суух Г.Батцэнгэлийн гэрт нэвтрэн орж мөнгөн 2. аяга, мөнгөн гинж, бөөгийн хэрэгсэл болох бөөрөнхий хэлбэртэй мөнгөн толь зэргийг, давтан үйлдлээр Эрдэнэ багийн 5а-51 тоотод оршин суух Л.Тунгалагтамирын байшингийн цонхыг хагалан орж ЛЖ маркийн 32 инчийн зурагт хулгайлан нийт 650.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: -Шүүгдэгч Д.Мижиддоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2 айлд орж эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тунгалагтамирынхаас авсан зурагтыг мөрдөн байцаалтанд байхад манай эгч буцааж өгсөн гэсэн. Батцэнгэлийн мөнгөн аягыг нь буцааж өгсөн. Харин толь, мөнгөн гинж хоёрыг намайг барьж авсан 2 залуу миний гараас гинж, толь хоёрыг авсан. Тэгээд цагдаа дуудаад өгсөн. Би тухайн үед согтуу байсан. Өглөө нь 2 шил архи уусан байсан. Болсон асуудлыг мэдэж байгаа. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохирлыг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Г.Батцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манайхаас дунд гарын мөнгөн аяга, мөнгөн гинж, бөөгийн хэрэгсэл болох толь зэрэг хулгайд алдагдсан. Мөнгөн аягыг буцааж авсан. Гинж толь зэргийг аваагүй. Иймд толь гинжний хохирлыг төлүүлнэ. Хуулийн дагуу хариуцлага тооцохыг хүсч байна гэсэн мэдүүлэг, -Хохирогч Л.Тунгалагтамирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээсээ 10 цагийн үед гараад 18 цагийн үед ирсэн. Тэгэхэд байшингийн цонх хагалаад хулгайч орсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгч шалгуулсан. Гэрт байсан 32 инчийн ЛЖ маркийн зурагт алдагдсан. 2014 оны сүүлээр Улаанбаатар хотын Номин дэлгүүрээс 650.000 төгрөгөөр авч байсан гэсэн мэдүүлэг /хх 70-71 ху/ -Гэрч Д.Амарсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 15б-3 тоотоос танихгүй хүн хулгай хийгээд байх шиг байна гэсэн дуудлагын дагуу шинжээч цагдаагийн дэслэгч Б.Ганзоригийн хамт очиход Д.Мижиддорж нь тус хулгай орсон гэх айлаас мөнгөн аяга аваад гарах гэж байхад нь барьж аваад цагдаагийн газарт мөрдөн байцаагч дэслэгч П.Бат-Эрдэнэд хүлээлгэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 13-р ху/

-Гэрч А.Амар-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хүлэг хүнсий зах дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Тэр өдөр Хүлэг хүнсний зах дээр зурагт барьсан хүн явж байсныг санаж байна. Яг хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Мөн лангууны хүн зурагт авсан талаар мэдэхгүй гэсэн мэдүүлэг /хх 72-73 ху/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 81-82 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 05, 82-85 ху/ -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /хх 15, 75 ху/

-Д.Мижиддоржийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, ял сонсгон яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 58-59, 79-80 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 Шүүгдэгч Д.Мижиддорж нь 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 15б-3 тоотод оршин суух Г.Батцэнгэлийн гэрт нэвтрэн орж мөнгөн аяга, мөнгөн гинж, бөөгийн хэрэгсэл болох бөөрөнхий хэлбэртэй мөнгөн толь зэргийг, давтан үйлдлээр Эрдэнэ багийн 5а-51 тоотод оршин суух Л.Тунгалагтамирын байшингийн цонхыг хагалан орж ЛЖ маркийн 32 инчийн зурагт хулгайлан нийт 650.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Г.Батцэнгэлийн мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Л.Тунгалагтамир /хх 70-71 ху/, гэрч Д.Амарсайхан /хх 13-р ху/, А.Амар-Эрдэнэ /хх 72-73 ху/ нарын мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ /хх 15, 75 ху/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.Мижиддоржийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Мижиддорж нь 1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 6 сар баривчлах ялаар, Завхан аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж 2000 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тэнсэн суллагдсан, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2003 оны 07 дугаар сарын 18-нд тэнсэн суллагдсан, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2008 оны 09 дүгээр сарын 24-нд хугацаа дуусч суллагдсан, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2012 оны 09 дүгээр сарын 12-нд хугацаа дуусч суллагдсан, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байх тул түүнийг ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, түүний согтуугаар, мөн ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Энэ хэргийн улмаас хохирогч Г.Батцэнгэлд 200.000 төгрөгний, Л.Тунгалагтамирт 450.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Батцэнгэлд мөнгөн аягыг буцааж өгсөн байх тул үлдэх хохирлыг шүүгдэгч Д.Мижиддоржоос гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй байна. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний 4. бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Долгорсүрэнгийн Мижиддоржийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Мижиддоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Мижиддоржид оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Мижиддоржийн цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Д.Мижиддоржоос 510.000 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 15б-3 тоотод оршин суух Г.Батцэнгэл /ФА94091056/-д 60.000 төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 5а-51 тоотод оршин суух Л.Тунгалагтамир /ФБ80071772/-т 450.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА