Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 37

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Энхмандах даргалж

Нарийн бичгийн дарга: А.Энхбаяр

     Улсын яллагч: Д.Ганчимэг

     Хохирогч Б.Т

     Шүүгдэгч: Р.С, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овгийн Рйн Сэд холбогдох 201608000086 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, З овгийн Рйн С /РД:............, Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд 1968 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, 3 охин, зээгийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, .............гэх газар нутаглах, хувиараа мал малладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Р.С.нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Гүн жалга гэх газарт хүргэн Б.Т-тай тээврийн хэрэгсэл жолоодох асуудлаас болж маргалдан улмаар Б.Т-йг түлхэн мотоциклийн ачаа хэсэг рүү унагах, түлээний модоор нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож түүний биед 5, 6, 7-р хавирганы хугарал буюу хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсангэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Р..нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Гүн жалга гэх газарт хүргэн Б..Ттай тээврийн хэрэгсэл жолоодох асуудлаас болж маргалдан улмаар Б.-йг түлхэн мотоциклийн ачаа хэсэг рүү унагах, түлээний модоор нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож түүний биед 5, 6, 7-р хавирганы хугарал буюу хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Р.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2016 оны 05 дугаар сарын 16-ны шөнө би Б.Төтай нэг шил архи хувааж уусан. Б.Т мотоцикльтэй айл руу явна гэхээр нь би явуулахгүй гээд гадаа гараад маргалдсан. Чамайг явуулахгүй гээд түлхсэн чинь Т түлээний модон дээр гишгээд мотоциклийн ачаа дараад уначихсан. Босож ирээд маргалдаж байгаад намайг модоор цохихоор нь би гараараа хаасан. Тэгээд би модоор Б.Тйг цохьсон. Үүнээс болоод Б.Тйн хавирганд нь гэмтэл учруулсан. Би Б.Тгтай эвлэрсэн. Одоо хохирол төлбөр гомдол санал байхгүй гэсэн гэв.  

 

2. Хохирогч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2016 оны 05 дугаар сарын 16-нд шилжих шөнө эхнэр бид хоёр Чойр орчихоод орой 11 цагийн үед гэртээ ирсэн. Би замдаа нэг пиво уусан. Хадам аавд 0.5 граммын нэг шил архи авчирч өгсөн. Бид хоёр архиа хувааж уучихаад би шөнө 1, 2 цагийн үед саахалтын айлд очих гээд явах гэхэд аав шөнө болсон байна явуулахгүй гэхэд нь би явна гээд гарсан. Битгий яв гэхэд үгэнд орохгүй юм гээд намайг түлхсэн би түлээний модон дээр гишгээд биеийнхээ жингээр мотоциклийн ачаа дараад уначихсан. Босоод харахад нэг тал жаахан хөндүүр болчихсон байсан. Тэгээд би явахаа болилоо гээд гэртээ ороод унтсан. Мөн миний шанаа хавьд модоор цохичихсон чинь жаахан шалбараад цус гараад байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

 

3. Гэрч 1992 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Гүн жалга гэх газар нутаглах, С.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..Шөнө 02 цагийн үед гадаа хүн муудах чимээнээр нь сэрсэн чинь аав Р.С нөхөр Т нар хоорондоо зодолдчихсон цусаа арчаад байж байсан. Манай нөхрийн эрүүний арьс нь урагдчихсан харин аав Сийн зүүн гарнаас нь цус гарч байсан. Хоёулаа нилээн согтчихсон байсан. Манай нөхөр бага зэрэг уучихсан хөдөө очсон юм. Тэгээд тэр хоёрыг гэр гэрт нь оруулаад нөхрийн эрүүнээс цус алдаад тогтохгүй болохоор нь аймгийн эмнэлэг рүү залгаад дуудлага өгсөн... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 дугаар хуудас/

 

4. Гэрч 1995 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг, Гүн жалга гэх газар нутаглах, С.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манай хажуу гэрт хүргэн ах Т, эгч Х нар байдаг. 2016 оны 05 дугаар сарын 16-ны орой хүргэн ах Төмөрхуяг, эгч Х нар хотоос ирсэн. Манай 2 сартай хүү болон дүү Оэ бид гурав тэр орой 22 цагийн үед унтсан. Өглөө 08 цагийн үед аймгаас эмч ирээд сэрсэн. Бид нарыг унтсан хойно хүргэн ах, аав хоёр архи уугаад хоорондоо зодолдоод эмнэлэгт дуудлага өгсөн юм байна лээ. Гаднаас бол өөр хүн байгаагүй... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 дугаар хуудас/ 

 

5. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 17-нд Б.Т-ягийн биед үзлэг хийхэд дагзны булчингийн хөшингө 1 хуруу, цээж хэвлийгээр тэмтрэхэд эмзэглэл ихтэй, эрүүний зүүн талаар эмзэглэл ихтэй, доод уруулын зүүн тал руугаа 5*0.5 см няцарч урагдсан шархтай, мэс заслын оёдолтой, боолттой, хаван ихтэй байсан. Цээжинд баруун эгмээс доош өвчүүний баруун талаар эмзэглэл ихтэй. Бриллианс кабенитын 2016.05.17 Б.Төмөрхуяг гэх цээжний хөндийн КТГ-ын шинжилгээнд ...Баруун талд 5, 6, 7 дугаар хавирга өвчүүний мөгөөрстэй нийлэх хэсгээр тус тус бага зэргийн зөрүүтэй хугаралтай... гэсэн гэмтлүүд учирсан байсан. Дээрх үзлэг болон КТГ-ын шинжилгээг үндэслэн Б.Т-ягийн биед цээжинд баруун 5, 6, 7-р хавирганы хугарал, тархинд доргилт, доод уруулд няцарсан шарх, хаван гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжинд баруун 5, 6, 7-р хавирганы хугарал гэмтэл нь ШЭГЗТЖурмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан. ..Б.Тгийн биед үүссэн гэмтэл нь 2-оос дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүний яс толгойг бүрдүүлж байгаа нэг хэсэг нь учраас толгойн хаана ч цохьсон тархи доргилт үүсэх боломжтой. ..Мотоциклийн хамгаалалтын төмөр дээр зурагт үзүүлснээр тэгнүүлдэж унах үед баруун талын 5, 6, 7-р хавирга нь өвчүүний мөгөөрстэй нийлэх хэсгээр хугарах боломжтой байна.

2016 оны 05 дугаар сарын 17-нд Р.Сийн биед үзлэг хийхэд зүүн гарын бугуйн ар хэсэгт няцарсан шархтай, мэс заслын 4 оёдол боолттой байна. Зүүн бугуй сарвуу хэсгээр хавантай, чинэрсэн, зүүн гарын 4, 5 дугаар хурууны хөдөлгөөн бага зэрэг сул байсан. Амбулаторын картанд: зүүн гарын шууны халдварлагдсан шарх, 4, 5-р хурууны шөрмөсний язрал, орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл гэсэн оноштой. Эдгээрийг үндэслэн Р.Сайннэмэхийн биед зүүн гарын бугуйн ар хэсгийн урагдаж няцарсан шарх, 4, 5-р хурууны шөрмөсний язрал, орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан. Р.Сайннэмэхэд учирсан гэмтэл нь 1 удаагийн цохилтоор мөн түлээний модоор цохих үед үүсэх боломжтой...гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 дугаар хуудас/

 

6. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 165 тоот дүгнэлт: Б.Тйн биед цээжинд баруун 5, 6, 7-р хавирганы хугарал, тархинд доргилт, доод уруулд няцарсан шарх, хаван гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2016.05.17-нд нэг уаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цээжинд баруун 5, 6, 7-р хавирганы хугарал гэмтэл нь ШЭГЗТЖурмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

 

Шинжээч ахлах дэслэгч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 24 дүгээр хуудас/

 

7. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 166 тоот дүгнэлт: Р.С-н биед зүүн гарын бугуйн ар хэсгийн урагдаж няцарсан шарх, 4, 5-р хурууны шөрмөсний язрал, орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

 

Шинжээч ахлах дэслэгч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 22 дугаар хуудас/

 

8. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 4495 тоот дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “Говьсүмбэр Р.С 49н эр” гэсэн хаягтай цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

 

Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Д.Золзаяа гэжээ. /х.х-ийн 35 дугаар хуудас/

 

9. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 4496 тоот дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн Говьсүмбэр Б.Т 33н эр гэсэн хаягтай цусанд 2.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

 

Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Д.Золзаяа гэжээ. /х.х-ийн 40 дүгээр хуудас/

 

10. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8, 9, 10 дугаар хуудас/

 

11. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 65, 66, 69, 70 дугаар хуудас/ зэрэг болно.

 

12. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5/10 дугаартай Прокурорын тогтоол /х.х-ийн 78, 79 дүгээр хуудас/

 

Иймд шүүгдэгч Р.Сийг бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Р.Сайннэмэхийг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар шүүгдэгч Р.С нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч З-н овгийн Р-ийн С-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Р.С-хийг 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Р.С-д оногдуулсан  1 /нэг/ жил, 6/ зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Р.С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Р.Схэд оногдуулсан 1/нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоон, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гарвал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.С авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш  14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Т.ЭНХМАНДАХ