Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/564

 

 

 

 

 

 

 

 

  2021/ШЦТ/564

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн даргаС.Х хөтлөн

улсын яллагч Г.Намжил

шүүгдэгч-хохирогчТ.Б түүний өмгөөлөгч Б.М

шүүгдэгч-хохирогч ******* түүний өмгөөлөгч Ю.Б

гэрч Б.Э, Д.р

гэрч Г.М /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  **** овогт Т.Б, **** овогт ******* нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  ***** оны * дүгээр сарын ** нд  ***********суманд төрсөн, ****  настай, эрэгтэй, дээд боловсролтой, *********************ажилтан, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл * , эхнэр, ** хүүхдийн хамт  ***************** “***** ” хотхон ***  байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,/РД:*********  /,*    овогт Т. Б

 

       2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *** оны *  дугаар сарын ** -нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Барилгын инженер мэргэжилтэй, ам бүл * , эмээгийн хамт  **** дүүргийн ** хороо ** р хороолол, ** байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*********  /, **** овогт *******  

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Т.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө  *****  дүүргийн *  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse” пабын гадна талд хохирогч ******* тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож “...зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, дотор салстад язрал, зүүн мөрний урд хэсэг, баруун бугалгын ар дунд хэсэг баруун гуяны гадна дунд хэсгүүдэд цус хуралт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ****** дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse” пабын гадна талд хохирогч Т.Б  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож “...хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхины дотор гадаргуун язарсан шарх, баруун, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт, дээд уруулын цус хуралт, язарсан шарх, доод уруулын язарсан шарх, цус хуралт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

ШүүгдэгчээрТ.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би Э гар хүрээгүй. Би зодуулаад газар унаад нэлээн сүүлд босож ирсэн. Би өөрөө арай гэж босож ирсэн. Э би зодоогүй. Тэр үед Э олуулаа явж байсан. ” гэв.

Шүүгдэгчээр ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Яллах дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байгаа учир шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Тухайн үед би хоёр найзтайгаа явж байсан. Намайг Осоржамаа шиг гээд доромжлоод байсан. Би Б той маргалдсан. Б-ын биед хөнгөн гэмтэл учруулснаа би зөвшөөрч байгаа.” гэв.

Хохирогчоор Т.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Надад Э ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй,  гомдол саналгүй.” гэв.

Хохирогчоор ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Бод би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

Гэрчээр Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ Манай найз Б бөөн залуучууд зодож байсан. Би найз Б салгаж байхад гурван залуу намайг нийлж газар унагаж цохиж зодсон. Би хөдөө ажилладаг, тэгээд ч биедээ хөнгөн гэмтсэн учраас цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаагүй юм. Би Э биед халдаагүй.” гэв.

Гэрчээр Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ Манай найз Б Э гараараа цохиж газарт унагасан. Тухайн үйл явдал болоход 10-аад залуучууд байсан. Тэд Э найзууд мөн эсэхийг би мэдэхгүй байна. Э  манай найз Б цохиж унагасны дараа би Э О шиг юм чинь гэж хэлсэн. Намайг 2-3 хүн газар унагаж хэвтүүлж байгаад зодсон. Би хөнгөн гэмтсэн болохоор зодуулсан талаараа гомдол мэдээлэл гаргаагүй юм.” гэв.

Гэрчээр Г.М онлайнаар мэдүүлэхдээ “ Би энэ хэргийг шалгаж байх явцад Б нь гар утас эвдэрсэн гэсэн зүйл ярьж гар утсаа авчирсан. Б олон хүнд зодуулсан талаар мэдүүлж байгаагүй. Хэрэг болсон цаг хугацааны камерын бичлэг байгаа эсэхийг шалгахаар ажилласан боловч тухайн баарны үйл ажиллагаа зогссон байсан юм. Ойролцоох дэлгүүрийн камерийг шүүхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй.” гэв.

Хавтаст хэргээс гэрч Б.Э мөрдөн байцаалтанд“2020 оны 02 дугаар сарын 08-ны орой манай хоёр найз Б, М нар уулзаж байна хаана байна гэж над руу утсаар ярьсан. Тухайн үед би гэртээ байна, манайх руу хүрээд ир гэж хэлсэн. Удаагүй манай хоёр найз ирж манай гэрээс гарч хорооллын эцсийн “Тse” нэртэй пабад сууж жаахан юм яриад 1 шил 0,75 литрийн Эдэн архи хувааж уусан. Тэгээд шөнө 23 цаг өнгөрч байх үед паб нь хаах болсон. М бид хоёр тооцоо хийх гээд үлдсэн. Манай найз Б түрүүлээд тамхи татах гээд гарчихсан байсан. М бид хоёр тооцоогоо хийгээд үүдэнд гараад ирсэн чинь манай найз Б газарт уначихсан зодуулж байсан. Бид хоёр хөөе юу болов яав гээд очсон чинь манай найзыг нэг нөхөр цохиод унагаачихсан байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...Би Э гэх хүнийг танихгүй. Б цохиж хамрыг нь хугалсан залуу гэж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-30/,

 

Гэрчээр ******* мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найз Д тэй утсаар ярьж орой 20 цагт уулзахаар болсон. Би өөрийн найз Д тэй уулзаагүй маш их удаж байсан юм. Тэгээд Д бид хоёр орой 20 цагийн үед ****  дүүргийн **  дугаар хороо**  дугаар байрны урд талд уулзаад явж байгаад Б гэх найзтайгаа таарсан. Д бид хоёр Б ыг жаахан пиво ууж суух уу гэж асуусан чинь Б тэгвэл тэгье би ажлаасаа тараад явж байна гээд бид гурав дэлгүүрээс 0,5 литрийн лаазтай Сэнгүр нэртэй пиво хүний хоёр хоёр ширхэг буюу 6 ширхгийг аваад **  дугаар байрны *** орцонд сууж байгаад уусан. Бид гурав орцонд сууж юм ярьж пиво ууж байгаад орой 22 цаг өнгөрч байх үед гарч хорооллын эцсийн “Fire” шөнийн цэнгээний газарт орж дахин нэг нэг шил 0,5 литрийн шилтэй Сэнгүр пиво авч ширээнд суусан. Тэгээд би найз охин руу мессеж бичээд “Firе” шөнийн цэнгээний газрын үүдэнд гарч ирээд зогсож байх үед танихгүй гурван ах намайг чи О ямар адилхан юм бэ хамаатан садан юм уу, чи ах нь юм уу, бас чихээ цоолчихсон эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу гэх зэргээр доромжилсон. Би тэр гурван залууд хандаж та нар намайг зүгээр байж байхад яагаад байгаа юм бэ, би О тийм адилхан харагдаад байгаа юм уу, гэж асуусан чинь цаад талаас нь нэг ах намайг яасан ахын дүү гэхээр нь би өөдөөс нь яасан ах гэсэн чинь чамайг харанхуй руу оруулж ална гэхээр нь би намайг дээрэмдэх гээд байгаа юм байна би бие хамгаалах шаардлагатай гэж бодоод намайг ална гэсэн залуугийн нүүр хэсэгт нь тохойлдсон. Тэр үед хаанаас ч юм нэг танихгүй залуу гарч ирээд надтай маргалдаж байсан гурван залуугийн нэгийг нь цохичихсон тэгээд тэнд байсан хүмүүс бид нарыг салгаад одоо тайвшир гэсэн тэгэхээр нь би тэр ах нарт хандаж больё ах одоо би ингээд явлаа гэж хэлээд яваад “Firе” шөнийн цэнгээний газрын үүдэнд ирээд байж байсан чинь намайг өмөөрч байсан танихгүй залуу гарч ирээд зүгээр үү би сая яриаг нь сонсоод байсан чинь бас арай дэндүү юм яриад байна адилхан Монгол хүмүүс байж гэж байсан. Тэр үед “Firе” шөнийн цэнгээний газар дотроос манай найз Б гарч ирээд юу болсон гэж надаас асуухаар нь би харин сая гурван ах намайг хэл амаар доромжлоод дээрэмдэх гээд байх шиг байсан гэж хэлсэн чинь Б за тэгвэл явъя гэж хэлээд намайг цаашаа аваад явж байсан чинь нөгөө гурван ах гараад урдаас гарч ирээд нэг нь намайг заамдаж барьж аваад нөгөө хоёр нь Быг нүүр хэсэгт нь цохисон чинь Б яагаад байгаа юм бэ ах нараа би яасан юм гэж хэлээд зам хөндлөн гарч намайг үлдээгээд зугтаачихсан. Тэгээд тэр ах нар намайг барьж аваад би ах нараа яагаад байгаа юм бэ би больё гэсэн биз дээ гэсэн чинь наадах чинь зугтах гээд байна гэж хэлээд барьж аваад явуулахгүй байсан. Хамгийн анх маргасан асуудал 23 цагаас эхэлсэн байх, анх болсон маргаан нь “Тse” пабын үүдэнд болсон. Харин дараагийн асуудал нь 23 цаг 30 мин орчмын үед “Тse” пабаас 4-5 орчим метр зайд нэг хүнсний дэлгүүрийн урд зогсоол дээр болсон.Миний нүд шанаа гуя хөхөрсөн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-28/,

 

Гэрчээр Т.Б мөрдөн байцаалтанд “2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тараад хамт ажилдаг М-ын хамт байж байхад М найз Эг дуудсан. Тэгээд удалгүй найз Эхүрч ирэхээр нь ***  *** хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тse” гэх нэртэй газар орж 1 шил Эдэн  нэртэй архи захиалж аваад ууж дуусаад гарсан. Тэгээд “Тse” гэх нэртэй газрын гадаа тамхи татаад байж байхад хажуу талын баарны гадаа хүмүүс хоорондоо маргалдаад байж байсан. Тэгсэн чинь үл таних эрэгтэй хүрч ирээд хорооллын атаман байна гээд миний нүүр рүү цохисон. Тэгсэн чинь хамт явж байсан найз М, найз Энар салгах үед М,  Энарыг үл таних эрэгтэй цохисон. Тэгээд байж байхад үл таних эрэгтэйн найз нар баарнаас гарч ирээд бөөндөө зодолдсон. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн чинь үл таних эрэгтэйн найз нар зугтаах үед найз М нь найз Э нар барьж авсан. Тэгээд цагдаа нар намайг зодсон үл таних эрэгтэйг машиндаа суулгаад явсан. Тэгээд би цагдаагийн газар ирж өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31/

 

Гэрч У.Д мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой хэдэн цаг болж байсан талаар санахгүй байна.****  дүүрэг **  дүгээр хороо ** **  тоотод гэртээ байж байсан чинь найз Э манай гадаа нэг найзынхаа хамт ирсэн.Би найзыг нь сайн танихгүй, бид гурав Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Firе” баар руу орсон. Тэгээд тэнд ороод хүний хоёр хоёр пиво захиалаад захиалсан зүйлээ уугаад байж байсан чинь Э “толгой өвдөөд байна би хальт гараад ирье” гэж хэлээд гараад явсан. Тэгээд түүнийг гарсанаас 05 минутын дараа тамхи татахаар баарнаас гарсан чинь манай найзыг 4-5 орчим байсан байх залуучууд тойроод зогсчихсон үл таних нэг залуу /Б/ Э малгайтай цамцнаас нь доош дарж байгаад толгой, гуяа, хэсгүүд рүү хөл гараараа цохисон.Тэгсэн чинь Э тэр хүнд хандаж больё гэж хэлээд босох гэсэн чинь буцааж дараад дахиад цохисон. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Би очвол намайг зодох байх гэж бодоод холоос хараад зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35/

 

Гэрч Г.М мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр **** ийн *******************************цохсон “Хорооллын эцэст Тse баарны үүдэнд зодуулсан” гэсэн утгатай өргөдөл гомдлыг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа хийсэн. Уг гомдол мэдээлэлд 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч дэслэгч И.Д  хойшлуулшгүй ажиллагаа хийсэн байсан. Эрүүгийн мөрдөгч И.Д  гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хийж Боос гомдол хүлээн аваад, гэрчийн мэдүүлэг авч, шүүх эмнэлэг рүү Б ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч томилсон байсан. Ингээд би уг гомдлыг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар НХЖХТ-т зөрчлийн байцаагчаар томилогдон ажилласан учраас хэргийг мөрдөн байцаах тасгийн мөрдөгч дэслэгч Ч хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш мөрдөгч Ч ажиллагаа хийсэн. Хэрэг болсноос хойш нэлээд хэд хоногийн дараа Б над дээр ирж хэрэг болох үед миний гар утас эвдэрсэн талаар ярьж байсан. Тэгээд шаргал өнгийн дэлгэдэг гар утсыг надад үзүүлж гар утсыг төлүүлмээр байна гэж хэлсэн. Хэрэг болох үед Б нь ямар ч гар утасны талаар яриагүй байж арван хэд хоногийн дараа гэнэт гар утас авчраад Э эвдэлсэн мэтээр ярьж байсан нь эргэлзээ төрүүлж байсан. Тэгээд би уг гар утсыг Э-д үзүүлээд эвдэлсэн эсэхийг асууж тодруулах зорилгоор авч үлдсэн. Тэр гар утсыг авч үлдэхдээ тэмдэглэл үйлдэж авсан эсэхээ санахгүй байна. Тэгээд би Э-ас амаар гар утасны талаар асуухад “би мэдэхгүй байна, хэрэг болох үед гар утас байгаагүй” гэх зүйл ярьж байсан. Ингээд гар утсыг өөр дээрээ байлгаж байгаад шилжих үедээ хэрэгтэй нь хамт Ч хүлээлгэн өгсөн.Би Боос нэг эсвэл хоёр удаа мэдүүлэг авсан. Тэгэхэд надад олон хүнд зодуулсан талаар огт ямар ч зүйл яриагүй. Мөн хойшлуулшгүй ажиллагаа явуулсан дэслэгч Д  мэдүүлэг өгөхдөө үл таних эрэгтэй хүнд хүрч ирээд нүүрэн тус газар цохисон гэж ярьсан байсан. Олон хүнд зодуулсан талаар өмнө өгсөн мэдүүлгүүддээ огт яриагүй.Би Б-оос яг хэзээ мэдүүлэг авсныг санахгүй байна. Ямар ч байсан над дээр ирэхдээ цэвэрхэн хувцастай, нүүр амаа угаасан, шүүх эмнэлэгт үзүүлсэн байсан. Түүний хамар хэсэг хавдсан байсан өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй.Хэрэг болсон өдрөөс хойш 3-4 хоногийн дараа хэрэг болсон газрын орчим байх Далай ээж нэртэй цайны газартай хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзсэн. Тухайн камерт дэлгүүрийн урд талын автозогсоол хэсэг харагдаж байсан. Тухайн дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд хэрэгт ач холбогдолтой зүйл байгаагүй. Тэгээд хэрэг болсон газрыг яг хаана байсныг тогтоохоор Э дуудаж маргаан болсон газрыг заалгахад “Тse” баар болон “Fire” баар Ковид 19 цар тахал дотооддоо алдсанаас болж хаагдсан бичлэгийг шүүх боломжгүй байсан. Харин ойролцоо байсан оффисын барилгын камерын бичлэгийг үзэхэд бичлэг устчихсан байсан. Э надад хоёр найзынхаа хамт гурвуулаа явж байсан гэж мэдүүлэг өгсөн. Б ч гэсэн хоёр найзынхаа хамт гурвуулаа явж байсан гэж хэлж байсан. Мөн  үл таних эрэгтэй хүнд /нэг хүнд буюу Э/-д зодуулсан талаар мэдүүлэг өгсөн. Тухайн үедээ Эд л зодуулсан гэж яриад мөнгө төгрөг нэхэмжилнэ гээд явж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37-38/

 

            Гэрч Д.М мөрдөн байцаалтанд “2020 оны 02 дугаар сарын 08-ны орой найз Б-ын хамт*****  -ийн нутаг дэвсгэрт байх ** дүгээр хорооллын автобусны эцсийн буудлын орчим байдаг “Тse” нэртэй пабад орж үйлчлүүлсэн. Бид хоёр уг газарт орохдоо найз Э утсаар дуудсан байсан бөгөөд удалгүй арваад минутын дараа Эирсэн. Ингээд гурвуулаа хамт 0,5 литрийн савлагаатай Эдэн нэртэй архи хувааж уусан. Бид гурав 22 цагийн үед уг газарт орж үйлчлүүлж байгаад 00 цагийн орчим гарсан. Тухайн газар нь 23 цаг 30 минутаас эхлэн хүмүүсээ гаргаж байсан юм. Тэгээд Эбид хоёр тооцоогоо хийх гээд үлдсэн бөгөөд Б түрүүлээд баарнаас гараад явсан. Тэгээд би тооцоо хийх гээд зогсож байхад Э надад хандаж “чи тооцоогоо хийчихээд араас гараад ир, би Б той хамт тамхи татаж байя” гэж хэлээд Б -ын араас гарсан. Тэгээд би ойролцоогоор 2 минутын дараа Э араас гарсан. Намайг “Тsе” баарнаас гарах үед баарны үүдэнд байх машины зогсоол дээр Б, Э хоёрыг хоёуланг нь газар унагаачихсан 10 гаран хүн зодож байсан. Тэгээд би шууд очоод юу болоод байгаа юм гэж хэлэхэд тэнд Б, Э хоёрыг зодож байсан залуучуудаас гурав нь намайг чиглэж ирээд ноцолдож байгаад намайг газар унагаан тал талаас цохиж, өшиглөж байсан. Тухайн үед би доошоо харсан байдалтай нүүрээ гараараа дараад хэвтэж байсан. Яг тэр үед зогсоол дээр байсан таксины жолооч нар тухайн залуучуудыг та нар болиоч аав шигээ хүмүүсийг аллаа гэж хэлээд салгасан. Араас нь баарны хамгаалагч гээд нэг биерхүү залуу гарч ирээд бас салгасан. Тэгээд таксины жолооч нар болон баарны хамгаалагч нар тэдгээр залуучуудыг салгахад бид нарыг зодож байсан залуучууд хоёр хуваагдаад нэг хэсэг нь саарал өнгөтэй Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд суугаад нөгөө хэсэг нь загвар улсын дугаарыг нь санахгүй байна япон машинд суугаад хөдлөөд явсан. Яг тэр үед тэдгээр залуучуудыг зугтааж байхад баарны хамгаалагч таксины жолооч нартай нийлээд Э машинд суух гэж байхад нь барьж авсан юм. Тэгээд бид нар цагдаа дуудсан боловч ирэхгүй байсан учраас хорооллын эцсийн цагдаагийн хэсгийн байранд Э аваачиж өгсөн. Тухайн үед гурван цагдаа байсан. Тэгээд тухайн цагдаа нар Э эрүүлжүүлэх байранд хонуулахаар авч явсан бөгөөд Б, Э бид гурав тэндээсээ салаад гэр гэр рүүгээ явсан. Тухайн үед Э гэх залуу хар өнгийн савхин хүрэмтэй, жинсэн өмдтэй саравчтай малгайтай, хар өнгийн пүүзтэй байсан бөгөөд би хувцсыг нь маш сайн харж тогтоож авсан юм. Намайг харахад Э 2-3 залуутай нийлээд Б газар унагаачихсан зодож байсан. Тийм учраас Бын биед учирсан гэмтлийг Э болон хамт байсан 2-3 залуучууд учруулсан. Яг ямар гэмтлийг тэдгээр залуучууд хэрхэн учруулсныг хараагүй. Тухайн үед Э тай хамт Б зодож байсан залуучуудаас нэг нь бусдаасаа өндөр саравчтай малгайтай саарал хүрэмтэй залуу байсан бусад нь дандаа хар бараан өнгийн хувцастай залуучууд байсан тэдгээр хүмүүсийн царайг санахгүй байна. Э бол цагдаа дээр аваачиж өгсөн учраас царайг нь сайн санаж байна. Тэр өндөр саарал куртиктэй залуу нь зугтъя гэж хэлээд Приус-20 загварын машинд сууж байсан.Тухайн үед би хөдөө ажилтай явах байсан учраас цагдаагийн байгууллагаар явах цаг зав байгаагүй. Би хөдөө том тэрэг барьдаг хүн юм. Тухайн үед баруун нүд хөхөрсөн, биеийн зарим хэсэгт хөндүүрлэсэн байдалтай байсан. Одоо биеийн байдал хэвийн байгаа шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед би хэсгийн байран дээр байсан цагдаа нар зодуулсан тухайгаа хэлж байсан, тэдгээр гурван цагдаа Б, Э бид гурвын биед гэмтэл учирсныг нүдээрээ харж байсан. Эий хамраас цус гарч байсан, нэг цагдаа нь Э цусаа битгий энд гоожуулаад бай гарч цусаа тогтоо гэж хэлж байсан. Б нүүрэн дэх цусаа арч гэж бас хэлж байсан. Б танигдахын аргагүй нүүр нь цусанд будагдсан байсан. Бид гурав тухайн үед 10 гаран залуучуудад гурвуулаа зодуулчихаад эцэст нь манай найз Б нэг ч хүнд гар хүрээгүй байж эрүүгийн хэрэгтэн болоод байж байгаад харамсаж байна. Энэ хэргийн бодит үнэнийг нь олж тогтоож өг.Тухайн үед Б ын барьж байсан утасны загварыг мэдэхгүй байна. Ямар ч байсан Б зодуулсны дараа цагдаагийн хэсгийн байрны гадна зогсож байхдаа эхнэр рүүгээ ярих хэрэгтэй байна, миний утас эвдэрчхэж гэж хэлээд шар өнгийн дэлгэгддэг утсыг надад үзүүлсэн. Тэр үед Б-ын утас нь цус болчихсон харагдаж байсан бөгөөд Б уг утсаа ажиллахгүй байна гэж хэлээд миний утсаар эхнэр рүүгээ залгаж байсан. Б, Эбид гурав “Тse” бааранд үйлчлүүлж байхад гар утас нь хэвийн ажиллаж байсан. Б утсаараа ярьж ашиглаж байсан ба тухайн гар утсаа эхнэр нь Япон улсаас авчирч өгч байсан гэж хэлж байсан. Б, Э бид гурвын хувьд тэдгээр залуучуудад гар хүрээгүй, зодож цохисон зүйл байхгүй. Намайг баарнаас гарч ирэхэд Б, Э хоёр газар унасан зодуулж байсан. Тэгээд тэдгээр залуучуудыг таксины жолооч нар салгах үед шууд цаашаагаа зугтаагаад явсан. Э барьж аваад цагдаагийн хэсэг дээр хүргэж өгөхөд түүний нүүрэнд нь ил харагдах шарх сорви байгаагүй. Түүний биед учирсан гэмтлүүдийг хэн хэрхэн учруулсныг мэдэхгүй байна. Бид нараас өөр хүмүүстэй дахин зодоон хийсэн байж болно шүү дээ. Тухайн үед Э цагдаагийн хэсэг рүү явж байхад ах нараа уучлаарай, намайг явуулчих гээд гуйгаад явж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 166-167/

 

            Гэрч Э.Б мөрдөн байцаалтанд “Би тухайн өдөр ахлах ахлагч Ц-ын хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдөр яг хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан шөнө болчихсон байхад 30 гаран насны гурван эрэгтэй зодуулчихлаа гээд нэг өндөр 20 гаран насны залууг дагуулж ирж байсан. Тэр гурван залуугийн арай намхан эрэгтэй нь хамраас нь цус гарсан байдалтай байсан. Өөр бусад зүйлсийг тодорхой сайн санахгүй байна...Б айхгүй байсан байх би яг сайн санахгүй байна. Тухайн үед би цагдаагийн алба хаагч болоод удаагүй байсан учраас аливаа дуудлага болон хүмүүс хоорондоо зодоон цохион хийх тохиолдолд голдуу саатуулсан хүнийг ч юм уу хараад байж байдаг байсан. Харин хамт гарч байсан Ц ихэвчлэн зөрчил гаргасан хүмүүс, хохирсон хүмүүстэй уулзаж ярилцдаг байсан. Б олсон зүйлсийг өөрийн санаж байгаа хүрээндээ ярилаа өөр зүйл санахгүй байна. Нэмж хэлэхэд тухайн гурван эрэгтэйгээс сорочкон цамцтай нэг эрэгтэй нь 20 гаран насны залууг заагаад энэ залуу найз нартайгаа манай найзыг зодсон шүү гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 169/

 

            Гэрч О.Б мөрдөн байцаалтанд “Тухайн өдөр би Э.Б-ын хамт цагдаагийн хэсгийн байранд үүрэг гүйцэтгэж байсан. Яг хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан харанхуй болсон байхад гаднаас нүүр ам нь цус болж хавдсан, нүүр хэсэг нэлэнхийдээ цус болсон хавдаад зааны нүүр шиг пэмбийсэн байдалтай 30 гаран насны залуу гурван хүний хамт дөрвүүлээ орж ирсэн. Тэгээд нүүр нь хавдсан залуу шууд надад хандаж “би хүнд зодуулчихлаа нэг хүнийг нь бариад аа ” гэж хэлж байсан. Тэгээд би юу болсон талаар лавлаж асуухад тэр нүүр нь хавдсан залуу хорооллын эцсийн “Тse” баарны гадаа танихгүй нөхдүүдэд нүдүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд тухайн үед тэр нүүр нь хавдсан хүнийг зодсон гэх 20 гаран насны залууг хэн гэдгийг нь санахгүй байна. Манай хөДт эргүүлийн цагдаа нараас ирж эрүүлжүүлсэн санагдаж байна. Нүүр нь хавдсан залуу намхавтар жоохон махлаг шар царайтай, цайвар өнгийн хувцастай байсан бөгөөд нүүр нь тэр чигтээ цус болсон хэсгийн байранд орж ирэхэд шалан дээр цус нь тусаад байсан учраас би түүнийг гараад цусаа тогтоо гэж байсан. Тийм учраас болсон зүйлийг сайн санаж байна. Миний санаж байгаагаар нүүр нь цус болсон залуу надтай харьцаж зодуулсан талаараа яриад байсан. Нүүр нь хавдсан залуутай ойролцоо насны найз нар нь гээд хоёр хүн хамт байсан. Мөн 20 гаран насны нэг эрэгтэй хамт ирсэн бөгөөд уг 20 гаран настай эрэгтэй хүн юу ярьж байсныг санахгүй байна, цаг хугацааны хувьд ч тэдгээр хүмүүс удалгүй явцгаасан. Зодуулсан залуу өргөдөл өгнө гээд цагдаагийн хэлтэс рүү явсан, харин 20 гаран насны эрэгтэй эрүүлжүүлэхээр өөр цагдаа нар аваад явсан. Тэр 20 гаран насны залуу нь надтай бараг  харьцаагүй санагдаж байна. Одоо санаж байгаагаар 20 гаран настай залуугийн биед ил харагдах гэмтэл байгаагүй. Гэхдээ би түүний хувцсыг тайлж биед нь үзлэг хийгээгүй учраас биеийн бусад хэсэгт гэмтэл байсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан ил харагдах гэмтэл байхгүй байсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 171/

 

Гэрч И.Д мөрдөн байцаалтанд “ Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр  **** дүүргийн ********************* мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байхад 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчимд бусдад зодуулсан гэх хүн ирсэн. Тухайн хүн өөрийгөө Б гэж хэлж байсан бөгөөд нэг эмэгтэйн хамт ирж байсан. Б-ын биед ил харагдах цус байгаагүй. Хамар, нүд орчим хавдаж хөхөрсөн байдалтай байсан...би хорооллын эцсийн “Tse” баарны тэнд нэг хүнд зодуулсан. Мөн хамт явж байсан 2 найз маань зодуулсан. Би баарны гадаа байж байхад нэг хүн ирээд намайг цохисон. Тэр үед манай 2 найз баарнаас гарч ирээд намайг салгаад холдуулах гэж байхад намайг цохисон хүн найз нартайгаа нийлээд манай 2 найзтай зодолдсон талаар ярьж байсан...Жижүүрийн ахлах Б зодсон хүнийг эрүүлжүүлсэн гэж хэлж байсан. Гар утас эвдэрсэн талаар яриагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 193/

 

            Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр орой **** дүүргийн **  дугаар хороо ** дугаар байрны гадаа найз У уулзаад байж байсан чинь найз Б тай таарсан. Бид гурав хүний 2 ширхэг 0,5 л хэмжээ бүхий 6 ширхэг лаазтай пиво аваад Баянгол дүүргийн 10 дугаар хороо 23 дугаар байрны 02 дугаартай орцонд орж уусан. Тэгээд У би гэртээ харилаа гэж хэлээд яваад өгсөн. Б бид хоёр ***  дугаар байрнаас найз Д-ийг аваад паб орохоор хороолол явсан. Бид гурав 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн үед ***  дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Fire” баар руу орсон. Тэгээд тэнд ороод хүний хоёр хоёр пиво захиалаад байж байсан чинь миний толгой өвдөөд унасан. Би ганцаараа баарнаас гараад баарны хажууд байх “Tse”-ын гадаа зогсож байсан чинь үл таних хоёр эрэгтэй хүн дүү зүгээр үү гэж асуусан. Би тэр хоёрт хандаж гайтай гайтайбайна. Дотор муухай оргиод байна. Би та хоёрыг таньдаг билүү, таньдаггүй билүү, юу билээ гэж асуусан чинь тэр хоёр хүн дээр үл таних эрэгтэй хүн хүрч ирээд наад бацааныг чинь харанхуй газар аваачаад алья гэж хэлсэн чинь тэр хоёр хүн инээгээд байсан. Би тэр 3 залууд хандаж больё ах нараа гэж хэлсэн чинь үл таних эрэгтэй хүн /Б/ хүрч ирээд гараа далайхаар нь би нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгээд 4 залуу намайг хэл амаар доромжилж над руу дайрсан чинь надад цохиулсан үл таних /Б/ эрэгтэй миний өмсөж явсан хувцасны малгайнаас доош дараад миний толгой, гуяа, биеийн хэсгүүд рүү хөл гараараа цохисон. Тэгээд цагдаа нар хүрч ирсэн. Хэрэг гарсны дараа надад зодуулсан залуу /Б/ надад хандаж чамайг гөлөг болгоно. Баянгол дүүрэгт надтай юм ярих хүн байхгүй шүү, чи надаа 5.000.000 төгрөг өгөх юм бол салъя гэсэн. Хэрэг гарсны дараа би найз Д-өөс чи намайг зодуулахад хаана байсан юм бэ, гэж асуусан чинь би чамайг холоос хараад байж байсан. Би айгаад очиж чадаагүй юм аа гэж хэлсэн. Б намайг зодуулсан зодсон талаар мэдээгүй байна лээ. Бүгд над руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Цохиж зодсон хүн нь Т.Б гэх хүн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 63-64/

 

            Яллагдагчаар ******* дахин өгсөн “Хэрэг болсон өдрийг би маш сайн санаж байна. Тухайн өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчим найз Б тай өөрийн байр болох 23 дугаар байрны гадна тааралдсан. Ингээд Б тай хамт хоёулаа байж байхад У нэртэй найз маань ирсэн. Ингээд гурвуулаа хамт байж байгаад 0,5литр савлагаа бүхий лаазтай шар айраг тус бүр 2 ширхэгийг уусан. Тэгээд дараа нь У гэртээ харилаа гээд явсан харин Б бид хоёр Д гээд найзтайгаа 22 дугаар байрны гадна уулзаад гурвуулаа хамт Fire нэртэй баар руу очиж үйлчлүүлсэн. Тэнд мөн л тус бүр 2 ширхэг 0,5 л савлагаатай шар айраг уусан. Би 0,5 л савлагаатай 4 ширхэг шар айргийг 20 цагаас 01 цаг хүртэл уусан. Тийм учраас тэгж их согтоогүй байсан, мөн миний элэг муу учраас хамаагүй архи дарс уудаггүй. Тухайн үед бааранд дуу чимээ ихтэй байсан учраас би түрүүлээд гарсан юм. Тэгэхэд Б гээд ах гадаа хоёр найзтайгаа хамт тамхи татаад зогсож байсан. “Fire” “Тsе” баарууд нь хоорондоо барагзайгүй нийлсэн байрлалтай үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Би “Firе” баарнаас хаалгаар дөнгөж гарахад л Б шууд харагдаж байсан. Тэгээд би гараад 5 орчим минут өнгөрөхөд Б тухайн үед хоёр хүний голд нь ногоон өнгийн куртиктэй зогсож байсан. Надад хандаж чи зүгээр үү гэж асуусан. Би дотор муухай оргиод толгой эргээд гайтай байна гэж хэлсэн. Тэгсэн чинь л Б-той хамт зогсож байсан нэг нь намайг О адилхан байна, чих энэ тэрээ цоолчихсон гээд доог тохуу хийгээд байсан. Тэгсэн чинь бид нарын хажууд автомашины зогсоол дээр байсан машины хамар дээр сууж байсан нэг ах хүрч ирээд Б болон түүний найзад хандаж “наад бацааныг чинь ер нь ийшээ харанхуй газар аваачаад алчих уу” гэж хэлсэн. Би тэр хүнийг Б-ын бас нэг найз нь байна гэж ойлгосон. Би тэр хүний царайг сайн санаж байна сүүлд нь хэрэг М мөрдөгч дээр байх үед Б той Цамбагарав дээр очиж уулзаад уучлалт гуйхад намайг харанхуйд очоод алчихъя гэж хэлсэн, машины хамар дээр сууж байсан ах хамт байсан бөгөөд тэр өдрөө намайг тэр танихгүй ах хавсарч унагааж байсан. Мөн чи ямар хүмүүстэй орооцолдсоноо мэдэхгүй байна. *****  өгчих тэгвэл гомдолгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учраас 5.000.000 төгрөг вэ гэхэд утас 3.200.000 төгрөг, эмчилгээний зардал 1.800.000 төгрөг болсон гэж хэлж байсан. Буцаад хэрэг болсон үеийг үргэлжлүүлэн ярихад тэр машины хамар дээр сууж байсан ах ирээд намайг харанхуй газар аваачиж ална гэж хэлсэнтэй зэрэгцээд Б над руу нэг алхаад нэлээн ойртож бараг тулаад ирсэн. Тэгэхээр нь би айсандаа баруун гарын тохойгоороо нэлээн хүчтэй нэг удаа хамар нүд орчим цохисон. Тэр үед Б шууд газарт унасан. Тэгсэн чинь миний баруун талд зогсож байсан Бын нэг найз нь над руу бас тулаад ирсэн. Би тэр ахыг шууд цааш нь түлхэж холдуулаад газар хэвтэж байсан Б босох гээд өндийж байхад нь баруун хөлөөрөө нэг удаа нүүрэн тус газар нь өшиглөсөн. Тэгэхэд Б унаагүй гэхдээ толгой нь хойшоогоо хүчтэй савж харагдсан. Тэгсэн чинь нөгөө нэг намайг ална гээд байсан ах надтай зодолдох гээд өрөлт авсан бөгөөд би тэр үед больё ах нараа миний буруу гэж хэлээд бага зэрэг зай авч зогссон. Тэр үед Б босчихсон хамт байсан найз нартаа хандаж наадхаа бариад ав, ганц хүнээс яагаад айгаад байгаа юм бэ гэж хэлж байсан. Тэгэхдээ хоёр гараараа нүүрээ дараад тонгойн зогсож байсан. Яагаад гэвэл хамраас нь цус гараад тогтгохгүй байсан. Гэсэн хэдий ч Бын найз нар над руу ойртохгүй жоохон зайтай зогсоод байсан. Тэгэхээр нь би жоохон зогсож байгаад эргэж хараад алхаад зогсоол дээр байсан хоёр машины голоор ороод явсан. Тэр үед араас Б-ын найз нарын нэг нь куртикний малгайнаас бариад толгой давуулан татаж намайг доош тонгойлгосон. Тэгсэн чинь Б хүрч ирээд ямар овоо бацаан бэ гэж хэлээд би түүний хоолойг сайн таньж байсан. Намайг тонгойсон байх үед аль хөлөөрөө өшиглөж байсныг нь мэдэхгүй байна нүүрэн тус газар 1-2 удаа өшиглөсөн. Мөн зүүн мөр цээж орчим 1-2 удаа, баруун гуя, хоёр гар, гарын булчин, бугалга орчим 2-3 удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй, тэгээд өшиглөхөө больсон. Тэгэхээр би босоод иртэл зөндөө олон хүн бөөгнөрчихсөн шуугилдаад байсан. Тэгээд нээх удалгүй 1-2 минутын дараа машинаас нэг залуу бууж ирээд чи миний ахыг цохидог хэн бэ гэж хэлээд нэг удаа хэвлий орчим гараараа цохисон. Би гэдсээ бариад мөн нэг гараараа толгойгоо хамгаалаад дахиад зодох гэж байгаа юм байна гэж бодтол дахиж цохиж зодоогүй. Тэгээд нээх удалгүй цагдаа нар ирсэн. Би цагдаа нартай хамт цагдаагийн хэлтэс дээр очоод тэр өдрөө эрүүлжүүлэхэд хоносон. Би тухайн өдөр юу болсныг маш сайн санаж байна. Би тохойгоороо түүний хамар нүд орчим нэг удаа цохисноос болж хамар нүдний гэмтлүүд үүссэн байх. Харин газар хэвтэж байхад нь нэг удаа нүүрэн тус газар нь өшиглөхөд уруулыг гэмтээсэн байх. Тухайн өдөр надаас өөр Б цохиж зодсон хүн байхгүй. Би түүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байгаа. Тийм ч учраас уучлалт гуйж нэг удаа очсон, тэгэхэд надаас 5.000.000 төгрөг нэхсэн. Надад тийм их мөнгө байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-67/

 

            Яллагдагчаар Т.Б мөрдөн байцаалтанд “2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчим ** ийн нутаг дэвсгэрт байх 3,4-р хорооллын эцэст үйл ажиллагаа явуулдаг “Тse” нэртэй пабад найз Э, М хоёртой орж үйлчлүүлсэн. Тэгээд 23 цаг 30 минутын үед би түрүүлээд пабаас гарсан. Манай хоёр найз тооцоогоо хийх гээд үлдсэн байсан. Би пабын гадна байдаг автомашины зогсоол дээр тамхи татаад зогсож байхад миний зүүн талаас 10 орчим залуус чанга чанга ярилцаад алхаад ирж байсан. Тэр арваад залуусын дунд намайг зодсон Э явж байсан бөгөөд “би хорооллын атаман” гээд орилоод байсан. Тэгээд тэдгээр залуус миний хажуугаар явж өнгөрөхдөө ямар нэгэн учир шалтгаангүйгээр шууд л намайг зодсон. Ингэхдээ Э миний хажуугаар маш ойрхон өнгөрч зөрсөн бөгөөд яг зөрөх үедээ гараараа нүүрэн тус газар баруун нүд, хамрын дээд хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед би шууд газар унасан. Тэгэхэд тэдгээр залуус хэн нь гэдгийг мэдэхгүй байна миний нүүр рүү 4-5 удаа өшиглөсөн. Энэ үед манай хоёр найз дотроос гарч ирсэн. Тэгээд намайг салгах гэж хүрч ирээд бас зодуулж байсан. Гэхдээ яаж хэрхэн зодуулж байсныг нь харж чадаагүй, нэг харахад М, Э хоёр газар унасан байсан. Тэр үед надад хүмүүсийн “та нар болиоч аав шигээ хүнийг зодоод байх юм” гэж орилж байсан чимээ сонсогдож байсан. Тэгээд удалгүй баарнаас 3 хамгаалагч гарч ирээд бид нарыг салгасан. Тэр үед би босоод та нар яаж байгаа юм бэ, хүн аллаа шүү дээ гэхэд Э намайг газар хэвтэж бай, битгий бос гэж хэлээд дахин нэг удаа нүүрэн тус газар цохиж унагаасан. Тэр үед тэнд байсан хүмүүс болон баарны хамгаалагч, манай хоёр найзтай нийлж байгаад зодооныг зогсоосон бөгөөд намайг зодсон хүмүүсийн тал нь машины зогсоол дээр байсан саарал өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэлд суугаад явсан. Үлдсэн хэсэг нь зам дээр гар өргөөд мөн л саарал өнгийн приус-20 загварын машинд суугаад явсан. Тэднийг тэгж тарж байх үед би Э наадах чинь гол хүн шүү битгий явуулаарай гэж хэлээд баарны хамгаалагч болон Э нараар бариулж түүнийг явуулаагүй. Ингээд шууд цагдаа дуудсан юм. Гэтэл цагдаа ирэхгүй удаад байсан бөгөөд Э, М бид гурав Э замын эсрэг талд байх цагдаагийн хэсэгт аваачиж өгсөн. Ингээд түүнийг цагдаагийн хэсэг рүү дагуулж орох үед Э“гаднаас чинь харахад туранхай О шиг гар байж яасан их хүн зоддог юм” гэж уурлаж хэлж байсан. Зодоон болоод тарах үед анх ирсэн арваад залуусаас үлдсэн нь  Э байсан бөгөөд Э миний цус болсон царайг хараад өөрөө ч бас сандарч буруу зүйл хийснээ ойлгоод надаас уучлаарай ахаа та намайг явуулчих гээд гуйгаад байсан. Хамт байсан залуучууд нь миний цус болсон хувцас, царай төрхийг хараад шууд зугтаацгаасан бөгөөд ганц барьж үлдсэн нь Э юм. Би болсон зүйлийг маш сайн санаж байна. Тухайн үед би тэгж их согтоогүй байсан. Мөн намайг арваад залуус ирээд гэнэт л цохиж унагаан тал талаас зодсон учраас надад Э өөрийг нь зодож цохих ямар ч боломж гараагүй. Би цохиулаад шууд газар унасан. Тэгээд өөрийгөө хамгаалах ганц үйлдэл хийсэн нь хоёр гараараа нүүрээ дарж доош харан хэвтсэн. Тухайн үед миний зүүн нүднээс, мөн хамар, амнаас цус гараад тогтохгүй байсан бөгөөд миний хэвтэж байсан газар маш их цус болсон. Мөн хоёр гар тэр чигтээ цус болсон байсан хэрэв би тухайн үед Энхтулгын биед хүрсэн бол хувцас нь цус болох байсан, мөн цохиулсан хэсэгт цус болох байсан. Тэнд байсан бүх хүн намайг Э зодоогүй гэдгийг гэрчилнэ. Миний цуг явсан хүмүүс болон баарны хамгаалагч нараас гэрчийн мэдүүлэг авах, мөн тухайн үед ажиллаж байсан цагдаа нараас мэдүүлэг авч үнэн зөвийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Би өөрөө зодуулж эрүүл мэндээрээ хохирчхоод бусдыг зодсон болж хохирно гэж байхгүй. Мөн тухайн үеийн камерын бичлэгийг авч хэрэгт хавсаргах талаар мөрдөгч М удаа дараа амаар хүсэлт гаргасан боловч “камерын бичлэг дээр ерөөсөө битгий санаа зов, энэ бичлэг гурван сарын хугацаанд устахгүй, манайх баар, клубүүдтэй хамтарсан гэрээ хийсэн байдаг, бичлэгийг авна” гэж хэлж байсан ч бичлэгийг авсан эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв бичлэг авсан бол намайг буруугүй гэдгийг хангалттай нотлох байсан. Гэтэл прокурор намайг яллагдагчаар татсан тогтоолтой танилцахад ямар ч камерын бичлэг дурдагдаагүй байна. Мөн хохирогч Э өгсөн мэдүүлэг худал байна...Надад өөр нэмж хэлэхэд М надаас нэхэмжлэх зүйл юу байна гэж асуусан. Тэр үед миний эмчилгээний зардал 600.000 төгрөг болсон байсан, мөн миний эзэмшлийн Musashi freetel загварын утсыг Э намайг зодож байх үедээ эвдэлсэн бөгөөд энэ утсыг М хураасан, миний утас одоо М мөрдөгчид байх ёстой. Миний утас цус болсон байсан. Би утсаа нэхэмжилж байна, утас эвдэлсэн асуудлыг шалгуулна. Мөн Э намайг эмчилгээ хийлгэж байх үед холбогдоод 150.000 төгрөг өгье тэгээд салъя гээд байсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 71-72/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2476 дугаартай“Т.Б-ын хамар ясны хугарал, биед хамрын нуруу, зүүн нүдний зовхины дотор гадаргуун язарсан шарх, баруун, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт, дээд уруулын цус хуралт, язарсан шарх, доод уруулын язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт /1хх-ийн 43-44/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ****  дугаартай “******* биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, дотор салстад язралт, зүүн мөрний урд хэсэг, баруун бугалгын ар дунд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна..” гэсэн дүгнэлт /1хх-ийн 50-51/

 

Шинжээч Ц.Н мөрдөн байцаалтанд “...******* биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд нь хэрэг У болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 7 хоногийн дотор үүссэн гэмтлийг шинэ гэмтэл гэж үздэг. Дээрх гэмтлүүд нь 7 хоногийн дотор үүссэн шинэ гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд нь гараар цохих, хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 183-184/

 

“******** ” ХХК-ны үнэлгээний “...Freetel гар утас 1 ширхэг 600.000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэсэн дүгнэлт /1хх-ийн 173-176/

 

         Хохирогч Т.Б-ын  хохирлын баримтууд /1хх-ийн 97, 98, 99/, шүүгдэгчнарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 79, 81/, ял шалгах хуудас /1хх-ийн 147, 150/ зэрэг хэрэгт  авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээндхохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

 

2020 оны 02 дугаар сарын 08-ны орой шүүгдэгч-хохирогч ******* нь өөрийн найз У.Д, н.Б нарын хамт 3-лаа **** дүүргийн **  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Fire” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн байх ба мөн энэ цаг хугацаанд  тус цэнгээний газрын зэргэлдээх “TSE” паабаар шүүгдэгч-хохирогч Т.Б өөрийн найз Б.Э, Д.М нарын хамт 3-лаа үйлчлүүлсэн байна.

 

Улмаар ******* “Fire” шөнийн цэнгээний газрын үүдэнд зогсож байхад  зэргэлдээх “TSE” паабын гадаа тамхилж байсан Т.Б, Б.Э, Д.М нарын зүгээс  үл таних ******* “О ямар адилхан юм бэ, чихээ цоолчихсон эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу” гэснээс маргалдажшүүгдэгч ******* нь хохирогч Т.Б-ын нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь “...хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхины дотор гадаргуун язарсан шарх, баруун, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт, дээд уруулын цус хуралт, язарсан шарх, доод уруулын язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Т.Б нь хохирогч ******* биед “зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, дотор салстад язрал, зүүн мөрний урд хэсэг, баруун бугалгын ар дунд хэсэг баруун гуяны гадна дунд хэсгүүдэд цус хуралт  бүхий хөнгөн гэмтэл  учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.Б, ******* нар нь харилцан зодолдож хэн алиндаа хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

        Хавтаст хэргээс гэрч Б.Э мөрдөн байцаалтанд“..Би Э гэх хүнийг танихгүй. Б цохиж хамрыг нь хугалсан залуу гэж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-30/, гэрчээр ******* мөрдөн байцаалтанд “...би найз охин руу мессеж бичээд “Firе” шөнийн цэнгээний газрын үүдэнд гарч ирээд зогсож байх үед танихгүй гурван ах намайг чи О ямар адилхан юм бэ хамаатан садан юм уу, чи ах нь юм уу, бас чихээ цоолчихсон эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу гэх зэргээр доромжилсон...намайг ална гэсэн залуугийн нүүр хэсэгт нь тохойлдсон...Миний нүд шанаа гуя хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-28/, гэрчээр Т.Бмөрдөн байцаалтанд “...үл таних эрэгтэй хүрч ирээд хорооллын атаман байна гээд миний нүүр рүү цохисон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31/, гэрч У.Д мөрдөн байцаалтанд “...манай найзыг 4-5 орчим байсан байх залуучууд тойроод зогсчихсон үл таних нэг залуу /Б/ Э малгайтай цамцнаас нь доош дарж байгаад толгой, гуя, хэсгүүд рүү хөл гараараа цохисон. Тэгсэн чинь Э тэр хүнд хандаж больё гэж хэлээд босох гэсэн чинь буцааж дараад дахиад цохисон. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Би очвол намайг зодох байх гэж бодоод холоос хараад зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35/, гэрч

 Д.М мөрдөн байцаалтанд “...Б-ын биед учирсан гэмтлийг Э болон хамт байсан 2-3 залуучууд учруулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 166-167/

 яллагдагчаар ******* дахин өгсөн “...Б над руу нэг алхаад нэлээн ойртож бараг тулаад ирсэн. Тэгэхээр нь би айсандаа баруун гарын тохойгоороо нэлээн хүчтэй нэг удаа хамар нүд орчим цохисон. Тэр үед Б шууд газарт унасан...Тэр үед араас Б-ын найз нарын нэг нь куртикны малгайнаас бариад толгой давуулан татаж намайг доош тонгойлгосон. Тэгсэн чинь Б хүрч ирээд ямар овоо бацаан бэ гэж хэлээд би түүний хоолойг сайн таньж байсан. Намайг тонгойсон байх үед аль хөлөөрөө өшиглөж байсныг нь мэдэхгүй байна нүүрэн тус газар 1-2 удаа өшиглөсөн. Мөн зүүн мөр цээж орчим 1-2 удаа, баруун гуя, хоёр гар, гарын булчин, бугалга орчим 2-3 удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-67/, яллагдагчаар Т.Б мөрдөн байцаалтанд “...Э миний хажуугаар маш ойрхон өнгөрч зөрсөн бөгөөд яг зөрөх үедээ гараараа нүүрэн тус газар баруун нүд, хамрын дээд хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед би шууд газар унасан. Тэгэхэд тэдгээр залуус хэн нь гэдгийг мэдэхгүй байна миний нүүр рүү 4-5 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг  болон  шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2476 дугаартай дүгнэлт /1хх-ийн 43-44/, шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2549 дугаартай дүгнэлт /1хх-ийн 50-51/, шинжээч Ц.Н ийн мөрдөн байцаалтанд “...******* биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байсан...Дээрх гэмтлүүд нь гараар цохих, хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 183-184/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ю.Б нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Шүүгдэгч Т.Б болон түүний  өмгөөлөгч Б.Н нар гэм буруугийн шүүх хуралдаанд “...хэрэгт камерын бичлэг авагдаагүй, тухайн үед ******* олуулаа явж байсан талаарх ажиллагаа хийгдээгүй тул хэргийг прокурорт буцааж нэмж ажиллагаа хийлгэх” агуулга тайлбар бүхий санал дүгнэлт гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Т.Б цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргахдаа анхнаасаа олон тооны хүмүүст зодуулсан талаар мэдээлээгүй нь 2020 оны 02 сарын 09-нд цагдаагийн байгууллагад Т.Б“үл таних хүнд зодуулсан” гэх гомдол мэдээлэл бүртгэгдэж тэмдэглэгдсэн байна.  /1хх-ийн13/

 

Түүнчлэн дээрх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан цагдаагийн ажилтан Г.М гэрчээр мөрдөн байцаалтанд “...Би Боос нэг эсвэл хоёр удаа мэдүүлэг авсан...Олон хүнд зодуулсан талаар өмнө өгсөн мэдүүлгүүддээ огт яриагүй...Түүний хамар хэсэг хавдсан байсан өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...“Тse” баар болон “Fire” баар Ковид 19 цар тахал дотооддоо алдсанаас болж хаагдсан бичлэгийг шүүх боломжгүй байсан. Харин ойролцоо байсан оффисын барилгын камерын бичлэгийг үзэхэд бичлэг устчихсан байсан. Э надад хоёр найзынхаа хамт гурвуулаа явж байсан гэж мэдүүлэг өгсөн. Б ч гэсэн хоёр найзынхаа хамт гурвуулаа явж байсан гэж хэлж байсан. Мөн  үл таних эрэгтэй хүнд /нэг хүнд буюу Э/-д зодуулсан талаар мэдүүлэг өгсөн. Тухайн үедээ Эд л зодуулсан гэж яриад мөнгө төгрөг нэхэмжилнэ гээд явж байсан.” гэж мэдүүлжээ.  /1хх-ийн 37-38/

 

Т.Б той хамт явж байсан найз нөхдийн харилцаатай Б.Э, Д.М нар шүүх хуралдаан дээр гэрчээр “******* олуулаа арваад хүмүүстэй хамт байсан,  тэдний  2-3 хүн, 3-4 хүн биднийг нийлж зодсон бид хоёрын биед хөнгөн гэмтэл учирсан болохоор өргөдөл гомдол гаргаагүй” гэж мэдүүлж байна.

 

Мөрдөн байцаалтанд гэрчээр Б.Э 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “ ...манай найз Б газарт уначихсан зодуулж байсан. Бид хоёр юу болов гээд очсон чинь манай найзыг нэг нөхөр цохиод унагаачихсан байсан. Тэгээд бид цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.” гэж мэдүүлжээ./1хх-ийн 29-30/

 

Гэрч Д.М-ын хувьд 2020 оны 02 сарын 08-наас 09-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн талаар (өөрийн найз Т.Б нь ******* олуулаа явж байсан гэж сүүлд мэдүүлэх болсон үеэс хойш)  2021 оны 4 сарын 20-ны өдөр буюу 1 жил 02 сар 12 хоногийн дараа “...намайг харахад Э 2-3 залуутай нийлээд  Б газар унагаачихсан зодож байсан...бид гурав 10 гаруй залуучуудад зодуулчихаад эцэст нь манай найз Б нэг ч хүнд гар хүрээгүй байж эрүүгийн хэрэгтэн болж харамсаж байна...”гэж мэдүүлжээ. /1хх-ийн 166-167/

 

 Өөрөөр хэлбэл Т.Б, түүний найзууд болох гэрч Б.Э, Д.М нарын шүүх хуралдаан дээр “******* олуулаа явж байсан, биднийг нийлж зодсон”  гэх мэдүүлгүүд нь  хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй болно. 

 

 Иймд шүүгдэгч-хохирогч Т.Б-ын өмгөөлөгч Б.Н-ээс гаргасан “...нэмж ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах” санал хүсэлтийг  хүлээн авах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

         Шүүхээс *******, Т.Б нарын үйлдлийг зүйлчилсэн яллах дүгнэлт болон гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул *******, Т.Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахтайлбар дүгнэлт танилцуулж,шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ мэтгэлцэх зүйлгүй, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэж өгнө үү” гэсэн,

шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тайлбар дүгнэлт танилцуулж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  “Т.Б холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж өгнө үү” гэсэн санал дүгнэлт хэлж оролцов.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******, Т.Б нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Б, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Т.Б, ******* нарын гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь архидан согтуурсан байдал нөлөөлсөн байх ба хохирогч-шүүгдэгчТ.Б, *******  нар харилцан маргалдаж улмаар бие биеийнхнээ эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүгдэгч Т.Б, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

       2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.Б, ******* нарын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

 

Т.Б, ******* нар нь хоорондоо харилцан шүүгдэгч-хохирогч бөгөөд хэн алиндаа “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул тэдгээрийг төлөх төлбөргүйд тооцож, шүүгдэгч Т.Б, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

                                                                                  

Хэргийн хамт ирүүлсэн Т.Б-ын эзэмшлийн  Freetel гар утас 1 ширхгийгөөрт нь буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Б, ******* нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.****  овогт Т.Б, **** овогт Э. Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Т.Б, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Т.Б, *******  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу800.000 төгрөгөөр торгох ялыг  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4.Хэргийн хамт ирүүлсэн Т.Б-ын эзэмшлийн  Freetel гар утас 1 ширхэгийг өөрт нь буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Б, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б, ******* нартавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ