| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00152/И |
| Дугаар | 245 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 245
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Бүрэнтэгшид холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч; Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 дүгээр баг, Хонгорморьт 3 дугаар хэсэг, 043 тоотод оршин суух, ам бүл 4 нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, Ерөө техник үйлчилгээний газарт ажилладаг, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Цагаан соён овогт Долтойн Түмэнжаргал /РД:МЬ-88111305/ -нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 2010 онд С.Бүрэнтэгштэй танилцаж хамтран амьдарсан. Бидний дундаас Б.Баттүшиг 2012 оны 09 дүгээр сарын 02-нд Б.Батжавхлан 2015 оны 08 дугаар сарын 22-нд төрсөн. С.Бүрэнтэгш нь гэрлэлтээ баталгаажуулах дургүй яахын гэдэг. Үргэлж намайг гэрээсээ хөөдөг зайл гээд янз бүрээр хараадаг С.Бүрэнтэгшийн ээж нь намайг янз бүрээр харааж наадахаа зайлуул гэж хүүдээ хэлдэг. Тийм учраас цуг амьдарч чадахгүй. Том хүү маань 2 дугаар цэцэрлэгт явдаг бага хүүгээ миний бие нь гэртээ харж байгаа. Мөнгө өг гэхээр май зайл чадахгүй гэсэн учир Б.Баттүшиг, Б.Батжавхлан хоёрын төрсөн эцэг нь С.Бүрэнтэгш мөн болохыг тогтоож, С.Бүрэнтэгшээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай эвлэрч хамтран амьдарч байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаарлагаасаа бүрэн хэмжээгээр сайн дураараа татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэх.
Хариуцагч С.Бүрэнтэгш шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ ... Д.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй С.Бүрэнтэгш миний биед холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хэрийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэхүү татгалзал нь иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН