Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/553

 


 

 

 

 

 

 

2021            8          26                    2021/ШЦТ/553

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжавдаргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн даргаС.Хонгорзул хөтлөн

улсын яллагчЦ.Оюун-Эрдэнэ

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *******т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн***************** дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн,**** оны ** дүгээр сарын **-нд ******аймгийн **********төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, улс төрч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл * , эхнэрийн хамт ****дүүргийн **дугаар хороо **  дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:******** / ***овогт П.Б.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн *  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ төвийн урд авто зогсоол дээр “Ниссан Датсун” маркийн ****УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.А  **  настай эмэгтэйг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, дээрх зам тээврийн осол, хэргийг үйлдээд мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэхийг, тухайн ослын талаар цагдаагийн байгууллага ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” зэсэн заалтыг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Б “ Би өөрийн гэм буруу дээр маргахгүй байгаа. Хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  *******ийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн урд авто зогсоол дээр “Ниссан Датсун” маркийн **** УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч 68 настай эмэгтэй Д.А-ийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, уг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

 Эдгээр байдал нь  хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан;

Зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-12/

 

Хяналтын камерт үзлэг хийсэн “...цайвар цэнхэр өнгийн цамцтай эмэгтэй хүнийг цагаан өнгийн “Pick-Up” загварын автомашин ухрах үйлдэл хийхдээ мөргөж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв...машинд мөргүүлсэн эмэгтэй хүн цагаан өнгийн ““Pick-Up” машины зүүн урд талын хаалганы хажууд очиж байгаа дүрс бичлэг байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17/

 

Хохирогч  Д.А  мөрдөн байцаалтанд: “Би 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ гараад Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүхээ худалдааны төвийн хажуугаар яваад Тоса худалдааны төв рүү орох гээд зам хөндлөн гарах гээд зогсож байхад нэг машин ирж байхаар нь би өнгөрөөгөөд зам гарах гэсэн чинь миний араас нэг машин ухраад нуруу хэсэг рүү мөргөсөн. Тэгээд миний нуруу эвгүй болоод өвдөөд байхаар нь би нөгөө мөргөсөн машины жолооч дээр очоод хүн харахгүй байна уу гэж хэлсэн чинь машинаасаа бууж ирэхгүй уучлаарай гэж хэлээд байгаад байсан. Тэгээд би хорооны цагдаа дээр очсон чинь байхгүй байсан. Тэгээд би 102-т залгаад дуудлага өгсөн. Тэгээд намайг цагдаа нар ГГСҮТ-д үзүүлчихээд ир гэхээр нь би очиж үзүүлсэн. Тэгээд би буцаад мөргүүлсэн газарт ирсэн чинь цагдаа нар ирсэн зураг, хэмжилт хийгээд явсан.гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

 

Гэрч Г.Ц мөрдөн байцаалтад “Тухайн өдөр би найз********, ************нартай уулзаж ойрхон салхинд гарах гэж байсан учраас авч гарах хүнсээ цуглуулах зорилгоор Дүүхээ төвийн гадна талын ил зогсоол дээр Б машинаа байрлуулаад Дүүхээ төв рүү ороод хүнсээ цуглуулаад буцаж гарч ирээд  Бмашиныхаа ард талын хаалгыг нь онгойлгоод авсан хүнсээ хийгээд Ч бид хоёр машины араар тойроод би машины ард талын суудал дээр суугаад Б машинаа асаагаад унтраачих шиг болохоор нь яаж байгаа юм бэ гэж асуусан чинь араас машин ирж байна гэж хэлэхээр нь би харсан чинь араас хар саарал өнгийн машин ирж байгаа харагдаж байсан. Тэгсэн чинь жолоочийн эсрэг талын урд цонхон дээр настай эмэгтэй хүн ирээд намайг мөргөчихлөө шүү дээ гэж хэлэхээр нь би машин бараг хөдлөөгүй байхад яагаад хүн мөргөсөн юм болоо гэж бодоод та тэгээд унасан юм уу, гэж асуусан чинь машинд мөргүүлсэн гэх хүн үгүй гэж хэлэхээр нь би гайхаад тэгээд та одоо яаж байна гэсэн чинь миний зүрх савлаад байна гэж хэлэхээр нь бид нар гайхаад байж байсан чинь тэр эмэгтэй хүн баруун зүгт зүгээр явчихаар нь энэ хүн худлаа яриад байгаа юм болов уу, гэсэн бодол төрөөд сууж байтал Б нөгөө хүнийг хүлээгээд хэсэг зогсохоор нь наад хүн чинь явчихлаа шүү дээ зүгээр юм байлгүй гэж хэлээд хүн мөргөсөн талаар хэн нь ч мэдээгүй учир юу болсон юм болоо гэж гайхаж байгаад машинаа асаагаад тэр эмэгтэй хүний явсан зүгт машинаа харуулж хэсэг зогсож байгаад хөдлөөд явсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/

 

Гэрч Ш.Ч мөрдөн байцаалтанд “2021 оны 7 дугаар сарын 08-ны 17 цагийн орчим Андуудад байдаг Дүүхээ нэртэй дэлгүүрийн гадна талын ил зогсоол дээр машинаа байрлуулаад дэлгүүр орж хүнсний бүтээгдэхүүн аваад буцаж гарч ирээд манай нөхөр машинаа онгойлгоод арын хаалгаараа авсан бараагаа тавьсан.Би болон миний найз Ц бид хоёр машиныхаа араар тойроод би жолоочийн хажуугийн урд суудал дээр Ц арын суудал дээр суугаад манай нөхөр машинаа асаагаад өөрийнхөө талын цонхыг буулгаад хөдлөхөөсөө өмнө орчин тойрноо харж байгаад хойш дөнгөж ухарсан чинь баруун гар талаас машин ирж байна гээд зогссон.Тэгээд машин өнгөрүүлээд хөдлөх гэсэн чинь миний хаалганы цонхыг настай эмэгтэй хүн тогшихоор нь би цонхоо онгойлгоод яасан бэ гэж асуусан чинь намайг хойшоо ухраад мөргөчихлөө гэж хэлэхээр нь та яаж байгаа юм бэ ухрах гэж байгаа асаалттай машины ард хэзээ яагаад ирээд зогссон юм бэ бид нар таныг хараагүй шүү дээ гэж хэлсэн.Манай найз Ц бид хоёр та тэгээд гайгүй юу яаж байна гэж асуусан чинь зүрх жаахан салгалаад байна, би машины араар зам хөндлөн гарах гэж байтал урд талаар машин өнгөрөхөөр нь хойшоо ухраад зогссон чинь танай машин мөргөчихлөө гэж хэлж байсан. Тэгээд би уучлаарай эгчээ гэж хэлсэн чинь уучлаад байхдаа яадаг юм бэ гэж хэлсэн бид нар тухайн үед хүн мөргөчихлөө гэж хэлэхээр нь сандарсан байдалтай байж байсан учраас өөр хэлэх зүйл олдохгүй чимээгүй байж байсан чинь машиндмөргүүлсэн гэх эмэгтэй машины ард талаар очоод тонгойгоод машины дугаар тэмдэглэж авч байгаа бололтой харагдаж байсан. Би тухайн үед одоо яах юм болоо гэж бодоод хараад байсан чинь өөрөө баруун зүгт утсаа бариад явчихсан. Бид нар тэндээ хэсэг хүлээж зогсож байгаад энэ хүн шууд ингээд явчихаж байгаа юм байхдаа гэж ярилцаад байж байтал манай нөхөр машины дугаар тэмдэглэж авсан юм чинь янз бүрийн асуудал гарвал утсаар ярих байх гэж хэлээд бид нар хөдлөөд явсан. Маргааш өглөө нь манай нөхөр ажил дээрээ байж байсан чинь цагдаагаас дуудсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/

 

Яллагдагчаар П.Б мөрдөн байцаалтанд “2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би эхнэр Ш.Ч, найз Г.Ц нартай хамт салхинд гарах гээд өөрийн эзэмшлийн Датсун маркийн  **** УБЯ дугаарын автомашиныг жолоодож яваад Төмөр замын Дүүхээ төвийн гадна талын ил зогсоолд дэлгүүрээс хүнсээ аваад гарч ирээд би машиныхаа арын хаалгыг онгойлгон хүнсээ хийгээд эхнэр хажуугаар Ц арын суудалд машиндаа суугаад би машинаа асаагаад өөрийнхөө цонхыг буулгаад эргэн тойрноо хараад дөнгөж хойшоо ухарсан чинь баруун гар талаас машин ирж байна гээд зогссон тэгээд машин өнгөрүүлээд хөдлөх гэтэл эсрэг талын хаалганы цонхыг настай эмэгтэй хүн тогшихоор нь цонхоо онгойлгоод яасан бэ гэхэд намайг хойшоо ухраад мөргөчихлөө, би машины араар зам хөндлөн гарах гэж байтал урд талаар машин өнгөрөхөөр нь хойшоо ухраад зогстол танай машин мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд би уучлаарай гэхэд уучлаад байхдаа яадаг юм бэ гэж загнаад би сандарсан байдалтай байх үед машины дугаар тэмдэглэж аваад баруун зүгт алхаад явсан. Би тэр газартаа хэсэг хүлээж зогсож байгаад энэ хүн ингээд явчихаж байгаа юм байхдаа, зүгээр байсан юм байна гэж ярилцаад хөдлөөд явсан. Маргааш нь намайг цагдаагаас дуудсан. Цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71/

 

            Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021  оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ***  дугаартай “...Nissan маркийн Datsun маркийн **** УБЯ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл стандартын шаардлага болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг автомашины хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.5кн, баруун талдаа 2.3кн, зөрүү нь 36% стандарт 30%, зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 600cd, хол дээрээ 600сd, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 3700сd, хол дээрээ 5000сd8 стандарт 10000-225000сd байгаа нь стандартын шаардлагыг хангахгүй байна. Мөн уг автомашины спидометр ажиллахгүй ажиллахгүй, зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Дээрх эвдрэл гэмтэл осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй, уг эвдрэл, гэмтэл нь ослоос өмнө үүссэн байна. Тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй байна. Урд дугуйн тоормос хэвийн ажиллагаатай, хойд дугуйн тоормосны хүм зүүн талдаа 1.5кн, баруун талдаа 2.3кн, зөрүү нь 36% стандарт 30% байгаа нь тоормосны систем бүрэн ажиллахгүй байна. Харин АВS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр шингэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг. Уг автомашины спидометр ажиллахгүй байна. Спидометр ажиллахгүй тохиолдолд хурдны заалтаа хянах боломжгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 77-79/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6149 дугаартай “Д.А -ийн биед сээрний 12-р нугалам, бүсэлхийн 1,2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39/зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                     

 

          Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэжээ.

 

          Шүүгдэгч  П.Б нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ төвийн урд авто зогсоол дээр “Ниссан Датсун” маркийн ****  УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас Д.А ** настай эмэгтэйг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж,  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан үүргээ биелүүлээгүй хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан байх тул шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус тооцогдоно.

 

          Өөрөөр хэлбэл улсын яллагчаас *******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдгээрийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******ийн үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” мөн “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

 

          Гэм буруугийн талаар хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

          Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу улсын яллагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосонболох нь шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх-ийн 88/,хохирогч Д.А-ийн гаргасан “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн 84/шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1дэх заалтад зааснаар дөрвөн зуун ерэн нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыгшүүгдэгчид танилцуулсныг хүлээнзөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 заалтад зааснаар дөрвөн зуун ерэн нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 заалтад зааснаар дөрвөн зуун ерэн нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүнд оногдуулсан нийт торгох ялыг есөн зуун дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 940.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

          Шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

П.Б нь мөрдөн байцаалтын явцад хохирогч Д.А-т эмчилгээний зардалд 2.700.000 төгрөгийг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хохирогч Д.А-ийн хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэргийн хамт ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч П.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

          1. ** овогт П.Б “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”

          - “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 заалтад зааснаар дөрвөн зуун ерэн нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490.000 төгрөгөөр торгох ялаар,

-мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун ерэн нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүнд оногдуулсан нийт торгох ялыг есөн зуун дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 940.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

          4.Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдаж, хэргийн хамт ирүүлэн сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ