| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2017/00403/И |
| Дугаар | 183/ШШ2017/00831 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2017/00831
| 2017 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2017/00831 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Ганди гудамжны Нархан хотхонд байрлах “Нархан” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Ганди гудамжны Нархан хотхоны 53 дугаар байрны 22 тоотод оршин суух, Боржигон тавт овогтой Хүрэлбаатарын Түмэнжаргал /РД:ГБ81101719/-д холбогдох
Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 653 675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Нархан” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нархан хотхоны сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулж байна. Тус хотхоны оршин суугч Түмэнжаргал нь 2015 оны 1-6, 10-12 сараас 2016 оны 1-3, 10-12 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр төлөөгүй тул нийт төлбөр 584 250 төгрөг, өмгөөллийн хөлс 59 250 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг нийт 653 675 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ариунзул шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нархан” СӨХ-ны нэхэмжлэлтэй Х.Түмэнжаргалд холбогдох 653 675 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Нархан” СӨХ нь хариуцагч Х.Түмэнжаргалд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 653 675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Түмэнжаргал нь
нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 653 675 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Нархан” СӨХ-ны нэхэмжлэлтэй Х.Түмэнжаргалд холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 653 675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10 119.5 төгрөгийг хариуцагч Х.Түмэнжаргалаас, 10 119.5 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Нархан” СӨХ-д олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ