Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/356

 

 

 

 

 

 

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

иргэдийн төлөөлөгч А.О,  

улсын яллагч Б.Ундрах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г,  

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

..............овогт Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7. 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........................ дугаартай, 2 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

...............овогт Б.Г нь Монгол Улсын иргэн, 1974 оны  6 дугаар сарын 05-ны өдөр .............................. төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, дүү нарын хамт амьдардаг, .............................................. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /РД:.............................../.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 19 цагаас 21 цагийн  .................................... тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эцэг Б.Б өндөр настай буюу 74 настай болон согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, түүний биед “нурууны баруун хэсэгт далны дунд шугамаар далны доод ирмэгээс доош цуварч байрласан хатгагдсан 6 ширхэг шарх, баруун атгаалын гадна доод хэсэгт хатгагдсан шарх” бүхий олон тооны шарх гэмтлийг учруулан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч Б.Гоос: 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ах Г, аав бид гурав нийлээд 2 пиво уусан, тэгээд ах гэр рүүгээ явсан. Дараа нь аав бид хоёр 1 шил архи авч хувааж уусан. 16 цагийн үед би унтаж байсан. Түүнээс хойш юу болсныг санадаггүй гэсэн;

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г: Манай аав 74 настай байсан. 2020 оны 6 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед эгч над руу утсаар яриад аав нас барсан юм шиг байна гэж хэлсэн. Аавын гэрт очиход цагдаа нар ирсэн, биднийг оруулаагүй. Манай аав зан байдлын хувьд ааш муутай хүн байсан. Г ах аавын гэрт очиж хань болдог байсан. Түүнээс хоорондоо маргалдаад байдаггүй. Г ахын эхнэр О оршуулгын зардалд 10.000.000 төгрөг өгсөн. Энэ хэрэг нийлж архи ууснаас боллоо. Ах Г нь элдэв муу ааш араншингүй хүн. Би хуралд оролцож үнэн бодит байдлыг хэлье гэж бодсон. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн ............................. дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:

“...Аав насаараа ...................” ХХК-д ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Манай ээж Ц гэр бүл болж дундаасаа 9 хүүхэдтэй болсон. Ээж маань 9 жилийн өмнө зүрхний өвчнөөр нас барсан. Аав биднийг жаахан байх үеэс л архи их уудаг хүн байсан. Бага байхад эгч, ах нар гээд биднийг бүгдийг зодож, архи уусан үедээ ээжтэй хамт гэрээс байнга хөөж өвлийн хүйтэнд хүртэл ээжтэй хамт бид аавыг унттал орц болон дэлгүүрт зогсдог байсан. Харин насанд хүрээд том хүмүүс болох үед аав биднийг зодож цохихоо больсон ч архи уусан бол гэрт нь ирж хонохоор шөнөжингөө биднийг болон ач, зээ нараа унтуулдаггүй байсан. Харин эрүүл үедээ бол хэвийн гэр орны ажил хийдэг. Ач зээ нартайгаа юм яриад байж байдаг юм. Миний ах Б.Г олон жил ....................улсад гэр бүлийн хамт байж байгаад эхнэр нь түрүүлж баригдаж Монголд ирээд ахыг ирэх үед өөр хүнтэй гэр бүл болсон байсан учраас ах 2008 оны үед өөр хүнтэй гэр бүл болж дундаасаа 2 хүүтэй болсон. Өмнөх эхнэрээсээ мөн 2 хүүтэй. Зан аашийн хувьд үг дуу цөөтэй, архи их хэрэглээд байдаггүй. Хүнтэй эвтэй, амархан учраа олдог ажилсаг хүн байгаа юм. 2020 оны 6 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед байх манай төрсөн эгч Г над руу утсаар яриад аав нас барсан байна гэж хэлсэн. Яг Г ахтай холбоотой гэж тухайн үед хэлээгүй. Би аавыг нас барсан талаар сонсоод шууд очсон. Би аавтайгаа хамгийн сүүлд ах, дүү, хамаатан саднаараа 2020 оны 5 дугаар сард гэрт нь бөөнөөрөө цуглах үед уулзсан. Надад бол өвчин зовлон яриад байдаггүй байсан. Ахыг бага байхад л аав зоддог байсан, аав согтуу үедээ ээж болон манай ах, эгч нарыг бүгдийг нь их зоддог хүн байсан. Надад хэрэгтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Аавын оршуулгын зардлыг ах Гийн эхнэр болон найзууд нь гаргасан. Нийтдээ 10 гаруй сая төгрөг болсон. Одоо ахаасаа нэхэмжлэх зүйлгүй байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 188-190 дүгээр тал),

 

2. Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:

“...Талийгаач аав Б.Б болон төрсөн ах Б.Г, Б.Г нар 2020 оны 6 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед ажлаас ирэхэд пиво ууцгаагаад гэртээ сууж байсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гэж байхад ах Г дэлгүүрээс нэг том пиво, манай хүүхдэд зайрмаг барьчихсан гэрт орж ирэхээр нь би “аав та хоёр наад пивоо уучхаад болиорой” гэж хэлээд ажилдаа явсан. Ажлаасаа тараад 21.40 цагт бага хүүхдийн хамт гэртээ орж ирэхэд хашаа, гэрийн хаалга онгорхой байсан. Байшиндаа орж ирэхэд хоёр өрөөний гэрэл унтраастай, телевизор асаалттай байсан. Би гал тогооны өрөөнд ороод гэрлээ асааж, хувцсаа солих гэж байхад бага хүү Б том өрөө рүү орж гэрлээ асааснаа өвөө гээд орилсон. Би том өрөөнд ороход ах Г орон дээр суучихсан, аав маань орны урд унасан, ойр орчим нь тэр чигээрээ цусанд будагдсан байсан. Би утсаа аваад нөхөр, ах дүү нараа болон цагдаа, түргэн тусламж дуудсан. Манай хоёр ах Г, Г болон аав Б нар хоорондоо хэрэлдэж муудалцаж, бие биедээ агсам тавиад байдаггүй. Архи уухаараа бие биеэ унт л гэж загнахаас биш өөрөөр хэрэлдэж, зодолдоод байдаггүй. Г ах эхнэрээсээ салаад манай гэрт ирээд нэг жил болж байгаа бөгөөд ажил хайгаад олдохгүй болохоор аавтай хамт гэртээ хоёулаа үлддэг. Миний аав байнгын гэртээ байдаг. 75 настай, хүнтэй муудалцах асуудал байхгүй. Намайг байхгүй хойгуур ганц нэг хүн орж гардаг юм шиг байгаа юм. Аавын тэтгэврийг буухаас өмнө 2020 оны 5 дугаар сарын сүүлээр аавын найз М Д гэх хүн манайд ирээд аавтай пиво ууж байгаад надад загнуулаад гараад явсан. ...Манай аавд хүүхдүүддээ өгөөгүй үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгө гэх зүйл байхгүй. Манайх хутганы комтой, уг хутганы ком нь хоёр заазууртай. Нэг том өргөн хутга, хутга ирлэгчтэй. Төмс арилгадаг нарийн хутгатай, бас нэг жижиг хутгатай. Шүүгээн дотор хар иштэй заазуур, бас хоёр ширхэг хутга байх ёстой. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

 

3. Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ...19 цаг 10 минутын үед эхнэр Г хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Наран 11-12 тоотод оршин суух аав Бгийн гэрт ирэхэд төрсөн ах Гийн хамт архи уучихсан, нэлээн согтолттой байхаар нь орны хажуугаар архи хийдэг газрыг нь харахад нэг шилтэй архи байсан. Тэгэхээр нь та хоёр энийгээ ууж дуусгачхаад унтаж амраарай, гэдэсний шөл, гэдэс дотор авчирсан байгаа, халааж идээрэй гэж хэлээд 19 цаг 20 минутын үед гарсан. ...Гэртээ хариад байж байтал 21 цаг 50 минутын үед Г .................. дугаарын утсаар залгаад “аав хутгалуулчихсан, үхсэн, амьд нь мэдэгдэхгүй байна” гэхээр нь би эхнэрийн хамт гараад очиход цагдаа нар ирсэн байсан. Намайг ороход аав, ах хоёр хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй ба маргаан болсон гэж сонсогдож байгаагүй.

Талийгаач аав Б нь 1946 онд төрсөн. “................” ХХК-д ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Зан чанарын хувьд хэвийн. Намайг жаахан байхад архи уухаараа агсам тавьдаг байж байгаад ............................. нүүж ирснээс хойш агсам тавиагүй. Харин ах Г нь 1974 онд төрсөн. Мужаан мэргэжилтэй. “.......................” ХХК-д ажиллаж байгаад ...................... улс руу яваад ирсэн. Зан чанарын хувьд төлөв даруу. Архи нэлээд уудаг ба уухаараа хүнтэй маргалдаад байдаггүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

 

4. Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:

“...Би ............................................. тоотод оршин суух хадам аав Бгийн гэрт 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 19 цаг 15 минутын үед нөхөр Б.Г хамт очиж хонины шинэ шөл өгчхөөд буцаад 19 цаг 25 минутын үед буцаад гараад явсан. Ингээд гэртээ очоод байж байсан чинь нөхөр Г ...................... дугаар руу төрсөн эгч Г залгаад “аав нас барсан байна” гэж хэлэхээр нь би нөхөр Г хамт хадам аавын гэрт очиход гэрийнх нь үүдэнд цагдаа ирчихсэн, гэр рүү оруулахгүй байсан. Тэгээд эгч Гтэй уулзсан чинь “аав хүнд хутгалуулсан байдалтай нас барсан байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар тал),

 

5. Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед ажил дээрээ хонож ажилласан юм. Өглөө 11 цагийн үед гэрт очиж хувцсаа сольж, эргээд ажилдаа явсан. Намайг очиход ээж ажилдаа явчихсан, Г, Г ах, өвөө Б нар том пиво ууж байсан. Талийгаач өвөө надаас мөнгө гуйж 4.000 төгрөг аваад, уг мөнгөөрөө том пиво авч орж ирсэн. Би 15 цагийн үед гэрээс гарсан, намайг гарахад өвөө Б гайгүй эрүүл байсан. Г ах сандал дээр суугаагаараа унтаад үлдсэн. Г ах нэлээн согтуу, тасарч унахад бэлэн шахуу байсан. Намайг байхад талийгаач өвөө болон Г, Г ах нар хоорондоо хэрэлдэж муудалцаагүй. Гал тогооны өрөөнд нүүрээ будаад зогсож байхад Г ах өвөөд хандан “та маргааш надаар үсээ хусуулаарай, өрвийгөөд муухай харагдаад байна” гэж хэлж байсан. ...Г ах бол их дуугүй хүн бөгөөд архи уухаараа өвөөтэй муудалцаад байдаггүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

 

6. Гэрч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:

“...Миний дүү Гийн төрсөн өдөр 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр болсон. Би очиж чадаагүй учраас 6 дугаар сарын 06-ны өдөр том савтай хоёр пиво аваад аавын гэрт очиход аав, Г хоёр гэртээ байсан. Бид гурав пиво хувааж уугаад, хөзөр тоглож байгаад унтсан. Маргааш өглөө нь босоод дэлгүүрээс том савтай хоёр пиво аваад гурвуулаа хувааж уусан. 15 цагийн үед манай эхнэр яриад гэртээ ир гэхээр нь би аавд гэр рүүгээ харилаа гэж хэлэхэд надаас мөнгө асуухаар нь би түрийвчинд байсан 10.000 гаруй төгрөгийг аавд үлдээгээд явсан. Намайг аавын гэрээс гарах үед Г орон дээр унтаж байсан. Би гэртээ ороод унтсан. Тэгээд 22 цагийн үед дүү Гийн охин Х над руу залгаад өвөө өнгөрчихлөө гээд уйлаад байсан. Би шууд эхнэр, хүүхдийн хамт такси бариад аавын гэрт ирэхэд цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байна гээд оруулахгүй байсан. ...Аав маань ааш зангийн хувьд эрүүл үедээ ямар ч асуудал байхгүй, тайван дөлгөөн хүн. Харин архи уухаараа агсам тавьдаг, ээжийг болон биднийг бага байхад зодож гэрээс хөөдөг байсан. Жаахан байхад ээж маань аавыг согтуу үед биднийг гэрээс дагуулж гараад орцонд хонож, аавыг унтсан байхад гэрт ордог үе ч байсан. Ер нь залуу байхаасаа эхэлж архи их уудаг, их авир гаргадаг хүн байсан.

Дүү Г нь зан аашийн хувьд тайван дөлгөөн, үг дуу цөөтэй, ажилсаг, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй, тамхи татдаг, найз нөхдийн хүрээнд хааяа архи уудаг. Архи уусан үедээ агсам тавьдаггүй, байгаа газраа унтаад өгдөг. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 151-153 дугаар тал),

 

7. Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 07-ны өглөө би гэрээсээ гараад дэлгүүр орж 2.5 литрийн Боргио пиво авч гэртээ орж ирсэн. Тухайн үед гэртээ өөрийн төрсөн аав Б, төрсөн ах Г нарын хамт архи ууж хоносон. Өдөр 11 цагийн үед ах Г пиво ууж дуусчхаад гэр рүүгээ харьсан. Аав бид хоёр үлдсэн, хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна, би гарч хоёр шил архи дэлгүүрээс авсан. Нэг шил архийг нь задлаад аав бид хоёр уугаад нэлээн согтсон. Би тэрнээс цааш юу болсон талаар санахгүй байсан. Нэг мэдэхэд аав над руу хутга бариад дайрсан. Би хутганаас нь барьж автал аав миний гараас хутгыг суга татаад авч байсан. Тэр үед миний гар зүсэгдсэн. Би хутгыг нь булааж авах гээд аавтай ноцолдсон бөгөөд аавыг орон дээр дарж, хутгыг нь булааж авахаар ноцолдож байснаа санаж байна. Тэрнээс хойших зүйлийг би сайн санахгүй байна. Нэг мэдэхэд би аавын биеэс хутгыг салгаж, газар шидэж байснаа санаж байгаа юм. Би аавтайгаа зөрчилдөж, ам мурийж байсан нэг ч тохиолдол байхгүй. Аавтайгаа их таарамжтай харилцаатай байсан. Тийм ч учраас би эхнэртэйгээ муудалцаад аавындаа ирж амьдарсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),

-яллагдагчаар дахин 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өгсөн “...Ямар ч гэсэн Г ахыг явах гэж байхад аав мөнгө байна уу гээд байсан. Мөнгийг нь авч үлдээд аав ганцаараа дэлгүүрээс Сүлд нэртэй 0.5 граммын 1 шил архи аваад бид хоёр талыг нь хувааж уугаад би ухаанаа алдаад унтаад өгсөн байсан. Гэнэт хүн чанга ярих шиг болохоор нь нүдээ нээгээд хартал аав ганцаараа гартаа хутга бариад над руу далайсан. Би шууд баруун гараараа хутганы ирнээс нь барьж аваад хутгыг нь гараас нь авах гэтэл аав миний гараас хутгаа татаж авсан. Энэ үед миний гар зүсэгдсэн. Тэгээд хутгыг нь булааж авах гэтэл дахиад над руу дайраад бид хоорондоо ноцолдоод газарт хамт унасан. Тэр үед аавын нуруунд хутга зоогдсон байсан. Түүнээс хойш би балмагдаж цочролд орсноос болоод болсон үйл явдлыг огт санахгүй байна. Аав над руу ямар шалтгаанаар хутга бариад дайрсныг би мэдэхгүй байна. Яагаад гэвэл намайг унтаж байхад аав гэнэт над руу хутгатай дайрсан. Аав бид хоёр хоорондоо маргалдаж хэрэлдсэн асуудал байхгүй. Би аавтайгаа хэрэлдэх ямар нэгэн шалтгаан байхгүй. Ер нь манай аав эгч, дүү биднийг бага байхаас л эхлэн архи их уудаг, уусан үедээ ээжийг болон биднийг зоддог, гэрээсээ хөөдөг, их агсам хүн байсан. Харин том болсноос хойш зодож цохихоо больсон ч агсам тавьдаг, үглэдэг, гэрээсээ хөөдөг зан нь хэвээрээ байсан. Архи уусан бол шөнө огт унтуулахгүй үглээд, бос гар зайл гэдэг байсан. Би дүгнэлтүүдтэй уншиж танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Одоо өөрийгөө зүхээд, муу аавыгаа бодохоор их сэтгэл өвдөж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 199-200 дугаар тал),

 

8. 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч Б.Гийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...баруун гарын эрхий хурууны дотор талын салаа хэсэгт гарын алга хэсэг рүү чиглэсэн 3.5х1 см хэмжээтэй шинээр үүссэн зүсэгдсэн шархтай, уг шархны ойролцоо гарын алга, салааны хэсгээр хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон, зүүн хөлийн шилбэний урд хэсэгт шагайнаас дээш 8.5 см хэсэгт 5.2 см, 3.5х3 см хэмжээтэй хуучин тавшсан шархтай, түүний дээр шилбэний булчингийн хэсэгт 13х2 см хэмжээтэй хуучин сорвитой, хөл болон нүүр, гарын хэсгээр хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 38-41 дүгээр тал),

 

9. 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Баруун гарын бугалган гадна доод хэсэгт 3.0.5 см, зүүн гарын шууны гадна доод хэсэгт 0.8х02 см, баруун далны дээд хэсэгт 3.5х1.2 см, 3х0.6 см, доод хэсэгт 2.8х0.5 см, 2.5х0.6 см, 3.2х0.8 см, 2.5х1 см хэмжээтэй хөндлөн болон босоо байрлалтай зах ирмэг тэгш хатгагдаж зүсэгдсэн шархнуудтай. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 42-46 дугаар тал),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6756 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун гарын сарвууны 1, 2-р хурууны салааны түвшинд алганы дотор талд хөндлөн байрлалтай 3.5х1 см зах ирмэг тэгш гүн шархтай, орчны эд цус мэт зүйлээр бохирлогдсон. Баруун бугалган урд дунд хэсэгт 1.7х1.2 см, зүүн бугалган урд доод хэсэгт 2.5х2.2 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Цээжний баруун талд хөхний толгойн дотор талд 2х0.2 см, 1.5х0.1 см арьсны өнгөц давхарга хууларсан хүрэн улаан өнгийн зулгаралттай.

Дүгнэлтэд:

1, 2, 6. Б.Гийн биед баруун гарын сарвууны алганд зүсэгдсэн шарх, хоёр бугалганд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3,4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ц.Бадрал/ ...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар тал),

 

11. Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:

“...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун гарын сарвууны алганд зүсэгдсэн шарх нь хүний биеэс хутга сугалж авах эсхүл хутга бариад дайрсан аль аль тохиолдолд үүсэх боломжтой. Тухайн хүнийг ямар байрлалд яаж байсныг тогтоох боломжгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар тал),

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 3193 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Г гэж хаягласан, 25 мл хэмжээтэй тариуртай бүлэгнэсэн цус нь ABO системээр O (I) бүлгийн харьяалалтай байна. /Шинжээч Б.Дэлгэрмаа/ ...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр тал),

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2951 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 90-93 дугаар тал),

 

14. ..................... овогтой Б нь 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нас барсныг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн тухай нас барсны бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар тал),

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1245 тоот дүгнэлтэд:

“...Нэмэлт шинжилгээний хариу:

1. Шүүх биологийн шинжилгээний 3824 дугаартай хариунд: Талийгаачийн цогцсоос авсан цус нь 1-р бүлгийн харьяалалтай байна. /Биологийн шинжээч Ж.Оюунаа/

2. Шүүх химийн шинжилгээний 3823 дугаартай хариунд: Талийгаачийн цусанд 2.4 промилли, шээсэнд 2.2 промилли, ходоодны шингэнд 2.7 промилли спиртийн агууламж илэрсэн. /Химийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Цогбаяр/.

-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Цээж, хэвлийн хөндийд нэвтэрч дал, баруун уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх. Цээжний хөндийн цус хуралдалт /80мл/.

2. Амьсгалын зам цусаар бөглөрөх хэлбэрийн механик амьсгал бүтэлт.

3. Нуруу, баруун атгаалд гүн хатгагдаж зүсэгдсэн шарх. Баруун 10-р хавирганы бүрэн бус хугарал. Дунд зэргийн согтолт. Хоёр уушгины наалдцат үрэвсэл.

 Дүгнэлт:

1. Талийгаач Б.Бийн цогцост цээж, хэвлийн хөндийд нэвтэрч дал, баруун уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт /80мл/, нуруу, баруун атгаалд гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун 10-р хавирганы бүрэн бус хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Цогцост эсэргүүцэн тэмцэлдсэн ул мөр тогтоогдсонгүй.

2. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь уушгины наалдцат үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна.

4. Цогцост учирсан цээж, хэвлийн хөндийд нэвтэрч, дал, баруун уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун 10-р хавирганы бүрэн бус хугарал нь хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

5. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна.

6. Талийгаачийн цусанд 2.4 промилли, шээсэнд 2.2 промилли, ходоодны шингэнд 2.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

7. Талийгаачид цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй байжээ.

8. Талийгаачийн ходоодны шингэнд 2.7 промилли спиртийн агууламж илэрсэн.

9.10. Талийгаачийн хошногоны амсарт гэмтэл тогтоогдоогүй. /Шинжээч эмч Г.Ханхүү/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 136-142 дугаар тал),

 

16. Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:“...Дээрх олон хатгагдсан шарх гэмтлүүдийн улмаас уушги гэмтээж мөн их хэмжээний цус алдаж нас баржээ. Дээрх гэмтэл нь хутганы ир үзүүрээр үүсэх боломжтой. Хэвтээ болон босоо аль ч байрлалд дээрх гэмтлийг учруулж болно. Хутгалсан хүний байрлал, хутгалсан хүчний үйлчлэл болон хутгалсан хүн дээрх хутгалагдсан шархнуудыг баруун зүүн гараараа хутгалсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх нуруунд учирсан гэмтлүүд бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн, дээрх гэмтлийг авсан хүн үйлдэл хөдөлгөөн хийх эсэргүүцэн тэмцэлдэх боломжтой. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дүгээр тал),

 

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 3049 дугаартай:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн, хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гэх 2, 3 4, 5, 6, 7 дугаартай 6 ширхэг гарын мөр гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Бусад гарын мөр нь гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн, гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцсэн 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд .............................. дугаартай Б овогтой Гийн гэх зүүн гарын дунд хурууны хэний дардастай, 6 дугаартай 1 ширхэг гарын мөр нь зүүн гарын дунд хурууны хээний дардастай, 7 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь зүүн гарын ядам хурууны хээний дардастай тохирч байна гэсэн дүгнэлт өгөх үндэс болж байна. Бусад гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын хээний дардас, гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна. /Шинжээч Х.Бат-Эрдэнэ. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 172-182 дугаар тал),

 

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3194 дугаартай:

1. 25 граммын тариуртай Б.Г гэж хаягласан цус шинжилгээнд тэнцэнэ.

2. Б.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. /Шинжээч Б.Гантуяа/. ...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 202-204 дүгээр тал),

 

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3457 дугаартай:

 1. Хар өнгийн бариултай хутган дээр цус илэрсэн. Үс, шүлс, үрийн шингэн илрээгүй.

2. Хар өнгийн бариултай хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ.

3. Хар өнгийн бариултай хутган дээрх цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна.

4. Хар өнгийн бариултай хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь талийгаач Б.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Б.Гантуяа/. ...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 206-208 дугаар тал),

 

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3458 дугаартай:

 1. Шоотой хээтэй ягаан өнгийн дэрний уут, ягаан өнгийн эмжээртэй цайвар өнгийн 2 ширхэг дэрний уутан дээр цус илэрсэн. Үс, шүлс, үрийн шингэн илрээгүй.

 2. Шоотой хээтэй ягаан өнгийн дэрний уут, ягаан өнгийн эмжээртэй цайвар өнгийн 2 ширхэг дэрний уутан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ.

3. Шоотой хээтэй ягаан өнгийн дэрний уут, ягаан өнгийн эмжээртэй цайвар өнгийн 2 ширхэг дэрний уутан дээрх цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна.

4. Шоотой хээтэй ягаан өнгийн дэрний уут, ягаан өнгийн эмжээртэй цайвар өнгийн 2 ширхэг дэрний уутан дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Б.Гантуяа/. ...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 210-213 дугаар тал),

 

21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3456 дугаартай:

 1. Хар өнгийн футболк, хар хөх өнгийн өмд, саарал өнгийн шорт, хөх болон шаргал шоотой хээтэй дотоож дээр цус илэрсэн. Үс, шүлс, үрийн шингэн илрээгүй.

 2. Дээрх хувцаснуудад илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ.

 3. Талийгаач Б.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

 4. Хар өнгийн футболк, хар хөх өнгийн өмд, саарал өнгийн шорт, хөх болон шаргал шоотой хээтэй дотоож дээрх цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна. Хар өнгийн футболк, хар хөх өнгийн өмд, саарал өнгийн шорт, хөх болон шаргал шоотой хээтэй дотоож дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь талийгаач Б.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Б.Гантуяа/. ...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 215-218 дугаар тал),

 

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3461 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн баруун гарын арчдас, зүүн гарын арчдас, чихний ар хэсгийн арчдас гэх 3 ширхэг арчдаст цус илэрсэн. Үс, шүлс, үрийн шингэн илрээгүй.

2. Баруун гарын арчдас, зүүн гарын арчдас, чихний ар хэсгийн арчдас гэх 3 ширхэг арчдаст илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ.

3. Баруун гарын арчдас, зүүн гарын арчдас, чихний ар хэсгийн арчдас гэх 3 ширхэг арчдас дээрх цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна. Баруун гарын арчдас, зүүн гарын арчдас, чихний ар хэсгийн арчдас гэх 3 ширхэг арчдаст илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Б.Гантуяа/. ...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 220-223 дугаар тал),

 

23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3462 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн 10 ширхэг west гэсэн бичигтэй тамхины иш нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ.

2. West гэсэн бичигтэй 10 ширхэг тамхины иш дээр шүлс илэрсэн. Цус, үс илрээгүй. Тамхины иш дээрээс үрийн шингэний толбо илрүүлэх боломжгүй.

3. №1, №2 дугаартай тамхины иш дээр илэрсэн шүлсний ДНХ-ийн тогтоц нь талийгаач Б.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

4. №5 дугаартай тамхины иш дээр илэрсэн шүлсний ДНХ-ийн тогтоц нь Б.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

5. №3, №4, №6, №7, №8, №9, №10 дугаартай тамхины иш дээрх шүлсэнд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн ба талийгаач Б.Б, Б.Г нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.

6. Тогтоолд дурдсан ямар тамхины иш болох гэдэг асуулт шүүх ДНХ-ийн шинжилгээний хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. /Шинжээч Б.Гантуяа/. ...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 225-228 дугаар тал),

 

24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3460 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Б.Бийн гэх баруун гарын долоовор, зүүн гарын долоовор, зүүн гарын дунд, зүүн гарын чигчий хурууны хумс, Б.Гийн гэх хумснуудад дээрх толбонд цус илэрсэн. Арьс, үс, шүлс, үрийн шингэн илрээгүй.

2. Амь хохирогч Б.Бийн гэх баруун гарын долоовор, зүүн гарын долоовор, зүүн гарын дунд, зүүн гарын чигчий хурууны хумс, Б.Гийн гэх хумснуудад дээрх толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ.

3. Б.Гийн гэх хумснуудад илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.

4. Амь хохирогч Б.Бийн гэх баруун гарын долоовор, зүүн гарын долоовор, зүүн гарын дунд, зүүн гарын чигчий хурууны хумсанд илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь талийгаач Б.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Б.Гантуяа/. ...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 230-233 дугаар тал),

 

25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3463 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн шалан дээрээс №1, №2, №4 болон цогцосны хажуугаас гэж хаягласан 4 ширхэг хөвөн бамбарт цус илэрсэн. Үс, шүлс, үрийн шингэн илрээгүй.

2. Шалан дээрээс №1, №2, №4 болон цогцосны хажуугаас гэж хаягласан 4 ширхэг хөвөн бамбарт илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ.

3. Шалан дээрээс №1, №2, №4 дугаартай 3 ширхэг хөвөн бамбар дээрх цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна. Шалан дээрээс №1, №2, №4 дугаартай 3 ширхэг хөвөн бамбарт илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

4. Цогцосны хажуугаас гэж хаягласан хөвөн бамбар дээрх цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна. Цогцосны хажуугаас гэж хаягласан хөвөн бамбарт илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь талийгаач Б.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Б.Гантуяа/. ...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 235-238 дугаар тал),

 

26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3459 дугаартай:

1. Сандлаас хайчилж авсан гэх хөх өнгийн 2 ширхэг даавуун дээр цус илэрсэн. Үс, шүлс, үрийн шингэн илрээгүй.

2. Сандлаас хайчилж авсан гэх хөх өнгийн 2 ширхэг давуун дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ.

3. Сандлаас хайчилж авсан гэх хөх өнгийн 2 ширхэг давуун дээрх цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна.

4. Сандлаас хайчилж авсан гэх хөх өнгийн 2 ширхэг давуун дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Б.Гантуяа/. ...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 240-243 дугаар тал),

 

27. ..................... дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 21:46:48 цагт “манай аав цустайгаа хутгалдсан байна, хурдлаарай” гэх утга бүхий дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 01 дүгээр тал),

 

28. Хэргийн учрал гарсан газарт буюу ............................................................... тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3-14 дүгээр тал),

 

29. Яллагдагч Б.Гийн 10 хурууны хумсны дээж, хэргийн газраас хурааж авсан 10 ширхэг тамхины иш, цус мэт хүрэн зүйлийн дээж 4 ширхэг, зүүн гарын арчдас, баруун гарын арчдас, чихний ар хэсгийн арчдас, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгы зэргийн эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 193 дугаар тал),

 

30. Талийгаач Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 92 дугаар тал), Баатар овогтой Б нь 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нас барсныг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн тухай нас барсны бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар тал),

 

31. Шүүгдэгч Б.Гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дугаар тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

32. Гэрч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

  “...Миний нөхөр ...зан аашийн хувьд төлөв даруу, уур уцаар байдаггүй, сүүлийн 2-3 жил архи их уудаг болсон. Тэр байдлаас нь болоод манай гэр бүлд маргаан үүсэж бид 2020 оны 01 дүгээр сард тусдаа байж, нөхөр аавынхаа гэрт амьдрах болсон. Тогтсон ажил байхгүй гэртээ байхдаа архи уугаад байдаг. Нөхөртэйгөө хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр уулзсан. Харин 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн орчимд миний утас руу хадам аавын утаснаас залгаад “та хэд сайн уу, хүүхдүүдээ санаж байна” гэхээр нь би “гэртээ ир” гэж хэлээд утсаа тасалсан. Аавтайгаа зүгээр энгийн харилцаатай байдаг. Манай нөхөртэй маргалдаж муудалцаж байхыг нь би харж байгаагүй. Урьд гэр бүлээрээ хадам аавын гэрт хонож байхад аав архи уугаад чанга дуугараад үглээд байдаг. Шөнөжингөө унтахгүй юм яриад, унтаж байгаа хүүхдүүдээ бос гээд загнаад байдаг. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 132-134 дүгээр тал),

 

33. Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:

“...Миний дүү Г нь эхээс 9-үүлээ. 10 дугаар ангиа төгсөөд барилгын коллежийн засал чимэглэлчийн ажилд суралцаж байхдаа нэг ангид сурдаг байсан Ч.Б  гэдэг охинтой үерхээд албан ёсоор гэрлэлтээ батлуулан дундаасаа 2 хүүтэй болоод гэр бүлийн хамт ................ улс руу ажил хийхээр явж 10 жил гаруй болоод буцаад ирсэн. Эхнэр нь түрүүлж Монголд баригдаж ирээд манай дүүг ирэхээс өмнө өөр хүнтэй гэр бүл болсон байсан учраас 2008 онд сүүлийн эхнэр Отэй танилцаж дундаасаа 2 хүүтэй болсон...................... улсаас ирээд хувиараа уурхайд бригадын дарга хэсэг хийдэг байсан. Зан аашийн хувьд төлөв даруу, үг дуу цөөнтэй, их дотогшоо. Эхнэр 2 хүүгийн хамт тусдаа амьдарч байгаад дөнгөж он гараад аавын гэрт хамт амьдрахаар ирсэн байна. Яг ямар шалтгаанаар эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарч байсныг мэдэхгүй. Сүүлийн үед архи уугаад байна гэж Г ярьж байсан. Аав маань Гтой ямар нэгэн байдлаар муу харьцаатай байгаагүй. Зүгээр эцэг, хүүгийн харьцаатай байсан. Хоорондоо маргалдаж муудалцаж байгаагүй. Аавын гэрт 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр гэр бүлээрээ цуглан бүтэн өдрийг өнгөрөөсөн. Тэрнээс хойш аав болон Гтой уулзаагүй боловч аавтайгаа байнга утсаар ярьдаг байсан.

Аавын ах дүү нар гэж хүмүүс байхгүй. Бид огт танихгүй. Ямар ч байсан аав ээж нь бага байхад нь нас барсан гэж сонссон. Аавын хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн дүү Г оролцуулах хүсэлтэй байна. Бид нарын зүгээс энэ хэрэг маш их цочролд оруулсан асуудал боллоо. Ямар нэгэн байдлаар хэн хэнийх нь талд орох хэцүү байна. Гэхдээ хуулиа дагаж төрсөн дүүгээ аавынхаа хууль ёсны төлөөлөгчөөр хэрэгт оролцуулна. Харин дүү Гоос ямар нэгэн байдлаар оршуулгын зардал мөнгө нэхэмжлэхгүй. Гийн эхнэр болон хадмууд, найз нөхдөөс нь мөнгө цугларч тэрийг нь зарцуулсан. Миний эцэг Б нь биднийг бага байхаас эхлэн архи уудаг байсан. Архи уусан үедээ эхнэр, хүүхэд гэлтгүй агсам согтуу тавьж биднийг их зовоодог байсан. Бид ч аавд “та архиа боль, хөгшин хүн байж биеэ бод” гэж зөндөө хэлдэг байсан. Сүүлийн үед архи уусан үедээ их үглээ болж, хүүхдүүд рүүгээ орилж та нар миний гэрээс зайл гэж хөөдөг болсон. Манай дүүгийн хувьд архи уугаад байдаггүй, архи уусан үедээ чимээгүй суудал дээрээ унтаад өгдөг. Агсам согтуу тавьж байхыг нь би хараагүй, сонсоогүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 148-150 дугаар тал),

 

34. Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:

 “...Би Гтой бага ангид байхаасаа эхлэн нэг ангид суралцаж байгаад 10 дугаар ангиа төгсөөд 1992 онд гэр бүл болоод дундаасаа 2 хүүтэй болж 2008 онд салсан. Г нь тамхи татдаг, архи уудаггүй байсан. Хааяа баяр ёслолын үеэр найз нөхдийн хүрээнд бага зэрэг хэрэглэдэг байсан. Одоо том хүү нь ............. улсад сурдаг, бага хүү нь надтай хамт амьдардаг. Нөхөр маань ямар нэгэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. Би хадам аавын хамт нөхрөөсөө салахын өмнө нэлээн хэдэн жил амьдарч байсан. Хадам аав маань архи их уудаг хүн байсан. Архи уусан үедээ гэр бүлдээ их дарамт үзүүлдэг, агсам их тавьдаг, хадам ээжийг болон хүүхдүүдээ их зовоодог хүн байсан. Манай нөхөр ч надад хэлдэг байсан. Аав багаа байхаас нь эхлүүлэн архи ууж хүүхдүүдээ эхнэрийнхээ хамт гадаа хонуулдаг байсан гэсэн. Аав архи уусан үед бид шөнө унтаж чаддаггүй байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154-156 дугаар тал),

 

35. Гэрч Э.Х  мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:

“...Би Б.Гтой гэр бүлийн найзууд юм. Миний найз Г нь зан аашийн хувьд тайван дөлгөөн, ...хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй, тамхи татдаг, архийг хааяа уудаг байсан. Архи уусан үедээ агсам тавьдаггүй, тэр дороо байгаа газраа завилж суугаад унтчихдаг байсан. Аавдаа их хайртай, аавын хамгийн хайртай хүүхэд нь байсан. Аавын бие муу байгаа гээд ойрд уулзаагүй. Ах дүү нарыг нь сайн танихгүй, баяр ёслолын үеэр хааяа таардаг, зүс танина. Хамгийн сүүлд хүүхдийнх нь үсний найрын дараа хүргэж өгөхдөө 2019 оны 11 дүгээр сарын эхээр уулзаад гэрийнх нь үүдэнд хүргэж өгөөд буцсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дугаар тал),

 

36. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:

“...Би Б.Гтой гэр бүлийн найзууд юм. Миний найз Оийн нөхөр Г нь зан аашийн хувьд дуу цөөтэй, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй. Архийг бол хааяа баяр ёслол, найз нөхдийн хүрээнд уудаг байсан. Ажил төрөл амьдралынхаа төлөө зүтгэдэг, гэр бүлийнхээ төлөө гүйдэг, хүүхдүүдээ сайн хардаг, гэр сургуулийн хооронд зөөдөг, гэрт нь ороход цай хоолоо өөрөө хийдэг халамж сайтай. Эхнэр нь архи уудаггүй, сүүлийн үед архи их уугаад байгаа болохоор хол тусдаа байсан гэж бодож байна. Ажилгүй гэртээ байсан болохоор архи уух шалтгаан болсон байх. Гэртээ ирэн очин байдаг. ...Эцгийнх нь бие муу байгаа болохоор түүнтэй хамт амьдарч байсан гэж ойлгосон. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 167-168 дугаар тал),

 

37. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 6 дугаар 22-ны өдрийн 678 дугаартай дүгнэлтэд:

Сэтгэцийн онош: Эрүүл.

Дүгнэлт: “...-1. Б.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Г нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Б.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

4. Б.Гт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /Шинжээч эмч Д.Дэжидмаа, Б.Энхчимэг, Л.Баттулга/ ...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дүгээр тал),

 

38. Шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар тал), төрсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 147 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 100-102 дугаар тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 103-108 дугаар тал), сурагчийн хувийн хэргийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 111-115 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бусад эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 117, 119 дүгээр тал), түүний ..................”-нд эзэмшдэг депогүй дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Гт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ    Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 19 цагаас 21 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 11 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эцэг Б.Б өндөр настай буюу 74 настай болон согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, түүний биед “нурууны баруун хэсэгт далны дунд шугамаар далны доод ирмэгээс доош цуварч байрласан хатгагдсан 6 ширхэг шарх, баруун атгаалын гадна доод хэсэгт хатгагдсан шарх” бүхий олон тооны шарх гэмтлийг учруулан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хутгалж алсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Г нь аавыгаа 7-8 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар хэрэг болох үед амь хохирогчийг согтолттой, өндөр настай буюу биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэг гэрт амьдардаг хүмүүсийг гэр бүлийн хамаарал бүхий хүн гэж ойлгоно. Хэрэг болох үед шүүгдэгч эхнэрээсээ салаад амь хохирогчтой нэг гэрт хамт амьдардаг байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Иймд Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай ” гэсэн дүгнэлтийг;

үүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж”, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан бөгөөд гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Харин Б.Г нь онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж энэ хэргийг үйлдсэн гэдгийг зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч дунд зэргийн согтолттой гарсан тул хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх боломжгүй. Б.Гийн өөрийнх нь мэдүүлэгт үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж яллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинжтэй байдаг ба, хэрэгт байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэдгийг нотолсон баримт байхгүй. Шүүгдэгч болсон хэргийн талаар санадаггүй. Хохирогч шүүгдэгч рүү хутга барьж дайрсан байдаг. Хохирогч овилгогүй хүн гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байдаг тул түүнд холбогдох хэргээс хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Амь хохирогч Б.Б нь шүүгдэгч Б.Гийн төрсөн эцэг байх ба тэд 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр .....................................................................тоотод оршин суух гэртээ хамт согтууруулах ундаа хэрэглэн архидан согтуурсан, улмаар шүүгдэгч Б.Г нь дээрх тоот гэртээ мөн өдрийн 19 цагаас 21 цагийн хооронд төрсөн эцэг Б.Б өндөр настай буюу 74 настай, согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж, түүний биед хутгалж “нурууны баруун хэсэгт далны дунд шугамаар далны доод ирмэгээс доош цуварч байрласан хатгагдсан 6 ширхэг шарх, баруун атгаалын гадна доод хэсэгт хатгагдсан шарх” бүхий олон тооны шарх гэмтлийг учруулан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан үйл баримт нь:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав маань насаараа ...................” ХХК-д ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. 2020 оны 6 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед байх, төрсөн эгч Г над руу утсаар яриад аав нас барсан байна гэж хэлсэн. ...Би аавыг нас барсан талаар сонсоод шууд очсон. ...ахаасаа нэхэмжлэх зүйлгүй байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 188-190 дүгээр тал),

-Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 6 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед ажлаас ирэхэд талийгаач аав Б.Б, төрсөн ах Б.Г, Б.Г нар пиво уугаад гэртээ байсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гэж байхад ах Г дэлгүүрээс нэг том пиво, манай хүүхдэд зайрмаг барьчихсан гэрт орж ирэхээр нь би “аав та хоёр наад пивоо уучхаад болиорой” гэж хэлээд ажилдаа явсан. 21.40 цагт бага хүүхдийн хамт гэртээ ирэхэд хашаа, гэрийн хаалга онгорхой, байшиндаа орж ирэхэд хоёр өрөөний гэрэл унтраастай, телевизор асаалттай байсан. ...бага хүү Б том өрөө рүү орж гэрлээ асааснаа өвөө гээд орилсон. Би том өрөөнд ороход ах Г орон дээр суучихсан, аав орны урд унасан, ойр орчим нь тэр чигээрээ цусанд будагдсан байсан. Би утсаа аваад нөхөр, ах дүү нараа болон цагдаа, түргэн тусламж дуудсан. ...Г ах эхнэрээсээ салаад манай гэрт ирээд нэг жил болж байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

-Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ...19 цаг 10 минутын үед ...аав Бгийн гэрт ирэхэд төрсөн ах Гийн хамт архи уучихсан, нэлээн согтолттой байхаар нь орны хажуугаар архи хийдэг газрыг нь харахад нэг шилтэй архи байсан. Тэгэхээр нь та хоёр энийгээ ууж дуусгачхаад унтаж амраарай ...гэж хэлээд 19 цаг 20 минутын үед гарсан. ...Гэртээ хариад байж байтал 21 цаг 50 минутын үед Г ................. дугаарын утсаар залгаад “аав хутгалуулчихсан, үхсэн, амьд нь мэдэгдэхгүй байна” гэхээр нь би эхнэрийн хамт гараад очиход цагдаа нар ирсэн байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

-Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хадам аав Бгийн гэрт 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 19 цаг 15 минутын үед нөхөр Б.Г хамт очсон, ...19 цаг 25 минутын үед буцаад гараад явсан. ...гэртээ очоод байж байсан чинь нөхөр Г ...........................дугаар руу төрсөн эгч Г залгаад “аав нас барсан байна” гэж хэлэхээр нь би нөхөр Г хамт хадам аавын гэрт очиход гэрийнх нь үүдэнд цагдаа ирчихсэн, гэр рүү оруулахгүй байсан. Тэгээд эгч Гтэй уулзсан чинь “аав хүнд хутгалуулсан байдалтай нас барсан байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар тал),

-Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г, Г ах, өвөө Б нар том пиво ууж байсан. ...Г ах нэлээн согтуу, тасарч унахад бэлэн шахуу байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

-Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэрт очиход аав, Г хоёр гэртээ байсан. Бид гурав пиво хувааж уугаад, хөзөр тоглож байгаад унтсан. Маргааш өглөө нь ...хоёр пиво аваад гурвуулаа хувааж уусан. ...би түрийвчинд байсан 10.000 гаруй төгрөгийг аавд үлдээгээд явсан. Намайг аавын гэрээс гарах үед Г орон дээр унтаж байсан. ...22 цагийн үед дүү Гийн охин Х над руу залгаад өвөө өнгөрчихлөө гээд уйлаад байсан. Би шууд эхнэр, хүүхдийн хамт такси бариад аавын гэрт ирэхэд цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байна гээд оруулахгүй байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 151-153 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 07-ны өглөө би гэрээсээ гараад дэлгүүр орж 2.5 литрийн Боргио пиво авч гэртээ орж ирсэн. ...өөрийн төрсөн аав Б, төрсөн ах Г нарын хамт архи ууж хоносон. Өдөр 11 цагийн үед ах Г пиво ууж дуусчхаад гэр рүүгээ харьсан. Аав бид хоёр үлдсэн. ...би гарч хоёр шил архи дэлгүүрээс авсан. Нэг шил архийг нь задлаад аав бид хоёр уугаад нэлээн согтсон. ...Нэг мэдэхэд аав над руу хутга бариад дайрсан. Би хутганаас нь барьж автал аав миний гараас хутгыг суга татаад авч байсан. Тэр үед миний гар зүсэгдсэн. Би хутгыг нь булааж авах гээд аавтай ноцолдсон, аавыг орон дээр дарж, хутгыг нь булааж авахаар ноцолдож байснаа санаж байна. ...Нэг мэдэхэд би аавын биеэс хутгыг салгаж, газар шидэж байснаа санаж байгаа юм. ...би эхнэртэйгээ муудалцаад аавындаа ирж амьдарсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр тал) болон түүний яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 199-200 дугаар тал),

-2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч Б.Гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 38-41 дүгээр тал),

-2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд : “...Баруун гарын бугалган гадна доод хэсэгт 3.0.5 см, зүүн гарын шууны гадна доод хэсэгт 0.8х02 см, баруун далны дээд хэсэгт 3.5х1.2 см, 3х0.6 см, доод хэсэгт 2.8х0.5 см, 2.5х0.6 см, 3.2х0.8 см, 2.5х1 см хэмжээтэй хөндлөн болон босоо байрлалтай зах ирмэг тэгш хатгагдаж зүсэгдсэн шархнуудтай. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 42-46 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ....... дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр тал)

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1245 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 136-142 дугаар тал),

-Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээрх олон хатгагдсан шарх гэмтлүүдийн улмаас уушги гэмтээж мөн их хэмжээний цус алдаж нас баржээ. Дээрх гэмтэл нь хутганы ир үзүүрээр үүсэх боломжтой. Хэвтээ болон босоо аль ч байрлалд дээрх гэмтлийг учруулж болно. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 3049 дугаартай: “... шинжилгээнд тэнцсэн 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд .......................... дугаартай Б овогтой Гийн гэх зүүн гарын дунд хурууны хэний дардастай, 6 дугаартай 1 ширхэг гарын мөр нь зүүн гарын дунд хурууны хээний дардастай, 7 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь зүүн гарын ядам хурууны хээний дардастай тохирч байна ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 172-182 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3457 дугаартай: “...Хар өнгийн бариултай хутган дээр цус илэрсэн. ... хутган дээрх цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна. ...хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь талийгаач Б.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 206-208 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3458 дугаартай: “...Шоотой хээтэй ягаан өнгийн дэрний уут, ягаан өнгийн эмжээртэй цайвар өнгийн 2 ширхэг дэрний уутан дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Б.Гантуяа/. ...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 210-213 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын инжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3456 дугаартай: “...Хар өнгийн футболк, хар хөх өнгийн өмд, саарал өнгийн шорт, хөх болон шаргал шоотой хээтэй дотоож дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь талийгаач Б.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Б.Гантуяа/. ...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 215-218 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3461 дугаартай: “Баруун гарын арчдас, зүүн гарын арчдас, чихний ар хэсгийн арчдас гэх 3 ширхэг арчдаст илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Б.Гантуяа/. ...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 220-223 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3462 дугаартай дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 225-228 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3460 дугаартай дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 230-233 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3463 дугаартай дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 235-238 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3459 дугаартай дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 240-243 дугаар тал),

-.............................. дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 21:46:48 цагт “манай аав цустайгаа хутгалдсан байна, хурдлаарай” гэх утга бүхий дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 01 дүгээр тал),

-Хэргийн учрал гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3-14 дүгээр тал),

-эд зүйлийг мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 193 дугаар тал),

-Талийгаач Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 92 дугаар тал), Баатар овогтой Б нь 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нас барсныг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн тухай нас барсны бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэх хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй болно.

Хууль зүйн хувьд хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба, амь хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн үхлийн шалтгаан хоорондоо шууд хамааралтай байна.

Мөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон бол онц харгис хэрцгийгээр үйлдсэнд хамааруулан ойлгоно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ...... дугаар дүгнэлтийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явц хэсэгт:  “...цогцост нурууны баруун хэсэгт далны дунд шугамаар далны доод ирмэгээс доош цуварч байрласан 6 ширхэг хатгагдсан шархтай: 1-р шарх нь 45 градусын ташуу ир тал зүүн дээр, мөр тал баруун доор байрласан 2.8х0.3 см хэмжээтэй байх ба, далны доод ирмэг нэвт хатгаж, 6, 7 дугаар хавирга завсраар цээжний хөндийд нэвтэрсэн байв.

-Уг шархны харалдаа 2-р шарх 2х0.2см,

-3-р шарх нь 2.5х0.3см,

-4-р шарх нь 2.7х0.4см,

-6-р шарх нь 2.9х0.4см хэмжээтэй босоо байрласан гүн хатгагдсан нэвтрээгүй шарх байв.

-5-р шарх нь 2.5х0.4см хэмжээтэй хэвлийн хөндийг нэвтэрсэн байв. Баруун атгаалын гадна доод хэсэгт 2.6х0.2 см гүн хатгагдсан шархны ир тал дээр, мөр тал доор байрласан байв. ...” гэсэн, дүгнэлт хэсэгт: “...Бгийн цогцост цээж, хэвлийн хөндийд нэвтэрч дал, баруун уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт /80 мл/ нуруу баруун атгаалд гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун 10-р хавирганы бүрэн бус хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ” гэж  дүгнэсэн. Мөн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зурагт хатгагдсан, зүсэгдсэн шархнуудтай гэж тэмдэглэсэн болон гэрэл зургаар харуулсан /1хх42-46/ байх бөгөөд амь хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан шүүгдэгчийн үйлдлийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, ...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд…”-г хамааруулахаар хуульчилсан. Мөн дээрх хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор заасан.

          Шүүгдэгч Б.Г, амь хохирогч Б.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу төрсөн эцэг, хүүхэд байна. Нөгөө талаас шүүгдэгч Б.Г нь гэр бүлээсээ тусдаа өөрийн эцэг болох амь хохирогч Б.Бийн гэрт нэг жилийн хугацаанд хамт амьдарч байсан үйл баримт нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Түүнчлэн Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна.” гэж заасан.

Мөн биеэ хамгаалж чадахгүй этгээд гэдэгт хууль зүйн хувьд 60-аас дээш насны буюу өндөр настай этгээдийг хамааруулан ойлгох бөгөөд хохирогч Б.Б нь 1946 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн байх ба, нас барах үедээ 74 настай буюу өндөр настай байсан болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байна. Нөгөө талаас шинжээчийн 1245 тоот дүгнэлтээр “...талийгаачийн цусанд 2.4 промилл, шээсэнд 2.2 промилл, ходоодны шингэнд 2.7 промилл спиртийн агууламж илэрсэн ба дунд зэргийн согтолттой байсан нь тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Г яллагдагчаар мэдүүлэхдээ “...аав над руу хутга бариад дайрсан. Би хутганаас нь барьж автал аав миний гараас хутгыг суга татаад авч байсан. Тэр үед миний гар зүсэгдсэн. Би хутгыг нь булааж авах гээд аавтай ноцолдсон, аавыг орон дээр дарж, хутгыг нь булааж авахаар ноцолдож байснаа санаж байна. ...” гэж мэдүүлсэн буюу амь хохирогч өөр рүү нь хутга барьж дайрсан үйлдлийг таслан зогсоосон талаар мэдүүлж гэм буруугийн талаар маргах боловч цогцост хийсэн шинжээчийн ..... тоот “цогцост эсэргүүцэн тэмцэлдсэн мөр тогтоогдсонгүй гэсэн” дүгнэлтээр шүүгдэгчийн дээрх мэдүүлэг үгүйсгэгдсэн. Нөгөө талаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ..... дугаартай дүгнэлтээр “...Б.Гийн биед баруун гарын сарвууны алганд зүсэгдсэн шарх, хоёр бугалганд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдсон хэдий боловч шинжээч Ц.Бадрал дээрх дүгнэлтийн талаар мэдүүлэхдээ “...Баруун гарын сарвууны алганд зүсэгдсэн шарх нь хүний биеэс хутга сугалж авах эсхүл хутга бариад дайрсан аль аль тохиолдолд үүсэх боломжтой. ...” гэж мэдүүлснээр  (1хх162) шүүгдэгчийн мэдүүлэг бүрэн тогтоогдохгүй байх тул аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд амь хохирогч Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нас барсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоо, хамааралтай байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

             Монгол Улсын Үндсэн хуулиар хүн амьд явах, эрх зүйн хамгаалалтаар хамгаалуулах эрхтэй байх ба, улмаар эрх нь зөрчигдсөн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх үүрэг нь иргэний өмнө төрд байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд”, “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор хуульчилсан.

Мөн “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 508 зүйлд тус тус зохицуулсан байдаг.

Шүүгдэгч Б.Гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Б.Бийн амь нас хохирсон байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож мэдүүлэхдээ “шүүгдэгч Б.Гийн эхнэр О оршуулгын зардалд 10.000.000 төгрөг өгсөн. Өөр нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг;

-шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа тул Б.Гт 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн байгууллагын санд бүртгээгүй буюу ял шийтгэгдэж байгаагүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүхээс шүүгдэгч Б.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал буюу гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, саналгүй гэх мэдүүлэг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэнг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн энэ хэргийн улмаас шүүхийн зөвшөөрөлгүйгээр болон яллагдагч, шүүгдэгчээр 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 301 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах;

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Б.Гийн 10 хурууны хумсны дээж, 10 ширхэг тамхины иш, цус мэт хүрэн зүйлийн дээж 4 ширхэг, зүүн гарын арчдас, баруун гарын арчдас, чихний ар хэсгийн арчдас, хар өнгийн иштэй 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............овогт Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Гийг 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр болон яллагдагч, шүүгдэгчээр 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 301 (гурван зуун нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Б.Гийн 10 хурууны хумсны дээж, 10 ширхэг тамхины иш, цус мэт хүрэн зүйлийн дээж 4 ширхэг, зүүн гарын арчдас, баруун гарын арчдас, чихний ар хэсгийн арчдас, хар өнгийн иштэй 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                            Г.МӨНХЗУЛ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.БААТАР