Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 01696

 

 

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан хариуцагч “Премиум конкрит-д холбогдох, барааны төлбөрт 180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч “Вюрт Монголиа” ХХК-ийн татгалзлыг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 2 дугаар сарын 11-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.050 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3025 төгрөгийг хариуцагч “Премиум конкрит” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч “Вюрт Монголиа” ХХК-д олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.