| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0101/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/158 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., 11.7.2.1., 17.1.3.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/158
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.М нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,
улсын яллагч Г.Яндаг,
иргэдийн төлөөлөгч Б.О,
шүүгдэгч, хохирогч Э.З, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,
шүүгдэгч Х.Ө, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Х.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010011410660 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ... оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд нь: 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Х овогт Х-ийн Ө /РД:.../,
2. Монгол Улсын иргэн, ... оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын мэргэжилтэй, ... ХХК-нд краны оператор хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд нь: 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 441 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
-2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, А овогт Э-ийн З /РД-.../,
3. Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 5, охин, хүү, зээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салаа 3 дугаар гудамж 12 тоотод оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Д-ы М /РД-.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Нэг: Шүүгдэгч Э.З, Х.Ө нар нь бүлэглэж:
1.2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух Л.Оийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Монел зурагт, мөнгөн аяга бөхийн малгай зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 472,000 төгрөгийн хохирол учруулсан.
2.2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух иргэн Н.Эгийн эзэмшлийн өвлийн сууцны хаалгыг эвдэн Фунай маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан.
3.2020 оны 06 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух иргэн С.Лгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн Тошиба маркийн 42 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 370,000 төгрөгийн хохирол учруулсан.
4.2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух иргэн Г.Оын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн Самсунг маркийн 32 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 270,000 төгрөгийн хохирол учруулсан.
5.2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух иргэн З.Уийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн ЛЖ маркийн 42 инчийн зурагт, алтан ээмэг, бөгж, хуримын бөгж, мөнгөн ээмэг, бөгж хуванцар хайрцаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,960,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.
6.2020 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух иргэн Б.Бын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн 29 инчийн зурагт, манан хөөрөг, шүрэн эрх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан.
7.2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух иргэн Б.Эын эзэмшлийн орон сууцны хаалгыг эвдэн Шарп фирмийн 32 инчийн зурагт, ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 370,000 төгрөгийн хохирол учруулсан.
8.2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух иргэн Б.Нын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн 250,000 төгрөгийн үнэ бүхий Фунай фирмийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан.
9.2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух иргэн О.Бийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн Хайер маркийн 32 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 280,000 төгрөгийн хохирол учруулсан.
10.2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Э.Мын орон байранд нэвтэрч 2 ширхэг зурагт, процессор, хөөрөг, Самсунг гранд маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 1,310,000 төгрөгийн хохирол учруулсан.
11. 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Б.Тын орон байранд нэвтэрч 55 инчийн Арена маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан.
12. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод байрлах Г.Эын орон байранд нэвтэрч 40 инчийн зурагт, индукцэн плитка, 15 килограмм махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 520,000 төгрөгийн хохирол учруулсан.
-2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод байрлах Э.Гийн орон байранд нэвтэрч 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан.
13. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух Н.Эийн монгол гэрийн цоожийг эвдэлж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн 40 инчийн “Hisence” загварын зурагтыг хулгайлан 350,000 төгрөгийн хохирол учруулсан.
14. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух Д.Мын орон байранд хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, чулуун хөөрөг, усан манан хөөрөг, 32 инчийн LCD зурагт зэргийг хулгайлан авч 750,000 төгрөгийн хохирол учруулсан.
Хоёр: Шүүгдэгч Х.Ө ганцаараа:
15.2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух Б.Мгийн орон байранд нэвтэрч 6 ширхэг мөнгөн аяга зэргийг хулгайлж 980,000 төгрөгийн хохирол учруулсан.
16. 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух Г.Оын орон байранд нэвтэрч 42 инчийн LCD зурагтыг хулгайлан авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан.
Гурав:Шүүгдэгч Э.З ганцаараа:
2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжинд хамтран амьдрагч Б.Зг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи, духны баруун хэсгийг хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээж, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан.
Хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий Б.Зг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод гэр бүлийн маргаанаас болж нүүрэн тус газарт 3 удаа гараараа цохисон,
-2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... уулын модон аваачиж байгаад нүүр, гар, хөл, цээж болон биеийн бүх хэсэг рүү өшиглөж гараараа цохиж зодон, харгис хэрцгий хандсан,
-2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... эцсийн буудлын ойролцоо хөдөө газарт хувцсыг нь тайлж нүцгэлж байгаад нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж зодон харгис хэрцгий хандсан,
-2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод хүүхдээ ээждээ аваачиж өглөө гэх асуудлаас болж нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, өшиглөсөн,
-2020 оны 03 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод шөнийн 00 цагийн үед “хэнийгээ бодоод байгаа гөлөг вэ” гэж хэлээд нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж зодон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн.
Дөрөв: Шүүгдэгч Д.М нь 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Зын эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...гэм буруу дээр маргахгүй, хохирлоо төлж барагдуулна.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би хулгайн үйлдэл дээр маргахгүй, харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Зг зодож байгаагүй, би түүний биед гэмтэл учруулаагүй, энэ асуудлаар өмнө Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Иймээс энэ 2 зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй. Э.З охиныг маань зодож хүчээр авч яваагүй бол би ийм үйлдэл хийх дээрээ тулаагүй юм. 2 хүүхдийг гаргасан, 3 дахь хүүхдийг нь гэдсэндээ тээсэн охиныг минь удаа дараа хүчирхийлээд байгааг эх хүний хувьд харж тэвчээгүй учир ийм үйлдэл хийхэд хүрсэн” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... манай гэрт энэ М өөрийн ах Б, бас 1 хүний хамтаар нэг өглөө ирээд хаалга үүдийг Б гэгч нь эвдээд орж ирээд намайг сүхээр Б нь цохиж, гадаа байхад машинаар мөргөсөн. Шонгийн мод хугартал мөргөж байсан. Би бараг үхэх дөхсөн, азаар цагдаа нар ирж амь аврагдсан байгаа. Би маш их айсан, гомдолтой байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: “...хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 16-20х, 103-109х, 198-202х, 2хх-ийн 14-19х, 92-97х, 175-178х, 3хх-ийн 1-4х, 66-71х, 137-140х, 206-211х, 4хх-ийн 122-128х, 5хх-ийн 218-224х, 6хх-ийн 92-96х, 168-173х, 7хх-ийн 32х, 43-44х, 116-121х/, хохирогч Л.Оийн мэдүүлэг /1хх-ийн 30-34х/, яллагдагч Х.Өын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 48-49х, 6хх-ийн 103-109х/, Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 51-53х, 3хх-ийн 234-236х, 4хх-ийн 160-162х, 6хх-ийн 02-03х, 137-138х, 216-218х, 7хх-ийн 03-05х/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 23-24х, 110-111х, 210-211х, 2хх-ийн 102-105х, 184х, 186х, 3хх-ийн 9-10х, 4хх-ийн 138х/, шүүгдэгч Э.Зын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 64х, 180х, 2хх-ийн 3х, 77х, 160х, 232х, 3хх-ийн 46х, 120х, 185х, 6хх-ийн 153х/, шүүгдэгч Х.Өын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 72-77х, 185х, 248х, 2хх-ийн 82х, 165х, 237х, 3хх-ийн 51х, 125х, 190х, 6хх-ийн 156х, 7хх-ийн 93х/, яллагдагч Э.Зын мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 87-88х/, хохирогч Н.Эгийн мэдүүлэг /1хх-ийн 122-126х/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /1хх-ийн 170х, 238-239х, 2хх-ийн 62х, 140х, 213х, 3хх-ийн 36х, 110х, 167х/, хохирогч С.Лгийн мэдүүлэг /1хх-ийн 217-218х/, иргэний нэхэмжлэгч С.Мын мэдүүлэг /1хх-ийн 223-224х, 2хх-ийн 202-203х/, хохирогч Г.Оын мэдүүлэг /2хх-ийн 27-31х/, насанд хүрээгүй гэрч О.Бийн мэдүүлэг /2хх-ийн 35-36х/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-ийн 37-39х, 5хх-ийн 97-104х/, хохирогч З.Уийн мэдүүлэг /2хх-ийн 111-115х/, иргэний нэхэмжлэгч Б.Мийн мэдүүлэг /2хх-ийн 117-118х/, иргэний нэхэмжлэгч Н.Чгийн мэдүүлэг /2хх-ийн 120-121х/, иргэний нэхэмжлэгч Д.Эийн мэдүүлэг /2хх-ийн 123-124х/, хохирогч Б.Бын мэдүүлэг /2хх-ийн 193-200х/, хохирогч Б.Эын мэдүүлэг /3хх-ийн 17-18х/, иргэний нэхэмжлэгч Г.Жгийн мэдүүлэг /3хх-ийн 20-21х/, хохирогч Б.Нын мэдүүлэг /3хх-ийн 81х/, хохирогч О.Бийн мэдүүлэг /3хх-ийн 51х, 155х/, иргэний нэхэмжлэгч П.Оын мэдүүлэг /5хх-ийн 40х/, хохирогч Э.Мын мэдүүлэг /3хх-ийн 217-218х/, хохирогч Б.Тын мэдүүлэг /4хх-ийн 143-144х/, иргэний нэхэмжлэгч Л.Мгийн мэдүүлэг /4хх-ийн 208-210х/, хохирогч Г.Эын мэдүүлэг /5хх-ийн 229х, 6хх-ийн 84х/, хохирогч Э.Гийн мэдүүлэг /5хх-ийн 235х, 6хх-ийн 81х/, хохирогч Н.Эийн мэдүүлэг /6хх-ийн 120-121х/, гэрч Б.Шгийн мэдүүлэг /6хх-ийн 125-126х/, хохирогч Д.Мын мэдүүлэг /6хх-ийн 191-196х, 7хх-ийн 1х/, гэрч С.Мын мэдүүлэг /6хх-ийн 208х/, хохирогч Д.Мгийн мэдүүлэг /7хх-ийн 33-36х, 45х/, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02/441 дугаартай шинжээчийн дүгнэлт /7хх-ийн 49-60х/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх-ийн 61-63х/, хохирогч Г.Оын мэдүүлэг /7хх-ийн 195-198х/, хохирогч Б.Згийн мэдүүлэг /8хх-ийн 214-219х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6808 дугаартай шинжээчийн дүгнэлт /7хх-ийн 243-244х/, Б.Згийн жирэмсэн эмэгтэйн хяналтын карт /8хх-ийн 55-60х/, хохирогч Э.Зын мэдүүлэг /7хх-ийн 225х/, гэрч Б.Згийн мэдүүлэг /7хх-ийн 226-227х/, гэрч Д.Мын мэдүүлэг /7хх-ийн 230х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 6922 дугаартай шинжээчийн дүгнэлт /7хх-ийн 249-250х/, шүүгдэгч Д.Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /8хх-ийн 75х/, шүүгдэгч Э.Заас гаргаж өгсөн 1 хуудас өргөдөл, шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 3 хуудас баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Э.Зыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тус тус тооцох,
Шүүгдэгч Х.Өыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, шүүгдэгч Д.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Хохирогч, шүүгдэгч Э.Зын өмгөөлөгч Ч.Отгонбаатар “...шүүгдэгч Э.З нь нийт 14 хулгайн үйлдэлд холбогдон ирсэн, гэм буруу болон хохирлын дүн дээр маргахгүй байгаа, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа болно. Харин гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Зг зодож, харгис хэрцгий харьцаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн Б.Згийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл дээрээ маргаж байгаа тул хэрэгсэхгүй болгож цагаатгуулах саналтай” гэж,
Шүүгдэгч Х.Өын өмгөөлөгч У.Батцэцэг “...шүүгдэгч Х.Ө нь нийт 16 хулгайн үйлдэлд холбогдон ирсэн, гэм буруу болон хохирлын дүн дээр маргахгүй байгаа, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа болно” гэсэн,
Шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч А.Ганзориг “....шүүгдэгч Д.М нь хохирогч Э.Зын эрүүл эндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл дээрээ маргахгүй байгаа, төлөх төлбөргүй болно” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Ө, Э.З, Д.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Нэгдүгээрт. Хулгайлах гэмт хэргийн тухайд:
1. Шүүгдэгч Х.Ө, Э.З нар нь бүлэглэж, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух Л.Оийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Монел зурагт, мөнгөн аяга бөхийн малгай зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 472,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 16-20х/
Хохирогч Л.Оийн: “...2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр би өглөө гэрээсээ 08 цагийн орчим гарч эмнэлэг явах үед манай хүү Б гэртээ үлдсэн. Тэгээд би гадуур явж байгаад гэртээ 16 цаг өнгөрч байхад ирэхэд хашааны хаалга онгорхой, үүдний амбаарын цоожны даруулга гулзайлгасан, хаалганы цүүг хөшөөд онгойлгосон байсан. Манай хүү гэртээ байж байгаад 12 цаг болж байхад гэрээсээ гарсан гэсэн. Манайхаас 32 инчийн Монел зурагт, шинэ цагийн мөнгөн аяга, дээлийн торго 4 м, 2 шил хятад архи, бөхийн малгайн тэмдэг, гар утас цэнэглэгч, эрээн алаг орны бүтээлэг зэрэг алдагдсан. Харин араа нь цагдаагаас надад аймгийн харцага цолтой бөхийн тэмдгийг буцааж өгсөн. Бусад эд зүйлийг аваагүй байгаа. Нэхэмжилнэ, гомдолтой...” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-34х/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...нийт хохирлын дүн нь 472.000 төгрөг” гэх тайлан /1хх-ийн 51-53х/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай: “...шүүгдэгч Э.Заас бөхийн малгайн тэмдгийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэл /1хх-ийн 23-24х/,
Шүүгдэгч Х.Өын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 48-49х/,
Шүүгдэгч Э.Зын мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 87-88х/,
Шүүгдэгч Э.Зын яллагдагчаар өгсөн: ...2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед би өөрийн найз Х.Өын хамт Туул голын эрэг дээр өөрийн 9598 УНУ улсын дугаартай Ниссан Тина загварын машинтайгаа архи ууцгаасан бөгөөд архи уугаад архины мөнгөгүй болчихоор нь Хан-Уул дүүргийн Нисэхийн эцсийн тэр хавиар явж байгаад нэг айлын хашааны завсраар харахад хашаанд байгаа монгол гэр цоож зүүлттэй байхаар нь манай найз Ө бууж тэр айл руу ороод зурагт, 1 мөнгөн аяга, 1 тэлээний арал шиг дөрвөлжин тэмдэг аваад гарч ирсэн. Тэгээд Ө машинд суугаад бид хоёр тэндээсээ шууд 21 дүгээр хороолол орж ломбардад эхлээд зурагтыг нь Өын нэр дээр 120,000 төгрөгөөр тавиад тэр мөнгөөрөө архи авч уугаад идэх юм авч идээд дуусгасан. Дараа нь тэр оройдоо 21 дүгээр хороололд зурагт тавьснаасаа өөр ломбардад хулгайлсан мөнгөн аягаа 30,000 төгрөгийн барьцаанд тавиад бас тэр мөнгөөрөө архи авч уусан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 64х/,
Шүүгдэгч Х.Өын яллагдагчаар өгсөн: “....би уг хэргийг Э.Зын хамт үйлдсэн, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 72-77х/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Х.Ө, Э.З нар нь бүлэглэж, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух иргэн Н.Эгийн эзэмшлийн өвлийн сууцны хаалгыг эвдэн орж, Фунай маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 103-109х/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн талаарх: “...Э.Заас Фунай маркийн зурагтыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн” тэмдэглэл /1хх-ийн 110-111х/,
Хохирогч Н.Эгийн: “... 2020 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн орчимд хаалгаа түгжээд гарсан ба 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр орой 18 цагийн орчимд гэртээ иртэл байшингийн хаалгыг эвдсэн байдалтай байхаар нь гэртээ ороод үзтэл манай гэрээс Фунай маркийн 32 инчийн зурагт алдагдсан байсан. Манай гэрээс талийгаач нөхрийн маань нагац дүү Ө зурагт хулгайлсан талаар мэдсэн. Ө манай эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй. Манай эвдэрсэн хаалгыг янзалж өгсөн учир үнэлүүлэхгүй, нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 122-126х/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Фунай маркийн 32 инч LCD зурагт 300,000 төгрөг...” гэх тодорхойлолт /1хх-ийн 170х/,
Шүүгдэгч Х.Өын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 151-157х/,
Шүүгдэгч Э.Зын яллагдагчаар өгсөн: “... Би тухайн хулгай хийсэн өдрөө хулгайлж авсан 32 инчийн ЛСД зурагт буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 180х/,
Шүүгдэгч Х.Өын яллагдагчаар өгсөн: “... Би тухайн хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна, зурагтыг эзэн нь болох Эрдэнэтуяад буцааж өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 185х/ зэрэг нотлох баримтуудаар,
3. Шүүгдэгч Х.Ө, Э.З нар нь бүлэглэж, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн С.Лгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Тошиба маркийн 42 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 370,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 198-202х/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай: “...Супер-3 нэртэй ломбарднаас С.Лгийн Тошиба 42 инчийн зурагтыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэл /1хх-ийн 210-211х/,
Хохирогч С.Лгийн: “...2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 07 цаг өнгөрч байх үед гэртээ иртэл манай гэрийн хаалганы цүүг эвдсэн, хаалга онгорхой байхаар нь гэртээ явж ороод эд зүйлсээ шалгаж үзтэл манай гэрийн зүүн талд ширээн дээр байсан 42 инчийн Тошиба фирмийн ЛСД зурагт алдагдсан байсан бөгөөд тухайн үед цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Мөн манай гэрийн хойд талын орыг бүтээсэн байсан ногоон цагаан алаг өнгийн орны бүтээлэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 217-218х/,
Иргэний нэхэмжлэгч С.Мын: “...2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Тошиба фирмийн 37 инчийн гэх хар өнгийн саарал хүрээтэй том хэмжээтэй зузаан том зурагтыг 150,000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан. Би үндсэн зээлийн 150,000 төгрөг хүү алдангийн 20,000 төгрөг нийт 70,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 223-224х/,
Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Тошиба фирмийн 42 инчийн LCD 350.000 төгрөг, орны бүтээлэг 20.000 төгрөг, нийт 370,000 төгрөг...” гэх тодорхойлолт /1хх-ийн 238-239х/,
Шүүгдэгч Х.Өын яллагдагчаар өгсөн:”...2020 оны 06 дугаар сарын сүүлээр өөрийн найз Зтай хамт ... төвийн ард гэр хороолол дундуур явж байгаад ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан саарал өнгийн хашааны хаалгатай модон хашаатай айл байсан уг хашаагаар Ө давж ороод гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод гэрийнх нь баруун талд байсан 42 инчийн ЛСД зурагтыг хулгайлан авч гараад гудамжнаас такси барьж яваад Сонгинохайрхан дүүрэг ... хуучин эцсийн буудал дээр байрладаг ломбардад барьцаанд тавьсан, тэгээд мөнгөөрөө найз Зтайгаа хамт архи уугаад дуусгасан” гэх мэдүүлэг /1хх-ийн 248х/,
Шүүгдэгч Э.Зын яллагдагчаар өгсөн: “...тухайн айлын гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод гэрийнх нь баруун талд байсан 42 инчийн ЛСД зурагтыг хулгайлан авч ломбардад тавьсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 3х/ зэрэг нотлох баримтуудаар,
4. Шүүгдэгч Х.Ө, Э.З нар нь бүлэглэж, 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух иргэн Г.Оын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Самсунг маркийн 32 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 270,000 төгрөгийн хохирол учруулсан нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 14-19х/,
Хохирогч Г.Оын: “...Би нөхөр хүүхэд хадам аавын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суудаг юм. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүүхдийн хамт Тэрэлжид өөрийнхөө аав ээж дээр очиж амрах зорилгоор явсан бөгөөд манай гэрт хадам аав Бүрнээбаатар үлдсэн. Нөхөр маань хөдөө ажлаар явчихсан байсан бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг өнгөрч байх үед над руу залгаад гэрт хулгай орсон байна гэсэн бөгөөд би 2020 оны 06 дугаар сарын 28-ний өдөр гэртээ иртэл манай гэрээс гэрийн хоймор хэсэгт байрлуулсан байсан 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 27-31х/,
Насанд хүрээгүй гэрч О.Бийн: “...2020 оны сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, би 13 цагийн орчим дэлгүүр орчоод гэр лүүгээ харих гээд явж байхад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... гудамжны үзүүрт өндөр нуруутай тарган, туранхай 2 залуу явж байсан. Уг 2 залуугийн арай махлаг нь буюу 2 гар дээрээ шивээстэй залуу нь манай гэрийн зурагттай адилхан хар өнгийн хавтгай зурагт бариад явган явж байхаар нь би гэр рүүгээ гүйж ороод гэрийнхээ зурагтыг харахад манай зурагт байхгүй болохоор нь манай зурагтыг хулгайлсан байна гэж бодоод араас нь гүйж зурагтаа авъя гэхэд зурагт барьсан 2 гартай шивээстэй залуу нь намайг түлхэж унагаад зурагтаа хашаа давуулж өгөөд хашаа даваад зугтаасан” гэх мэдүүлэг /2хх-ийн 35-36х/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: “...насанд хүрээгүй гэрч О.Б нь гэрэл зургуудаас 4 дугаартай Х.Өын зургийг зааж, манай гэрийн зурагт авсан хүн мөн байна” гэж заасан.” /2хх-ийн 37-39х/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн: “...Самсунг фирм 32 инч LCD, орны бүтээлэг, нийт 270,000 төгрөг...” гэх тодорхойлолт /2хх-ийн 62х/,
Шүүгдэгч Э.Зын яллагдагчаар өгсөн: “...Өын хамт ороод гэрийн цоожийг хашаанд байсан төмрөөр хөшиж онгойлгосон ба гэрийн хоймор хэсэгт цагаан өнгийн мөлхөө тавилга дээр байсан 32 инчийн ЛСД зурагтыг байхаар нь авч явсан. Уг гэрээс авч явсан зурагтаа авч яваад такси барьсан ба ломбардад тавих гэхэд ломбард хаасан болохоор таксины жолоочид өөрийнхөө гэрийн зурагт байгаа юм гэж хэлээд хямдхан зарсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 77х/,
Шүүгдэгч Х.Өын яллагдагчаар өгсөн: “... Зтай тухайн хашаа руу явж орсон ба гэрийн хаалганы цоожийг эвдэж гэрийн хоймор хэсэгт байсан 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлан авч явсан. Уг гэрээс зурагтаа барьж яваад гудамжны үзүүр дээрээс такси барьсан ба ломбардад тавих гэж байгаад болиод таксины жолоочид 30,000 төгрөгөөр хямдхан зарсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 82х/ зэрэг нотлох баримтуудаар,
5.Шүүгдэгч Х.Ө, Э.З нар нь бүлэглэж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух иргэн З.Уийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, ЛЖ маркийн 42 инчийн зурагт, алтан ээмэг, бөгж, хуримын бөгж, мөнгөн ээмэг, бөгж, хуванцар хайрцаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,960,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 92-97х/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл: “...3,5 гр жин, сорьц тодорхойгүй, бөгж эмэгтэй /алтан гэх/ 1 ширхгийг “Лорд ломбард”, Б.Мээс хураан авсан” /2хх-ийн 102х/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл: “...42 инчийн хуучин ЛЖ маркийн хар өнгийн лед зурагт 1 ширхгийг “Орхон нутаг ломбард”, Н.Чгаас хураан авсан” /2хх-ийн 103х/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл: “...4,8 гр сорьц 916 шаргал өнгийн металл ээмэг 1 хос /алтан гэх/, “...”, Д.Эээс хураан авсан” /2хх-ийн 104х/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “... 42 инчийн ЛЖ зурагт, 3,5гр алтан бөгж, 4,8 гр алтан ээмэг 1 хос зэргийг хохирогч З.Ут хүлээлгэн өгсөн” /2хх-ийн 105х/,
Хохирогч З.Уийн: “....2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байгаад 10 цагийн орчимд эмнэлэг орох ажилтай болоод гэрээ цоожлоод гарсан. Орой 18 цагийн орчимд гэртээ иртэл хашааны хаалга онгорхой байхаар нь хашаандаа яваад ортол манай гэрийн үүдний амбаарын хаалганы цоож нь байхгүй байсан бөгөөд гэртээ ороод үзтэл гэрийн хоймор хэсэгт байсан 42 инчийн ЛСД зурагт, гр тодорхойгүй алтан ээмэг 1 хос, алтан бөгж 1 ш, эрэгтэй хүний 6.5 гр хаан сүйх загвартай хуримын бөгж 1 ш, бөөрөнхий цагирган мөнгөн ээмэг 1 хос, цайвар цэнхэр өнгийн шигтгээтэй хатгадаг мөнгөн ээмэг 1 хос, гр тодорхойгүй эм цулгүй, гол хэсэгтээ цагаан өнгийн чулуун шигтгээтэй мөнгөн бөгж 1 ш, үнэт эдлэлийн хайрцаг зэргийг алдсан. Алдагдсан эд зүйлээс зурагт, алтан ээмэг, алтан бөгж зэргээ буцааж авсан. Одоо үлдэгдэл 860,000 төгрөгийн эд зүйлийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2хх-ийн 111-115х/,
Иргэний нэхэмжлэгч Б.Мийн: “...2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Г овогтой Т гэсэн бичиг баримттай эрэгтэй хүн орж ирсэн ба би ганцаараа билүү 2-лаа билүү хэдүүлээ орж ирснийг санахгүй байна. 3,5 граммтай эмэгтэй хүний хээтэй алтан бөгжийг 300,000 төгрөгөөр 1 сарын хугацаатай барьцаанд тавьсан. Барьцаанд тавьсан үндсэн үнэ 300,000 төгрөгийг, мөн хүү болох 45,000 төгрөгийг тус бүр нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 117-118х/,
Иргэний нэхэмжлэгч Н.Чгийн: “...2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 16-19 цагийн орчим манай ломбардад хоёр эрэгтэй хүн орж ирээд Г овогтой Т гэдэг нэрээр ЛЖ маркийн 42 инчийн ЛСД зурагтыг удирдлагагүй, 280,000 барьцаанд тавьсан. Барьцаанд өгсөн 280,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 120-121х/,
Иргэний нэхэмжлэгч Д.Эийн: “...2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Г овогтой Т гэх нэрээр 4,8 грамм жинтэй 916 сорьцтой алтан ээмэгтэй хүний ээмгийг 440,000 төгрөгөөр 30 хоногийн хугацаатай тавьсан. 440,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 123-124х/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн: “...алдагдсан эд зүйл, нийт 2,960,000 төгрөг” гэх тодорхойлолт /2хх-ийн 140х/,
Шүүгдэгч Э.З, Х.Ө нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 160х, 165х/ зэрэг нотлох баримтуудаар,
6.Шүүгдэгч Х.Ө, Э.З нар нь бүлэглэж, 2020 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух иргэн Б.Бын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Grunding маркийн 29 инчийн зурагт, манан хөөрөг, шүрэн эрх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 175-178х/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...32 инчийн хар өнгийн Grunding маркийн лед зурагт, удирдлагын хамтаар Супер-3 ломбард, С.Маас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн” /2хх-ийн 184х, 186х/,
Хохирогч Б.Бын: “... 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байгаад гадуур гарах ажил гараад 15 цагийн орчимд гарсан бөгөөд буцаад 17 цагийн орчимд гэртээ иртэл манай гэрийн хаалганы онгорхой байсан. Тэгээд гэртээ ортол манай гэрээс Грундик маркийн 29 инчийн ЛСД зурагт удирдлагын хамт, авдар дотор байсан шүрэн толгойтой зэс халбагатай бор хүрэн өнгийн бага гарын манан хөөрөг, манай ээжээс өв уламжлан ирсэн бор хүрэн өнгийн шүрэн эрх алдагдсан. Би зурагтаа буцаан авсан. Одоо үлдэгдэл зүйлээ авмаар байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 193-200х/,
Иргэний нэхэмжлэгч С.Мын: “.... 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Г овогтой Т гэсэн жолооны үнэмлэхтэй залуу орж ирээд Грундик маркийн ЛСД зурагтыг барьцаанд тавих гэж ирсэн ба уг хар өнгийн ЛСД зурагтыг удирдлагын хамт 120,000 төгрөгийн барьцаанд тавьсан. 120,000 төгрөг алданги хүүд 15,000 төгрөг, нийт 135,000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2хх-ийн 202-203х/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн: “... нийт алдагдсан эд зүйл 800.000 төгрөгөөр үнэлэгдсэн” гэх тодорхойлолт /2хх-ийн 213х/,
Шүүгдэгч Э.З, Х.Ө нарын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 232х, 237х/ зэрэг нотлох баримтуудаар,
7.Шүүгдэгч Х.Ө, Э.З нар бүлэглэж, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух иргэн Б.Эын эзэмшлийн орон сууцны хаалгыг эвдэн нэвтэрч, Шарп фирмийн 32 инчийн зурагт, ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 370,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 1-4х/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “... 32 инчийн Шарп зурагт, удирдлагын хамт “ЖЖ ломбард”, Г.Жгаас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн” /3хх-ийн 9-10х/,
Хохирогч Б.Эын: “..Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод ганцаараа амьдардаг бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд гэрээ цоожлоод гарсан бөгөөд Нарантуул зах орчхоод орой 19 цагийн орчимд гэртээ иртэл манай байшингийн хаалгыг эвдсэн байсан. Тэгээд гэртээ ороход баруун хананд хүрэн өнгийн тавиур дээр байсан 32 инчийн Шарп маркийн ЛСД зурагт удирдлагын хамт, ор хөнжлийн даавууны хамт алдагдсан байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 17-18х/,
Иргэний нэхэмжлэгч Г.Жгийн: “... 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 2 эрэгтэй танихгүй залуу орж ирээд Г овогтой Т гэсэн бичиг баримт үзүүлж, 32 инчийн Шарф фирмийн лед зурагтыг 120,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Одоо тэд нараас 132,000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /3хх-ийн 20-21х/,
Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнийн: “...нийт 370,000 төгрөг...” гэх тодорхойлолт /3хх-ийн 36х/,
Шүүгдэгч Э.З, Х.Ө нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 46х, 51х/ зэрэг нотлох баримтуудаар,
8. Шүүгдэгч Х.Ө, Э.З нар нь бүлэглэж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Б.Нын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, Фунай маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 66-71х/,
Хохирогч Б.Нын “...2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 09 цагийн орчимд гэрээсээ гарч явсан. Өдөр 11 цагийн орчимд гэртээ очиж хувцсаа солиход манай гэрт хулгай ороогүй байсан. Тэгээд 15 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожны даруулгыг мулт татаад хулгайч ороод , Фунай маркийн 32 инчийн зурагтыг хулгайлсан байсан учир цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 81х/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн: “... Фунай 32 инчийн зурагт 250,000 төгрөг...” гэх тодорхойлолт /3хх-ийн 110х/,
Шүүгдэгч Э.З, Х.Ө нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 120х, 125х/ зэрэг нотлох баримтуудаар,
9. Шүүгдэгч Х.Ө, Э.З нар нь бүлэглэж, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух иргэн О.Бийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Хайер маркийн 32 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 280,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 137-140х/,
Хохирогч О.Бийн: “...2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 16 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай үүдний амбаарын цоожны цүүг хөшиж ороод гэрийн хаалганы цоожны цүүг нь аваад явчихсан байсан. Тэгээд гэртээ ороход манай гэрийн зурагт алдагдсан байсан. Манай гэрээс 32 инчийн Хайер загварын хар өнгийн зурагт удирдлагын хамт, мөн орны бүтээлэг алдагдсан байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 151х, 155х/,
Эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...иргэний нэхэмжлэгч П.ОтгонБс 32 инчийн Hair брэндийн ЛСД зурагтыг хураан авч, О.Бт хүлээлгэн өгсөн” /2хх-ийн 83х/,
Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнийн: “...нийт дүн 280,000 төгрөг...” гэх тодорхойлолт /3хх-ийн 167х/,
Иргэний нэхэмжлэгч П.Оын: “... 2020 оны 06-р сард санагдаж байна. Би хоёр хүүхдээ дагуулаад Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо ...-р хорооллын шөнийн захын ойролцоо явж байхад хоёр залуу зурагт зарна, машин эвдэрсэн мөнгөний хэрэг байна, хямдхан зарна гэхээр нь би нөхөртөө үзүүлэхээр гэртээ тухайн машинд суугаад Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо ... тоотод байх гэртээ дагуулж очсон. Гэртээ очиж нөгөө зурагтыг асааж шалгаж үзээд бэлэн 150,000 төгрөгөөр худалдаж авсан. Би зурагт авсан гэх 150,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /5хх-ийн 40х/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: “...иргэний нэхэмжлэгч П.О өөрт нь зурагт зарсан гэх Х.Ө, Э.З нарын зургийг заасан нь тэмдэглэгдсэн” /5хх-ийн 98-104х/,
Шүүгдэгч Э.З, Х.Ө нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 185х, 190х/ зэрэг нотлох баримтуудаар,
10. Шүүгдэгч Э.З, Х.Ө нар нь бүлэглэж, 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Э.Мын орон байранд нэвтэрч 2 ширхэг зурагт, процессор, хөөрөг, Самсунг гранд маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 1,310,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 206-211х/,
Хохирогч Э.Мын: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ... тоотод оршин суудаг ба 2020 оны 02 дугаар сарын 14-ны өглөө 09 цаг 40 минутын үед гараад орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн том өрөөний цонх онгорхой байсан байшинд орж үзтэл манай байшингийн эд зүйл эмх замбараагүй болчихсон хулгай орсон байдалтай байсан. Манай гэрээс 32 инчийн Монел маркийн зурагт, Homecare нэртэй 32 инчийн зурагт, компьютерын процессор, мөнгөн халбага нуухтай, саарал өнгийн хаш чулуугаар хийсэн хөөрөг, Самсунг гранд макс загварын гар утас зэрэг алдагдсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 217-218х/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...нийт 1.310.000 төгрөг” гэх тайлан /3хх-ийн 234-236х/,
Шүүгдэгч Х.Өын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /4хх-ийн 1-5х/ зэрэг нотлох баримтуудаар,
11. Шүүгдэгч Х.Ө, Э.З нар нь бүлэглэж, 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... гудамжны ... тоотод оршин суух Б.Тын орон байранд нэвтэрч 55 инчийн Арена маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 122-128х/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “..... ХХКны ломбардны ажилтан Л.Мгаас “Arina гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн хайрцаг, ногоон өнгийн орны бүтээлэг, саарал өнгийн хүрээтэй нуман хэлбэртэй 55 инчийн зурагт, удирдлага 1ш, шар өнгийн оролт залгуур ш 1ш зэргийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн” /4хх-ийн 138х/,
Хохирогч Б.Тын:”.... 2020 оны 06 сарын 28-ны өдөр гэр бүлээрээ Тэрэлж рүү амралтаар яваад 2020 оны 06 сарын 29-ний өдрийн 15 цагийн үед гэртээ ирэх үед манай байшингийн гал тогооны өрөөний цонх онгорхой байсан. Би тэр дариу байшингийн хаалгыг онгойлгон дотогш ортол манай гэрээс эд зүйл алдагдсан байдалтай эмх замбараагүй байдалтай болсон байсан. Тэгэхээр нь би өөрийн 94114276 дугаарын утаснаас цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /4хх-ийн 143-144х/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Арена бренд 55 инчийн смарт зурагт 850,000 төгрөг...” гэх тайлан /4хх-ийн 160-162х/,
Иргэний нэхэмжлэгч Л.Мгийн: “....2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр танихгүй эмэгтэй миний ажилдаг ... ломбардад орж ирсэн ба том хэмжээтэй Арена брэндийн хар өнгийн зурагтыг барьцаанд авах уу гэж хэлсэн ба уг зурагтын би хэдэн төгрөгөөр барьцаанд тавих талаар асуухад тултал нь тавина гэхээр нь би 500,000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай 500,000 төгрөгөөр би зурагтыг зээлийн барьцаанд тавиулсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 208-210х/ зэрэг нотлох баримтуудаар,
12. Шүүгдэгч Х.Ө, Э.З нар нь бүлэглэж, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот хашаанд байрлах иргэн Э.Г, Г.Э нарын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, хохирогч Э.Гийн гэрээс Самсунг маркийн 40 инчийн зурагтыг хулгайлан авч, 300.000 төгрөгийн, хохирогч Г.Эын гэрээс 40 инчийн зурагт, индукцэн плитка, 15 килограмм махыг зэргийг хулгайлан авч, 520.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-ийн 218-224х/,
Хохирогч Г.Эын: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суудаг бөгөөд манай хашаанд бас манай хүргэн ах Г, дүү Г хамт байдаг. ...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа өглөө 07 цаг 00 минут гээд гарсан ба Г гэртээ үлдсэн. Тэгээд өдрийн 14 цаг 00 минутад Г Зүүн салаа руу эгчийнд очих гээд явсан гэсэн. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны орой 21 цаг 20 минутад гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, манай монгол гэрийн болон Гийн байшингийн хаалга онгорхой, цоож эвдэрч, хулгай орж манай гэрээс 40 инчийн Самсунг ЛСД зурагт, индукцийн ногоон өнгөтэй 1 ширэмтэй плитка 15 кг орчим мах, Гийнхээс 40 инчийн Самсунг ЛСД зурагт зэрэг алдагдсан.” гэх мэдүүлэг /5хх-ийн 226х, 6хх-ийн 84х/,
Хохирогч Э.Гийн: “... 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо ... тоотод байх байшингаа түгжээд эгчийнх рүүгээ яваад орой 23 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд байшингийн цоож эвдсэн том өрөөнд байсан 40 инчийн Самсунг маркийн зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 235х, 6хх-ийн 81х/,
”Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Г.Эын гэрээс алдагдсан Самсунг маркийн 40 инчийн зурагт-360.000 төгрөг, индукцин плитка-80.000 төгрөг, хонины мах 15кг-80.000 төгрөг, Э.Гийн гэрээс алдагдсан Самсунг маркийн 40 инчийн зурагт-300.000 төгрөг, нийт 820.000 төгрөг” гэх тайлан /6хх-ийн 02-03х/,
Шүүгдэгч Х.Ө, Э.З нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /6хх-ийн 64-65х, 70-71х/ зэрэг нотлох баримтуудаар,
13. Шүүгдэгч Х.Ө, Э.З нар нь бүлэглэж 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамж ... тоотод байрлах Н.Эийн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Hisence” загварын зурагтыг хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх-ийн 92-96х/,
Шүүгдэгч Х.Өын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх-ийн 103-109х/,
Хохирогч Н.Эийн: “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед гэр бүлээрээ гарч нөхөр бид хоёр, хоёр хүүхдээ ээжийндээ үлдээгээд ажилдаа яваад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга хаалттай байсан тухайн үед нээх юм бодолгүй хашааны хаалгаа нээгээд машинаа хашаандаа оруулчхаад хашааныхаа хаалгыг хаагаад машинаасаа гэрийнхээ түлхүүрийг аваад гэрийн үүдэнд иртэл цоожгүй байхаар нь нээгээд хартал зурагт байхгүй байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 120-121х/,
Гэрч Б.Шгийн: “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай ажилтан Б.О гэх зээлийн мэргэжилтэн ажилтай байх хугацаанд Hisence брэндийн зурагтыг 210,000 төгрөгөөр үнэлж С овогтой Г гэх хүнээс тухайн зурагтыг авч гэрээ байгуулсан байна. Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 10 хоногийн дараа ломбардыг хохиролгүй болгоно гэсэн заалтаар зарсан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 125-126х/,
”Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Нisence брэндийн 40 инч зурагт-350.000 төгрөг, монгол гэрийн цоож 45.000 төгрөг, нийт хохирлын дүн 395.000 төгрөг” гэх тайлан /6хх-ийн 137-138х/,
Шүүгдэгч Х.Өын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаан дотроо монгол гэртээ хашааны завсраар харсан тухайн үед Зтай хамт явж байгаад би хашааны гүйдэг хаалга нээгээд хашаа руу би ороод З уг хашааны гадаа хүн хараад зогсож байсан. Би уг хашаанд байсан монгол гэрийн цоожийг чулуугаар цохиод гэр лүү орсон. Би гэрт ороод уг айлын зурагтыг аваад гэрээс гарсан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 153х/,
Шүүгдэгч Э.Зын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн ... дэнж дээр байрлах хашаан дотор ороход 5 ханатай монгол гэр байхаар нь би хашааны гадаа үлдээд Х.Ө уг эзэнгүй айлын хаалгыг нь эвдэж ороод гэр дотроос нь хар өнгийн 40 инчийн зурагтыг нь тэврээд гарч ирэхэд нь бид 2 уг айлаас доошоо уруудаж байгаад такси бариад Хорооллын арын замаар яваад Ломбард гэсэн шар өнгийн бичигтэй байрны доор байрлах ломбардад 210.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 156х/ зэрэг нотлох баримтуудаар,
14. Шүүгдэгч Э.З, Х.Ө нар нь бүлэглэж, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух Д.Мын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, чулуун хөөрөг, усан манан хөөрөг, 32 инчийн LCD зурагт зэргийг хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх-ийн 168-173х/,
Хохирогч Д.Мын: “...2020 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 12 цагийн үед гэрээсээ гараад орой 22 цагийн үед очиход гэрийн хаалга онгорхой доторх эд зүйл эмх замбараагүй болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс 32 инчийн марк тодорхойгүй хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, усан манан хөөрөг, орчин цагийн чулуун хөөрөг зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 191-196х, 7хх-ийн 1х/,
Гэрч С.Мын: “...2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ВSB маркийн 32 инчийн хар өнгийн зурагт Х овогтой Өын нэр дээр 120.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Манай дотоод журмын дагуу тухайн зурагтыг 14 хоногийн хугацаатай тавьсан хугацаа нь дуусаад алдангийн 8 хоног хүлээгээд 9 дэх хоног дээр нь байгууллагын орлого болгосон.Тухайн зурагтыг 140.000 төгрөгөөр 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр явуулын хүнд бэлэн мөнгөөр зарчихсан ба тухайн хүний талаарх мэдээлэл байхгүй.” гэх мэдүүлэг /6хх-ийн 208х/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...дунд гарын мөнгөн аяга-150.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга-100.000 төгрөг, шинэ цагийн чулуун хөөрөг-80.000 төгрөг, усан манан хөөрөг-120.000 төгрөг, 32 инчийн ЛСД зурагт-300.000 төгрөг, нийт-750.000 төгрөг” гэх тайлан /6хх-ийн 216-218х/,
Шүүгдэгч Х.Өын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх-ийн 179-184х/ зэрэг нотлох баримтуудаар,
15. Шүүгдэгч Х.Ө нь ганцаараа 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух Д.Мгийн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 6 ширхэг мөнгөн аягийг хулгайлж 980.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 32х, 43-44х/,
Хохирогч Д.Мгийн: “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өглөө 07 цагт нөхөртэйгөө ажилдаа явсан. 17 цагт ажлаасаа буугаад гэртээ хүү Г, Б болон 2 ач охины хамт гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд хашааны хаалга, амбаарын хаалга, гэрийн хаалга бүгд онгорхой байсан. Гэртээ орж үзэхэд авдар онгойсон, дотор нь байсан 6 ширхэг мөнгөн аяга алга болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 33-36х, 45х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02/441 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд тэнцэх 4 дугаартай гарын мөр нь Хгийн Өын зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна.” гэх /7хх-ийн 49-60х/
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...6 ширхэг мөнгөн аяга нийт-980.000 төгрөг” гэх тайлан /7хх-ийн 61-63х/,
Шүүгдэгч Х.Өын яллагдагчаар өгсөн:”...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн ... гэх газарт явж байгаад монгол гэрийн хаалгыг машины дугуйн дорцовоор хөшиж нээгээд авдраас нь 6 ширхэг мөнгөн аяга авсан. ...мөнгөн аягануудыг Хархорин зах дээр 300.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 93х/ зэрэг нотлох баримтуудаар,
16. Шүүгдэгч Х.Ө нь ганцаараа 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод байрлах Г.Оын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн LCD зурагтыг авч8 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 116-121х/,
Хохирогч Г.Оын: “...Би Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо ... тоотод байх хашаа байшинд 2017 оноос хойш эхнэр Оийн хамт амьдарч байсан уг миний амьдарч байсан хашаа байшин хадам ах Х.Мын нэр дээр байдаг. Манай хадам ах М БНСУ-руу 2017 онд явсан одоо болтол монголд ирээгүй БНСУ-д ажил хийж байгаа. Манай эхнэр бид хоёр манай хадам ахын хашаа байшинд амьдарч байхдаа анх хуучны хавтгай зурагт үздэг байсан ба сүүлд 42 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт зараар хувь хүнээс 2019 онд 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би 2020 оны 06 дугаар сарын эхээр Архангай аймаг руу явсан ба хэрэг болох үед манай байшинд Гомбодорж амьдарч байсан. Манай байшин дотроос манай 42 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт алдагдсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 195-198х/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний: “...марк нь тодорхойгүй 42 инчийн ЛСД зурагт-300.000 төгрөг...” гэх тайлан /7хх-ийн 03-05х/,
Шүүгдэгч Х.Өын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 1157-162х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хоёр: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухайд:
а/ Шүүгдэгч Э.З нь хамтран амьдрагч Б.Зг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод нүүрэн тус газар нь 3 удаа гараараа цохисон,
-2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... уулын модонд аваачиж байгаад нүүр, гар, хөл, цээж болон биеийн бүх хэсэг рүү нь өшиглөж гараараа цохиж зодон, харгис хэрцгий харьцсан,
-2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... эцсийн буудлын ойролцоо хөдөө газарт хувцсыг нь тайлж нүцгэлж, нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж зодон харгис хэрцгийн харьцсан,
-2020 оны 03 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод шөнийн 00 цагийн үед “хэнийгээ бодоод байгаа гөлөг вэ” хэмээн 7-10 хоногтой жирэмсэн Б.Згийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж зодох зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Зг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн,
Мөн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжинд хамтран амьдрагч Б.Зг жирэмсэн болохыг мэдсээр байж ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:
Хохирогч Б.Згийн: “... 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байж байхад гэр бүлийн маргаанаас болж 3 удаа нүүрэн тус газарт гараараа цохисон, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Баруун салааны уулын модон дунд аваачиж байгаад нүүр, гар, хөл, цээж болон биеийн бүх хэсэг рүү өшиглөж гараараа цохиж зодсон. Тухайн үед миний бие хөхөрсөн байсан. ....2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... захын ар талаас өөрийнхөө гэрээс намайг машинтайгаа ирж аваад ... эцсийн тэнд хөдөө гарч байгаад миний хувцсыг тайлаад нүцгэлж байгаад нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж зодсон. Ойр орчинд хүн байгаагүй. 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би ээж дээрээ хүүхдээ аваачаад өгсөн чинь уурлаад миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, нэг удаа өшиглөсөн. ...2020 оны 03 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод 2 давхар байшингийн 2 давхарт шөнийн 00 цагийн үед утсаараа өгүүлэг уншиж байгаад уйлсан чинь “хэнийгээ бодоод байгаа гөлөг вэ” гэж хэлээд нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Би зодуулах бүртээ цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй, эмнэлэгт үзүүлээгүй.
...2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоот дахь өөрийн гэртээ ээж, дүү, охины хамт байж байхад өдөр 11-12 цагийн орчим З хашааны гадна өөрийнхөө машинтай найз Өын хамт ирсэн. Тэгээд намайг машинд суу гэхээр нь би үгүй гээд дээшээ гүйтэл манай нөхөр З хүрч ирээд намайг машины урд талын суудалд суулгасан. Машинд суусан цагаас хойш зодож байгаад гэрийнхээ ард талын гудамжинд ирээд зогссон. Би тухайн үед 16 долоо хоногтой жирэмсэн байсан. Би 4 долоо хоногтой жирэмсэн байх үедээ Э.Зт хэлж байсан, намайг бие давхар гэдгийг мэдэж байсан.” гэх мэдүүлэг /7хх-ийн 214-219х/,
Б.Згийн жирэмсэн эмэгтэйн хяналтын картын хуулбар: “...2020 оны 06 дугаар сарын 12-нд 12-13 долоо хоногтой байсан гэж тэмдэглэгдсэн, үүнийг хугацаагаар нь тооцож үзвэл, 2020 оны 03 сарын эхээр 7-10 хоногтой жирэмсэн, 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 12 долоо хоногтой жирэмсэн байсан байна.” /8хх-ийн 55-60х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6808 дугаартай шинжээчийн: “...Б.Згийн биед баруун нүдний дээд доод зовхи, духны баруун хэсгийг хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээж, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /7хх-ийн 243-244х/,
Шүүгдэгч Д.Мийн “...Э.З нь манай охин Зтай хамтран амьдардаг, тэрбээр миний охиныг байнгын дарамтад өөрийнхөө хүссэнээр байлгадаг, зодож цохидог хүн. Манай охин З нь надад З зодлоо гэж тэр бүр хэлдэггүй, нуугаад байдаг байсан, сүүлд хэлсэн юм. Одоо охин маань энэ хүнээс болоод маш их айдастай, сэтгэлийн дарамттай байгаа. 2 хүүхдийг нь гаргасан юм, охиныг ахиж зодохгүй болов уу гэж бодож байсан ч зодсоор байсан. Охин саяхан төрж 3 дахь хүүхдээ гаргасан байгаа” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,
б/ Шүүгдэгч Д.М нь 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Зтай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг сүх болон усны саваар нуруу хүзүү рүү нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Э.Зын: “...2020 оны 06 дугаар сарын 09-нөөс 2020 оны 06 дугаар сарын 10-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ хамтран амьдрагч Б.Згийн хамт унтаж байсан ба манай хашааны хаалга дугарсан ба би босоод юу болж байгааг харах гэтэл гэрийн хаалгыг нүдээд унасан ба манай хамтран амьдрагч З гадаа ээжийн дуу гарч байна гэж хэлсэн ба би цагдаад дуудлага өгөх гэж байтал гэрийн хаалгыг гаднаас сүхээр эвдээд гаднаас манай хамтран амьдрагчийн хамаатны Б гэж дууддаг ах нь М буюу миний хамтран амьдрагчийн ээж орж ирсэн ба Баяр гэх ах согтуу гэрийн доторх эд зүйлийг сүхээр цохиод намайг ална гээд сүх бариад хөөсөн ба гэр дотор би Баяртай ноцолдож байхад М хаалга эвдсэн төмөр сүхээр миний нуруу руу сүхний бөгс хэсгээр нэг удаа цохисон ба би унасан би босож ирээд гэрээс гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 225х/,
Гэрч Б.Згийн: “...2020 оны 06 дугаар сарын 09-ний үүрээр З бид хоёр гэртээ байж байхад манай ээж, ээжийн төрсөн ах М ах нар гаднаас Зын хашааны хаалгыг эвдээд орж ирээд М ах намайг үсдээд гараад явсан. Харин ээж төмөр сүх барьчихсан Зыг цохих гээд гэр дотор үлдсэн. Би хашааны гадаа приус машин дотор сууж байхад З түрүүлж гүйж гарч ирээд ээж Зыг төмөр сүхээр гуя руу нь байх хоёр удаа сүхний ар хэсгээр цохисон. Би уйлаад машин дотор сууж байхад З машины копуд хэсэг дээр гараад суучихсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /7хх-ийн 226-227х/,
Гэрч Д.Мын: “...2020 оны 06 дугаар сарын 09-ний шөнө үүрээр 05 цагийн орчим би өөрийн төрсөн дүү Мийг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот засмал зам дагуу айлын хашааны үүдэнд очоод манай төрсөн дүү М түлээний төмөр сүхээр хашаан хаалгыг нь хоёр, гурван удаа цөм цохисон. Тэгээд манай дүү бид хоёр гэр лүү ороход З, З хоёр босчихсон орон дээрээ сууж байсан. Би Згийн үснээс шууд зулгаагаад гэрээс гаргаад машинд суу гэж хэлээд машинд суулгасан. Харин М төмөр сүхээ барьчихсан гэр дотор Зыг цохих гээд үлдсэн. З гэрээс гараад зугтаасан. Би Мийг машинд суу гэтэл суухгүй, Зыг сүхээрээ цохих гээд хөөцөлдөөд байсан. Тэгээд Мийг машинд суулгаад хөдлөх гэтэл З машины өмнө ирж зогсоод явуулахгүй байсан. Би буугаад яах гээд байгаа хүн бэ гэхээр цаашаа зугтаачхаад хөдлөх гэхээр машины өмнө ирж зогсоод байсан юм. Удалгүй цагдаа нар ирээд бид бүгдийг аваад явсан. Миний хувьд Зыг цохиж зодсон зүйл байхгүй. Зг зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /7хх-ийн 230х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 6922 дугаартай: “...Э.Зын биед нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /7хх-ийн 249-250х/,
Шүүгдэгч Д.Мийн: “…би Э.Зыг гэрийнхээ төмөр иштэй сүхний эргүй талаар нь охиноо дагаж цохиулахгүй гэж айлгах гэж гуя орчим нь хоёр удаа цохисон мөн 5 литрийн усны савтай усаар нуруу орчим нь цохисон өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /8хх-ийн 75х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хулгайлах гэмт хэргийн хувьд дүгнэвэл:
Шүүгдэгч Х.Ө, Э.З нар бүлэглэн 14 удаагийн үйлдлээр, Х.Ө нь дангаараа 2 удаагийн үйлдлээр тус тус хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болохыг нотолж буй шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай болохоос гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Мөн тус хэрэгт Э.З, Х.Ө нар нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэхдээ хулгайлах гэмт хэргийг байнга үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн удаа дараагийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэргийн газраас илрүүлсэн хурууны хээ нь шүүгдэгч нарынхтай тохирсон талаарх шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нар нь өөрсдийн хулгайлсан эд зүйлээ тавьсан гэх барьцаалан зээлдүүлэх газрыг зааж өгч, хулгайн зарим эд зүйлүүдийг хураалгасан нь гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон холбогдох баримтуудаар давхар тогтоогдож, нотлогдсон, мөн шүүгдэгч тус бүрийн удаа дараа өгсөн бүхий л мэдүүлэг нь харилцан бие биенийхээ хамтын оролцоот болон дангаар үйлдсэн үйлдлийг нотолсон шинжтэй, энэ нь бусад нотлох баримтаар үгүйсгэгдээгүй тул тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Гэмт хэргийн давтамжийн “байнга” гэх шинжийг тодорхойлоход тухайн нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдэж, тэдгээрийн алинд ч ял шийтгүүлээгүй байхыг ойлгоно, харин амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг өөрийн амьдралын нэн тэргүүний буюу хүссэн хэрэгцээндээ зориулсан байхыг ойлгоно.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг өөрсдийн амьдрал ахуй, өдөр тутмын хэрэглээ, хэрэгцээндээ зарцуулсан, шүүгдэгч нарын хувьд ажил, хөдөлмөр эрхэлж, цалин хөлс орлогоороо амьдрах бодолгүй, хууль бус аргаар хулгайлах гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдэх явдлыг амьдралын хэвшил болгосон, амьдрал ахуйн хэрэгцээгээ хууль бусаар олсон орлогоороо хангах, ашиг орлого олох арга, хэрэгсэл, эх сурвалж болгосон шинжтэй байх тул шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэлээ.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухайд дүгнэвэл,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Хохирогч Б.З, шүүгдэгч Э.З нар нь гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч хамтран амьдардаг, дундаасаа хоёр хүүхэдтэй, мөн хохирогч Б.З нь 2020 оны 03 сарын эхээр жирэмсэн болсон, улмаар 2020 оны 06 сард харьяа дүүргийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад орж, 2020 оны 12 сарын сүүлээр төрж, хүүтэй болсон шүүгдэгч Д.М, Э.З нарын мэдүүлэг, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд жирэмсэн байсан тухайгаа мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. Иймд тэдгээрийг хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.
Хэргийн байдлаас үзвэл, шүүгдэгч Э.З нь хохирогч Б.Зг бие давхар жирэмсэн байх хугацаанд болон бусад хугацаанд шалтаг шалтгаангүйгээр зодох, хүн амьтан байхгүй эзэнгүй зэлүүд газар аваачин нүүр, гар, хөл, биеийн бусад хэсэг рүү өшиглөх, үсдэж чирэх, өвлийн хүйтэнд хувцсыг тайлж нүцгэлж зодох зэргээр харгис хэрцгий харьцан сэтгэл санаа, бие махбодын хүчирхийллийг тодорхой давтамжтайгаар үйлдэж айдас хүйдэст автуулсан нь хохирогч Б.Згийн “... Э.З өөрийг нь хэдий хугацаанд, ямар давтамжтайгаар зодсон, жирэмсэн болсноо Э.Зт тухайн үед нь хэлж байсан, шүүгдэгч Э.З нь түүнийг жирэмсэн гэдгийг мэдэж байсан ч хайхралгүй зоддог байсан” талаар мөрдөн байцаалтад тогтвортой өгсөн мэдүүлэг, мөн шүүгдэгч Д.Мийн “...охин маань Э.Зт зодуулдаг байсан тул салгах гэж оролдоод дийлээгүй, гэртээ авчрахаар намайг байхгүйд ирээд аваад явчихдаг байсан, тэгээд зодож нүдээд байдаг, охин маань маш их айдастай хүн болж хувирсан” гэх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, тэдгээрийн мэдүүлгийг үгүйсгэх өөр хөндлөнгийн баримтгүй, шүүгдэгч Э.З нь хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг 3-аас дээш удаа үйлдсэн үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлсэн байх тул Э.Зын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн” гэсэн шинжээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.
Мөн шүүгдэгч Э.З нь өөрийн хамтран амьдрагч Б.Зг жирэмсэн, бие давхар болохыг мэдсээр байж хүч хэрэглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох хэргийн үйл баримтаар хангалттай тогтоогдсон, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.З нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн шинжтэй, уг үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Хэдийгээр шүүгдэгч Э.З нь “би хамтран амьдрагчаа зодоогүй, энэ талаар нотолсон баримтгүй, цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дуудагдаж, бүртгэгдэж байгаагүй” гэж мэдүүлсэн боловч хохирогч Б.З нь шүүгдэгч Э.Зт зодуулах бүртээ цагдаад хандаж дуудлага өгч байгаагүй, нууж дарагдуулдаг байсан, нуух болсон шалтгаанаа 2 хүүхдээ бодсон, улмаар 3 дахь хүүхдээ гарахаар хамтран амьдрагч Э.Зыг гайгүй болох байх, хүчирхийлэл үлдэхээ болих байх гэсэн горьдлого найдлагыг тавьж, хүлээцтэй хандаж ирсэн болох нь түүний мэдүүлгийн агуулгаас харагдах тул хохирогчийг энэ үндэслэлээр буруутгах, үйлдэгдсэн гэмт хэргийг үйлдэгдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн аливаа гэмт хэрэг нь ахуйн хүрээнд, цоожтой хаалганы цаана нууц далд байдлаар үйлдэгддэг, хохирогч нь шүүгдэгчийн хараа хяналт, дарамтад байдгаас шалтгаалаад өөрийн эрх ашгийг хамгаалж чаддаггүй, энэ талаар эрх бүхий байгууллага, эцэг эх, хамаатан садандаа төдийлөн мэдэгддэггүй байдал нь шүүгдэгчийн хувьд өөрийнх нь хууль бус үйлдлийг хэвийн үйлдэл мэт байдлаар ойлгож хүлээж авахад хүргэсэн байна.
Иймээс шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч нараас гаргасан “... хамтран амьдрагч Б.Зг байнга зодоогүй, харгис хэрцгий харьцаагүй, түүний биед хөнгөн гэмтэл учруулаагүй тул эдгээр хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус хүлээж авах үндэслэлгүй, шүүгдэгч нарын хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Мөн шүүгдэгч Д.М нь “...охин Б.Зг хүч хэрэглэж авч явлаа гэх шалтгаанаар” өөрийн гэрээс сүх болон хутга авч гаран хохирогч Э.Зын гэрт гэрч Д.Мын хамтаар очин сүхээр гэрийн эд хогшлыг эвдэж, гэмтээсэн, мөн сүхний ар хэсгээр болон усны саваар хохирогч Э.Зыг цохиж бие махбодод нь хөнгөн хохирол учруулсан уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзсэн.
Хэдийгээр шүүгдэгч Д.Мийн эвдэж сүйтгэсэн эд зүйлийн хохирлын хэмжээ нь багас бус хэмжээнд хүрээгүй гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаагүй гэсэн тайлбарыг улсын яллагчаас хийж буй боловч шүүгдэгч Д.Мийн хувьд түүний бусдын эд хөрөнгийг их, бага хэмжээгээр устгаж, гэмтээж буй үйлдэл, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй санаатай үйлдлийг зөвтгөх үндэслэл биш юм.
Иймд шүүгдэгч Э.Зыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тус тус тооцох,
Шүүгдэгч Х.Өыг хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,
Шүүгдэгч Д.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирлын хувьд: Шүүгдэгч Э.З нь Х.Өтой бүлэглэж үйлдсэн 14 удаагийн хулгайн үйлдлийн улмаас 10.197.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Х.Ө нь Э.Зтай бүлэглэж 10.197.000 төгрөгийн, ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 1.280.000 төгрөгийн хохирол, нийт 11.477.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Зарим хохирогч нарын эд зүйлийг иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч нараас хураан авч хохирогч нарт олгосон байна. Тухайлбал,
хохирогч Н.Эд 300.000 төгрөгийн эд зүйлийг, С.Лд 350.000 төгрөгийн эд зүйлийг, З.Ут 2.100.000 төгрөгийн эд зүйлийг, Б.Бад 250.000 төгрөгийн эд зүйлийг, Б.Эт 300.000 төгрөгийн эд зүйлийг, О.Бт 250.000 төгрөгийн эд зүйлийг, Б.Тд 850.000 төгрөгийн эд зүйлийг тус тус буцаан хураан авч, хүлээлгэн өгсөн байх тул үлдэгдэл хохирлыг нь шүүгдэгч нарын бүлэглэж үйлдсэн хэргийн оролцооны байдлыг харгалзан тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.
Иймээс шүүгдэгч Э.Заас нийт хохиролд 3.918.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.От 236.000 төгрөг, С.Лд 10.000 төгрөг, Г.Од 135.000 төгрөг, З.Ут 430.000 төгрөг, Б.Бад 275.000 төгрөг, Б.Эт 25000 төгрөг, Б.Нд 125.000 төгрөг, О.Бт 15000 төгрөг, Э.Мд 655.000 төгрөг, Г.Эд 260.000 төгрөг, Э.Гт 150.000 төгрөг, Н.Эт 197.500 төгрөг, Д.Мт 375.000 төгрөг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч С.Мд 135.000 төгрөг, Б.Мт 150.000 төгрөг, Н.Чд 140.000 төгрөг, Д.Эт 220.000 төгрөг, Г.Жд 60.000 төгрөг, П.От 75.000 төгрөг, Л.Мд 250.000 төгрөг тус тус олгож, хохирогч Н.Э, Б.Т нарт төлөх төлбөргүй болгохыг,
Шүүгдэгч Х.Өоос нийт 5.198.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.От 236.000 төгрөг, С.Лд 10.000 төгрөг, Г.Од 135.000 төгрөг, З.Ут 430.000 (төгрөг, Б.Бад 275.000 төгрөг, Б.Эт 25000 (төгрөг, Б.Нд 125.000 төгрөг, О.Бт 15000 төгрөг, Э.Мд 655.000 төгрөг, Г.Эд 260.000 төгрөг, Э.Гт 150.000 төгрөг, Н.Эт 197.500 төгрөг, Д.Мт 375.000 төгрөг, Б.Мд 980.000 төгрөг, Г.От 300.000 тус тус олгож, иргэний нэхэмжлэгч С.Мд 135.000 төгрөг, Б.Мт 150.000 төгрөг, Н.Чд 140.000 төгрөг, Д.Эт 220.000 төгрөг, Г.Жд 60.000 төгрөг, П.От 75.000 төгрөг, Л.Мд 250.000 төгрөг тус тус олгож, хохирогч Н.Э, Б.Т нарт төлөх төлбөргүй болгохыг,
Тус хэрэгт хохирогч Э.З нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтойгоор баримт гаргаж өгөөгүй, цаашид шүүгдэгч Д.Мөөс нэхэмжлэх зүйлгүй гэх тул Д.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Б.З нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь саяхан төрсөн, нялх биетэй, нярай хүүхэдтэй гэсэн шалтгаанаар ирээгүй байх тул тэрбээр шүүгдэгч Э.Заас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлэх тохиолдолд холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “Шүүгдэгч Э.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 6 сар 20 хоногийн хугацаагаар тогтоох, шүүгдэгч Х.Өод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Мөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Зын өмгөөлөгч Ч.Отгонбаатар: “...шүүгдэгч Э.З нь хулгайн үйлдэл дээр маргаагүй, хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул улсын яллагчаас санал болгож байгаа хорих ялын хэмжээг багасгаж 5 жилээр тогтоох, бусад хэргийн хувьд хүлээн зөвшөөрөөгүй маргаж оролцсон тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байгаа тул аль болох бага шийтгэл оногдуулж, нийт эдлэх ялыг 5 жил 1 сар 20 хоногоор тогтоож өгнө үү” гэж,
Шүүгдэгч Х.Өын өмгөөлөгч У.Батцэцэг: “... Х.Ө нь анхнаасаа гэм буруу хүлээн зөвшөөрч, маргаагүй, зарим хохирогч нарын эд зүйлийг буцаан өгсөн, цаашид хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул түүнд 5 жил 8 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэж,
Шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч А.Ганзориг: “...Д.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Э.Зын хууль бус үйлдлээс шалтгаалсан, нөлөөлсөн зэрэг байдлыг харгалзан торгох ялыг хамгийн доод хязгаараар нь оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Х.Ө, Э.З нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.З, Х.Ө нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлж барагдуулаагүй байдал, мөн шүүгдэгч Э.З, Х.Ө нар нь хувийн байдлын хувьд өмнө удаа дараа ял шийтгэгдэж байсан ч засарч хүмүүжээгүй, нийгэмшээгүй, ажил хөдөлмөр эрхэлж амьдрахаас илүү хөнгөн амар хууль бус аргаар амьдрахыг илүүд үзэж дахин өмчлөх эрхийн эсрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хууль бус үйлдэл нь байнгын дадал, хэвшил болсон шинжтэй зэргийг, шүүгдэгч Д.Мийн хувьд анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, тэрбээр ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтсон орлоготой, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг тус тус харгалзан дараах байдлаар ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэлээ. Тухайлбал,
Шүүгдэгч Э.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногийн хорих ялаар тооцон 50 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 9 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,
Шүүгдэгч Х.Өод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,
Шүүгдэгч Д.Мөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн өрхийн дундаж орлого, цалин хөлсний байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.З, Х.Ө нар нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 хоног сэжигтнээр баривчлагдсан, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 220 хоног цагдан хоригдсон буюу нийт 221 хоног цагдан хоригдсон байх тул тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй. Учир нь, дээрх тээврийн хэрэгсэл нь иргэн Н.Эгийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа болон иргэний нэхэмжлэгч Н.Эгийн мэдүүлгээр тогтоогдсон /1хх-ийн 130-131х/, шүүгдэгч нар нь тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдож, тогтоогдоогүй байх тул мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Эийн Зыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,
-гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд,
-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд,
Шүүгдэгч Х овогт Х-ийн Өыг хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,
Б овогт Д-ы Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 (найман) жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч Х.Өод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 (найман) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Д.Мөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногийн хорих ялаар тооцон 50 (тавь) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 9 (есөн) жил 1 (нэг) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З, Х.Ө нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З, Х.Ө нарын цагдан хоригдсон 221 (хоёр зуун хорин нэг) хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч Э.Заас нийт 3.918.500 (гурван сая, есөн зуун арван найман мянга, таван зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Л.От 236.000 төгрөг, С.Лд 10.000 төгрөг, Г.Од 135.000 төгрөг, З.Ут 430.000 төгрөг, Б.Бад 275.000 төгрөг, Б.Эт 25000 төгрөг, Б.Нд 125.000 төгрөг, О.Бт 15000 төгрөг, Э.Мд 655.000 төгрөг, Г.Эд 260.000 төгрөг, Э.Гт 150.000 төгрөг, Н.Эт 197.500 төгрөг, Д.Мт 375.000 төгрөг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч С.Мд 135.000 төгрөг, Б.Мт 150.000 төгрөг, Н.Чд 140.000 төгрөг, Д.Эт 220.000 төгрөг, Г.Жд 60.000 төгрөг, П.От 75.000 төгрөг, Л.Мд 250.000 төгрөг тус тус олгож, хохирогч Н.Э, Б.Т нарт төлөх төлбөргүй болохыг, хохирогч Б.З нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Заас нэхэмжлэх эрхтэй болохыг,
Шүүгдэгч Х.Өоос нийт 5.198.500 (таван сая, нэг зуун ерэн найман мянга, таван зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Л.От 236.000 төгрөг, С.Лд 10.000 төгрөг, Г.Од 135.000 төгрөг, З.Ут 430.000 төгрөг, Б.Бад 275.000 төгрөг, Б.Эт 25000 төгрөг, Б.Нд 125.000 төгрөг, О.Бт 15000 төгрөг, Э.Мд 655.000 төгрөг, Г.Эд 260.000 төгрөг, Э.Гт 150.000 төгрөг, Н.Эт 197.500 төгрөг, Д.Мт 375.000 төгрөг, Б.Мд 980.000 төгрөг, Г.От 300.000 тус тус олгож, иргэний нэхэмжлэгч С.Мд 135.000 төгрөг, Б.Мт 150.000 төгрөг, Н.Чд 140.000 төгрөг, Д.Эт 220.000 төгрөг, Г.Жд 60.000 төгрөг, П.От 75.000 төгрөг, Л.Мд 250.000 төгрөг тус тус олгож, хохирогч Н.Э, Б.Т нарт төлөх төлбөргүй болгохыг, шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Н.Эд буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Ө, Э.З нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Мөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ГАНБААТАР
М.МӨНХБААТАР