| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2016/01915/И |
| Дугаар | 183/ШШ2017/00806 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2017/00806
| 2017 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2017/00806 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны талбай-3 Голомт банкны төв байранд байрлах “Голомт банк” ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17-р гудамж 608Б тоотод оршин суух, Чонос овогт Дөрвөнжингийн Цолмон /РД:НЭ75090605/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5 518 440.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Голомт” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Цолмон нь НУБГ-ын БЗД-ийн бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Голомт банктай ЗГ1165018037 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, 4 000 000 төгрөгийн цалингийн зээлийг авсан. Зээлдэгчтэй байгуулсан ЗГ1165018037 тоот гэрээний зээлдэгчийн зүгээс хүлээсэн үүргийн харилцааг тусгасан тодорхой заалтууд зөрчигдөн, гэрээний хавсралтад заагдсан зээл, зээлийн хүүг тодорхой хуваарийн дагуу эгүүлэн төлөх үүргээ зээлдэгч нь удаа дараа биелүүлэхгүй байгаа. Түүний зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 5 515 440.07 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Зохигчдын байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК, хариуцагч Д.Цолмон бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага нийт 5 518 440.07 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно. Дээрх төлбөрийг нэхэмжлэгчийн 9141000015 тоот дансанд 3 сарын хугацааны дотор буюу 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээв. Дээрхи хугацаанд төлбөр бүрэн төлж барагдуулаагүй, дутуу төлөгдсөн нөхцөлд төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Д.Цолмонд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 518 440.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн дотор буюу 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар зохигчид тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Цолмонд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 518 440.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн дотор буюу 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 51 622.5 төгрөгийг хариуцагч Д.Цолмонгоос гаргуулж, 51 622.5 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ