Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 251

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Г.Нандинчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хүдэр сумын Соёлын төвийн эрхлэгч Ч.Алтанцэцэгт  холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Г.Нандинчимэг, хариуцагч Ч.Алтанцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигч эвлэрлийн гэрээндээ;

Нэг талаас нэхэмжлэгч Г.Нандинчимэг,

Нөгөө талаас хариуцагч Ч.Алтанцэцэг нар харилцан тохиролцож дараах Эвлэрлийн гэрээг байгуулав:

Миний бие Г.Нандинчимэг нь Хүдэр сумын  Соёлын төвийн эрхлэгч Ч.Алтанцэцэгт холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал миний биеийг эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоохоор тохиролцлоо.  Мөн ажилгүй байсан хугацааны  цалин өнөөдрийн байдлаар 4 сар болсон ба 2016 оны 12 дугаар сарын цалингаас миний бие сайн дураараа  татгалзаж байна. 2017 оны  1, 2, 3 дугаар сарын цалин болох  1.485.738 төгрөгийг  2017 оны 04 дүгээр сарын 20-ны дотор хариуцагч талаас гаргуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

Нэхэмжлэгч                       Г.Нандинчимэг,                                        

Хариуцагч                         Хүдэр сумын Соёлын төвийн эрхлэгч Ч.Алтанцэцэг                                                  нар  гарын үсэг зурсан байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн хооронд хийсэн эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэг талаас нэхэмжлэгч Г.Нандинчимэг нөгөө талаас хариуцагч Хүдэр сумын Соёлын төвийн эрхлэгч Ч.Алтанцэцэг нар дараах байдлаар эвлэрэн хэлэлцлээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгч Г.Нандинчимэгийг эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож мөн ажилгүй байсан хугацааны  цалин өнөөдрийн байдлаар 4 сар болсон ба 2016 оны 12 дугаар сарын цалингаас Г.Нандинчимэг сайн дураараа  татгалзсан бөгөөд 2017 оны  1, 2, 3 дугаар сарын цалин болох  1.485.738 төгрөгийг  2017 оны 04 дүгээр сарын 20-ны дотор хариуцагч талаас гаргуулахаар тохиролцож

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

Нэхэмжлэгч Г.Нандинчимэг,                                       

Хариуцагч Хүдэр сумын Соёлын төвийн эрхлэгч Ч.Алтанцэцэг гэж гарын үсгээ зурсан зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурьдаж, хариуцагчаас  70200 төгрөгийн 50 хувь,  1.485.738 төгрөгөнд ногдох 38.722 төгрөгийн 50 хувийн тэмдэгтийн хураамжийг тус тус нөхөн тооцож гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Г.Нандинчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хүдэр сумын Соёлын төвийн эрхлэгч Ч.Алтанцэцэгт холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчийн дээрх эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг  дурьдаж, хариуцагчаас  70200 төгрөгийн 50 хувь буюу 35100 төгрөг,  1.485.738 төгрөгөнд ногдох 38.722 төгрөгийн тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 19361 төгрөг тус тус нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ЭНХТАЙВАН