Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/586

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжавдаргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн даргаС.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Н.Мөнхбат

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***** овогт  ******* холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  ******* дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ****  оны * дугаар сарын ** -нд ***** т хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл * , хүүхдийн /1 нас 4 сартай/  хамт *****************************************тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:**********/ ***** овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр  ***** дүүргийн**** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Саммит” караоке дотор хохирогч Г.У  маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж зодсоны улмаас тархи доргилт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* “Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа.  Хохирогчийн баримтаар авагдсан 80.000 төгрөгийг би төлнө.” гэв.

 

Хавтаст хэргээс хохирогч Г.У мөрдөн байцаалтанд“2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хорооллын эцэст байрлах Саммит караокед манай найз залуу болох С, М, Т бид нар орж хоол болон архи пиво захиалсан. Хэсэг хугацааны дараа би нойлын өрөө орж бие засах гээд явах хооронд манай найз залуу С, М нар хоорондоо маргалдчихсан байсан. Би ариун цэврийн өрөөнөөс буцаж ирээд суугаад доошоо харангаа утсаа оролдоод байж байтал миний толгой руу архины шилээр нэг удаа цохичихсон. Тэр үед би ухаан алдаад уначихсан. Тэгээд гэнэт ухаан ороход М миний толгой цээж хэсэг рүү цохиод байсан. Тэгээд караокены эзэн охины хамт цагдаа дуудаж анхны тусламж авсан. Тухайн зодоон болох үед С, Т, М бид 4 байсан...Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа М-аас гаргуулж авмаар байна.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/

 

Гэрч Т.С мөрдөн байцаалтандБи 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Саммит караокед найз М, У нартай хамт орой 21 цагийн орчимд орсон. Бид нар тухайн караокед архи болон пиво уусан. Тэгээд дуу дуулаад сууж байхад М, Ухоёр хоорондоо маргалдаад байсан. Яг юунаас болсон талаар мэдэхгүй байна. Тэр хоёр бие биеийнхээ үснээс зулгаалцаж байхаар нь салгаж холдуулахад М нь Уийн толгой хэсэг рүү цохисон. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

 

Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд “Би Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа ялтай холбоотой санал хүсэлт байхгүй. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн орчимд нутгийн найз С миний гар утас руу залгаж найз хаана байгаа юм хүрээд ирэх зав байна уу, найз нь буудалд найзтайгаа байгаа гэхээр нь би гэмтлийн эмнэлгийн ойролцоо байрлах буудалд уулзаж тэнд архи болон пиво хувааж уусан. Тэгээд С, У- ийн хамт ***** дүүргийн *  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саммит” гэх нэртэй караокед орж “Эдэн”  нэртэй 1 литрийн архи хувааж уусан. Тухайн үед У намайг С-тэй хардаж хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд би уурлаж Утэй маргалдаж зодолдсон. У миний толгой хэсэг рүү архины шилээр зохихоор нь би зөрүүлж араас нь архины шилээр дагз хэсэг рүү цохисон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн байсан...Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Миний буруу би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *****  дугаартай “Г.У-ийн биед тархи доргилт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөнд эдийн няцрал, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16/

 

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                     

 

Шүүгдэгч ******* 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ***** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Саммит” караоке дотор хохирогч Г.У-тэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж тархи доргилт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******-ын “...би зөрүүлж араас нь архины шинээр дагз хэсэг рүү цохисон...Миний буруу би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/,хохирогч Г.У-ийн“...миний толгой руу архины шилээр нэг удаа цохичихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/,гэрч Т.С-  ийн “...Яг юунаас болсон талаар мэдэхгүй байна. Тэр хоёр бие биеийнхээ үснээс зулгаалцаж байхаар нь салгаж холдуулахад М нь  У-ийн толгой хэсэг рүү цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,шинжээчийн *****  дугаартай /хх-ийн 15-16/, шүүхэд хохирогчоос гаргасан 80000 төгрөгийн баримтзэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

          Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тайлбар дүгнэлт гаргалаа.

 

          Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

          Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч *******, хохирогч Г.У нарын архидан согтуурсан байдал нөлөөлсөн байх ба *******, Г.У нар харилцан маргалдаж улмаар ******* хохирогч Г.У-ийн эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч *******-т холбогдох энэ хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байх хугацаанд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

          2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

        Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

 

          Хохирлын тухайд шүүх хуралдаан товлон зарласан энэ өдөр буюу 2021 оны 9 сарын 16-ний өдөр хохирогч Г.У-өөс тус шүүхийн цахим хаягаар “Медипас” эмнэлэгт үзүүлсэн 80.000 төгрөгийн /эхо, шинжилгээний/ хохирлын баримтыг“1.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн хүсэлтийн хамт шүүхэд ирүүлсэн байна. 

 

          Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “хохирогчийн 80.000 төгрөгийн хохирлыг төлнө” гэж мэдүүлж байх тул түүнийг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ.  Шүүгдэгч *******-аас “1.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэх хохирогчийн хүсэлт  холбогдох баримтгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх  нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

          Шүүгдэгч ******* нь  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

          1.******  овогт *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

          3.*******-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

 

          4. Хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Хохирогч холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

          6.Шүүгдэгч ******* нь хохирогчид 80.000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлснийг  дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ