Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 38

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Б.Б,

хохирогч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Зовгийн Бын Буд холбогдох эрүүгийн 201608000107 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1992 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, ХБ 11 дүгээр байр, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, н регистртэй, Зовгийн Буын Бд

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 21 тоотод өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас төрсөн аав Д.Боо маргалдаж улмаар баруун хөмсөг, хоёр нүд, дух, толгойн оройн хэсэгт нь цохиж, цээжинд, баруун, зүүн гарын бугалганд нь хутгаар зүсэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан саналдаа:

Шүүгдэгч Б.Бд холбогдох 201608000107 дугаартай хэргийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож санал дүгнэлтээ гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 21 тоотод өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас төрсөн аав Д.Бгоо маргалдаж улмаар баруун хөмсөг, хоёр нүд, дух, толгойн оройн хэсэгт нь цохиж, цээжинд, баруун, зүүн гарын бугалганд нь хутгаар зүсэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох мэдүүлгийн нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдаанд явагдсан шинжилсэн байцаалт зэргээр нотлогдож байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлийн 417.2 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцсон шүүгдэгч Б. гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцож байгаа бөгөөд улсын яллагчийн гаргасан саналд ямар нэгэн санал хүсэлт алга, хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын санал, өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулан шүүгдэгч Б.Б…Надад ямар нэгэн санал алга, торгуулыг ямар нэгэн аргаар төлнө гэсэн бодолтой байна... гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын санал, өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулан хохирогч Д.Б...Надад прокурорын саналд хэлэх зүйл алга, би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, прокурорын санал болгож байгаа ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэв.

 

Хэрэг бүртгэлтийн шатанд эрүүгийн 201608000107 дугаартай хэргийн 27 дугаар хуудсанд

 “...1. Д.Бын биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал, цус хуралт, 2 нүдний зовхины цус хуралт, толгойн оройгоор, духанд, баруун хөмсөгний дотор дээд хэсэг, баруун нүдний доод зовхинд няцарсан шарх, цээжинд, баруун, зүүн гарын бугалганд олон тооны зүсэгдсэн шарх, баруун далны дээд хэсэгт, 2 гарын сарвуунд зулгаралт гэмтлүүд учирчээ.

2. Зүсэгдсэн шарх гэмтлүүд нь иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтлүүд нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэх Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 199 дугаартай дүгнэлт,

мөн хэргийн 30-32 дугаар хуудсанд

 “...1. Хэргийн газраас хураан авсан хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх хутга болон халбаганаас гарын мөрүүд илэрсэн /4 ширхэг/. Хутга дээрээс илрүүлж, бэхжүүлсэн №01, Халбага дээрээс илрүүлж, бэхжүүлсэн №03, №04 дугаартай гарын мөрүүдийн папилляр шугамуудын хувийн онцлог шинж тэмдэгүүд нь бага шинжилгээний чанар хангахгүй байна. Хутга дээрээс илрүүлж, бэхжүүлсэн №02 дугаартай мөрний папилляр шугам болон хувийн онцлог шинж тэмдэгүүд нь тодорхой гарсан байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх уг мөр нь Б овогтой Бын “ММ003210005355” кодтой дугаар мөрний баруун гарын ядам хурууны мөрөөр дарагдсан байна.

Жич: Шинжилгээнд ирүүлсэн объект, шинжээчийн 007/059 тоот дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийг бүрэн хүлээлгэн өгөв...” гэх Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 007/059 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтүүд /хх-ийн 3, 4 дүгээр хуудас/ тус тус авагдсан байна. 

  

Хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Б нь согтуугаар, 2016 оны 06 дугаар сарын 14-нд шилжих шөнө 00 цагийн үед Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Ханангийн 21 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Бой маргалдаж улмаар баруун хөмсөг, хоёр нүд, дух, толгойн оройн хэсэгт нь цохиж, цээжинд, баруун, зүүн гарын бугалганд нь хутгаар зүсэж биед махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Д.Буянтогтохын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 199 дугаартай дүгнэлт, мөн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 007/059 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байх ба шүүгдэгч Б.Бын дээрхи үйлдэлд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, Говьсүмбэр аймгийн прокурорын газраас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар татах тогтоолыг баталж, түүнд оногдуулах ялын төрөл хэмжээний талаар санал бичиж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Бнь түүнд оногдуулах ял шийтгэл болон өөрт учирсан хохирол /гэмтлийн/-ын талаар маргаагүй, шүүгдэгч хохирогч нар нь харилцан зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр гаргасан байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж, шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бу ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 см урттай, 9 см урт ажлын хэсэгтэй, цагаан өнгийн бариултай, эвхмэл төмөр хутга 1 ширхэгийг, 20 см урттай, 12.5 см урт иштэй, 4.5 см халбаганы өргөнтэй, 1.3 см өргөн иштэй, цагаан /хөнгөн цагаан/ өнгийн халбага 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгахыг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2., 418.4,

418.5., мөн хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3.,

295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овгийн Бын Быг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч З овгийн Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 192.000х5=960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Зү овгийн Буын Бнь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч З овгийн Бхын Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 см урттай, 9 см урт ажлын хэсэгтэй, цагаан өнгийн бариултай, эвхмэл төмөр хутга 1 ширхэгийг, 20 см урттай, 12.5 см урт иштэй, 4.5 см халбаганы өргөнтэй, 1.3 см өргөн иштэй, цагаан /хөнгөн цагаан/ өнгийн халбага 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийг дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З овгийн Бын Бод урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ГАНДАНСҮРЭН