Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/453

 

 

 

 

 

 

 

 

  2021          07       01                                         2021/ШЦТ/453

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Оюун, М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

улсын яллагч: М.Энхбаатар,

иргэдийн төлөөлөгч Д.Н,

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч О.А,

хохирогч Д.Аын өмгөөлөгч О.Охүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ч дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 хороо зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б-д холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Б.Б нь 1. “2020 оны 00 хороо сарын 13-ны өдөр иргэн Б.Мтай танилцаж түүнд өөрийгөө “О" компанийн аж ахуйн албанд ажилдаг гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, түүнийг О ажилд оруулж өгнө, найзын төрсөн өдөр болоО байна, мөнгө хэрэг болоО байна. Оюу-толгой руу дизель мотор авч явуулах гэсэн чинь мөнгө дутаад байна” гэх зэргээр хуурч Б.Маас 2020 оны 00 хороо сарын 14-ний өдөр Ч дүүргийн 000 хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгачдын талбайн орчимд явж байхдаа 500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн 000 дугаарын Х дансаар авсан, 2020 оны 00 хороо сарын 14-ний өдөр 100.000 төгрөгийг С дүүргийн 0 хороо хорооны нутаг дэвсгэрт байрлах Меркури захын орчимд бэлнээр авсан, 2020 оны 00 хороо сарын 16-ны өдөр 4.000.000 төгрөгийг Ч дүүргийн 000 хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн дэргэд байхдаа шилжүүлснийг өөрийн 000 дугаарын Х дансаар авч нийт 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Хохирогч М.Вийг “О”-д ажилд оруулна, хахуульд нь 400.000 төгрөгийг чиний өмнөөс шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас М.Вөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ч дүүргийн 0 хороо, Нисдэг машин худалдааны төвийн АТМ-ээс 600.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн 000 дугаарын Х дансаар өөртөө авсан,

3. Хохирогч З.Гыг “О” ХХК-д ажилд оруулж өгнө гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас З.Гаас 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Х дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 400.000 төгрөг, мөн эхнэрийнхээ данснаас тухайн өдрөө 80.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар өөртөө авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Хохирогч Б.Аг “О” ХХК-д ажилд оруулж өгнө гэж  хуурч, хэн нэгэнтэй утсаар ярьж тохирч байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Б.Агаас 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ч дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг дэнж худалдааны төвийн АТМ-ээс 300.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар өөртөө шилжүүлсэн авсан,

5. Хохирогч Г.Зийг “О” ХХК-д ажилд оруулж өгнө гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Г.Зоос 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Х дүүргийн 7 дугаар хороо, Оргил худалдааны төвийн АТМ-ээс 100.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авсан,

6. Хохирогч А.Ад “пургон авто машин зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас А.Агаас 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 1-1 тоотО байхдаа машины урьдчилгаа мөнгө гэж 1.200.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

7. Хохирогч О.Дыг “ажилд оруулж өгнө, 1.900.000 төгрөгийн үнэтэй мотоциклийг 1.000.000 төгрөгөөр хямдхан зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас О.Даас 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 300.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, С дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 34 дүгээр байрны 82 тоотоос интернэт банкаар шилжүүлснийг өөрийн 000 дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Хохирогч Д.Ат “Б аймгаас 500 ямаа худалдан авч байгаа, 2 хоногийн дараа мөнгийг чинь шилжүүлэн өгнө” гэж  “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Д.Ааас 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр С дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын циркийн талбай дээр байхдаа 5.000.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

9. Хохирогч Б.Б “О” ХХК-д ажилд оруулж өгнө гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Баас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 300.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1.200.000 төгрөгийг Б дүүргийн 0 хороо, 5а дугаар байрны гаднаас интернэт банкаар шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар хүлээн авч нийт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Хохирогч Ц.Гд “Хятадаас зураг, бичдэг камер оруулж ирэн зарж байгаа юм. Зургийн камераа Монгол руу оруулж ирэх гэсэн чинь зардлын мөнгөгүй болчхоО байна, тэр барааг ирэхээр нь зараад ашгаас нь хуваана” гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Ц.Гаас 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хнаас 1.100.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар өөртөө шилжүүлсэн авсан,

11. Хохирогч Б.Пыг “О” ХХК-д ажилд оруулж өгнө гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Б.Поос 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Б дүүргийн 0 хороо хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар Тэмнэлгийн АМТ-ээс 300.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авсан,

12. Хохирогч С.Гт “Д аймгаас үхрийн мах, айраг зэргийг хямдхан оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас С.Гаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Х дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах Х АТМ-ээс 325.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвийн орчимд явж байхдаа 50.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын Х АТМ-ээс 500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 875.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Хохирогч А.Ат “2 ширхэг мотоцикл зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас А.Ааас 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосон цэнгэл сумын Хнаас 2.500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн найз Н.Д Х 00000 дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авч, нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 19.855.000 төгрөгийн хохирол учруулсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар  

    

ТООРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бОит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь:

1. “2020 оны 00 хороо сарын 13-ны өдөр иргэн Б.Мтай танилцаж түүнд өөрийгөө “О" компанийн аж ахуйн албанд ажилдаг гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, түүнийг О ажилд оруулж өгнө, найзын төрсөн өдөр болоО байна, мөнгө хэрэг болоО байна. Оюу-толгой руу дизель мотор авч явуулах гэсэн чинь мөнгө дутаад байна” гэх зэргээр хуурч Б.Маас 2020 оны 00 хороо сарын 14-ний өдөр Ч дүүргийн 000 хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгачдын талбайн орчимд явж байхдаа 500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн 000 дугаарын Х дансаар авсан, 2020 оны 00 хороо сарын 14-ний өдөр 100.000 төгрөгийг С дүүргийн 0 хороо хорооны нутаг дэвсгэрт байрлах Меркури захын орчимд бэлнээр авсан, 2020 оны 00 хороо сарын 16-ны өдөр 4.000.000 төгрөгийг Ч дүүргийн 000 хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн дэргэд байхдаа шилжүүлснийг өөрийн 000 дугаарын Х дансаар авч нийт 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Хохирогч М.Вийг “О”-д ажилд оруулна, хахуульд нь 400.000 төгрөгийг чиний өмнөөс шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас М.Вөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ч дүүргийн 0 хороо, Нисдэг машин худалдааны төвийн АТМ-ээс 600.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн 000 дугаарын Х дансаар өөртөө авсан,

3. Хохирогч З.Гыг “О” ХХК-д ажилд оруулж өгнө гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас З.Гаас 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Х дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 400.000 төгрөг, мөн эхнэрийнхээ данснаас тухайн өдрөө 80.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар өөртөө авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Хохирогч Б.Аг “О” ХХК-д ажилд оруулж өгнө гэж  хуурч, хэн нэгэнтэй утсаар ярьж тохирч байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Б.Агаас 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ч дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг дэнж худалдааны төвийн АТМ-ээс 300.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар өөртөө шилжүүлсэн авсан,

5. Хохирогч Г.Зийг “О” ХХК-д ажилд оруулж өгнө гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Г.Зоос 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Х дүүргийн 7 дугаар хороо, Оргил худалдааны төвийн АТМ-ээс 100.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авсан,

6. Хохирогч А.Ад “пургон авто машин зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас А.Агаас 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 1-1 тоотО байхдаа машины урьдчилгаа мөнгө гэж 1.200.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

7. Хохирогч О.Дыг “ажилд оруулж өгнө, 1.900.000 төгрөгийн үнэтэй мотоциклийг 1.000.000 төгрөгөөр хямдхан зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас О.Даас 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 300.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, С дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 34 дүгээр байрны 82 тоотоос интернэт банкаар шилжүүлснийг өөрийн 000 дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Хохирогч Д.Ат “Б аймгаас 500 ямаа худалдан авч байгаа, 2 хоногийн дараа мөнгийг чинь шилжүүлэн өгнө” гэж  “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Д.Ааас 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр С дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын циркийн талбай дээр байхдаа 5.000.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

9. Хохирогч Б.Б “О” ХХК-д ажилд оруулж өгнө гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Баас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 300.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1.200.000 төгрөгийг Б дүүргийн 0 хороо, 5а дугаар байрны гаднаас интернэт банкаар шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар хүлээн авч нийт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Хохирогч Ц.Гд “Хятадаас зураг, бичдэг камер оруулж ирэн зарж байгаа юм. Зургийн камераа Монгол руу оруулж ирэх гэсэн чинь зардлын мөнгөгүй болчхоО байна, тэр барааг ирэхээр нь зараад ашгаас нь хуваана” гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Ц.Гаас 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хнаас 1.100.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар өөртөө шилжүүлсэн авсан,

11. Хохирогч Б.Пыг “О” ХХК-д ажилд оруулж өгнө гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Б.Поос 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Б дүүргийн 0 хороо хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар Т АМТ-ээс 300.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авсан,

12. Хохирогч С.Гт “Д аймгаас үхрийн мах, айраг зэргийг хямдхан оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас С.Гаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Х дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах Х АТМ-ээс 325.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвийн орчимд явж байхдаа 50.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын Х АТМ-ээс 500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 875.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Хохирогч А.Ат “2 ширхэг мотоцикл зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас А.Ааас 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосон цэнгэл сумын Хнаас 2.500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн найз Н.Д Х 00000 дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авч, нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 19.855.000 төгрөгийн хохирол учруулсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б “.......үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна.......” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Мыг залилсан гэх хэргээс шинжлэн судалсан: Хохирогч Б.Мын “...Би хувиараа “Хот” таксинд 0000 улсын дугаартай Элентра маркийн цагаан өнгийн автомашинаар такси үйлчилгээнд явдаг. Тэгээд 2020 оны 00 хороо сарын 13-ны өдөр Улсын 1 дүгээр эмнэлгээс Барилгачдын талбай орохоор таксинд маань үл таних Б гэх залуу суусан ба улмаар тэр залуу утсаар нэг хүнтэй ярьж байгаад шууд над руу хандаж “Өө сая утсаар ярьсан хүнийг О ажилд оруулаад өгсөн чинь Хөдөлмөр хамгааллын инженерээ цохиж зОоО хөөгдөөд ирсэн байна. Хүний нэрийг гутаачих юм" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугаас “ямар ажил юм бэ” гэж асуухад Б.Б нь “О жолоочийн ажил байгаа, 15 хоног ажиллаад 15 хоног амардаг, цалин эхний орсон сардаа 1.600.000 төгрөг байдаг, ажил чинь жинхлэх болохоор цалин нэмэгдэнэ" гэж хэлсэн. Мөн өөрийгөө тэр залуу “О Аж ахуйн албанд ажилладаг, найз нь Аж ахуйн албыг хариуцсан хүний нөөц” гэж хэлсэн. Улмаар тэр залуу намайг О ажилд оруулж өгөхөөр болоО тэр залуу эхлээд “та 500.000 төгрөг өгчих гэхээр нь би түүний Х 000 дугаарын данс руу 2020 оны 00 хороо сарын 13-ны өдөр 500.000 төгрөгийг Барилгачдын талбай дээр байхдаа өөрийн Төрийн банкны данснаасаа интернэт банкаар шилжүүлсэн. Дараагийн өдөр буюу 2020.03.14-ний өдөр тэр залуу дахин надаас мөнгө асуугаад “хажууд байгаа хамт ажилладаг эмэгтэйн төрсөн өдөр болж байгаа түүнд бэлэг, архи, дарс авч өгмөөр байна” гэхээр нь би өөрөөсөө 100.000 төгрөг гаргаж бэлнээр Меркури зах дээр өгсөн. Үүний дараа тэр залуу миний жолооны үнэмлэхийн зургийг авч 2-3 хоногийн дараа би “тань луу залгана, таны нэрийг ажилд орох хүмүүсийн жагсаалтад оруулаад явуулчихсан байгаа” гэж хэлсэн. Ингээд 2-3 хоногийн дараа буюу 2020 оны 00 хороо сарын 16-ны өдөр Б.Б гэх залуу нь над руу 90758599 дугаарын утаснаас холбогдоО “О руу Дизель моторыг 12.000.000 төгрөгөөр аваад явах гэж байгаа юм. Найзаасаа мөнгө авах гэсэн чинь түүний ээжийн бие муудаад хөдөө явчихсан. Тэгээд мөнгө дутчихлаа танд 4.000.000 төгрөг байвал өгчих” гэхээр нь би Төрийн банкны 106700111617 дугаарын данснаасаа Б.Бын Х 000 дугаарын данс руу 2020 оны 00 хороо сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөгөөр 2 удаа нийт 4.000.000 төгрөгийг Ч дүүргийн 000 хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн дэргэд байхдаа шилжүүлсэн. Үүнээс хойш буюу  2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш Б.Бын 90758599 дугаарын утас нь холбогдохгүй алга болчихсон. Нийт бэлнээр өгсөн 100.000 төгрөг, дансаар өгсөн 4.500.000 төгрөг нийт 4.600.000 төгрөгийг Б.Б гэх залууд өгч залилуулсан.Би ажилд орохгүй удаад байхаар нь мөнгөө нэхсэн чинь “мөнгийг тань өсгөөд өгнө, удахгүй та ажилд орно” гэх зэргээр миний утас руу их мессеж бичсэн байгаа...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 16-17-р хуудас/

Хохирогч Б.Маас гаргаж өгсөн түүний Төрийн банкны 10670011617 дугаарын дансны хуулга. /1хх-ийн 39-40-р хуудас/

Хохирогч Б.Маас Б.Бтай тухайн үед гар утсаар, мессежээр харилцаж байсан гэх баримтуудын хуулбар. /1-р хх-ийн 41-48-р хуудас/

Хнаас ирүүлсэн 000 регистрийн дугаартай Б нь 000 дугаартай данс эзэмшдэг” талаарх лавлагаа болон 000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. /1хх-ийн 83-91-р хуудас/

 Хохирогч М.Вийг залилсан гэх хэргээс шинжлэн судалсан: Хохирогч М.Вийн ” ...Би 2020 оны 05 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө шөнийн 00 цагийн үед Яармагийн Вива сити хорооллын автобусны буудал дээр 000 улсын дугаартай Приус 20 маркийн автомашинтай явж байгаад бараан өнгийн намхан туранхай шар залуу гараа өргөхөөр нь зогсоО “хаашаа явах вэ” гэхэд “хорооллын Билэг их дэлгүүр лүү явъя” гэж хэлсэн. Тэгээд тухайн хүнийг миний бие машиндаа суулгаад юм яриад явж байтал тэрээр “эхнэр надаа согтуу агсам тавиад байна, би хороололд байх ажлынхаа ахынд очиж хонОог юм билүү” гээд явж байна гэж хэлсэн. Тэгээд тухайн хүн “намайг Б гэдэг, би барилгын зураг төслийн ажил хийдэг О байдаг найзынхаа хамт ажлынхаа хажуугаар Огоос актлагдсан тоног төхөөрөмж хямд үнээр авч өөр жижиг уурхайд зардаг” гэж надаа хэлсэн. Замдаа юм ярьсаар байгаад бид хоёр хоорондоо танилцсан. Тэр намайг “хаана ажилладаг вэ” гэхээр нь би ажлын газраа хэлтэл “манай нэг найз Он хүний нөөцөд ажилладаг юм. Би чамайг О оруулаад өгөх үү” гэхээр нь “яаж ордог юм бэ, ормоор байна” гэхэд “би чамайг оруулж өгнөө” гэж хэлсэн. Тэгээд Билэг их дэлгүүр дээр хүрч иртэл надаа таксины 8000 төгрөг өгөөд “чи завтай бол хоёулаа жаахан тойрох уу” гэхээр би тэгье гэж хэлээд шөнийн 03 цаг хүртэл хотоор хамт явсан.Тухайн хүнийг би Х дүүргийн Вива сити хорооллын цаана байх байрнууд дунд буулгасан бөгөөд Б “чи надаа дугаараа өгчих би чам руу маргааш залгая” гэж хэлээд үлдсэн. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр миний бие гэртээ байж байтал 0000 гэсэн дугаараас миний 0000 гэсэн дугаар руу Б залгаад “ах нь О ажилладаг найзтайгаа ярьчихлаа, надаа Ооо регистрийн дугаараа өгөөч” гэхээр нь мессежээр явуулсан. Тэгсэн удалгүй над руу залгаад “ахдаа 600.000 төгрөг зээлээч удаахгүй өгнө” гэж хэлсэн ба “Лүн орж бараагаа зарчхаад чамд буцаагаад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие 600.000 төгрөгөө Ч дүүргийн Нисдэг машин төвийн АТМ-нээс 000 гэсэн дугаарын данс руу өөрийн 0000 гэсэн данснаас шилжүүлсэн. Үүнээс хойш утсаа авахаа байгаад миний мөнгийг буцааж өгөөгүй сураггүй алга болсон... “ гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 134-135-р хуудас/

Хохирогч М.Вөөс гаргаж өгсөн түүний 0000 дугаартай Х дансны дэлгэрэнгүй хуулга. /1хх-ийн 122-125-р хуудас/

Хохирогч М.Вөөр яллагдагч Б.Быг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1хх-ийн 127-132-р хуудас/

Хнаас ирүүлсэн 000 регистрийн дугаартай Б нь 000 дугаартай данс эзэмшдэг” талаарх лавлагаа болон 000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. /1хх-ийн 149-155-р хуудас/

Хохирогч З.Гыг залилсан гэх хэргээс шинжлэн судалсан: Хохирогч З.Гын 5037298587 дугаартай Х дансны дэлгэрэнгүй хуулга болон мөн хохирогчоос гаргаж өгсөн Ж.Ц 000 дугаартай Х дансны дэлгэрэнгүй хуулга.. /1-р хх-ийн 188-189-р хуудас/

Хохирогч З.Гын “... Би 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд таксинд явж байхад Улсын их дэлгүүрийн орчмоос 30 орчим насны эрэгтэй гар өргөж суугаад Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан скуар төвийн гадаа буусан юм. Машин дотор явж байхдаа утсаар хүнтэй яриад яваад байсан ба ярьж дууссаныхаа дараа “би ахыгаа О жолоочоор ажилд оруулах гэсэн чинь орохгүй гээд байх юм, манай найз О ХХК-нд хүний нөөцөөр ажилладаг юм, өмнө нь эгчийгээ бас ажилд оруулсан” гэж ярьсан. Тэгэхээр нь би санаандгүй “ахыгаа оруулах гээд болохгүй байгаа юм бол намайг оруулаад өгчхөөч’’ гээд хэлчихсэн юм. Тэгэхэд тэр залуу “өө би таныг танихгүй юм чинь яах юм” гэсэн. Тэгээд машинаас буухдаа “за яах вэ ахаа та надад итгэж байвал би оруулж өгөх гээд үзье, юу ч гэсэн таны жолооны үнэмлэхийн зургийг дараад найз руугаа явуулчихъя” гээд миний жолооны үнэмлэхийг аваад зургийг нь дарсан юм. Тэгээд би тэндээс хөдлөөд холдоогүй явж байхад тэр залуу 0000 дугаараас залгаад “найзтайгаа ярьсан болно гэж байна, эхний ээлжинд 400000 төгрөг хэрэгтэй юм байна” гэхээр нь би түүн дээр очиж уулзсан. Би эргэлзээд байж байхад тэр залуу “ахаа надад итгэхгүй бол хэрэггүй больё ” гээд машинаас буугаад явахаар нь би жаахан бОож байгаад араас нь залгаад “ би чамд яаж итгэх юм ” гэхэд “би танд өөрийнхөө дансны дугаарыг өглөө, би залилан хийдэггүй” гэхээр нь итгээд түүний Х 000 тоот дансанд өөрийн данснаас 400000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 1 цагийн дараа нөгөө залуу дахиад залгаад “ахаа болчихлоо Ооо 80000 төгрөг шилжүүлчих гэхээр нь манай эхнэр 80000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 2 хоног утас нь холбогдохгүй байснаа над руу 2 хоногийн дараа өөрөө залгаад “Б аймагт ажил явдал гараад хөдөө явчхаад ирлээ. Хот ороО тантай уулзана” гэсэн. Тэгээд маргааш нь залгаад “Амгалан станцын орчимд ажилтай явна, ажиллаа дуусгаад тантай уулзана” гэсэн. Үүнээс хойш утсаа авахгүй байж байгаад өөрөө залгаад “Шинэ нисэх 1 онгоцны буудал дээр ажилтай явж байна, утсаа сонссонгүй, таны ажил болсон. 2020 оны 05 сарын 29-нд тань руу хүн ярина, та сургалтад 14 хоног суугаад Өмнөговь руу явах юм байна, би өөр сураг гарвал тань руу ярина” гэж хэлээд сураггүй болсон. Ооо гар утас нь холбогдохгүй байгаа. Хамгийн сүүлд ярихад нь би “чамд итгэх итгэл алдраад байна шүү" гэхэд “өө тэгж байгаа байх ахаа Нямжав гээд манай найз тань руу залгана шүү" гэж хэлсэн. Би нийт 480000 төгрөг шилжүүлсэн. Миний мөнгө шилжүүлсэн данс Б Б гэж өөрийнх нь данс байсан. Надтай утсаар ярихдаа “Б байна, ахаа” гээд ярьдаг байсан. мөн данс нь Б гэсэн данс байсан...” гэх мэдүүлэг./1-р хх-ийн 192-194-р хуудас/

Хохирогч Б.Аг залилсан гэх хэргээс шинжлэн судалсан: Хохирогч Б.Агаас гаргаж өгсөн түүний Б дугаарын Х дансны дэлгэрэнгүй хуулга. /1-р хх-ийн 250-р хуудас/

Хохирогч Б.Агийн 2020.07.28-ны өдөр гэрчээр өгсөн “...Би 2020 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед Хүчит шонхор хавиар машинтайгаа явж байсан чинь үл таних нэг залуу гар өргөөд миний машинд суусан юм. Тэгээд тэр залууг Эх нялхас эмнэлэг рүү хүргэж өгөх замд гар утсаар аавтайгаа яриад байх шиг бололтой "ахыг очоО авах гэсэн чинь архи ууцан согтуу байгаа юм байна. Говьд ажиллаж чадахгүй гэж хэлэхээр нь мөнгө төгрөгийг нь өгчихлөө" гээд гар утсаар яриад байсан. Тэгэхээр нь би “ахын дүү чи хүн ажилд оруулдаг юм уу” гэж асуусан чинь “манай нэг найз О ХАБ-ын инженер хийдэг юм. Тэр залуу манай ахыг ажилд оруулж өгнө” гэж хэлсэн юм. Тэгсэн чинь ах явахгүй гээд байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь “ахыгаа ажилд оруулаад өгчхөөч” гэсэн чинь “за би найз руугаа утсаар яриад асуугаад өгье” гэж хэлээд гар утсаар яриад байх шиг байсан. Тэгээд надад “за таныг ажилд авахаар болчихлоо надад 300.000 төгрөг өгчихвөл ажилд орох асуудалгүй, би худлаа хэлэх хүн биш, та ч ёстой азтай хүн байна” гэж хэлээд миний регистрийн дугаарыг авсан. Удалгүй бид хоёр Монголын үндэсний телевиз дээр ирээд дугаараа өгөлцөөд буусан. Тэрнээс хойш 20 минутын дараа залгаад “ахаа та ажилд орох нь найдвартай болчихлоо, та хурдан мөнгөө явуулчих” гээд надад 000 дугаарын Х данс өгсөн. Тэгэхээр нь би “дүү түр байж бай, ах нь хүнээс мөнгө аваад хийчихье” гэж хэлсэн чинь байн байн залгаад байхаар нь 3 цагийн дараа өөрийн эзэмшлийн Б дугаарын данснаас 50.000 төгрөг хийгээд ахиад өөрийн картаасаа Нарлаг дэнж худалдааны төвийн Х АТМ-нээс 250.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө хийсний дараа 10 минутын дараа гар утас руу нь залгаад үзтэл утас нь холбогдохгүй болчихсон. Тэрнээс хойш Ооо хүртэл гар утас нь холбогдохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандаж байна Намайг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Он сургалтад суулгана гэж хэлж байсан юм. Би уг хүнтэй  0000 дугаарын утаснаас бид хоёр ярьсан...” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 5-6-р хуудас/

Хнаас ирүүлсэн 000 регистрийн дугаартай Б нь 000 дугаартай данс эзэмшдэг” талаарх лавлагаа болон 000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. /2-р хх-ийн 25-26-р хуудас/

Хохирогч Г.Зийг залилсан гэх хэргээс шинжлэн судалсан: Хохирогч Г.Зоос гаргаж өгсөн Шонхор овогтой Уртнасангийн Х 0000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. /2-р хх-ийн 39-р хуудас/

Хохирогч Г.Зийн “...2020 оны 06 дугаар сарын дундуур байхаа тэгж санаж байна би өөрийн эзэмшлийн 0000 гэх улсын дугаартай тээврийн хэрэгслээр хувиараа такси үйлчилгээнд явж байтал өдөр 14 цагийн үед Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талаас нэг залуу таксинд гар өргөхөөр нь зогссон. Тухайн залуу Х дүүргийн 000 хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд хороолол орно гэхээр нь би түүнийг суулгаад хэлсэн газарт нь хүргэж өгсөн. Миний таксинд суусан залуу өөрийгөө надад Б гэж танилцуулсан. Мөн тэр намайг “О ажилд оруулж өгнө” гээд өөрийнхөө 0000 гэсэн дугаарыг өгсөн. Бид хоёр тухайн өдөр тэгээд салцгаасан. Үүнээс хойш хэд хоногийн дараа буюу 2020 оны 07 дугаар сарын 04-ны өдөр надад өөрийгөө Б гэж танилцуулсан залуу над руу “утсаар залгаж танд 100.000 мянган төгрөг байна уу, таныг намайг О ажилд оруулж өгнө” гэхээр нь би итгээд эхнэр Уртнасангийн Х данс болох 0000 гэсэн данснаас Б гэсэн нэртэй 000 гэсэн данс руу Х дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвд дотор байрлах АТМ-с 100.000 төгрөг шилжүүлсэн. Б гэдэг залуу надтай танилцсанаас хойш хэд хэдэн удаа утсаар холбогдон ярьж байсан. Тухайн үед Б гэх залуу бараан өнгийн хувцастай явж байсан. Тэр залуу арын суудал дээр сууж байсан болохоор олигтой сайн анзаарч харж чадаагүй...” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 46-47-р хуудас/

Хнаас ирүүлсэн 000 регистрийн дугаартай Б нь 000 дугаартай данс эзэмшдэг” талаарх лавлагаа болон 000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. /2-р хх-ийн 60-68-р хуудас/

Яллагдагч Б.Бын Х 000 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл. /2-р хх-ийн 69-р хуудас/

Хохирогч А.Аг залилсан гэх хэргээс шинжлэн судалсан: Хохирогч А.Агаас гаргаж өгсөн Х гэх хүний дансаар Б.Бын данс руу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1.200.000 төгрөг шилжүүлсэн” талаарх Х шилжүүлгийн мэдээлэл. /2-р хх-ийн 99-р хуудас/

Хохирогч А.Агийн “...2019 оны 09 дүгээр сард таньдаг хүн болох Буянаа гэх залуутай таарсан. Би тухайн хүнд автомашин сонирхож байгаа талаараа хэлэхэд “чи энэ дугаар луу яриад асуучих, автомашин зарна гээд байх шиг байсан” гэж надад хэлсэн. Надад 0000 гэх дугаарыг өгсөн. Тус дугаараар холбогдоО “зарах автомашин байгаа юм уу” гэж асуухад “хөдөө нэг пургон байгаа, мотор нь цохичихсон”  гэж надад хэлсэн. “Яг байгаа юм уу” гэж асуухад жоохон байж байгаад эргэж над руу залгаад “зарагдчихсан юм байна, танд өөр пургон олж өгье” гэж хэлсэн. 09 дүгээр сарын 23-ны өдөр өглөө миний гар утас руу 0000 гэсэн дугаарын утаснаас залгаад “2010 оны пургон байгаа юм байна, Б аймгийн Г суманд байгаа, би өөрөө энд байна” гэж хэлсэн. Тус автомашины мотор нь цохичихсон, 3.800.000 төгрөгт өгнө гэсэн. Та эхлээд миний 000 гэсэн данс руу 1,200,000 төгрөг хийчих гээд дансаа өгсөн. Би тус данс руу 1.200.000 төгрөгийг Хорол-Эрдэнэ гэх хүний 0000 дугаартай данснаас шилжүүлсэн. Шилжүүлэх үедээ би С дүүргийн 31 дүгээр хороо Алтай 11 тоотО эгчийнхээ гэрт байсан. Мөнгөө шилжүүлээд тухайн хүнтэй ярихад аан за мөнгийг чинь авчихлаа эргээд ярья гэж хэлээд Ооо хүртэл сураггүй байна. Би Б Б 0000 гэх хүний эзэмшлийн Х 000 дугаартай дансанд 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүн 0000 гэсэн дугаартай байсан. Ооо холбогдох боломжгүй байгаа. 0000 гэх гар утсыг нь өмнө барьж байсан гэх бөгөөд Ооо залгаж үзэхэд нэг эмэгтэй саяхан худалдаж авсан гэж хэлсэн. Тухайн автомашин зарах гэж байгаа хүн нь Б аймгийн Г суманд явж байна. Зарах автомашин энд байна, ямар нэгэн асуудалгүй та урьдчилгаа болгоО 1.200.000 төгрөг шилжүүлчих гээд байсан юм аа. Тухайн үед би эгчийн гэрт буюу С дүүргийн 31 дүгээр хороо Алтай 1-1 тоотО байсан. Таньдаг хүний мобайл банкийг ашиглаад Б гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн. Буянаа гэдэг хүн нь гадаадын жуулчин автомашинтайгаа авч явдаг миний таньдаг хүн байгаа юм. Ооо Х аймагт байгаа гэж ярьж байсан. 0000 гэх утасны дугаартай байгаа, энэ хүн анх надад Б гэх хүн автомашин зарах гэж байгаа юм шиг байсан энэ хүнтэй холбоо бариарай гээд дугаарыг нь өгсөн ...”  гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 105-106-р хуудас/

Гэрч Х “...2019 оны 09 дүгээр сард манай найз А “би хүнээс машин авах гэж байгаа юм. Чи надад 1.200.000 төгрөг зээлээч” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд над руу Б гэх хүний 000 дугаарын дансыг өгсөн. Би тухайн хүний данс руу өөрийнхөө 0000 дугаарын данснаас 1.200.000 төгрөгийг А гэж гүйлгээний утган дээр нь бичээд шилжүүлсэн. Тэгээд миний мөнгийг А 10 дугаар сард надад бүгдийг нь өгсөн...” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 116-117-р хуудас/

Хохирогч О.Дийг залилсан гэх хэргээс шинжлэн судалсан: Хохирогч О.Дийн...2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед "Мишээл экспо"-гийн ар талын зам дээр нэг залуу гар өргөхөөр нь авсан. Тэр залуу “Хүнсний 4-р дэлгүүр”- лүү явъя гээд хүн ажилд оруулж өгөх талаар утсаар яриад яваад байсан. Яриаг нь сонсохО тухайн ажилд оруулж өгөх гэсэн хүн нь олдохгүй байгаа талаар яриад байсан. Утсаар ярьж дуусаад надаас “та эхнэр хүүхэдтэй юу, та хаана ажилладаг вэ” гэж асуугаад би хүн ажилд оруулж өгөх гэсэн чинь алга болчихлоо гэхэд би “ямар ажил юм” гэж асуусан чинь “О жолоочийн ажил, цалин сайн 1.000.000 /нэг сая / гаргаад авна, та энэ ажлыг сонирхооч, та надад жолооны үнэмлэхээ өгч байгаа ч, би найз руугаа таны мэдээллийг явуулчихъя болон гэвэл та орох уу” гэсэн. Би яах вэ болж байвал оръё гэсэн. Тэгсэн чинь нэг хүн рүү яриад “би ахынхаа нэр дугаарыг явууллаа чи нэг шалгаад хариу өгөөч” гэж утсаар хэлсэн. Тэгээд 10 минутын дараа дахиад утсаар ярьсныхаа  дараа “ахаа та тэнцсэн байна. Ооо нэг хүнээр гарын үсэг зуруулчихвал боллоо. Нөгөө хүн маань цайндаа орчихсон байна” гэнэ гээд буухдаа “та надад дугаараа өгчих, би танд хариу хэлье гээд миний дугаар луу 0000 гэсэн дугаараас дохиО яваад өгсөн. 30 минутын дараа залгаад “ажил бүтсэн шүү та азтай юмаа. 7 дугаар сарын 16, 17-ны үед таныг дуудах байх тэгэхээр 3 хувь цээж зурагтай бүртгүүлэн шүү. 7 дугаар сарын 26, 27-ны үед явна. Та алга болов  би таны дугаарыг өөрийнхөө дугаартай хамт өгсөн. Манай найз “О”-н хүний нөөцийн дарга хийдэг юм” гэсэн. Тэгснээ ах та “хахуул гээд надад 300.000 /гурван зуун мянга/-н төгрөг өгчих, би угаасаа ахыгаа оруулна гээд илүү өгч чадахгүй” гэж хэлсэн юм гэхэд нь би дансаа явуулчих гээд 000, Б гэсэн данс над руу явуулахад нь би 7 дугаар сарын 08-ны өдөр 14:30 минутын үед гэртээ байхдаа 300.000  төгрөг хийсэн. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу над руу залгаад “ах та мотоцикл сонирхохгүй биз, хямдхан мотоцикл байна “Дайво” гэдэг брэндийн зах дээр 1.900.000 төгрөгийн үнэтэй зарагддаг мотоцикл байгаа юм. Би 1.000.000 төгрөгт өгнө “О”-н аж ахуй хариуцсан манай найзад 3-4 мотоцикл байсан юм. Ооо нэг үлдчихлээ гялс зармаар байна” гэхэд нь би найзаасаа асууя гээд найз Цогбадрах руу утсаар залгаж “манай хуурай дүүгийн найз “О”-н аж ахуйн дарга хийдэг юм. Чи хямдхан мотоцикл авах уу” гэсэн чинь чи өөрөө мэдээ гээд Би Б луу залгаад “авна гэж байна” гээд утсаа салгасан. Удалгүй дахин залгаад “ахаа та завтай юу,  хоёулаа оройхон Таймаг орчхоО ирье” гэхээр нь би “тэгье” гэсэн. Тэгээд 17:00 цагийн үед эргэж залгаад “ах өнөөдөр оройтчихлоо, маргааш өглөө явъя” гэсэн. Маргааш өглөө над руу “Хүннү молл”-ын энд би юманд сууж байна. Та хүрээд ирэх үү гэхэд нь би яваад очсон. Тэгээд бид хоёр Таймаг руу явсан. Таймгийн захиргааны гадаа очоО “ах та хүлээж бай” гээд яваад орсон. 30 минутын дараа гарч ирээд “манай “О"-н аж ахуйн дарга найз нэг тоног төхөөрөмж актад гарч байна, чи зохицуулаадах гэсэн юм” гэж хэлээд бид хоёр буцаад хот руу яваад Б “Мишээл экспо”-гийн урд талын шилэн барилгын үүдэнд буусан. Гэртээ очсоны дараа Б залгаад “ах нөгөө мотоциклыг чинь өглөө наашаа ачуулсан байна” гэсэн. Тэгэхээр нь би найз руугаа залгаад /000/ гэх Бын дансыг явуулсан чинь манай найз удалгүй 1.000.000 төгрөг Бын данс руу хийчихлээ гэсэн. Би 7 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймаг явах ажилтай болоО Б луу залгаад “ах нь хөдөө явах ажилтай болчихлоо чи нөгөө мотоциклоо тосож аваад нэг газар хадгалж байгаарай” гэсэн чинь Б “тэгье” гэсэн. 7 дугаар сарын 14-ний өдөр би хөдөөнөөс ирээд “ахын дүү нөгөө мотоцикл яасан бэ” гэхэд би 21 дүгээр хорооллын тэнд нэг аж ахуйн складанд хийчихсэн байгаа, ажилчид нь бүгд амарсан байгаа, амралтынхаа дараа ажилчид нь ирэхлээр нь хэлье” гээд байсан. Тэрнээс хойш залгаж асуухаар ах хүмүүс нь ирээгүй байна гэж хариу өгсөн. 07 дугаар сарын 20-ны өдөр залгаад “ахын дүү нөгөө мотоциклоо яасан бэ” гэхэд “ирсэн гэсэн хүмүүс нь, өнөөдөр орой очиж авъя, та гэртээ байж бай дүү нь орой очиж авъя” гээд тасалсан. Орой утсаар залгатал “дүү нь захиралтай хамт эмээлтэд байна. Энд 2 ямаа өгчхөөд яваад очъё” гэсэн ба эргээд залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэрнээс хойш залгахад утас нь ерөөсөө холбогдохгүй байсан. Б гэгчийг нь хувийн компанид усны инженер хийдэг, хөдөө гадаа томилолтоор их явдаг гэсэн...” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 210-212-р хуудас/

Яллагдагч Б.Бын Х 000 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга. /2-р хх-ийн 132-137-р хуудас/

Хохирогч О.Дийн Х 0000 дугаарын дансны хуулга. /2-р хх-ийн 138-142-р хуудас/

Гэрч Ц Х 0000 дугаарын дансны хуулга. /2-р хх-ийн 143-151-р хуудас/

Гэрч Ц...2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед найз Довчиннамжил нь мотоцикл авах гэсэн юм 1.000.000 төгрөгийн хэрэг байна гээд над руу нэг данс мессежээр явуулсан. Тэгээд би шууд 1.000.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 217-218-р хуудас/

 Хохирогч Д.Аыг залилсан гэх хэргээс шинжлэн судалсан: Хохирогч Д.Аын “...2018 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 10 цаг 20 минутад шинэ танил болох Б    залгаад “би  500 ямаа Б аймгаас авах гэсэн чинь мөнгө дутчихлаа, та 5 сая төгрөг түр зээлчих, би 2 хоногийн дараа ямаагаа зараад танд буцаагаад өгье” гэж хэлэхэд нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 10 цаг 27 минутад Х 0000 гэх дансанд 3 сая төгрөг шилжүүлсний дараа Б залгаад “үлдэгдлээ хурдан шилжүүлчих, би банканд хүлээгээд байна” гэсний дараа 11 цаг 53 минутад 2 сая төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш шалтаг тоочоО мөнгийг минь буцааж өгөөгүй тул би Цагдаагийн байгууллагад хандаж байна Миний мөнгийг 27-32 орчим настай, 160 см орчим өндөртэй, туранхай биетэй, толгойдоо богино халимаг үстэй, боровтор царайтай залуу байсан. Бын утасны дугаар нь 0000 гэсэн дугаартай. Уг залуутай хэдэн сарын өмнө Авто угаалгын газар танилцсан ба тэр өдрөөс хойш заримдаа надтай утсаар ярьдаг байсан...” гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 60-61-р хуудас/

Хнаас ирүүлсэн 000 регистрийн дугаартай Б нь 000 дугаартай данс эзэмшдэг” талаарх лавлагаа болон 000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. /3-р хх-ийн 112-113-р хуудас/

Хохирогч Б.Б залилсан гэх хэргээс шинжлэн судалсан: Хохирогч Б “... 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрийн 90-84 УБМ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн автомашинтайгаа таксинд явж байгаад хүнсний 4 дүгээр дэлгүүрээс нэг залуу гар өргөхөөр нь авсан. Аваад дэнжийн мянга Хүчит шонхор зах оръё гэсэн. Замдаа явж байхдаа хүнтэй утсаар яриад байх шиг байсан. Тэгээд надад хандан  “50 гаруй насны хүнийг яаж архинаас гаргах вэ, өмнө нь кОлуулсан юм. Ахыгаа гайгүй ажилд оруулах гээд хөөцөлдөөд явж байна. Би өөрөө О ажилладаг, хоёр найз маань нь ажилладаг, хүний нөөцийн хүнийг нь танина. Нэг нь аж ахуйн албаны дарга” гэж надаа хэлсэн. Тэр хоёр найзтайгаа ярьж байгаад ахыгаа ажилд оруулах гэсэн чинь ах ажиллахгүй гэсэн гээд намайг “ах та О ажиллах уу, сарын 1.500.000- 1.800.000 төгрөгийн хооронд цалинтай” гэж надаа хэлсэн. Би сонирхоО “тэгье, чи найдвартай ажилд оруулж өгөх үү” гэхэд “ах бичиг баримт бүрдүүлэхэд эхний ээлжид 300.000 төгрөг хэрэг болно. Хамгийн гол нь Ооо 15 цагаас өмнө бичиг баримтаа хүний нөөцийн хүн рүү явуулах ёстой” гэсэн. Надаа өөрийнхөө иргэний үнэмлэх болох Б гэсэн нэртэй цахим үнэмлэхийг үзүүлээд, өөрийн дугаар гэж 0000 дугаарыг өгөөд миний иргэний үнэмлэхийн зургийг нь аваад найз руугаа явуулсан. 30 орчим минутын дараа таны зургийг явуулсан орохО ямар ч асуудал алга 15 цагаас өмнө мөнгөө хийвэл материал цаашаа явна гэж хэлсэн. Үүний дагуу би итгээд Бын өгсөн өөрийнх нь Х данс болох 000 дугаартай данс руу эхнэр лүү залгаж байгаад 300.000 төгрөг шилжүүлж аваад орж ирэнгүүт нь буцаад Б луу шилжүүлсэн. Б нь Хүчит шонхор дээр буугаад “07 дугаар сарын 06-ны өдөр гар утсаа нээлттэй байлгаарай. Огоос таныг дуудаж ярилцлага авч сургалтад хамруулна. Та маргааш завтай бол надтай хамт Таймаг яваад өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Маргааш нь 11 цагийн үед утсаараа миний дугаар луу холбогдож байгаад бид хоёр Хүннү моллын автобусны буудал дээр уулзаад Т мОонд очиж тэнд нэг найз дээрээ очоО очих замдаа “машины мотор аваад 10 саяар өгдөг. Би энд моторыг нь зардаг” гэж хэлсэн. Таймгийн захиргааны баруун талын хашаанд очиж зогсоО Б удалгүй гараад ирье гээд 10-20 орчим минутын дараа гарч ирээд бид хоёр шууд Улаанбаатар хот руу буцаж явсан. Замдаа Б өөрийгөө Б аймгийн харьяат гэж танилцуулаад маргааш дуудъя гээд Х дүүргийн Цагаан хаалганы орчим Төрийн банкны орчим бууж үлдсэн. Би Быг буулгаад цааш нь хөдлөөд 10 дугаар хороололд гэрийнхээ гадаа ирж байхад Б над руу залгаад “нөгөө ажилд оруулж өгдөг ахад 1.200.000 төгрөгийн хэрэг гарсан гэнэ. 2-3 хүнээс асууж үзлээ байхгүй гэнэ өнөөдөр 15 цагаас өмнө яаралтай хийх хэрэгтэй байна” гэхээр нь би мөн адил эхнэртэй ярьж байгаад эхнэр хүнээс зээлээд над руу мөнгөө шилжүүлсэн. Би 1.200.000 төгрөгийг дахиж Бын уг данс руу гэрийн гадаа байхдаа интернэт банкаар шилжүүлсэн. Үүнээс хойш дахиж надтай холбогдоогүй, мөн О ажилд оруулж өгнө гээд алга болсон болохоор Цагдаад хандсан...” гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 205-206-р хуудас/

Яллагдагч Б.Бын Х 000 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /3-р хх-ийн 200-р хуудас/

Хохирогч Б Х 0000 дугаарын дансны хуулга. /3-р хх-ийн 220-222-р хуудас/

Хохирогч Ц.Гыг залилсан гэх хэргээс шинжлэн судалсан: Хохирогч Ц.Гы “... 2017 оноос хойш манай бага дүү болох О үерхэж байсан Б гэх залуу 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр над руу 0000 дугаарын утсаар яриад “би Хятадаас зураг, бичдэг камер оруулж ирж зарж байгаа юм. Зургийн камераа Монгол руу оруулж ирэх гэсэн чинь зардлын мөнгөгүй болчхоО байна. Надад 1.100.000 төгрөг 1 хоногийн хугацаатай зээлээч, би 1 хоногийн дараа камераа оруулж ирэхээр танаас зээлсэн мөнгөн дээрээ хэдэн төгрөг нэмээд буцаагаад өгье” гээд гуйгаад байсан. Би тухайн үед өөрийн Х дансандаа /0000 дугаартай/ хадгаламж барьцаалсан зээлтэй байсан ба 400.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан юм. Тэгээд Баас 400.000 төгрөг авч тухайн зээлээ хаасан. Ингээд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 0000 дугаартай Х данснаас Бын 000 дугаарын данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш Б Б нь гар утсаа салгаад ор сураггүй болчихсон. Дүү О ч гэсэн Ооог хүртэл холбоо барихгүй, сураггүй байгаа...” гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 38-39-р хуудас/

Гэрч Ц.Оийн “... Би Бтай 2018 онд Хурд хорооллын Хүннү барилга дээр ажиллаж байхдаа анх танилцаж байсан. 2018 оны 08 дугаар сард эгч Г над руу яриад “Б надаас 1.100.000 төгрөг зээлээд алга болчихлоо” гэж хэлж байсан. Би 2018 оны 08 дугаар сараас хойш Бтай огт тааралдаагүй. Г эгчээс мөнгө аваад ор сураггүй, таг чиг утсаа салгаад алга болчихсон...” гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 42-43-р хуудас/

 Х банк, иргэн Ц.Г нарын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5030629209 дугаартай “Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар. /4-р хх-ийн 28-р хуудас/

Хохирогч Ц.Гы эзэмшлийн Х 0000 дугаарын дансны хуулга. /4-р хх-ийн 30-32-р хуудас/

Хнаас ирүүлсэн 000 регистрийн дугаартай Б нь 000 дугаартай данс эзэмшдэг” талаарх лавлагаа болон 000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. /4-р хх-ийн 51-52-р хуудас/

Хохирогч Б.Пыг залилсан гэх хэргээс шинжлэн судалсан: Хохирогч Б.Пын ...Би 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэг хүнтэй таксинд сууж явж байгаад танилцсан. Тэгээд юм яриад сууж явж байх үед тэр Б гэх залуу “О Старексийн жолоочоор оруулж өгнө, манай оюутан ангийн найз маань ажилладаг юм. Тэр нь ажилд оруулж өгдөг” гэсэн. Тэгээд “өнөөдөр миний 000 тоот данс руу 300.000 төгрөг шилжүүлчих, тэгээд 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж сургалтад суугаад 14 хоног суугаад ажилдаа орно” гэж хэлсэн. Тэгээд би шууд данс руу нь 300.000 төгрөгөө шилжүүлсэн боловч ярихаар сонгууль болох гэж байгаа тул амжихгүй байна гэсэн. Тэгээд дараа нь наадам болох гэж байна сургалт хойшилсон. Ооо тэгээд наадам дуусахаар сургалтад явна гэсэн. Тэгээд наадмын дараа 0000 дугаар руу залгахаар утас нь холбогдохгүй утсаа авахгүй болсон. Тэгээд залилуулснаа мэдсэн..." гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 127-р хуудас/

Иргэн Н.Эрдэнэсувдын Х 0000 дугаартай дансны хуулга. /4-р хх-ийн 123-р хуудас/ 

О ХХК-наас 2021 оны 00 хороо сарын 05-ны өдөр ирүүлсэн “О ХХК-нд Б гэгч нь ажиллаж байгаагүй болно” гэх 310/266 дугаартай албан бичиг. /4-р хх-ийн 141-р хуудас/

Хохирогч С.Гыг залилсан гэх хэргээс шинжлэн судалсан: Хохирогч С.Гын “... би 2020 оны 10 дугаар сард Б.Бтай танилцаж байсан бөгөөд тухайн үед өөрийгөө "Хас авдар” ХХК-нд ажилладаг гэж танилцуулж байсан. Тэрээр “Д аймагт сайхан хязаалан үхрийн гайгүй боломжийн үнэтэй чанартай мах байна. 650,000 төгрөгөөр хоёулаа өрөөлдөж авах боломж байна” гэж хэлэхээр нь “би тэгвэл авъя, тохиролцъё” гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Бын 000 тоот данс руу 3.250,000 төгрөгийг махны үнэ гэсэн тайлбартайгаар Хоме плазагийн баруун урд талын Х АТМ-ээс шилжүүлсэн боловч хязаалан үхрийн мах огт ирээгүй. Дараа нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Б нь над руу залгаад “бяруу, үхрийн мах бүтнээрээ 350,000 төгрөг гэж байна, өвс тэжээлийн хэрэгцээ гараад байна та авах уу” гэж асуухаар нь “2-лаа тэгвэл Ооо бярууныхаа махыг Ооо өрөөлдөөд авч байж болж байна...өмнөх хязаалангийн махыг мах хөлдөхөөр авъя” гэж хэлээд би Б.Бын 000 тоот данс руу эхлээд 300,000 төгрөг, дараа нь 50,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр нийт 350.000 төгрөгийг өөрийн гэр болох Б дүүргийн 000 хорооноос шилжүүлсэн. Тэгээд тухайн өдрөө Б нь дахин над руу залгаад “шүдлэн үхэр 500,000 төгрөг гэж байна. Малчин ахын оюутан хүүхдэд мөнгөний хэрэг болоО байна. та авах уу” гэхээр нь өмнө нь бярууны мах авч ирсэн болохоор нь Б Бт итгээд 500.000 төгрөгийг Бын 000 тоот данс руу “махны үнэ” гэсэн утгаар шилжүүлсэн. Мөн   Б.Б намайг “айраг авах уу, аятайхан сайхан айраг байна” гэхэд нь мөн л Б.Бт итгээд 0000 данс руу 50,000 төгрөгийг шилжүүлсэн. Би Б.Бт эхний хэлсэн хязаалан үхрийн махны үнэ 325,000 төгрөг, шүдлэн үхрийн махны үнэ гэх 500,000 төгрөг, айргийн 50,000 төгрөг буюу нийт 875,000 төгрөгийг өгсөн боловч Бын надад өгнө гэсэн үхрийн мах, айраг ирээгүй, Б.Б нь утсаа салгаад алга болсон...” гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 214-215-р хуудас/

Хохирогч Г 0000 дугаартай Х дансны хуулга. Мөн түүний 0000 дугаарын Х дансны хуулга. /4-р хх-ийн 193-196-р хуудас

Хохирогч А.Аыг залилсан гэх хэргээс шинжлэн судалсан: Хохирогч А.Аын гэрчээр өгсөн “...Би 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Бын 0000 тоот дугаар руу залгаад "нөгөө мотоцикл чинь зарагдаа юу бид хоёр авдаг юм уу" гэсэн чинь “тэгвэл тэгэхгүй юу" гэхээр нь би малчны зээл аваад тэр хоёр мотоциклийг нь авахаар болсон. Тэгээд Б чонын зурагтай "М" гэсэн хаягтай чатаар мотоциклынхоо зургийг над руу явуулсан. Би мотоциклийг нь үзэж харахад хайрцагтай шинэ мотоцикл байсан бөгөөд би "мотоциклоо явуулчих, тэгэхээр чинь мөнгийг нь шилжүүлье" гэсэн чинь мөнгөө эхлээд явуулчхаач гээд гуйгаад байсан. Тэгээд би 2019 оны 06 дугаар сарын 25- ны өдөр малчны зээл хоёр сая таван зуун мянган төгрөг авч өөрийн 0000 тоот Х данснаас Бын өөрийнх нь өгсөД гэдэг хүний нэр дээр эзэмшилтэй, 00000 тоот данс руу нийт хоёр сая таван зуун мянган төгрөг шилжүүлсэн. Би "чи яагаад өөр хүний данс өгч байгаа юм бэ” гэсэн чинь "манай ах эгч хоёр маань байгаа юм, машин авах гэж байгаа юм” гэж байсан. Тэгээд би мотоциклоо нааш нь ачуулахгүй болохоор нь залгасан чинь утсаа авахгүй байсан бөгөөд надтай мессеж бичиж байсан. Б над руу бороо ус ороО гол гарч мотоциклоо авч ирж чадахгүй байна, машин тэрэг замдаа суугаад хонолоо" гэх шалтаг тоочиж мессеж бичиж байгаад би 2019 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө залгаад авахгүй болохоор нь мессеж бичсэн чинь “Э 0000 тоот утасны дугаартай 25-55 гэсэн дугаартай Улаанбаатар хотоос Хатгал руу ачаа ачиж байгаа хөх алаг толгойтой, Маяти маркийн машинд өнөөдөр ачуулсан" гэж байсан... Тэрнээс хойш 2019 оны 07 сарын 16-ны өдөр хүртэл чатаар харьцсан бөгөөд “нөгөө жолооч маань хил гарчихсан байна, би хойноос нь хил гарахаас, таны мөнгийг очоО гурван сая таван зуун мянган төгрөг болгож өгье" гэж байсан. Тэгээд худлаа үнэн нь мэдэгдэхгүй юм яриад байхаар нь би “чамайг Цагдаад өгье” гэсэн чинь “би Ооо яг мөнгөө авцан байна би очоО таны мөнгийг өгнө” гэж ярьсан. Тэрнээс хойш надтай дахиж холбогдоогүй...гэх мэдүүлэг. /5-р хх-ийн 13-14-р хуудас/

Гэрч Ч.Энхзолбоогийн “... Б миний араас манайд 2019 оны 06 сарын 07-ны үед л байх ирсэн. Тэгээд манай аав, ээжтэй танилцаад манайд гурав хоноО 06 сарын 10-ны үед буцсан. Тэгээд хотО очоО Б манай ээжтэй холбогдоО “хоёр мотоцикл зарна, Улаанбаатар хотоос ачуулчихна” гэж хэлээд манай ээжээс хоёр сая таван зуун мянган төгрөг дансаар шилжүүлж авсан байсан. Тэгээд манай ээжид худлаа хэлсээр байгаад 2019 оны 07 сарын 16-наас хойш утас нь холбогдохгүй болсон гэж байсан... надтай харилцаатай байхдаа 000 гэсэн дугаараас холбогдож байсан санагдаж байна ...” гэх мэдүүлэг. /5-р хх-ийн 15-16-р хуудас/

Гэрч Г “... Манай эхнэр А “нөгөө Б гэдэг залуу хоёр шинэ мотоцикл хямдхан зарах гэж байгаа юм байна. Хоёулаа авчих уу” гэхээр нь бид хоёр ярилцаад нэг мотоциклыг нь сая хоёр зуун тавин мянган төгрөгөөр авахаар тохиролцоО 2019 оны 06 сарын 25-нд малчны зээл авч хоёр сая таван зуун мянган төгрөг шилжүүлсэн. Би зээл авахад л гарын үсэг зурснаас биш яг харьцаж тохиролцоо хийгээгүй. Манай эхнэр л мессеж энэ тэр бичиж холбогдоО байсан. Тэгээд тэр залуу нь хоёр мотоциклоо 07 сард замын унаанд ачуулаад явуулсан гэж хэлээд сүүлдээ утас нь холбогдохоо байгаад сураггүй болсон...” гэх мэдүүлэг. /5-р хх-ийн 17-18-р хуудас/

Гэрч Д “... 2019 оны 00 хороо сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Бор бургас гэх газар гэртээ байхад найз Б Б ганцаараа манайд ирсэн юм. Манайд хоночхоО маргааш нь Улаанбаатар хот руу явсан. Явахдаа миний Х 00000 дугаартай виза картыг аваад явсан юм. Тэрнээс хойш надтай холбоо бариагүй. Дахиж манайд ирээгүй, надтай уулзаагүй юм. 2019 оны 08 дугаар сарын эхээр Цагдаагийн байгууллагаас яриад “таны Х 00000 дугаарын дансанд 2.500.000 төгрөг орсон байна. Та уг мөнгийг хэрэглэсэн үү” гэж асуусан. Би энэ дансны дугаараар ямар нэгэн хүнээс мөнгө аваагүй, уг дансны виза картыг Б Б надаас хэрэглэж байгаад өгье гээд аваад явсан гэдгийг хэлсэн юм. Би үүнээс өөр зүйл мэдэхгүй ...” гэх мэдүүлэг. /5-р хх-ийн 25-26-р хуудас/

Хохирогч А.Аын эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /5-р хх-ийн 2-6-р хуудас/

Хохирогч А.Аын Х 0000 дугаартай Х дансны хуулга. Малчны зээлийн гэрээний хуулбар. /5-р хх-ийн 47-50-р хуудас/

Гэрч Н.Д Х 00000 дугаарын Х дансны хуулга. /5-р хх-ийн 66-67-р хуудас/

Шүүгдэгч Б.Бын эзэмшлийн Х дансны хуулга /1-р хх-ийн 84-91 тал/

Шүүгдэгч Б.Бын  нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх талаарх лавлагаа /1хх-74 тал, 3хх-249 тал/  зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 63 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /5 хх-ийн 54 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа / 5хх-ийн 53 тал/, шүүгдэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх лавлагаа /3хх-247 тал/, шүүгдэгч нь   хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа /3хх-248 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бОит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.0 хороо зүйлийн 3 дахь хэсгийн 3-1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү....”  гэж мэдүүлж,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.А “....зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай байна...” гэж,

Хохирогч Д.Аын өмгөөлөгч О.Охүү “... улсын яллагчтай санал нэг байна, хохирогч Д.А гомдолтой......” гэсэн байр суурьтайгаар  оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Б.Б нь “хохирогч Б.М, М.В, З.Г, Б.А, Г.З, Б, Б.П нарт “О ажилд оруулж  өгнө” гэж, хохирогч А.Ад “пургон маркийн авто машин зарна” гэж,  хохирогч О.Д, А.А нарт “мотоцикл зарна” гэж, хохирогч Д.Ат “Б аймгаас 500 ширхэг ямаа оруулж ирж зарна” гэж, хохирогч С.Гт “Д аймгаас үхрийн мах, айраг, сүү хямд үнээр олж өгнө” гэж, хохирогч Ц.Гд “Хятадаас зураг, бичдэг камер оруулж ирж зарна” гэж тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож нэр бүхий 13 хохирогч нарт нийт 19.855.000 төгрөгийн хохирол учруулсан”  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,  хохирогч нарын мэдүүлэг,  гэрч нарын мэдүүлэг болон бусад  нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.0 хороо зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Бын 1) 2020 оны 00 хороо сарын 13-ны өдөр иргэн Б.Мтай танилцаж түүнд өөрийгөө “О" компанийн аж ахуйн албанд ажилдаг гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, түүнийг О ажилд оруулж өгнө, найзын төрсөн өдөр болоО байна, мөнгө хэрэг болоО байна. Оюу-толгой руу дизель мотор авч явуулах гэсэн чинь мөнгө дутаад байна” гэх зэргээр хуурч Б.Маас 2020 оны 00 хороо сарын 14-ний өдөр Ч дүүргийн 000 хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгачдын талбайн орчимд явж байхдаа 500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн 000 дугаарын Х дансаар авсан, 2020 оны 00 хороо сарын 14-ний өдөр 100.000 төгрөгийг С дүүргийн 0 хороо хорооны нутаг дэвсгэрт байрлах Меркури захын орчимд бэлнээр авсан, 2020 оны 00 хороо сарын 16-ны өдөр 4.000.000 төгрөгийг Ч дүүргийн 000 хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн дэргэд байхдаа шилжүүлснийг өөрийн 000 дугаарын Х дансаар авч нийт 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл,

2) Хохирогч М.Вийг “О”-д ажилд оруулна, хахуульд нь 400.000 төгрөгийг чиний өмнөөс шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас М.Вөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ч дүүргийн 0 хороо, Нисдэг машин худалдааны төвийн АТМ-ээс 600.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн 000 дугаарын Х дансаар өөртөө авсан үйлдэл,

3) Хохирогч З.Гыг “О” ХХК-д ажилд оруулж өгнө гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас З.Гаас 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Х дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 400.000 төгрөг, мөн эхнэрийнхээ данснаас тухайн өдрөө 80.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар өөртөө авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл,

4) Хохирогч Б.Аг “О” ХХК-д ажилд оруулж өгнө гэж  хуурч, хэн нэгэнтэй утсаар ярьж тохирч байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Б.Агаас 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ч дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг дэнж худалдааны төвийн АТМ-ээс 300.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар өөртөө шилжүүлсэн авсан үйлдэл,

5) Хохирогч Г.Зийг “О” ХХК-д ажилд оруулж өгнө гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Г.Зоос 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Х дүүргийн 7 дугаар хороо, Оргил худалдааны төвийн АТМ-ээс 100.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авсан үйлдэл,

6) Хохирогч А.Ад “пургон авто машин зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас А.Агаас 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С дүүргийн 31 дүгээр хороо, 000  тоотО байхдаа машины урьдчилгаа мөнгө гэж 1.200.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар шилжүүлэн авсан үйлдэл,

7) Хохирогч О.Дыг “ажилд оруулж өгнө, 1.900.000 төгрөгийн үнэтэй мотоциклийг 1.000.000 төгрөгөөр хямдхан зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас О.Даас 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 300.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, С дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 34 дүгээр байрны 82 тоотоос интернэт банкаар шилжүүлснийг өөрийн 000 дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл,

8) Хохирогч Д.Ат “Б аймгаас 500 ямаа худалдан авч байгаа, 2 хоногийн дараа мөнгийг чинь шилжүүлэн өгнө” гэж  “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Д.Ааас 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр С дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын циркийн талбай дээр байхдаа 5.000.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар шилжүүлэн авсан үйлдэл,

9) Хохирогч Б.Б “О” ХХК-д ажилд оруулж өгнө гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Баас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 300.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1.200.000 төгрөгийг Б дүүргийн 0 хороо, 5а дугаар байрны гаднаас интернэт банкаар шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар хүлээн авч нийт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл,

10) Хохирогч Ц.Гд “Хятадаас зураг, бичдэг камер оруулж ирэн зарж байгаа юм. Зургийн камераа Монгол руу оруулж ирэх гэсэн чинь зардлын мөнгөгүй болчхоО байна, тэр барааг ирэхээр нь зараад ашгаас нь хуваана” гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Ц.Гаас 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хнаас 1.100.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаарын дансаар өөртөө шилжүүлсэн авсан үйлдэл,

11) Хохирогч Б.Пыг “О” ХХК-д ажилд оруулж өгнө гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас Б.Поос 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Б дүүргийн 0 хороо хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар Тэмнэлгийн АМТ-ээс 300.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авсан үйлдэл,

12) Хохирогч С.Гыг  “Д аймгаас үхрийн мах, айраг зэргийг хямдхан оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас С.Гаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Х дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах Х АТМ-ээс 325.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвийн орчимд явж байхдаа 50.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын Х АТМ-ээс 500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Х 000 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 875.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл,

13) Хохирогч А.Аыг  “2 ширхэг мотоцикл зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бОит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас А.Ааас 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосон цэнгэл сумын Хнаас 2.500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн найз Н.Д Х 00000 дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авч, нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 19.855.000 төгрөгийн хохирол учруулсан дээрх  үйл баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 хороо зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Хуурч, эсхүл ... зохиомол байдлыг зориудаар бий болгох.. бОит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч  Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Быг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 хороо зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч Б.Б болон түүний  өмгөөлөгч  О.А нар нь  “ гэм буруу дээр маргахгүй, гагцхүү шүүгдэгчийг залилах гэмт хэргийг үйлдэхдээ амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь буруу, хэргийн зүйлчлэл буруу байна,  шүүгдэгч нь ажил хөдөлмөр хийж, махны бизнес эрхэлдэг байсан”  гэж мэтгэлцсэн.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 хороо зүйлд заасан “Хуурч, эсхүл ... зохиомол байдлыг зориудаар бий болгох.. бОит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах” буюу  “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

 

Эрүүгийн хуулийн 17.0 хороо зүйлийн 3.1-д  заасан “ энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон ” гэх хүндрүүлэх шинж нь шүүгдэгч нэг төрлийн гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, тОруулбал , залилах гэмт хэргийг тОорхой хугацаанд олон удаагийн давтамжтайгаар бусдын эд зүйлийг шунахайн сэдэлтэйгээр өөрийн болгож бусдад хохирол учруулж үйлдсэн байдаг онцлогтой.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь залилах гэмт хэргийг 2018-2020 онуудад нийт 13 удаа үйлдэж, үүнээс 7 удаагийн үйлдлийг нь  “О ажилд оруулж өгнө” гэх нэрийдлээр  бусдыг залилж нийт 19.855.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Шүүгдэгч Б.Б нь махны бизнес эрхэлдэг гэж түүний өмгөөлөгч мэтгэлцсэн ба шүүгдэгчийг энэ төрлийн бизнесийг эрхэлж өөрийнхөө амьжиргааг залгуулж байсан гэдгийг нотлох  баримт хэрэгт авагдаагүй болохыг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан шүүгдэгчийн  Х дансны хуулгаар энэ нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж байна.

 

Мөн түүнчлэн, шүүгдэгч Б.Б нь 2008 онд 7 сарын хугацаанд, 2010 онд 8 сарын хугацаанд, 2011 онд 12 сарын хугацаанд, 2012 онд 8 сарын хугацаанд,  2016 онд 10 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгал төлж байсан баримт /2хх-242 тал/  хэрэгт авагдсан 2018 оны 01 сарын 01-нээс 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Монхидроконсртакшн ХХК-д ажиллаж байсан талаарх нийгмийн даатгал төлж байсан лавлагаа / 1хх-74 тал/ хэрэгт авагдсан байх ба шүүгдэгчийн бусдыг залилсан үйлдлүүд нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр эхэлсэн, тэрээр 2019-2020 онуудад ажил хөдөлмөр эрхэлж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй зэргийг дүгнэхэд шүүгдэгч нь залилах гэмт хэргийг үйлдэж байх үедээ ажил хийж цалин хөлсөөрөө амьжиргаагаа залгуулж байсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.А нь  шүүгдэгч нь “Х” ХХК-д 2020 оны 3 сарын 16-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл сарын 1.500.000 төгрөгийн цалин хөлс авч ажиллаж байсан талаарх  тОорхойлолтыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн ба энэ тОорхойлолт нь  шүүгдэгчийг 2020 онд ажил хөдөлмөр эрхэлж байсан гэдгийг бүрэн нотлохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дүгнэвэл, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй, шүүгдэгч өөрийн гэсэн ажил орлоготой байсан  ” гэх тайлбар дээр дурдсан нөхцөл байдлуудаар үгүйсгэгдсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэл муутай байсан болохыг дурдаж байна.

 

Иймд шүүгдэгч  Б.Быг   Ч дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 хороо зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хуульд нийцсэн гэж шүүх дүгнэж шийдвэрлэсэн болно.

 

Иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Б.Быг гэмт буруутай гэж дүгнэсэн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд

Шүүгдэгч Б.Б нь залилах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мт 4.600.000 төгрөгийн хохирол, хохирогч М.Вт 600.000 төгрөгийн хохирол, хохирогч З.Гад 480.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ад 300.000 төгрөгийн хохирол, хохирогч Г.ЗтО 100.000 төгрөгийн хохирол, хохирогч А.Ад 1.200.000 төгрөгийн хохирол, хохирогч О.Дд 1.300.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Ат 5.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Бт 1.500.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Гд 1.100.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Пт 300.000 төгрөгийн хохирол, хохирогч С.Гт 875.000 төгрөгийн хохирол, хохирогч А.Ат 2.500.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэх бөгөөд шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдөөгүй гэж шүүх дүгнэж дээр дурдсан хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгохоор  шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.0 хороо зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “ Хуурч, эсхүл ... зохиомол байдлыг зориудаар бий болгох.. бОит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.0 хороо зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.0 хороо зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан  6 /зургаа/ жилийн хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс,  шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоноор тэрээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу хохирол барагдуулах  5 /тав/ хоногийн завсарлага авахыг хүсч, шүүх хуралдааныг завсарлуулсан хэдий ч шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч нь хохирогч нарт хохирол төлбөр төлж барагдуулаагүй болохыг тэмдэглэж байна.

 

Хэргийн хамт эд мөрийн баримтаар 1 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий СД шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь болсон үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч 215 хоног  цагдан хоригдсон, нэр бүхий 13 хохирогчид хохирол төлбөр төлөгдөөгүй болохыг дурдаж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Быг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.0 хороо зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бОит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлсэн авч Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 хороо зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Б. Быг 6 / зургаа/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Бт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 215 хоногтой болохыг дурдаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд  оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Б.Баас нийт 19.855.000 / арван есөн сая найман зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мт 4.600.000 төгрөг, хохирогч М.Вт 600.000 төгрөг, хохирогч З.Гад 480.000 төгрөг, хохирогч Б.Ад 300.000 төгрөг, хохирогч Г.ЗтО 100.000 төгрөг, хохирогч А.Ад 1.200.000 төгрөг, хохирогч О.Дд 1.300.000 төгрөг, хохирогч Д.Ат 5.000.000 төгрөг, хохирогч Бт 1.500.000 төгрөг, хохирогч Ц.Гд 1.100.000 төгрөг, хохирогч Б.Пт 300.000 төгрөг, хохирогч С.Гт 875.000 төгрөг, хохирогч А.Ат 2.500.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон 215 хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бт оногдуулсан 6 жилийн хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ