Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/554

 


 

 

 

 

 

2021            8          26                    2021/ШЦТ/554

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн даргаС.Хонгорзул хөтлөн

улсын яллагчГ.Билгүүжин

шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророосЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ****** овогт *******д   холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  ******************дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ****  оны** дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл* , эхийн хамт ******* дүүргийн *  дугаар хороо * дүгээр хороолол ** дугаар байрны **  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:********** / ***** овогт Б.Б

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 04-ний шөнө 21-22 цагийн орчим  ******** дүүргийн* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **  байрны гадаа П.Н-ыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж хөлөөрөө толгойн тус газарт нь дэвсэж нүүрэн тус газарт гараараа цохиж баруун чамархайн хуйханд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, хамрын нуруу, зүүн бугалганы дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт зэрэг гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч  Б.Б “Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Хохирогчтой эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хавтаст хэргээсгэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 04/

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...П.Н гэгч нь* дугаартай Б.Б /РД:********  / гэгчийн зургийг зааж энэ залуу миний биед халдаж зодсон хүн мөн байна гэж зааж өгч байна. Царайны ерөнхий байдлаар таньж байна.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 07-08/

 

Хохирогч П.Н мөрдөн байцаалтанд“Би 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ****** дүүргийн * дугаар хороо **  байрны хажуу талаар 20-21 цагийн орчимд гэрээсээ гараад ганцаараа явж байсан. Тэгсэн ** байрны *  дугаар орцын гадна зүс таних Бгэх эрэгтэй хүн тааралдсан. Бганцаараа явж байсан. Бат-Өлзийтэй уулзахад өөрт нь 0,33 грамтай Хараа архийг  бид хоёр хувааж уусан. Бнадтай уулзах үедээ архи уусан согтуу байсан. Архи ууж байхдаа Б нь намайг газар түлхэж унагасан тэгснээ нүүр хэсэгт хөлөөрөө дэвссэн, дараа нь миний нүүр ам хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэгээд би цагдаагийн 102-т өөрийнхөө дугаараас дуудлага өгсөн. Б гэгч нь ямар ч шалтгаангүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа цохиж зодсон. Миний биед нүүр хавдсан, хамар цус гарсан, гар зулгарсан гэмтэл учирсан. Б  уулзахаас өмнө би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Б биед байсан 0,33 граммтай Хараа архийг бид хоёр хувааж ууж дуусгасан байсан.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

 

Яллагдагчаар Б.Б мөрдөн байцаалтанд “Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна ямар ч байсан  **** дүүргийн *  дугаар хороо * байрны орчимд хүн хүлээгээд ганцаараа зогсож байсан. Тэгсэн Н гэх найзтайгаа таарсан. Тэгээд Н уулзаад өөрт байсан 0.33 граммын Хараа архи байсныг *  байрны гадаа хувааж уусан. 033 граммын Хараа архи дуусаад би дахин дэлгүүрээс 0.75 граммын Хараа архи аваад бид хоёр хувааж уусан. Н бид хоёр нэлээд согтсон бөгөөд согтуу байхдаа өмнө нь болсон зүйлээ ярилцсан бөгөөд үүнээс болж бид хоёр маргалдсан. Маргаанаас болж Н биед нь нүүр хэсэгт гараараа цохисон, газар унасан байхад дэвссэн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн хэн цагдаад дуудлага өгснийг би мэдэхгүй байна. Цагдаагийн алба хаагч нар ирээд намайг саатуулах байранд хүргэсэн бөгөөд эрүүлжүүлэх саатуулах байрны эмч үзээд цусны даралт ихэссэн байна. Зүрхний пүлс тогтворгүй байна саатуулах боломжгүй гээд яаралтай тусламж үзүүлж эм өгсөн. Намайг саатуулах байрнаас миний төрсөн эх хүлээж авсан бөгөөд тэндээсээ гараад би гэртээ харьсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дүгээр сарын 21-ний өдрийн ****  дугаартай дүгнэлтэд “П.Н-ын биед баруун чамархайн хуйханд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, хамрын нуруу, зүүн бугалганы дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2021 оны 7 дугаар сарын 04-ний шөнө 21-22 цагийн орчим **** дүүргийн *  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны гадаа П.Н ыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж хөлөөрөө толгойн тус газарт нь дэвсэж нүүрэн тус газарт гараараа цохиж “баруун чамархайн хуйханд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, хамрын нуруу, зүүн бугалганы дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Б “...Маргаанаас болж П.Н-ын биед нь нүүр хэсэгт гараараа цохисон, газар унасан байхад дэвссэн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн хэн цагдаад дуудлага өгснийг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/, хохирогч П.Н-ын“...Б нь намайг газар түлхэж унагасан тэгснээ нүүр хэсэгт хөлөөрөө дэвссэн, дараа нь миний нүүр ам хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/, шинжээчийн**** дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 

          Шүүгдэгч Б.Б нь хохирогч П.Н чамархайн хуйханд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, хамрын нуруу, зүүн бугалганы дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралтбүхий хөнгөн хохирол санаатай учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл улсын яллагчаас Б.Б  холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдгээрийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Б үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

          Гэм буруугийн талаар хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

          Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу улсын яллагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыгзөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосонболох нь шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх-ийн 53/ шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыгшүүгдэгчид танилцуулсныг хүлээнзөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

          Шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

          Б.Б нь мөрдөн байцаалтын явцад хохирогч П.Н-д эмчилгээний зардалд 120.000 төгрөгийг төлсөн тухай дансны хуулга /хх-ийн 52/, мөн хохирогч “гомдолгүй” гэсэн хавтаст хэргийн материалтай танилцсан баримт/хх-ийн 50/ гэсэн бичгийн баримтууд байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

          1.*****  овогт  Б.Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавиннэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

          3.Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ