| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00105/И |
| Дугаар | 218 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 218
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Боржигин овогт Бумаагийн Батмэнд /РД:МА64012704/-ийн нэхэмжлэлтэй “Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Б.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Батмэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Миний бие 1986 оны 09-р сарын 01-ний өдөр Алтанбулаг дахь ХАА-н техникумын дежур, үйлчлэгчээр ажилд ороод тасралтгүй ажиллад 1995 оны 06-р сарын 01-нд техникум татан буугдаж ажлаас чөлөөлсөн тухай хөдөлмөрийн дэвтэрт бичигдэн баталгаажуулсан байгаа тул ажилласан жил тогтоож өгнө үү гэх
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг, 1 дүгээ хэсэг 032 тоотод оршин суух ам бүл 7, хүүхэд, ач, зээ нарын хамт, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигин овогт Бумаагийн Батмэнд /РД: МА64012704/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хөдөө аж ахуйн техникумд 1984 оны 04 дүгээр сард жижүүрээр ажилд ороод 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажил дотроо шилжээд бохирын үйлчлэгч, цэвэрлэгч хийж байгаад 1995 оны 05-р сарын 01-ний өдөр манай техникум татан буугдсан. Би одоогоор тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил нь орохгүй гэж байгаа. Намайг нийгмийн даатгалын газар хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн тушаалуудын тамга нь бүдэг байгаа учир шүүхэд хандаж тогтоолго гэж хэлсэн. Иймд намайг 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хөдөө аж ахуйн техникумд бохирын үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжоэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг
шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батмэндийн тус шүүхэд гаргасан ... 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Алтанбулаг сумын Хөдөө аж аухйн техникумд бохирын үйлчлэгчээр ажилласан хугацааг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Б.Батмэндийн 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Алтанбулаг сумын Хөдөө аж аухйн техникумд бохирын үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэргийн 1-2 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, 008680 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хавтаст хэргийн 4-7 дугаар тал, 17-20 дугаар талд авагдсан гэрч нарын тодорхойлолт, мэдүүлэг зэргээр нотлогдож байна. нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас шүүгчийн 285 дугаар захирамжаар чөлөөлөгдсөнийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН