| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00158/И |
| Дугаар | 267 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 267
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Жи мобайл”ХХК-ий нэхэмжлэлтэй А.Болор-Эрдэнэд холбогдох “270.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... А.Болор-Эрдэнэ нь манай компанитай 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1078440 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан. А.Болор-Эрдэнэ нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 180.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд А.Болор-Эрдэнээс “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 935 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 90.000 төгрөг буюу нийт 270.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээндээ:
... Нэг талаас хариуцагч болох А.Болор-Эрдэнэ,
Нөгөө талаас “Жи мобайл”ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхмаа нар харилцан тохиролцож уг гэрээг байгуулав.
Ану овогтой Болор-Эрдэнэ нь “Жи мобайл”ХХК-иас 240.000 төгрөгийн үнэтэй төхөөрөмж зээлийн гэрээгээр авсан ба Алтанбулаг суманд сүлжээ муу байснаас дагалдан ирсэн 120 кегабайт датаг ашиглаж чадаагүй болно. Иймд төхөөрөмжийн үндсэн төлбөр болох 180.000 төгрөгийн үлдэгдэлийг 5 сараас эхлэн 4 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Энхмаа
Хариуцагч: А.Болор-Эрдэнэ гэж гарын үсгээ зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл”ХХК-ий нэхэмжлэлтэй А.Болор-Эрдэнэд холбогдох “270.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид үлдэгдэл 180.000 төгрөгөн дээр эвлэрсэн болох нь зохигчийн хооронд хийсэн дээрх эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 180.000 төгрөгөнд тохирох 6050 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3025 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 3025 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т хэсэгт зааснаар “Жи мобайл”ХХК-ий нэхэмжлэлтэй А.Болор-Эрдэнэд холбогдох “270.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчийн дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 180.000 төгрөгөнд тохирох 6050 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3025 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 3025 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН