Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж Улсын яллагч Б.Бүжинлхам Шүүгдэгч О.Энх-Амгалан Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Оюунсүрэнгийн Энх-Амгаланд холбогдох 201614000279 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: 1995 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Өндөр хаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, Зурагтын Шинэ эцэс задгайд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Урианхай овгийн Оюунсүрэнгийн Энх-Амгалан /регистрийн дугаар СТ95081713/

Шүүгдэгч О.Энх-Амгалан нь 2015 оны 02 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, 7 дугаар хорооллын урд байх А.Энхтайваны эзэмшлийн төмөр чингэлэгт хууль бусаар нэвтэрч үхрийн өвчүү 1, үхрийн гуя 1, үхрийн хаа 1, хонины гулууз мах 1, хонины ууц 1, адууны гуя 1, хонины гуянууд, 25 кг-ын шуудайтай мах, яснууд, бууз, сүү, цагаан идээ, зэрэг эд зүйл хулгайлан 1.435.000 төгрөгийн, мөн 2015 оны 02 сарын 12-ны өдөр Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах М.Алтанбекийн гражид хууль бусаар нэвтрэн ажлын багаж, савхин куртик, пүүз зэрэг эд зүйл хулгайлан 725.000 төгрөгийн, нийт 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан, О.Энх-Амгалан нь бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 29-ний өдрийн хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэж шалтгаангүйгээр ирээгүй шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: -Шүүгдэгч О.Энх-Амгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энх-Амар, Ганхуяг бид 3 контейнэрээс мах эд зүйл хулгайлсан нь үнэн. Мөн Дэнжийн байрны тэндээс гражнаас 2. хөрөө багаж, дрилль, гутал зэргийг авсан нь үнэн. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохирлоо төлөхийн тулд шүүхээс оргон зайлсан нь үнэн. Хохирол төлөөгүй байгаа гэсэн мэдүүлэг,

-Хохирогч А.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...7 дугаар хорооллын замын урд талд манай чингэлэгүүд байдаг юм. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны орчим өвлийн идшээ авч ирж хийсэн. 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчим хамгийн сүүлд чингэлэг дээрээ ирсэн. 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирэхэд гадна талын цоож нь байхгүй, хулгай орчихсон байсан гэсэн мэдүүлэг /хх 14-19 ху/,

-Хохирогч М.Алтанбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед Дэнж багт байдаг гаражаас машинаа гаргахад зүгээр байсан юм. Орой 19 цагийн орчим гараж руугаа ороход цонхны түгжээг эвдээд хулгай орж эд зүйлийг эмх цэгцгүй болгосон байсан. Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, КЕН маркийн зүсэгч хөрөө, плита зүсэгч,цохилттой өрөм, цахилгаан харуул, эрэгтэй савхин хүрэм, хуучин пүүзэн гутал зэрэг эд зүйл алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /хх 37 ху/,

-Гэрч Ө.Ангирмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод Энх-Амгалан, Энх-Амар нартай танилцсан. Тэгээд Орхон аймагт бид гурав ирсэн. Эрдэнэтэд ирээд “Од” гэдэг буудалд байрлаж байсан. 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн орчим Энх-Амгалан, Энх-Амар, Ганхуяг гурав мах цагаан идээ гээд баахан зүйл аваад ороод ирсэн гэсэн мэдүүлэг /хх 26 ху/ -Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би “Од” буудалд 4 жил ажиллаж байна. 2015 оны 02 дугаар сарын 10-ны үед 2 залуу нэг охин хотоос ирсэн гээд буудалд буусан. Сүүлдээ нэг залуу, нэг охин нэмэгдээд тавуулаа байдаг болсон. 2015 оны 02 дугаар сарын 10-ны дундаар хотоос ирсэн гэх хоёр бандийн өндөр нь хөдөөнөөс тээш ирж байгаа гээд шөнө шуудайтай мах бууз, хөлдөөсөн сүү зэргийг оруулж ирээд маргааш хот руу явуулна гэхээр нь усны өрөөнд хадгалсан. Тэгээд маргааш нь мах шөлөө явуулаагүй. Буудлын мөнгөө нэхэхэд махаа зараад өгнө гэсэн. Тэгээд нөгөө махаа таксигаар ачаад явсан. Тэгсэн жолооч нь ирээд хулгайн мах байна гээд цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх 30 ху/

-Гэрч Я.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би гэр хорооллын Булаг багт байрладаг “Авто гоёл” дугуй засвар дээр ажилладаг юм. 2015 оны 02 дугаар сарын 12-ны үеэр орой болсон байхад хоёр банди цохилттой өрөм зарна гээд барьж явсан гэсэн мэдүүлэг /хх 50 ху/ -Иргэний нэхэмжлэгч Д.Лхасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би хорооллын Булагт байрлах Авто дизель засварын газрыг ажиллуулдаг юм. 2015 оны 02 сарын 12-ны орой 17-18 насны 3 банди орж ирээд хоол ундны мөнгөгүй болчихлоо гээд багажнууд барьцаанд тавъя 70.000 төгрөгөөр аваач гэж гуйсаар байгаад 35.000 төгрөгөөр үлдээгээд явсан гэсэн мэдүүлэг /хх 51 ху/

-Гэрч Х.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манайх угаасаа хуучин савхин куртик эдлэл хямдруулсан үнээр авдаг юм. Манай салонд хүмүүс хуучин куртик өгч л байдаг. Би одоо санахгүй байна. Хэрвээ манай салонд өгсөн бол би харвал танихгүй. 5 000-10 000 төгрөгөнд л авдаг юм. Би олон хүнтэй харьцдаг болохоор ямар хүн хэзээ юу өгснийг санахгүй байна. Авсан бол тухайн үед нь тохирч авсан байх гэсэн мэдүүлэг /хх 168 ху/

-Гэрч Л.Батпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр таксинд явдаг зүс таних залуу утсаар яриад “та мах авах уу энд мах зарах хүн байна” гэхээр нь очсон. Нэг өндөр залуу хөдөөнөөс манай ах явуулсан юм. Яаралтай 3. мөнгөний хэрэг гараад байна. Та авчих гээд гуйгаад байсан юм. Тэгээд бөөнөөр нь 200 000 төгрөг гэхээр нь мөнгийг нь өгөөд авсан гэсэн мэдүүлэг /хх 190 ху/

-Гэрч Л.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 06 сарын сүүлээр Улаанбаатар хотод хүү маань хүрч ирсэн, Хэрэг төвөг чинь яасан бэ гэсэн чинь болчихсон зүгээр би хөдөө явж мал маллалаа гэхээр нь за тэгвэл яв даа гэж хэлсэн. Тэгтэл хэд хоногийн дараа өмгөөлөгч нь над руу залгаад танай хүүхэд чинь алга болчихлоо гэж хэлж байсан. Тэр үед хүүгээ хаашаа явсныг мэпээгүй, сүүлд нь хүү маань над руу залгаад Завхан аймагт аймагт айлын мал маллаж байгаа тань руу хэдэн төгрөг явуулчихлаа гэхээр нь би тэр хүнээс нь 100.000 төгрөг авч байсан гэсэн мэдүүлэг / 2-р хх 8-р ху/

-Найдвар-Од” ХХК-ны шинжээчийн дүгнэлт. /х/х-н 19-20-р хуудас/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 62 ху/

-О.Энх-Амгаланг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 79-82 ху/

-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 сарын 29-ний өдрийн 243, 259, 277 дугаар шүүгчийн захирамжууд /хх 213-226 ху/

-Долоодугаар тойргийн Тахарын албаны 2015 оны 09 сарын 21-ний өдрийн 385 дугаартай эрэн сурвалжилсан тухай албан бичиг /хх 213-226 ху/

-Урьд сонсгосон ял дээр нэмж шинээр ял сонсгох тогтоол /2-р хх 03 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч О.Энх-Амгалан нь 2015 оны 02 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, 7 дугаар хорооллын урд байх А.Энхтайваны эзэмшлийн төмөр чингэлэгт хууль бусаар нэвтэрч үхрийн өвчүү 1, үхрийн гуя 1, үхрийн хаа 1, хонины гулууз мах 1, хонины ууц 1, адууны гуя 1, хонины гуянууд, 25 кг-ын шуудайтай мах, яснууд, бууз, сүү, цагаан идээ, зэрэг эд зүйл хулгайлан 1.435.000 төгрөгийн, мөн 2015 оны 02 сарын 12-ны өдөр Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах М.Алтанбекийн гражид хууль бусаар нэвтрэн ажлын багаж, савхин куртик, пүүз зэрэг эд зүйл хулгайлан 725.000 төгрөгийн, нийт 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 29-ний өдрийн хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэж шалтгаангүйгээр ирээгүй шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч А.Энхтайван /хх 14-19 ху/, М.Алтанбек /хх 37 ху/, иргэний нэхэмжлэгч Д.Лхасүрэн /хх 51 ху/, гэрч Ө.Ангирмаа /хх 26 ху/, Б.Энхтуяа /хх 30 ху/, Л.Батпүрэв /хх 190 ху/, Я.Ганбаатар /хх 50 ху/, Х.Цэцэгмаа /хх 168 ху/, Л.Оюунсүрэн /2-р хх 8-р ху/ нарын мэдүүлгүүд, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 сарын 29-ний өдрийн 243, 259, 277 дугаар шүүгчийн захирамжууд /хх 213-226 ху/, Долоодугаар тойргийн Тахарын албаны 2015 оны 09 сарын 21-ний өдрийн 385 дугаартай эрэн сурвалжилсан тухай албан бичиг /хх 213-226 ху/, урьд сонсгосон ял дээр нэмж шинээр ял сонсгох тогтоол /2-р хх 03 ху/, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Энх-Амгаланд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг давтан үйлдлээр бүлэглэж, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч О.Энх-Амгалан нь давтан үйлдлээр, бүлэглэж, бусдын орон байр агуулах саванд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлөхийг илэрхийлж байх тул түүнд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч О.Энх-Амгалангийн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Энхтайванд 1.050.000 төгрөгний, М.Алтанбекэд 440.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд дээрхи хохирлыг шүүгдэгч нар тэнцүү хуваан хариуцах үндэслэлтэй тул шүүгдэгч О.Энх-Амгалангаас 509.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Энхтайванд 350.000 төгрөгийг, М.Алтанбекэд 147.000 төгрөгийг, мөн иргэний нэхэмжлэгч Д.Лхасүрэнд 12.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь 178 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Энх-Амгалангийн цагдан хоригдсон 178 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт Оюунсүрэнгийн Энх-Амгаланг давтан үйлдлээр, бүлэглэж, бусдын орон байр агуулах саванд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч О.Энх-Амгаланд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар шүүгдэгч О.Энх-Амгаланг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар О.Энх-Амгаланд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Энх-Амгалангийн цагдан хоригдсон 178 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар О.Энх-Амгалангаас 509.000 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6-р хороолол 16-30 тоотод оршин суух А.Энхтайван /ПЭ72042015/-д 350.000 төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 3-р байрны 72 тоотод оршин суух М.Алтанбек /БЮ87022812/-т 147.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 18-А-10 тоотод оршин суух Д.Лхасүрэн /ГЮ78092311/-т 12.000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч О.Энх-Амгаланд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.энх-Амгаланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА