| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00157/И |
| Дугаар | 219 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 219
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Боржигин овогт Дэмбэрэлийн Энхтөр /РД:МА61120517/-ийн нэхэмжлэлтэй “Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Д.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Миний бие 1976 онд Шаамарын 6 сарын трактор комбайны курсэд суралцаж трактор комбайны жолооч мэргэжил эзэмшиж төгссөн юм. Тракторчин болсноос хойш 1995 он хүртэл тракторын жолоочоор ажилласан. Энэ онд миний бие өндөр насны тэтгэвэрт гарахаар болж баримтаа бүрдүүлэхэд дараах асуудал гарсан юм. Сэлэнгэ аймгийн Өмч хувьчлалын компаний 1992 оны 02 сарын 27-ны өдрийн 27 тоот тогтоолоор Алтанбулаг Сангийн аж ахуйг хувьчилж 5 компани 1 хоршоо болгосон тогтоолыг үндэслэн Алтанбулаг Сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 сарын 09-ний өдрийн 21 тоот тушаалын 1 дэх хэсэгт заасны дагуу миний бие Худаг өндөр компанид тракторчинаар томилогдсон юм. Гэтэл Алтанбулаг Сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 сарын 09-ний өдрийн 21 тоот тушаалын 10 дугаар хавсралтанд Дэмбэрэлийн Энхтөр “ажилчин” гэж оруулсан нь буруу байгаа тул тракторчин гэж залруулан өгнө үү. Миний бие зөвхөн тракторчиноор 1976 оноос 1995 он хүртэл тракторчиноор ажиллаж байсан гэх
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 3 дугаар баг 12-100 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт амьдардаг, нуруу нугасны өвчинтэй, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигин овогт Дэмбэрэлийн Энхтөр РД:/МА-61120517/ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Найрамдлын” сангийн аж ахуйд 1 сар ажиллаад 1977 оны 06 дугаар сараас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сангийн аж аухйд шилжиж тракторчиноор 1979 он хүртэл ажилласан. 1979 онд цэргийн албанд яваад 1982 онд халагдаж ирээд тус Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сангийн аж ахуйд үргэлжлүүлэн 1990 оны 08 дугаар сар хүртэл ажиллаад түүнээс хойш өмч хувьчлалаар 1992 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 08 дугаар сар хүртэл “Худаг-Өндөр” ХХК-д тракторчиноор ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл Алтанбулаг сангийн аж ахуйгаас “Худаг-Өндөр” ХХК-д шилжиж очсон тушаал зөрүүтэй байгаа. Учир нь намайг шилжих үед тракторчин биш ажилчин гэж буруу бичсэн байсан. Иймд намайг 1992 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 08 дугаар сар хүртэл “Худаг-Өндөр” ХХК-д тракторчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох
баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхтөрийн тус шүүхэд гаргасан ... 1992 оны 03 сарын 09-ний өдрийн Алтанбулаг САА-н даргын 21 тоот тушаалын 10 дугаар хавсралтаар Дэмбэрэлийн Энхтөрийг ...”ажилчин” гэж бичсэн нь буруу тул намайг уг 21 тоот тушаалаар “Хутаг-Өндөр” компанид тракторчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь:Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэргийн 3-12 дугаар талд авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Алтанбулаг сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 сарын 09-ний өдрийн 21 тоот тушаалын хавсралтын 74 дүгээрт ...Дэмбэрэлийн Энхтөр “ажилчин гэж бичсэн нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 1992 оны 03 сарын 05-ны өдрийн “Хутаг-Өндөр” ББХК-ий ерөнхий захиралын 01 тушаалаар Д.Энхтөрийг тус компанид тракторчноор ажиллаж байсан гэж зөрүүтэй бичигдсэн бөгөөд Д.Энхтөр нь дээрх хугацаанд тус компанид тракторчинаар ажиллаж байсан болох нь хөдөлмөийн дэвтрийн бичилт болон Сангийн аж ахуйн даргын 21, 67, 79, 44 тоот тушаалын хуулбарууд болон түүнтэй хамт ажилаж байсан гэрч нарын мэдүүлэг, тодорхойлолт зэргээр давхар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүгчийн 480 дугаар захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан тул түүнээс тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулбал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН