Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 01645

 

 1. Нэхэмжлэгч Боржигон овогт Алтангэрэлийн Хэрлэнцог хариуцагч Боржигон овогт Онгисайханы Зүмбэрхүү нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2.Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг жич шийдвэрлүүлнэ гэсэн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод, хариуцагч О.Зүмбэрхүүгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Хэрлэнцогд олгохоор тогтоосугай.

 

            4. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.