Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/538

 

 

 

 

 

 

   2021            08             18                                       2021/ШЦТ/538                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.З  хөтлөн,

улсын яллагч Ц.Сайнзаяа /томилолтоор/,

өсвөр насны шүүгдэгч О.Т, түүний хууль ёсны төлөөлөгч А.Д, өсвөр насны шүүгдэгч О.Тгийн өмгөөлөгч Э /ҮД: 2893/,

шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч М /ҮД: 0463/,

шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Л.Г  /ҮД:1249/,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б /ҮД:1986/,

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Я /ҮД:2875/

 Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

Б дүүргийн прокурорын газраас Д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн,

З, Т, Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн,

Т, Э, Э нарт холбогдуулан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар ял сонсгож  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000 тоот дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Т.З, О.Д, Б.Т, О.Т нар нь бүлэглэж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна хохирогч Е гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

Шүүгдэгч  Б.Т нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б дүүргийн 00 хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М ХХК-ны И гэх илгээмж үйлчилгээний газрын гадаад валютын дансыг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан тус компаниас 3.862.000 төгрөгийг иргэн Ц дансаар шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Б.Т, О.Э, М.Э нар нь бүлэглэж 2020 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө С дүүргийн 0 хороо, Ц үйлчилгээний төвийн орчимд иргэн М “...интернэт банкны үйлчилгээг чинь ашиглаж гүйлгээ хийх гэсэн юм...” гэж хуурч, түүний эзэмшлийн Х 000 данснаас 6 удаагийн гүйлгээгээр 19.501.300 төгрөгийг иргэн 0000000 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “ Шүүгдэгч Т.З, О.Д, Б.Т, О.Т нар нь бүлэглэж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна хохирогч Е гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б дүүргийн 00 хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М ХХК-ны И гэх илгээмж үйлчилгээний газрын гадаад валютын дансыг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан тус компаниас 3.862.000 төгрөгийг иргэн Ц дансаар шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч  Б.Т, О.Э, М.Э нар нь бүлэглэж 2020 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө С дүүргийн 0 хороо, Ц үйлчилгээний төвийн орчимд иргэн М “...интернэт банкны үйлчилгээг чинь ашиглаж гүйлгээ хийх гэсэн юм...” гэж хуурч, түүний эзэмшлийн Х 000 данснаас 6 удаагийн гүйлгээгээр 19.501.300 төгрөгийг иргэн 0000000 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Эрүүгийн 000000 дугаартай хэргээс:

 

1. Гэрчээр  болон хохирогчоор Е өгсөн “ 2020.04.20-ны орой найз Т хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 00 цагийн үед найз Т салаад 1-р хорооллын Цын ард талаас таксинд суугаад хорооллын 28-р сургуулийн урд байрлах 31-р байрны гадна ирээд найз У гадаа гараад ир гээд гар утсаараа залгаж хэлчхээд тамхи татаад зогсож байтал үл таних 2 эрэгтэй ирээд надаас тамхи байна уу гэж асуухаар нь би надад тамхи байхгүй гэхэд 1 нь миний нүүрэн тус газар гараараа 1-2 удаа цохиход би газар унасан. Би босоод надад тамхи байхгүй гээд байхад та нар яах гээд байгаа юм гэхэд надаас дахиад тамхи өг бас гар утсаараа яриул гэхээр нь би надад гар утас байхгүй гэж хэлсэн. Тэгтэл араас дахиад 1 эрэгтэй хүн гарч ирээд миний өмсөж байсан куртикний малгайнаас татаж газар унагаагаад хэн нь мэдэхгүй нүүр рүү гар болон хөлөөрөө нэлээн хэдэн удаа өшиглөж цохиод куртикний халаасанд байсан гар утсыг авах гэхээр нь би гар утсаа өгөхгүй гээд гартаа барихад миний гарыг өчиж тавиулаад миний гар утсыг аваад зугтаасан. Эхлээд 2 эрэгтэй хүн байж байгаад сүүлдээ 3-лаа болсон байсан. Хувай маркийн Ю-7 гэдэг хар хөх өнгийн корпустай утас байсан. 2019 оны 7 сард Мобикомоос 700,000 гаран мянган төгрөгөөр авч байсан. Дээрэмдсэн хүмүүсийг дахин харвал танихгүй, масктай байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, дээрэмдүүлсэн өдөр хамар, өвдөг 2 шалбарсан байсан өөр гэмтэл учраагүй. Гомдолтой байна “ гэх мэдүүлэг / 1хх-ийн 07-08, 29 тал/

 2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Кости эстимэйнт ХХК-ны үнэлгээ / Хувай маркийн Ю-7 гар утас 350,000₮-р үнэлэгдсэн/ /1 хх-ийн 20-23, 57 тал/,

            3. Хохирогч Б  “Би өөрөө Инчон нэртэй карго ажиллуулдаг юм. Манай карго фейсбүүк, Эм жи эл сайтаар зар тавьдаг юм. Гэтэл манай нүүр зургийг ашиглан үл таних хүмүүс луйвар хийгээд байна, 2 хүн над руу танайх руу мөнгөө явуулчихлаа гэж залгаж байсан, манайх биш шүү дээ гэхээр утсаа салгачхаж байна лээ. Манай фейсбүүк хаяг руу Тэлмэн гэх хаягаас 2, 3 удаа шилжүүлэг хийж байсан юм. Энэ хаягаас 2020.05.13-ны өдөр уг хаягаас “Сайн байна уу? Шилжүүлэг хийж байгаа юу” гэхээр нь “хийж байгаа” гэсэн чинь “1.740.000 вон хийлээ шүү” гэхээр нь “шилжүүлчхээд баримтаа явуулаарай” гэсэн чинь манай данс руу шилжүүлсэн баримтаа чатаар зургаар явуулсан байхаар нь Монгол дансыг нь аваад 5028715296 дугаарын данс руу 3.862.800 төгрөгийг Цэцэгмаа гэсэн хүний данс руу шилжүүлсэн. Тэгсэн чинь маргааш нь БНСУ-ын Хана Энэн гэх банкнаас над руу залгаад ирж уулз гэхээр нь очоод уулзсан. Тэгсэн чинь “танай данс руу орох ёсгүй мөнгө орсон байна, өнөөдөр энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол цагдаа руу шилжих байх”  гэхээр нь  Наранбаяр гэх хүн нь хамсаатан байж магадгүй гэж бодоод ЭСЯ дээр очиж лавлахад “БНСУ-д оюутан хамааралгүй хүн байна” гэсэн бичиг хийж өгөхөөр нь 1.780.000 воныг буцаан өгсөн. Энэ залуу нь өөрийгөө луйвардуулчихсанаа яаж мэдсэн гэхээр мөнгө шилжүүлэнгүүт өөрийнх нь фейсбүүк хаягийг нь блокчихсон байсан гэсэн. Наранбаярын өрөө рүү нь явуулсан баримтын зургийг над руу явуулж хуурсан байгаа юм. Тэгээд тэр Цэцэгмаа гэх хүн рүү нь залгаж үзэхэд хөгшин настай хүн би мэдэхгүй гэж хэлж байсан. Миний 3.862.800 төгрөгийг олж өгнө үү.  “гэх мэдүүлэг /1 хх-ийн 209 тал /

4. Х шилжүүлгийн мэдээлэл /3,862,800 төгрөг шилжүүлэн авсан/

5. Ц Х хуулга 30,000 ₮,3,830,000 ₮ /1 хх-ийн 229 тал/,

6.Хохирогч Мын өгсөн  “2020.02.26-наас 27-нд шилжих шөнө 05 цагийн үед миний 99344499 дугаарын утсанд таны интернэт банкны нууц үг блоклогдлоо гэсэн мессеж ирсэн. Тэгээд  би тэр даруй интернэт банкныхаа нууц дугаарыг солиод нэвтрээд үзтэл данснаас 19.500.000 төгрөг 5 удаагийн гүйлгээгээр гарсан байсан. Тэгээд би гайхаад ээж Цэрэндуламыг сэрээгээд энэ талаар хэлээд Б аймаг дахь цагдаагийн газар луу дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа данснаас мөнгө хулгайлсан хүмүүсийг олж тогтоосон гээд очтол 3 хүүхэд байж байсан. Тухайн хүүхдүүдээс хохирлын мөнгө гэж 16.170.000 төгрөгийг гаргуулан өгсөн. Тухайн данс нь манай ээжийн эзэмшлийн Х 000 дугаарын данс бөгөөд 2017 оноос хойш би тухайн дансны хамтран эзэмшигч болоод ашиглаж байгаа юм. Тухайн дансанд нийт 84 сая төгрөг хадгалагдаж байсан бөгөөд тэр мөнгө нь манай аав Б Хово маркийн автомашинаа зараад хадгалсан байсан мөнгө байгаа юм. Миний дансны нууц дугаарыг ээж бид хоёр л мэднэ. Би ихэвчлэн интернэт банк ашигладаг юм. Тухайн үед болохоор надаас “би гадаадаас ирээд удаагүй байгаа бөгөөд одоохондоо  нэр дээрээ данс байхгүй байгаа тул интернэт банкныхаа нууц дугаарыг өгөөч,  би нэг гүйлгээ хийх гэсэн” юм гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн интернэт банкны нууц дугаарыг чатаар явуулсан. Би И гэж хүний фейсбүүкээр л танина. Нэг ч удаа уулзаж царай төрхийг нь харж байгаагүй юм. Миний бодлоор тухайн хүнд нууц дугаараа өгснөөс болоод л энэ хэрэг болсон гэж үзэж байгаа. Би тухайн үед Б аймгийн Б суманд гэртээ байсан. Миний данснаас 2020.02.26-аас 27 -нд шилжих шөнө 03:18 цагт 1000 төгрөгийн зарлага, мөн өдрийн 03:26 цагт 10.000.000 төгрөгийн зарлага, 03:27 цагт 5.000.000 төгрөгийн зарлага, 03:29 цагт 1.000.000 төгрөгийн зарлага, 03:29 цагт 500.000 төгрөгийн зарлага гээд нийт 6 удаагийн зарлагаар 19.501.300 төгрөг 000 дугаарын данс руу шилжсэн байсан. Тэгтэл тухайн данс эзэмшигч нь А гэдэг өсвөр насны охин байсан бөгөөд би тэр хүнийг огт танихгүй хүн байсан. Надад нийт 19.501.300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 16.170.000 төгрөгийг буцаан барагдуулж авсан. Одоо би 3.331.300 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг  /2-р хх-ийн  97 тал/

7.Иргэний нэхэмжлэгч Ц өгсөн  “... Миний дансанд 84 сая төгрөг байсан бөгөөд тухайн мөнгө нь манай нөхөр Б машинаа зараад авсан байсан мөнгө юм. Манай нөхөр өөрийн хово маркийн автомашинаа зараад мөнгийг нь миний дансанд байршуулсан байсан юм. Миний дансны нууц кодыг миний охин М бид хоёр л мэддэг бөгөөд өөр ямар нэгэн мэдэх хүн байхгүй. Би уг хэрэгт холбогдсон Б, Э, Э нарыг Б аймаг дахь цагдаагийн газар анх удаагаа харсан. Нийт 16.170.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Одоо би үлдсэн 3.330.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг  /2-р хх-ны 101 тал/

8.Насанд хүрээгүй гэрч А өгсөн  “... 000 дугаарын Х данс бол миний нэр дээр байдаг данс байгаа юм. Би өөрийн 000 дугаарын Х дансаараа хамгийн сүүлд 2019.12.20-ны үед ашигласан. Тэрнээс хойш хэдэн өдрийн дараа хүнд Х картаа өгсөн байсан болохоор би өөрөө ашиглаагүй. 2019.12.27-ны үед найз болох Э надаас “Х карт байгаа юу, Надад хэрэгтэй болчхоод байна” гэж асуусан. Тэгээд би “000 тоот Х карт байгаа” гэхэд надаас тэр өдрийн орой нь Э гэх найз нь манай гэрийн ойролцоо ирж авсан. Би Эд Ххаа картын нууц үгийн өгсөн. Э “Х картын яаралтай хэрэг гарчхаад байна, 2,3 хоног хэрэглүүлчих” гэж хэлээд авсан”  гэх мэдүүлэг /2-р хх-ны 28 тал/

9.Гэрч О өгсөн  “...Би Э гэдэг хүнийг танина. Манай найз залуу байгаа юм. 0000 энэ тоот данс нь миний өөрийн эзэмшлийн данс байгаа юм. Миний голомт банкны 0000 дугаарын дансны карт нь манай найз залуу болох М.Эд байдаг юм. Би 2020 оны 03 дугаар сарын эхээр дансаа шалгаад үзтэл миний дансанд байсан мөнгөн дээрээс нэмэгдээд 3,330,000 төгрөг орж ирсэн байсан. Би Эас энэ юу мөнгө юм бэ гэж асуухад надад хүний мөнгө байгаа юм үрж болохгүй гэж хэлсэн. Өөр юм мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2-р хх-ны 31 тал/

10.Прокурорын зөвшөөрөл, Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл  /2-р хх-ны 64-67,69,75 тал/

11.Х 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0000 дугаартай албан бичиг /2-р хх-ны 56 тал/

12. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор өсвөр насны шүүгдэгч О.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 123 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 111 тал/, Х дүүргийн 8-р хорооны Засаг даргын тодорхойлолт /1 хх-ийн 102 тал/,

шүүгдэгч О.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 124 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 107 тал/,

шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 125 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 109 тал/,

шүүгдэгч Т.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 99 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 114 тал/,

шүүгдэгч О.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 114 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 118 тал/, Б дүүргийн 0 хороо Засаг даргын тодорхойлолт /2 хх-ийн 115 тал/,

шүүгдэгч Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 131 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 139 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 хх-ийн 143 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “гэм буруутай, маргахгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна ” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэсэн байр суурьтайгаар шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр нотлох баримтуудаар шүүгдэгч О.Д нь Т.З, Б.Т, О.Т нарыг гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон, шүүгдэгч Т.З, Б.Т, О.Т нар нь бүлэглэж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна хохирогч Е гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Е гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд /1хх-7,8,29 тал/, камерын  бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Е “Хувай” маркын гар утсанд хийсэн үнэлгээ /1хх-20-23, 57 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон;

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б дүүргийн 00 хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М ХХК-ны И гэх илгээмж үйлчилгээний газрын гадаад валютын дансыг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан тус компаниас 3.862.000 төгрөгийг иргэн Ц дансаар шилжүүлэн авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч Б.Т мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Б  хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-209 тал/, Ц Х хуулга / 1хх- 229 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон;

Шүүгдэгч Б.Т, О.Э, М.Э нар нь бүлэглэж 2020 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө С дүүргийн 0 хороо, Ц үйлчилгээний төвийн орчимд иргэн М “...интернэт банкны үйлчилгээг чинь ашиглаж гүйлгээ хийх гэсэн юм...” гэж хуурч, түүний эзэмшлийн Х 000 данснаас 6 удаагийн гүйлгээгээр 19.501.300 төгрөгийг иргэн 0000000 дугаарын дансаар шилжүүлэн авсан  гэх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн шүүгдэгч Б.Т, О.Э, М.Э нарын  мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Мын   хохирогчоор өгсөн мэдүүлэг /2хх-97 тал/, насанд хүрээгүй гэрч А мэдүүлэг /2хх-28 тал/, гэрч О мэдүүлэг /2хх-31 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Т.З, О.Д, Б.Т, О.Т нарыг  бүлэглэн  2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө  Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна хохирогч Е гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлаж, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч  Т  2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б дүүргийн 00 хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М ХХК-ны И гэх илгээмж үйлчилгээний газрын гадаад валютын дансыг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан тус компаниас 3.862.000 төгрөгийг иргэн Ц дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар, 

Шүүгдэгч  Б.Т, О.Э, М.Э нарыг бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө С дүүргийн 0 хороо, Ц үйлчилгээний төвийн орчимд иргэн М “...интернэт банкны үйлчилгээг чинь ашиглаж гүйлгээ хийх гэсэн юм...” гэж хуурч, түүний эзэмшлийн Х 000 данснаас 6 удаагийн гүйлгээгээр 19.501.300 төгрөгийг иргэн 0000000 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулахаар”,

 

 Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас “ хэлэх зүйлгүй , гэм буруутай, маргахгүй ” гэж   тус тус байр суурь илэрхийлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Б дүүргийн прокуророос шүүгдэгч Т.З, Б.Т, О.Т нарыг  бүлэглэж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна хохирогч Е гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2 дахь заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч О.Дг энэ гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар оролцсон  гэж зүйлчилж ирүүлсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн, хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан   нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Т.З, Б.Т, О.Т нар нь хохирогч Е гар утсыг хохирогчийн  хүсэл зоригийн эсрэг түүний нүүр лүү цохиж, татаж унагааж, гарыг нь өчин авч улмаар  эд зүйлийг авч зугтаасан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2 дахь заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж...авахаар довтолсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар цохих, зодох, зэргээр эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл, мөн ямар нэгэн арга хэрэглэн эд зүйлийг шилжүүлэн авсны дараа тухайн эд зүйлийг өөртөө үлдээхээр хүч хэрэглэх зэрэг нөхцөл байдал аль аль нь хамаардаг.

Шүүгдэгч  Т.З, Б.Т, О.Т нарын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй,  шунахайн сэдэлттэй , үйлдэл, санаа зорилгоороо нэгдсэн буюу хохирогч Е эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  Т.З, Б.Т, О.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж...авахаар довтолсон ”  дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхээс, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө шүүгдэгч Т.З, Б.Т, О.Т нарын бүлэглэж, хохирогч Е гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэлд  шүүгдэгч О.Дгийн “хатгагч”-аар оролцсон  нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэрч Б.Т “...тэгсэн чинь Д надад хандаж Бэ чи Т цуг очоод тухайн хүний гар утсыг нь авчих гэж хэлсэн ” гэх мэдүүлэг /хх-52 тал/ гэрч О.Тгийн “...тэгэхэд Д ах тэгвэл Б ахтайгаа хамт явчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-47 тал/, зэргээр нотлогдон тогтоогдсон тул түүнийг дээрэмдэх гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутай гэж шүүх дүгнэж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн “Хатгагч” гэсэн хууль зүйн ойлголт нь хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулсан этгээдийг хэлнэ. Хатгагч нь бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хүсэх, гуйх, ятгах, ямар нэг зүйл амлах, тушаал үүрэг өгөх, хариуцлага хүлээхгүйгээр мултарч болно гэж итгүүлэх, заналхийлэх, хуурч мэхлэх зэрэг аргыг хэрэглэн гүйцэтгэгч нь хатгагчийн гэмт санаа сэдэлд удирдагдан өөрийн хүсэл зоригийн эсрэг хатгагчийн нөлөөнд автан гэмт хэрэг үйлдсэн байх хатгагч нь гэмт хэргээс ямар нэг байдлаар ашиг олох, өөртөө давуу байдал бий болгосон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч О.Дгийн бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэгт хатгагчаар оролцсон түүний үйлдэл нь гэмт хэргийн “Хатгагч” гэх ойлголтод бүрэн нийцсэн болно.

Б дүүргийн прокуророос шүүгдэгч Т-ийг ганцаараа болон  Э, Э нартай бүлэглэн, шүүгдэгч Э, Э нарыг шүүгдэгч Бтэй бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байх ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Т,  М.Э, О.Э нар нь 2020 оны 02 сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч М хуурч, түүний эзэмшлийн Х 000 дугаартай данснаас 19.501.300 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул “Залилах” гэмт хэргийг  бүлэглэн үйлдсэн  гэж үзэх хууль зүйн  үндэслэлтэй, шүүгдэгч Б.Т нь ганцаараа 2020 оны 05 сарын 30-ны өдөр М” ХХК-ийн Инчон нэртэй илгээмж үйлчилгээний газрын гадаад валютын данснаас 3.862.000 төгрөг шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг “Залилах” гэмт хэргийг  үйлдсэн  гэм буруутай гэж үзэх хууль зүйн  үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Т,  М.Э, О.Э нарыг  бусдыг хуурч,  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч  залилсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн, хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй тул Б.Т,  М.Э, О.Э нарыг     залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б, З, Т нарын үйлдсэн  дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч  Еөд 350.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч О.Д нь төлсөн тухайгаа мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т,  М.Э, О.Э нарын  2020 оны 02 сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч М хуурч, түүний эзэмшлийн Х 000 дугаартай данснаас 19.501.300 төгрөг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Т хохирогчид 3.330.000 төгрөгийг төлсөн /3хх-97, 98 тал/ шүүгдэгч М.Э, О.Э нар нь хохирол төлбөрийг буцаан төлсөн байх тул шүүгдэгч  нарыг хохирогч Мд төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Т нь ганцаараа 2020 оны 05 сарын 30-ны өдөр “М” ХХК-ийн Инчон нэртэй илгээмж үйлчилгээний газрын гадаад валютын данснаас 3.862.000 төгрөг шилжүүлэн авч Залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогчид 3.862.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ хохирол төлбөр төлөгдсөн болох нь /3хх- 99,100 тал/ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Д, өсвөр насны шүүгдэгч Т.З, Б.Т, О.Т, М.Э, О.Э  нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ ‘’ Шүүгдэгч Т.Зыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай,  шүүгдэгч Т Т.З, О.Т нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг  нээлттэй хорих байгууллага эдлүүлэх саналтай, өсвөр насны шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, шүүгдэгч Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч О.Э,  М.Э нарыг тус бүр  1000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох саналтай. Шүүгдэгч Б.Тд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 3 жил 2 сарын хорих ял оногдуулах саналтай...’’ гэв.

 Шүүгдэгч Т.Зын өмгөөлөгч Г  “...миний үйлчлүүлэгч хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа, гэмт хэрэг үйлдэхдээ өсвөр насны хүүхэд байсан иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өсвөр насны шүүгдэгчид хэрэглэх хуулийн зохицуулалт, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж шийдвэрлэнэ үү...” гэж,

Шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч М “... миний үйлчлүүлэгч хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа, хохирол барагдуулсан иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял хөнгөрүүлэх зохицуулалт болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж шийдвэрлэнэ үү...” ” гэж,

Шүүгдэгч Б.Т өмгөөлөгч Б  нь “...миний үйлчлүүлэгч хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа, хохирол барагдуулсан иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өсвөр насны шүүгдэгчид хэрэглэх хуулийн зохицуулалт, болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж шийдвэрлэнэ үү...” ” гэж,

Шүүгдэгч О.Тгийн өмгөөлөгч Э “...миний үйлчлүүлэгч хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа, хохирол барагдуулсан иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өсвөр насны шүүгдэгчид хэрэглэх хуулийн зохицуулалт, болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж шийдвэрлэнэ үү...” ” гэж,

Шүүгдэгч Э өмгөөлөгч Я “...миний үйлчлүүлэгч хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа...500.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэж

Шүүгдэгч нар нь ‘’ хэлэх зүйлгүй” гэв.

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч О.Д нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын  хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Т нь дээрэмдэх болон залилах  гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэм буруутай байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т Т.З, О.Т нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  1 жил 4 сарын хорих ял,   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 12 хоногийн   хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Т нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нийт 192 хоног цагдан хоригдсон байх ба энэ цагдан хоригдсон хугацааг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 сар 12 хоногийн   хорих ялд оруулан тооцож шүүгдэгчийг энэ гэмт хэрэгт биечлэн эдлэх ялгүйд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Т нь  Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 09-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хорих ял авсан байх ба шүүгдэгч нь тухайн үед өсвөр насны шүүгдэгч байсан тул  уг тогтоолын биелэлтийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ. Гэвч шүүгдэгч Б.Т нь бусадтай  бүлэглэн  2020 оны 02 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө “Залилах” гэмт хэргийг үйлдсэн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг  журамлан Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 09-ны өдрийн 00000 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгч Б.Тд оногдуулсан  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  1 жил 4 сарын хорих ял дээр хойшлуулсан 6 сарын ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн  хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх, шүүгдэгч Т.З, О.Т нарт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  1 жил 4 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.З нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нийт 192 хоног цагдан хоригдсон байх ба энэ цагдан хоригдсон хугацааг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жил 4 сарын ялаас хасаж тооцон  шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 9 сар 18 хоногийн хугацаагаар  тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Э,  О.Э нарыг  үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  тус тус журамлан тус бүр 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “ Өршөөл үзүүлэх тухай ” хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэн ба шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг энэ хуулийн холбогдох зүйл заалтад нийцүүлэн оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

Шүүхээс, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Тд оногдуулсан  биечлэн эдлэх 2 жилийн хорих  ялаас 2 жилийг өршөөн хасаж түүнийг биечлэн эдлэх ялгүйд, шүүгдэгч Т.З, О.Т нарт    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж шүүгдэгч Т.З, О.Т нарыг  энэ гэмт хэрэгт биечлэн эдлэх ялгүйд, шүүгдэгч О.Э, М.Э нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар  оногдуулсан 6 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, шүүгдэгч О.Э, М.Э нарыг  биечлэн эдлэх ялгүйд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Мөн түүнчлэн, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.Дд оногдуулсан 1 жил 4 сарын  хорих ялыг 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар   өөрчлөн тогтоож түүнийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг түүний одоо амьдран суугаа газар болох Улаанбаатар хотын Х дүүргийн бүс нутгийн хязгаараар хязгаарлан тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж буй байдал, зарим шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, хохирол төлсөн байдал, сурч боловсрох боломжийг нь нээлттэй үлдээх, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэх шүүгдэгч нарын мэдүүлэг зэргийг харгалзан үзсэн болохыг дурдаж байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 00000 дугаартай хэрэгт эрүүгийн 0000000000 дугаартай, 0000000000 дугаартай хэргүүдийг тус тус нэгтгэсэн ба тусгаарласан хэрэг үгүй, битүүмжилсэн эд зүйлгүй бөгөөд эд мөрийн баримтаар 3 ширхэг Си Ди бичлэг хураагдсан, шүүгдэгч  Т.З, Б.Т нар нь  192 хоног  цагдан хоригдсон, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд,

 

Өсвөр насны шүүгдэгч  Б, З, Т нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон “Дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

Өсвөр насны шүүгдэгч  Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг  ганцаараа болон бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

 

Өсвөр насны шүүгдэгч  Э, Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Залилах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Өсвөр насны шүүгдэгч   Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  1 /нэг/  жил 4 /дөрөв/ сарын хорих  ялаар,

 

Шүүгдэгч О.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/   жил 4 /дөрөв/ сарын хорих ялаар,

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/   жил 4 /дөрөв/ сарын  хорих ялаар,

 

Өсвөр насны шүүгдэгч О. Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/   жил 4 /дөрөв/ сарын  хорих ялаар,

 

Өсвөр насны шүүгдэгч  Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1,  8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийг  тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 12 хоногийн хорих ялаар,

 

Өсвөр насны шүүгдэгч Э О.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийг  тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.Т нь 192 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шүүгдэгчийн  цагдан хоригдсон 192 хоногийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 сар 12 хоногийн хорих ялд оруулан  тооцож  шүүгдэгчийг энэ гэмт хэрэгт биечлэн эдлэх ялгүйд  тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг  журамлан Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 09-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулсныг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Т нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч Т.З нь 192 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шүүгдэгчийн  цагдан хоригдсон 181 хоногийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жил 4 сарын  хорих ялаас  хасч  тооцон шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг  9 сар 18 хоногийн  хугацаагаар тогтоосугай.

 

  1. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Тд оногдуулсан  биечлэн эдлэх 2 жилийн хорих  ялаас 2 жилийг өршөөн хасч түүнийг биечлэн эдлэх ялгүйд тооцсугай.

 

  1. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Т.З, О.Т нарт    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, шүүгдэгч Т.З, О.Т нарыг  энэ гэмт хэрэгт биечлэн эдлэх ялгүйд тооцсугай.

 

  1. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч О.Э, М.Э нарт    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар  оногдуулсан 6 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, шүүгдэгч О.Э, М.Э  нарыг  энэ гэмт хэрэгт биечлэн эдлэх ялгүйд тооцсугай.

 

  1. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан

Шүүгдэгч О.Дд оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар   өөрчлөн тогтоож түүнийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг Улаанбаатар хотын Х дүүргийн бүс нутгийн хязгаараар хязгаарлан тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч О.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжилтэд, шүүгдэгч  Э О.Э нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 3 /гурав/ ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болохыг,  шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ