Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/576

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн

улсын яллагч Ц.Сайнзаяа

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-дхолбогдох эрүүгийн *************дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, **** оны **  дүгээр сарын ** -нд Дорнод  аймгийн Цагаан овоо суманд төрсөн,**  настай, эрэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “***** ” ХХК-нд ***** ажилтай, ам бүл ганцаараа*****  дүүргийн ***********тоотод түр оршин суух бүртгэлтэй,2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн****  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, /РД:******* / ********  овогт ******* .

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ****** дүүргийн**  дүгээр хороо, **********тоотод байх гэртээ хардалтын улмаас хамтран амьдрагч Г.М биеийн нүүр, гар, хөлийн хэсэгт гараараа олон удаа цохин, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд нь зовхи, шуу, мөр дал, бугалга, сарвуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******шүүх хуралдаанд“ Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хавтаст хэргээсхохирогч Г.М мөрдөн байцаалтанд“Би Иханилаад 3 жил болж байгаа бөгөөд бид хоёр, хоёр талаасаа *  дагавар хүүхэдтэй нэг гэрт орсон юм. Бидний дагавар хүүхдүүд эмээ өвөө дээрээ байдаг юм. Би өөрөө хувийн цэцэрлэгт багшаар ажилладаг. ******* нь хувиараа таксинд явдаг. Одоогоор бид хоёр тус дүүргийн** дүгээр хороо, ****** тоотод түр оршин сууж байгаа. ******* нь их түргэн зантай, ширүүн харьцаатай, архи хэрэглэхээрээ муухай араншинтай болдог. Нэг уухаараа 2-3 хоног дараалан хэрэглэдэг юм. 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймаг руу ажил явдал гарч яваад 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод ирээд миний ажил дээр ирээд хаана байсан юм гэхээр нь найзтайгаа уулзчихаад ирлээ гэсэн чинь худлаа яриад хэнтэйгээ явалдаж байгаад ирж байгаа юм бэ гэхээр нь хажууд нь найзынхаа дугаар руу залгаад уулзсанаа батлаад ярьсан юм. Тэгээд ажил дууссан байсан тул хамт гэртээ харьсан. Гэртээ ирчихээд ганцаараа гарч архи уучихсан орж ирсэн. Тэгээд намайг харааж элдвийн хүмүүстэй уулзаж явлаа гэх мэтээр загнаж толгой руу 3-4 удаа гараараа, баруун, зүүн гарын дээд булчин хэсэг рүү хоёр гараараа ээлжлээд цохиод байсан хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна. Тэгээд би босож чадахгүй байсан тул ажилдаа явж чадаагүй.И ч гэсэн 2 хоног гэртээ байсан ба дэлгүүр гарахдаа миний гар утсыг аваад цоожлоод гардаг байсан. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манай гэртИы  эрэгтэй хоёр найз нь хөдөөнөөс ирээд хоол идчихээд гаръя гээд орж ирэхээр нь би тэр хоёр эрэгтэй хүнтэй юу ч яриагүй. Тэгээд машинд сууж утсаа цэнэглээд 102 дугаар руу залгаж цагдаагийн байгууллагад хандсан юм...надад нэхэмжлэх зүйл байхгүй...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 04-06/,   

 

Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд “Би 3 жилийн өмнө М гэх эмэгтэйтэй танилцсанаас хойш уулздаг байж байгаад 2 жилийн өмнөөс эхлэн хамтран амьдардаг болсон...Надад тогтсон ажил байхгүй бөгөөд хувийн ********* хийж байгаад 4 дүгээр сараас урьдчилгаа өгөөд таксинд явж  байгаа юм. М цэцэрлэгийн багш хийж байгаад одоо айлд гэрийн үйлчлэгч хийж байгаа юм. Нэг жилийн өмнөөс эхлэн 2-3 удаа М нь намайг хуурч байсан бөгөөд өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Хамгийн сүүлд 2021 оны 7 дугаар сарын 18-ны орой ажил дээр нь очсон чинь ажил дээрээ байхгүй байхаар нь утас руу  нь залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд 1 цагийн дараа над руу залгаад ажил дээрээ ирсэн байна гэхээр нь ажил дээр нь очоод хаана байж байгаад ирсэн юм бэ гэхээр эрэгтэй хүнтэй уулзаж буудалд орчихоод ирлээ гэхээр нь утасны дугаар нь байгаа юм уу гэсэн чинь байна гээд өөрийнхөө утаснаас залгатал эрэгтэй хүн аваад ахын дүү яасан гэртээ харьсан уу гэж хэлтэл М харьсан гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь би чи битгий ийм зүйл хийлдээ гэсэн чинь чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд гэртээ хариад орой 21 цаг болж байхад ганцаараа гарч машиндаа 0.33 граммын архи уучихаад гэр лүүгээ ороод М-тай маргалдан зүүн гарын бугуй, мөр хэсэг рүү гараараа 2, 3 удаа, толгой руу 1 удаа гараараа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12/

 

    Хүний биед үзлэг хийсэн “Г-ын М-гийн биеийн гадна харагдах хэсэгт үзлэг хийхэд...толгойд 20см хэмжээтэй, хар өнгийн үстэй, биед баруун, зүүн нүдний хэсэгт хөхөрсөн, зүүн мөрний пээп хэсэгт хөхрөлт, зулгаралт үүссэн. Зүүн, баруун гарын шуу хэсэгт хөхрөлт, зулгаралттай баруун зүүн хөлийн гуя хэсэгт хөхрөлт үүссэн шархтай байсныг тэмдэглэл болгов...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15/

 

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн******дугаартай “Г.М биед зовхи, шуу, мөр, дал, бугалга, сарвуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-41/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүгдэгч ******* согтуугаар 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ***** дүүргийн **  дүгээр хороо, ************* тоотод байх гэртээ хардалтын улмаас хамтран амьдрагч Г.М биеийн нүүр, гар, хөлийн хэсэгт гараараа олон удаа цохин, түүний эрүүл мэндэд нь зовхи, шуу, мөр дал, бугалга, сарвуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ мэдүүлсэн *******  “...М-тай маргалдан зүүн гарын бугуй, мөр хэсэг рүү гараараа 2-3 удаа, толгой руу 1 удаа гараараа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12/, хохирогч Г.М “...Тэгээд намайг харааж элдвийн хүмүүстэй уулзаж явлаа гэх мэтээр загнаж толгой руу 3-4 удаа гараараа, баруун, зүүн гарын дээд булчин хэсэг рүү 2 гараараа ээлжлээд цохиод байсан хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна. Тэгээд би босож чадахгүй байсан тул ажилдаа явж чадаагүй...”гэсэн мэдүүлэг  /хх-ийн 04-06/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч Г.М-тай үл ойлголцох маргааны улмаас түүнийг хардаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

 

             Шүүгдэгч *******  үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хамтран амьдрагч Г.М  бусадтай хардсаны улмаас бие махбодид нь согтуугаар халдаж биеийн нүүр, гар, хөлийн хэсэгт гараараа олон удаа цохиж, эрүүл мэндэд нь зовхи, шуу, мөр дал, бугалга, сарвуу, гуя, шилбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

             Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч ******* эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.

 

             Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тайлбар санал дүгнэлт гаргалаа.

 

             Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5-д заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

 

             Шүүгдэгч ******* урьд нь шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял шийтгэгдэж байсан атлаа өөртөө дүгнэлт хийлгүйгээр дахин гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

             Иймд улсын яллагчаас гаргасан торгох ял оногдуулах санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

             Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог. Мөрдөн байцаалтад Г.М хохирол төлбөртэй холбоотой баримт хэрэгт хавсаргагдаагүй бөгөөд хохирогч Г.М мөрдөн байцаалтанд“гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ****** овогт ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

 

4. ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ДАЙРИЙЖАВ