| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/01906/и |
| Дугаар | 01706 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 01706
1.Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаний Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй Ц.Алтантулгад холбогдох цахилгаан хэрэглээний төлбөрт 629.019 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Алтантулга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 209.999 төгрөгийг төлж, үлдэгдэл 489.279 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 09-ний дотор 163.093 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 11-ний дотор 163.093 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 11-ны дотор 163.093 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжидурьдчилан төлсөн 21.158 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10.658 төгрөгийг, хариуцагч Ц.Алтантулгаас нь улсын тэмдэгтийн хураамжид 10.658 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ