Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/558

 

 

 

 

 

 

 

 

2021         08          30                                    2021/ШЦТ/558                    


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр  хөтлөн,

Улсын яллагч: С дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор  С.Болорзул, 

Иргэдийн төлөөлөгч М, 

Хохирогч О, Иргэний нэхэмжлэгч: Г

Шүүгдэгч М, түүний өмгөөлөгч А.Энхбуйр /ҮД-0970/, Д.Халзан /ҮД-1100/,

Шүүгдэгч Д, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар С дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М, Д нарт холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт: 

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д, М нар нь дангаар болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын автомашиныг нь хоногоор түрээслэнэ гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээ буюу нийт 244.345.000 төгрөгийн хохирол учруулсан.

            Үүнд: 1. 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр С дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Мэд Таун оффисын гаднаас хохирогч Э эзэмшлийн 000 улсын дугаартай тоёота примо загварын авто машиныг залилан авч, 16.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

            2. 2018 оны 0 сарын 02-ны өдөр С дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, хуучнаар Тээврийн товчооны буудлын орчимд хохирогч Б эзэмшлийн 000 улсын дугаартай приус-20 загварын авто машиныг залилан авч, 8.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

            3. 2018 оны 0 сарын 10-ны өдөр Б дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0 дугаар байрны гадна хохирогч У эзэмшлийн 0000 улсын дугаартай пажеро загварын авто машиныг залилан авч, 9.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

            4. 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэр, Б хорооллын орчим хохирогч З эзэмшлийн 0000 улсын дугаартай пажеро загварын авто машиныг залилан авч, 7.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

            5. 2017 оны 0 сарын 28-ны өдөр Б дүүргийн 0 хороо хорооны нутаг дэвсгэр, 0 байрны гадна хохирогч Г лексус-470 маркийн авто машиныг залилан авч 43.000.000 төгрөгийн хохирол,

            6. 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Б дүүргийн   хорооны нутаг дэвсгэр, Батлан Хамгаалах Их сургуулийн ойролцоо  А 0 улсын дугаартай Тоёота приус-20 маркийн авто машиныг залилан авч 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б дүүргийн   хорооны нутаг дэвсгэр, байрны гадна иргэн Ц эзэмшлийн 57-81 УБС улсын дугаартай тоёота приус 11 загварын автомашиныг залилан авч 5.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан,

            Шүүгдэгч Д нь дангаараа:

            1. 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр С дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэр, Багшийн дээд сургуулийн өмнөх автобусны буудлын орчим хохирогч М эзэмшлийн 48-10 УБХ улсын дугаартай приус-20 маркийн машиныг залилан авч, 9.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

            2. 2018 оны 0 сарын 03-ны өдөр Б дүүргийн 0 хороо хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т түүний 0 улсын дугаартай приус-30 загварын автомашины залилан авч, 12.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

            3. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Х дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын гаднаас хохирогч Б эзэмшлийн 0 улсын дугаартай alphart маркийн автомашиныг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр С дүүргийн нутаг дэвсгэрт гэрээ байгуулж иргэн А эзэмшлийн 0 улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг залилан авч 13.200.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

            5. 2019 оны 0 сарын 22-ны өдөр С дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт гэрээ байгуулж иргэн З эзэмшлийн 0 улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг 1 хоногийн хугацаатай 70.000 төгрөгөөр түрээсэлнэ гэж хууран авч 7.500.000 төгрөгийн хохирол,

            6. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 9 цагийн үед С дүүргийн 0 хороо 0 байрнаас иргэн О эзэмшлийн Канон брэндийн 5 ди марк-2 загварын камер 2470 эф 2.8 мэргэжлийн дуран, Сони брэндийн хөл зэрэг эд зүйлийг түрээслэх нэрээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилж 2.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

            7. 2019 оны 0 зүйлийн 08-ны өдөр С дүүргийн 0 хороо хорооны нутаг дэвсгэрт 0 тоотод үйл ажиллагаа явуулдаг Т ХХК-аас 1 хоногийн хугацаатай түрээсэлнэ гэж хуурч 0 улсын дугаартай  приус-20 маркийн автомашиныг залилан авч хохирогч Т 7.900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

            8. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б дүүргийн 0 хороо Алтан төгрөг худалдааны төвийн урд иргэн Г эзэмшлийн 00 улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 1 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр хуурч авч залилж 13.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

            9. 2020 оны 9 дүгээр сарын 04-өөс 05   шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Б дүүргийн байрны зогсоол дээрээс хохирогч Н эзэмшлийн 00 улсын дугаартай тоёота кровн-204 маркийн авто машиныг 2 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр иргэн Ц жолооны үнэмлэхийг үзүүлэн хууран авч бусдад зарж залилж 15.900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

            10. 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Б дүүргийн 0 нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн дэргэд иргэн Б эзэмшлийн 53-22 УАВ улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг 1 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад зарж залилж 17.700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

            11. 2019 оны 0 сарын 31-ний өдөр Б дүүргийн 0ны нутаг дэвсгэрт иргэн Ш эзэмшлийн 000 улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай түрээслэх 200.000 төгрөг бэлнээр өгч хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад зарж залилж 7.950.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

            12. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ч дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Х ордны үүднээс иргэн У эзэмшлийн 0 улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай түрээслэхээр 25.000 төгрөг бэлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад зарж залилж 8.995.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

            Шүүгдэгч М нь дангаараа:

  1. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр С дүүргийн 0 хороо 

Багшийн дээдийн сургуулийн өмнөх автобусны буудал дээр иргэн Х 0 УБК тоёота приус-20 маркийн автомашиныг 5 хоногийн хугацаатай түрээсэлнэ хэмээн 400.000 төгрөг өгч хуурч мэхлэн залилж 8.700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

  1. Яллагдагч Б бүлэглэн 2020 оны 0 сарын 26-ны өдөр

Б дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч О эзэмшлийн 0 улсын дугаартай Приус-30 маркийн авто машиныг залилан авч 13.200.000 төгрөг буюу их хэмжээнээс дээш хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Түмэннастын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч М нь шүүхийн хэлэлцүүлэгт “... шүүгдэгч Д бүлэглэж хэрэг үйлдээгүй... дангаараа авсан тээврийн хэрэгслийг эзэмшигч нартай нь иргэний журмаар хэлцэл хийж авсан... хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэж, 

 

Шүүгдэгч Д нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруу дээр маргахгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэж, 

 

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруутайд тооцуулах саналтай...”  гэсэнн дүгнэлт гаргаж, 

 

Шүүгдэгч Мгийн  өмгөөлөгч А.Энхбуйр,   Д.Халзан  нар “ҮД:1100”

Шүүгдэгч Д  өмгөөлөгч Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Хэргийн зүйлчлэлийг өөрчилж прокурорт буцаах байр суурьтай байна. Ингэж оролцохдоо 0 хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 59-60 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 64-66 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 15-  хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 110-10 хуудсанд байгаа нотлох баримтуудыг шинжлэн судалж, тэрээр “би мөн 15.3 дугаар зүйлд зааснаар хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дгийн зүгээс бусдыг залилсан юм уу хэлцлийн дагуу авсан машинаа барьцаанд тавиад олсон мөнгөөрөө өөрийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг, амьдралыг дэмжих зорилгоор хэрэглэсэн юм байхгүй. Эсвэл ашиг олох зорилготой худалдаа, үйлчилгээ эрхэлсэн гэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт байхгүй байна. Харин гэрээний дагуу авсан машинаа барьцаанд тавиад олсон мөнгөөрөө мөрийтэй тоглож, олсон мөнгөөрөө буцаагаад аваад өгнө гэсэн ийм санаа зорилготой байна. Тэгэхээр залилан мэхлэх гэмт хэргийн шинж энд хамааралгүй байна. Бусдыг хохирооё гэсэн байр суурь байхгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Энэ нь нотлох баримт шинжлэн судлахад судлагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа. Утсаар яриад хугацаа хэтэрсэн гээд мөнгө шилжүүлээд байгаа юм. Яг энэ үйлдлийнхээ аргаар, үйлдлээр гэрээ хийгээд бусдын машиныг барьцаанд тавиад тоглочхоод тоглосны дараа аваад өгсөн үйлдлүүдийг огт шалгаагүй байгаа юм. Гэтэл хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгах заалтыг зөрчсөн байна. Зайлшгүй өөрөө мэдүүлээд байхад үүнийг шалгах ёстой байсан бөгөөд шалгаагүй нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Хохирлын тал дээр маш эргэлзээтэй, ойлгомжгүй байна. Яллах дүгнэлтээр 244.350.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн. Шүүгдэгч М 119.900.000 төгрөг, Д 244.350.000 төгрөгийн хохиролтой гэж дүгнэсэн байна. Энэ нийлээд 364.250.000 төгрөг болж байна. Энэ маш ойлгомжгүй байна. Үйлдэл нь хохирол, хор уршигтай холбоотой байх ёстой. Гэтэл шүүгдэгч нарын тус тусдаа хийсэн үйлдэл нь хохирол төлбөрөөс илүү гарч байна. Хохирол төлбөр илүү гарч байгаа энэ үйлдлийг шалгах шаардлагатай. Хамтран үйлдсэн бол ямар оролцоо байсан, хувь тооцох юм уу гэдгийг шалгах ёстой. Хэдэн төгрөгөөр зараад хэдэн төгрөгөөр хэн хэн тоглосон гэдэг мэдүүлэг байдаг бөгөөд энэ байдлаар хуваах юм уу гэдгийг тогтоох ёстой. Шүүгдэгч нарын нийт хохирлын хэмжээ 244.345.000 төгрөгт тохирч байж ял оногдуулах үндэслэл болно. Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн хувьд хэлэхэд асуудлыг хаясан байдал, буруу тогтоосон байдал нь хохирлыг тогтооход асар их буруу нөлөөлсөн гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч нар шүүгдэгч нарын бусдын нэр дээр байгаа машиныг барьцаанд авч байгаа бас нэг залилан мэхлэх гэмт үйлдэл байна. Залилаад авсан, мөнгийг нь авсан, нөгөө хүмүүс нь барьцаагаар хангагдах эрхгүй болсон хүмүүсийг хохирогчоор тогтоож байцаагаагүй байна. Нөгөө талаараа илт 13.000.000 төгрөгийн үнэтэй машиныг 5.000.000 төгрөгт худалдаж авч байгаа үйлдэл байна. Энэ байдал нь мөнгө угаах гэмт хэргийн шинж бөгөөд үүнийг ямар нэгэн байдлаар шалгасан зүйл байхгүй иргэний хариуцагчаар татаад явсан байна. Энэ хэрэгт мэдэх боломжтой, мэдэх ёстой зүйл байхад яллагдагчаар татаж шалгаагүй асуудал байна. Энэ нь шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй асуудал юм. н.П, н.Б, н.Б гэх хүмүүсийг хамт үйлдсэн гэж миний үйлчлүүлэгч, хохирогч нар хүртэл хэлээд байхад нБ гэж хүний үйлдлийг тусгаарласан гэж байна. Гэтэл Мгийн үйлдлийг Б байхгүйгээр бүрэн шийдвэрлэх боломжгүй юм. Тийм учраас тусгаарласан байдал нь үндэслэлгүй байна. Б, П хоёр энэ хэрэгт яллагдагчаар огт татагдаагүй. Гэтэл мөрдөгч танай хоёр хүн ялаа аваад явсан, чи сална гэвэл 2.000.000 төгрөг өг гэж хэлсэн гэж шүүгдэгч хэлсэн. Энэ бол маш ноцтой асуудал юм. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг буцаан шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргаж тус тус мэтгэлцсэн болно. 

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шүүхээс хийсэн хууль зүйн үндэслэл: 

 

С дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М, Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж, ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, хэргийн оролцогч нарын мэдүүлгийг үндэслэж шүүх хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, дараах дүгнэлтийг гаргав. Үүнд: 

 

Хэргийн үйл баримтаар тогтоогдсон шүүгдэгч нарын  дээрх үйлдлийг  хохирогч нарт хохирол учруулсан цаг хугацааны дараалал, нотлогдож буй байдлаар тодруулахад: 

 

1. М, Д нар нь бүлэглэн 2017 оны 0 сарын 28-ны өдөр Б дүүргийн 0 хороо хорооны нутаг дэвсгэр, 0 байрны гадна хохирогч Г лексус-470 маркийн авто машиныг залилан авч 43.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь 

 

Г Б дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан “Lexus 470 маркийн 0000 дугаартай машиныг 2017 оны 0 сарын 29-с 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүртэл түрээсэлсэн болно. Хугацаа хэтрүүлж утсаа салгаж залилангийн  шинжтэй алга болсон тул тээврийн хэрэгслийг минь олж өгөхөд тусална уу” гэх өргөдөл /1 хх-ийн 208 тал/,

 

Түрээсийн гэрээ /1 хх-ийн 209-210 тал/,

 

Х.Ганбаганын Б дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан “2017 оны 11 сарын 28-нд найз Г залгаад Д 2 Lexus 470 машин тавих гээд байна 10 сая төгрөг зээлээч гэж гуйсан тэгээд тэр 2 наад машин чинь Дгийн хүргэн ахын машин ах нь гадагшаа явсан араас нь мөнгө хийх хэрэг гараад байна. Итгэмжлэл нь энэ байна гэсээр ирсэн юм. Бэлэн 1 сая төгрөг Дгийн данс руу 9 сая төгрөг хийсэн.10 хоногийн  хугацаатай өгсөн тэгээд  2 хоноод над руу мөнгө нэмж авмаар байна гээд гуйгаад байсан ч би өгөөгүй. Тэгээд 12 сарын 12-ны өдөр гэртээ иртэл нэг залуу би машинаа авах гэсэн юм. Би машиныг нь байцаагч залуутай нь утсаар яриад өг гэсний дагуу өгсөн. Би хохирч гомдолтой байгаа тул энэ бүлэг луйварчдыг олж эрүүгийн хэрэг үүсгэж хохирлыг минь гаргуулж шалгуулж өгнө үү...” гэх гомдол /1 хх-ийн 212 тал/,

 

Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...0000 улсын дугаартай лексус-470 маркийн авто машин ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 43.000.000 төгрөг...” гэх дүгнэлт /3 хх-ийн 197 тал/,

 

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хувиараа автомашин түрээсийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2017 оны 0 сарын 28-ны өдөр миний гар утас руу танихгүй залуу залгаад  автомашин түрээсэлж байгаа юу гэж асуухаар нь тиймээ гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө Б-н 0-р хороо 0 байрны гадаа 15 цаг өнгөрч байхад  уулзсан бөгөөд тухайн үед 2 залуу ирсэн. Тэгээд нөгөө 2 залуугаас хаашаа явахыг нь асуухад С аймгийн Б сум Б аймаг Б сувилал руу 2017 оны 0 сарын 29-ний өглөө эрт явах ажилтай. Ирж очиход 4 хоног болно гэж хэлсэн. Б-н 0 хороо хорооны нотариатч дээр ирж түрээсийн гэрээ хийж автомашинаа бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Би уг залуучуудаас 4 хоногийн түрээсийн мөнгө 800.000, барьцаа 600.000 төгрөг авсан. Нийт 1.400.000 болж байна.Ингээд гэрээн дээрх дугаар нь холбогдохгүй байхаар нь цахим хаягаар нь гэрт нь очтол  Дгийн төрсөн ээж  гэж өөрийгөө танилцуулсан 50 орчим насны эмэгтэй манай хүү Д гэрээсээ гараад 5 сар болж байна.Хаана байгаа талаар нь мэдэхгүй байна гэж надад хэлсэн. 2017 оны 12 дүгээр сарын 10-ны өдөр Торгууль.мн хаягаар орж өөрийн автомашины торгуулийг хартал 2017 оны 0 сарын 29-өөс 2017 оны 12 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод камерын хяналтаар 7 удаа торгуулсан байсан. Энэ хүн хөдөө яваагүй нь энүүгээр харагдаж байна. Яагаад миний машиныг өгөхгүй байгааг нь ямар нэгэн мэдэх зүйл алга. Иймд миний машиныг олж өгнө үү. Би эдгээр залуусыг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй.Би Сугаррагчаа гэх хүнээс машинаа 44.000.000 төгрөгөөр авч байсан. Одоо уг үнээрээ үнэлж байна. ...2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болоход машинаа олж авсан байдаг. Тухайн үед би машинаа олж авахад Ганбагана гэх залуу унаад явж байсан. Би 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэл 1.400.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн миний машиныг авч явж байх үедээ 140.000 төгрөгийн хохирол учирсан байна. Нийт 1.540.000 төгрөг хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 217-219, 4 хх-ийн 192-193 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хугацааг нь хэлж мэдэхгүй байна, одоогоос 2-3 жилийн өмнө санагдаж байна, Д гээд миний зүс таних залуу М гэх залуугийн хамт Лексус 470 маркийн авто машинтай хамт ирсэн бөгөөд тэгээд бас нэг 570 машины гэрчилгээ итгэмжлэл, өөрсдийн унаж байсан 470 маркийн машин дээр итгэмжлэл барьсан ирсэн байсан бөгөөд энэ хоёр машиныг барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн, тухайн үед орой болсон байна тийм учир ямар нэг баримт бичиг үйлдэх боломжгүй гэдгийг хэлсэн, тэгтэл тийм бол энэ 470 маркийн машиныг 1 дэх өдөр хүртэл барьцаанд тавиад 10.00.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн, ингээд би тухайн үед яриад Д, М нарын унаж ирсэн 470 маркийн машиныг 10.000.000 төгрөгөөр барьцаанд авсан, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд уулзах үедээ авсан юм, гэтэл уг машин хэргийн холбогдолтой машин байсан тул хураан авсан, тийм учир энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Мөн 1 дэх өдөр нь ирсэн бөгөөд гэрчилгээг нь шилжүүлээд өгье. мөнгө нэмээд өгөөч гэж бас гуйж байсан юм. Тухайн үедээ Д манай ахын 2 машин байгаа бөгөөд Америк руу явсан, явахдаа надад итгэмжлэл хийн өгсөн бөгөөд зараад мөнгийг араас шилжүүлээрэй гэж хэлсэн, тэгээд итгэмжлэл байгаа гээд зарна гэж хэлж байсан юм. Надад машин барьцаалсан 2 хүн бол Д, М нар мөн, учир нь би Д гэдэг залууг өмнө нь таньдаг байсан учир баттай таньж байна, мөн М бас л зүс мэддэг байсан юм, тийм учир энэ хоёр бас намайг таньдаг учир над дээр ирсэн юм байна лээ. Лексус 470 маркийн 10 сая төгрөгөөр барьцаанд авсан энэ мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг /8 хх-ийн 166 тал/ зэргээр,


 

3.М, Д нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр С дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Мэд Таун оффисын гаднаас хохирогч Э эзэмшлийн 000 улсын дугаартай тоёота примо загварын авто машиныг залилан авч, 16.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Э өөрийн эзэмшлийн 0000 УНН улсын дугаартай тоёота премио маркийн автомашинаа 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед С дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Мед таун оффисийн гадна үл таних хүнд түрээсэлж өгч явуулсан...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 15 тал/,

 

Тээврийн хэрэгслийг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай “...С гаргаж өгсөн мөнгөлөг саарал өнгийн тоёота премио маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Г.Энхтүвшинд хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 17 тал/,

 

Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д үнэгүй.мн сайт дээр авто машин түрээслэх хэсэг дээр зар байршуулсан байсан ба зарын дагуу надтай холбогдсон. 3 хоногийн 225.000 төгрөг, барьцаа 215.000  төгрөг авсан, гэрээ байгуулаагүй. Машинаа шалгаж өгсөн ямар ч асуудалгүй байсан. Сүлжээгүй газар явж байна гээд ахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 21 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Анх Д Тг бид хоёрыг хамт байхад ирсэн ба ирэхдээ  000 УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тоёота премио машиныг унаж ирээд уг машин нь миний машин байгаа юм. 3.500.000 мянган төгрөг 10 хувийн  хүүтэй 10 хоногийн хугацаатай зээлчих гэж хэлэхээр нь би зөвшөөрч 3 сая төгрөг данснаасаа шилжүүлж, 500.000 төгрөгийг  бэлнээр  өгсөн. Гэтэл 7  хоногийн дараа мөрдөгч, машины эзэнтэй ирээд машинаа аваад явсан. ...3.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 24, 8 хх-ийн 151 тал/,

 

Барьцаат зээлийн гэрээ /1 хх-ийн 29 тал/,

 

Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...000 улсын дугаартай тоёота примо загварын авто машин ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 16.000.000 төгрөг...” гэх дүгнэлт /3 хх-ийн 201 тал/ зэргээр,

 

3. М, Д нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б дүүргийн   хорооны нутаг дэвсгэр, 0 байрны гадна иргэн Ц эзэмшлийн 00 улсын дугаартай тоёота приус 11 загварын автомашиныг залилан авч 5.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан болох нь

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Цоос гаргасан гомдолд “2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн  57-81 УБС улсын дугаартай  Тоёота приус-11 маркийн автомашинаа М гэгчид 10 хоногийн хугацаатай түрээслүүлэхээр өгч залилуулсан..” гэх тэмдэглэл /1 хх-ийн 183 тал/,

 

Хохирогч Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үнэгүй.мн сайтад тоёота приус-11 маркийн автомашиныг нэг өдрийн 50.000 түрээслүүлнэ гэсэн зар тавьсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр М гэж хүн ярьсан ба тухай өдөр энэ хүнтэй уулзаад өөрийн автомашинаа 1 өдрийн 50.000 төгрөгөөр 10 хоног түрээслэхээр тохиролцсон. Ингээд би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн  00 улсын дугаартай тоёота приус 11 маркийн машинаа Мд хүлээлгэн өгсөн ба урьдчилгаа гэж 350.000 төгрөгийг бэлнээр авч 3 хоногийн дараа үлдсэн 150.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр барьцаа болох 200.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш надаас зугтаад байгаа тул цагдаад хандсан. ... Д болон М нарт өөрийн эзэмшлийн 000  улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн машинаа түрээслэхээр өгч явуулсан. Гэтэл хоёр миний ач залилан алга болсон. Миний машины үнэлгээ 5.500.000 төгрөг болсон бөгөөд би энэ хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 186-187, 4 хх-ийн 139 тал/,

 

Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...0 улсын дугаартай тоёота приус 11 загварын автомашин ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 5.500.000 төгрөг...” гэх дүгнэлт /3 хх-ийн 198 тал/ зэргээр,

 

4. М, Д нар нь бүлэглэн 2018 оны 0 сарын 02-ны өдөр С дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, хуучнаар Тээврийн товчооны буудлын орчимд хохирогч Б эзэмшлийн 000 улсын дугаартай приус-20 загварын авто машиныг залилан авч, 8.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б С дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “...2018 оны 8 сарын 02-нд Д өөрийн эзэмшлийн  0  улсын дугаартай Toyota prius Д маркийн авто автомашинаа түрээсийн гэрээ байгуулж түрээсэлсэн.Гэтэл уг этгээд түрээсийн гэрээ дуусахад зугтаж алга болсон. Иймд миний хохирлыг барагдуулж уг этгээдийг хуулийн дагуу шалгаж өгнө үү” гэх өргөдөл /1 хх-ийн 102, 110 тал/,

 

Автомашин түрээслэх гэрээ, үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 103-104, 106 тал/,

 

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Фейсбүүк дээр приус-20 маркийн автомашин  түрээслэх хүн байна уу гэсэн зар байсан ба түүний дор маш олон хүн  машинаа түрээслүүлнэ гэж коммент бичсэн байсан тэгэхээр нь би коммент бичсэн юм. Тэгсэн 2018 оны 0 сарын 02-ны өдөр  Damaa Bat гэсэн фейсбүүк хаягаас машинаа түрээслэх үү, 4 хоног түрээсэлье, дугаараа өгчих гээд дугаараа өгөөд утсаар ярилцаад С байр болох гэрийнхээ гадаа тэр хүнтэй уулзахад Д гэдэг хүн ирээд “би хүн тосох гэж байгаа юм өнөөдөр машин бэлэн байж байх хэрэг байна гээд  би түрээслэхээр зөвшөөрөөд өдрийн 50.000 төгрөгөөр, 5 хоног түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээг болохоор интернэтээс загвар татаж гаргаад гарын үсэг зураад машинаа өгч явуулаад 250.000 төгрөг, барьцаа 100.000 төгрөгийг нийтдээ 350.000 төгрөгийг авсан. Тэгээд гэрээний хугацаа дууссан, янз бүрийн шалтаг хэлээд 2018 оны 0 сарын 12-нд 10 хоног сунгая гээд 500.000 төгрөг хийсэн.Би сунгахгүй машинаа харъя гэхэд янз бүрийн шалтаг хэлээд байсан. 2018 оны 0 сарын 16-ны өдөр машинаа авъя гээд хандахад би сунгачихъя гээд 500.000 төгрөг хийсэн. Тэгээд 2018 оны 0 сарын 22-ны өдөр дуусчхаад байхад машин авчирч өгөөгүй, утас нь холбогдоогүй. Би нийт 1.350.000 төгрөг авсан. Уг машин нь миний эзэмшлийнх гэхдээ  Е ХХК-д барьцаалчихсан байгаа энэ байгууллагын нэр дээр байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 113-114 тал/,

 

Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...0000 улсын дугаартай приус-20 загварын авто машин. ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 8.500.000 төгрөг...” гэх дүгнэлт /3 хх-ийн 199 тал/ зэргээр,

 

5. М, Д нар нь бүлэглэн 2018 оны 0 сарын 10-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0 дугаар байрны гадна хохирогч У эзэмшлийн 0000 улсын дугаартай пажеро загварын авто машиныг залилан авч, 9.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь 

 

            Хохирогч У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 7 дугаар эхээр фэйсбук хуудсанд автомашин түрээсэлнэ гэж зар тавьсан. 2018 оны 0 сарын эхээр 89111377 дугаараас 1 залуу залгаад автомашин түрээслэх үү, 3 хоног түрээсэлмээр байна. Гаднаас хүмүүс ирж байгаа юм гэж хэлсэн. ...2018 оны 0 сарын 10-ны өдөр 89111377, 99171075 гэсэн дугаараасаа залгаад нөгөө хүмүүс минь маргааш ирэхээр болсон. Та машинаа түрээслэх хэвээрээ юу гэж асуухаар нь түрээсэлнэ гэж хэлтэл манай гэр болох Б дүүргийн 3 дугаар хороо 0 дугаар байрны гадаа ирээд миний машиныг үзээд 300.000 төгрөг өгөөд 3 хоног түрээслэх гэрээ хийгээд өгөөд явуулсан. Гэрээнд дурдагдсан хугацаа өнгөрсөн юм тэгээд утасны дугаар руу нь залгатал ахаа би түнхэлд байна. 2 хоног хойшлох болчихлоо удалгүй очлоо гэсэн. 2 хоног өнгөрөөд худлаа хэлээд байхаар нь би бичиг баримт дээр нь дурдагдсан гэрийн хаягаар нь очоод уулзтал 30 орчим насны эмэгтэй хүн онгойлгоод энд тийм хүн байхгүй гэж хэлсэн. ...Автомашинаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 99 тал/,

 

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 0 сарын 10-ны орой М над руу залгаад манай найз газрын албанд мөнгө алга болгосон байна. Чамаас мөнгө зээлээд ирэх 7 хоногоос буцаагаад өгнө гэж гуйгаад байхаар нь би барьцаанд ядаж эд зүйлс байв тэрийгээ тавиад авч болно гэж хэлсэн. Тэгтэл Д над руу яриад Мгийн найз Дамчаа байна. М ярьсан уу, найзад нь мөнгөний хэрэг болоод байна. Одоо надад тавих зүйл байдаггүй, дүүгийн приус 20-г тавьчихмаар байна болохгүй бол нэрийг нь шилжүүлээд өгнө гээд гуйгаад байхаар нь Дгийн хаан банкны 00000 дугаарын данс руу 2018 оны 0 сарын 10-ны өдөр эхний ээлжид 4 саяыг шилжүүлсэн. Тэгэхдээ уг машиныг М надад авчирч өгсөн. ...Надад одоо 23.550.000 төгрөгийн хохирол учраад байна...

...Миний бие 2018 онд цай үйлдвэрлэх худалдаа эрхэлдэг байсан юм. энэ үед миний таньдаг Төмрөө ах намайг М гэдэг залуутай танилцуулсан бөгөөд надад хэлэхдээ М нь алт ухдаг дажгүй залуу байгаа юм аа залуу хүмүүс бие биедээ тустай дэмтэй яваарай гэж хэлээд танилцуулсан юм, би Мтай 2,3 удаа уулзаж байсан. энэ үед М нь надад мөнгө хэрэгтэй байна алтанд явах гэсэн юм аа чи хэд хоногийн хугацаатай мөнгө зээлэх хэрэгтэй байна, тэгээд барьцаанд өөрийнхөө машиныг нь үлдээе ээ, миний машин байгаа юм аа банк бус санхүүгийн байгууллагад барьцаатай зээл ээ төлөөд дуусгасан, нэрийг нь шилжүүлээд өгөх гэхээр амжихгүй байна, ямар таньж мэдэхгүй байгаа хүмүүс биш гэж хэлсэн, тэгээд би ямар оргүй мөнгө аваад явах гэж байгаа биш өөрийнхөө машиныг барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн, уг эхний удаа барьцаанд тавих гэж байгаа машиныг 2,3 удаа надтай уулзахдаа унаж ирж байсан тийм учир би тэр хүний машин мөн байна гэж бодсон юм, ингээд эхний мөнгө зээлэх болсон юм. М нь зээлсэн мөнгөө өгөөгүй болонгуут мөнгө яасан талаар асуухад алтан дээр гарц гараад гайгүй байна, бэлэн мөнгө ихтэй байна мөнгө олж байна, тийм учир би энийг хаяад явж болохгүй байна, мөнгө бол олж байгаа чи мөнгөн дээр санаа зовох хэрэггүй гэх мэтээр хэлдэг байсан, тэгээд надад нэг удаа манай найз байгаа юм аа албаны мөнгөө аваад явж байгаа алга болгосон байна нөхөж өгөхгүй бол болохгүй байна ажлын өдөр дуусаж байгаа тул мөнгө олох боломжгүй байна, ажлын өдөр эхлэх юм бол асуудалгүй олоод өгнө тийм учир наад хүнтэйгээ уулзаад машиныг нь барьцаанд аваач ээ дажгүй залуу байгаа гэж хэлсэн ингээд Д гэдэг залуу нь ирээд тухайн үед бас л нэг машин барьцаалсан. М, Д нартай ямар нэг гэрээ байгуулаагүй бөгөөд дандаа итгэлцлийн үндсэн дээр шилжүүлэн өгч байсан. М, Д нарын данс руу шилжүүлж байсан, тухайн үед би хувийн бизнес гайгүй ашигтай байсан учир мөнгөтэй байж таараад л зээлэн өгөх болсон. Бас сүүлд барьцаалсан машины мөнгийг би хүнээс авч өгсөн бөгөөд тэр мөнгийг нь би өөрөө төлөөд дуусгасан тийм учир энэ хоёр хүнээс нэхэмжилнэ. Би 5 машин барьцаанд авсан бөгөөд эдгээр машин бүгд эзэмшигч нар нь эргүүлэн авсан, надад 5 машин барьцаанд авсан зээлийн мөнгө нийт 23.050.000 төгрөг болсон, мөн барьцаанд авсан 5 машины үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээний хөлсөнд 23.550.000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 101-102, 4 хх-ийн 142, 8 хх-ийн 44 тал/,

 

Б дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хохирогч У 2018 оны 0 сарын 21-ний өдөр гаргасан өргөдөл /2 хх-ийн 103 тал/,

 

Түрээсийн “...миний бие У эзэмшлийн 0000 улсын дугаартай приус автомашиныг иргэн Дд 5 хоногийн хугацаатай 2018.08.10-2018.08.14 хооронд түрээслэхээр тохиролцов. ...300.000 төгрөг хүлээн авав...” гэх хохирогч У, шүүгдэгч Д нарын хийсэн гэрээ /2 хх-ийн 104 тал/,

 

Сэжигтэн Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д нь 2018 оны 0 сарын 11-ний өдөр унаж явсан 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслээ Аод барьцаанд тавьж 3 сая төгрөг 10 хувийн хүүтэй зээлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 105 тал/,

 

Сэжигтэн Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 0 сарын 10-ны өдөр Б дүүргийн 3 дугаар хороо 0 дугаар байрны гадна талд У гэх хүнтэй 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл 5 хоног түрээслэхээр гэрээ хийсэн. ...Би 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээ хийж М өгөөд М нь 2018 оны 0 сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл барьцаал мөнгө зээлдэг А гэх хүнд барьцаанд тавьж 3 сая төгрөг зээлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 106 тал/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 108 тал/,

 

2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгсэл хохирогч Ут хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-ийн 109 тал/,

 

Бэст-Истимэйт ХХК-ийн 2018 оны 0 сарын 04-ний өдрийн “...0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл 9.500.000 төгрөг гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт /2 хх-ийн 113 тал/,

 

Хохирогч У Б дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан “...түрээсийн төлбөрт ашигласан 38 хоногийн нэг өдрийн 60.000 төгрөгөөр тооцож 2.280.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон гэмтсэн болон алга болсон нэр бүхий эд зүйлсийн хохиролд 285.000 төгрөг, торгуулийн төлбөр болох 20.000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөрт 45.000 төгрөг бүгд 2.630.000 төгрөгийг Дгаас гаргуулахаар нэхэмжилнэ...” гэх нэхэмжлэл, хавсаргасан гэрэл зураг, Бэст Эстимэйт ХХК-ийн тайлан, баримтууд  /2 хх-ийн 115, 116-117, 118-119 тал/,

 

Дгийн Улаанбаатар хотын банкны депозит дансны хуулга /2 хх-ийн 136 тал/,

 

Дгийн Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга /2 хх-ийн 162-178 тал/ зэргээр,

 

6. М, Д нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Б дүүргийн   хорооны нутаг дэвсгэр, Б  сургуулийн ойролцоо  А 0 улсын дугаартай Тоёота приус-20 маркийн авто машиныг залилан авч 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Б дүүргийн   хороо батлан хамгаалахын их сургуулийн хойд шалганы орчимд 0 улсын дугаартай Тоёота приус-20  маркийн автомашиныг 3 хоногийн хугацаатай бусдад түрээслүүлэх гэрээ хийж автомашинаа алдсан...” гэх тэмдэглэл /2 хх-ийн 220 тал/,

 

Б дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан “...2018.9.03-ны орой 7 цагийн орчимд 3 хоногийн хугацаатай түрээслүүлсэн бөгөөд улмаар 2 хоног сунгасан. Түүнээс хойш утсаа авахгүй яваад байгаа...” гэх өргөдөл /2 хх-ийн 221 тал/,

 

Хохирогч  Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 89077035 дугаараас үл таних хүн залгаж машин түрээсэлнэ гэж машин түрээсэлнэ гэсэн зарын дагуу ярьж байна машин байна уу гэхэд би түрээслэх машин байгаа болохоо хэлж 19 цагаас хойш түрээсэлж авч болно гэж хэлэхэд тэр залуу надтай дахин гар утсаар холбогдож Б дүүргийн   хороо Батлан хамгаалах их сургуулийн арын шалган нэвтрүүлэхийн Сод Монгол ШТС-ын зогсоол дээр уулзаж миний машиныг авсан орой болсон байсан учир нотариатаар баталгаа хийлгэхгүй машин дотроо цаасан дээр авч явсныг нь бичүүлэн авсан. Би машинаа 3 хоногийн 180.000 төгрөгөөр түрээсэлсэн ба барьцаа 200.000 төгрөгийг гадаад паспортын хамтаар авсан. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны миний машиныг түрээслэн М над руу залгаж машиныг чинь дахин 2 хоног сунгаж унах хэрэгтэй байна. Барьцаа мөнгөнөөсөө суутгаад 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагт хүргээд өгье гэж залгахад би зөвшөөрсөн ба 09-ний өдөр болоход машин авч өгөөгүй залгахад очиж байна гээд алга болсон. Одоо гар утсаа авахгүй байгаа. ...Миний машиныг надаас авсан хүн гадаад паспортоо барьцаанд өгөөд явсан ба нэр нь Мэндбаярын М гэж байсан. ...Миний машины 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 3 хоног 180.000 төгрөгөөр түрээсэлж авч явсан ба барьцаа мөнгөтэй нийт 380.000 төгрөг төлсөн. Энэ дүн нь 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэлх төлбөр гэж үздэг болно. Харин 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 16 хоногийн 960.000 төгрөгийг түрээсийн хохиролтой байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 225-226, 227-228 тал/, 

 

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Эд мөрийн баримт хураан авсан “...0 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн авто машин илээр харагдах эвдрэл гэмтэлгүй...” гэх тэмдэглэл /2 хх-ийн 236 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...мөнгөлөг саарал өнгийн 0 улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг 1 ширхгийг бүрэн бүтэн хүлээн авав.  А..” гэх тэмдэглэл /2 хх-ийн 240 тал/ 

 

Дамно ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...0 улсын дугаартай Тоёота приус-20 маркийн авто машин ...8.000.000 төгрөг...” гэх тайлан /3 хх-ийн 195 тал/ зэргээр,

 

            7. М, Д нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэр, Б хорооллын орчим хохирогч З эзэмшлийн 0000 улсын дугаартай пажеро загварын авто машиныг залилан авч, 7.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь: 

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэр, Б хорооллын 0 байрны гадна З 0000 улсын дугаартай Мицубүшин Пажиро маркийн саарал өнгөтэй тээврийн хэрэгслээ бусдад нэг өдрөөр 120.000 төгрөгөөр түрээсэлсэн боловч залилуулсан...” гэх тэмдэглэл /3 хх-ийн 26 тал/,

 

            Б дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан “...миний эзэмшлийн 0000 улсын дугаартай Мицубүшин Пажиро маркийн автомашиныг Батмөнхийн Д гэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэр, Б хорооллын 0 байрны гаднаас түрээсэлж аваад одоог хүртэл ор сураггүй болсон...” гэх өргөдөл /3 хх-ийн 27 тал/,

 

            Хохирогч З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн эзэмшлийн 4880 УБЗ улсын дугаартай саарал өнгийн пажиро 3 маркийн автомашиныг байнгын түрээслэхээр Үнэгүй.мн сайтад зар тавьсан. ...2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр нөгөө дугаараас залгаад 2-3 гадаад иргэн авч тэрэлж явчхаад ирье гэж хэлсэн. …15 цагийн үед Б хорооллын 0 байрны гадна очиход нөгөө залуу гарч ирсэн. Тэр залуу өөрийгөө Д гэдэг гэж хэлээд миний машинтай танилцсан. Тэгээд 1.000.000 төгрөг өгөөд бичиг баримтаа үзүүл гэж хэлэхэд яараад орхиод гараад ирсэн зураг нь байна гэж хэлээд “Д” гэсэн хаягаар жолооны үнэмлэх иргэний үнэмлэхийн хамт зургийг нь явуулсан. Надад мөнгөний боломж жоохон муу байна 450.000 төгрөг өгчих үү гэж хэлэхээр нь би за яах уу чи машин  аваад маргааш 16 цагт авчир гэж хэлээд өөрийн дансаар 450.000 төгрөгийг авсан. Тэгээд машины түлхүүр бичиг баримттай өгөөд явуулсан. Түүнээс хойш холбогдохгүй байж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө залгахад уучлаарай сүлжээгүй газар байсан юм орой машиныг чинь гэрт чинь аваачаад өгнө гэж мессеж бичсэн. Дахин утас нь болохгүй болсон. Ингээд цагдаад хандаж байна. ...0000 улсын дугаартай Пажеро маркийн автомашиныг бусдад өгч залилуулсан бөгөөд 1 сар орчмын дараа автомашинаа хүлээн авсан. ...би учирсан хохирол буюу 2 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Мөн өөрийнхөө автомашиныг олохын тулд Дрон төхөөрөмж түрээслэн Улаанбаатар хотоор хайсан зардал гарсан, энэ зардалд 400.000 төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 35-36, 4 хх-ийн 140 тал/ 

 

            Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...480-80 УБЗ улсын дугаартай Mitsubishi pajero тээврийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоогдсон дүн 7.5000.000 төгрөг...”гэх дүгнэлт /3 хх-ийн 194 тал/ зэргээр,           


 

1. Шүүгдэгч М нь : 2018 оны 3 дугаар сарын 26- ны өдөр С дүүргийн 0 хороо Багшийн дээдийн сургуулийн өмнөх автобусны буудал дээр иргэн Б-ийн 0 УБК тоёота приус-20 маркийн автомашиныг 5 хоногийн хугацаатай түрээсэлнэ хэмээн 400.000 төгрөг өгч хуурч мэхлэн залилж 8.700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

 

С дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан Х “...2018 оны 3 дугаар сарын 26-ны 13 цагт багшийн дээдийн автобусны буудал дээр Б болон М нарт өөрийн машин болон 0000 дугаартай приус 20 машинаа 2018 оны 3 дугаар сарын 26-аас 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түрээслүүлэхээр өгсөн. Гэвч 2018 оны 4 дүгээр сарын 11-нийг хүртэл ор сураггүй алга болоод байна.Иймд машин болон түрээсийн мөнгийг олж өгнө үү..” гэх өргөдөл /1 хх-ийн 68 тал/,

 

            Д ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...0 УБК тоёота приус-20 маркийн автомашин. ...8.700.000 төгрөг...” гэх тайлан /3 хх-ийн 202 тал/,

 

Хохирогч Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн эзэмшлийн машинаа үнэгүй.мн сайтад түрээслүүлнэ гэж зар тавьсан юм. 2018 оны 3 дугаар сарын 26-ны 13 цагт багшийн дээдийн автобусны буудал дээр Б болон М нарт өөрийн машин болон 000000 дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн машинаа 1 хоногийн 80.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон юм. Б иргэний үнэмлэхээ өгсөн, М иргэний үнэмлэхийн лавлагаа өгөөд 5 хоногийн  400.000 төгрөг өгөөд авч явсан юм. 2018 оны 3 дугаар сарын 26-аас 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түрээслүүлэхээр өгсөн.Миний машин 2003 онд Неткапитал ХХК-аас лизингийн зээлээр  8.650.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би хичээлийн хажуугаар халтуур хийж, таксинд явж зээлээ төлдөг байсан. Эхний элжинд машинаа олж авмаар байна. Нийт түрээсийн төлбөр 2.480.000 төгрөг, мөн машинд учирсан эвдрэлд гэмтэл түүнийг нэхэмжилж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 тал/,

 

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр М над руу залгаад уулзъя хөгшөөн түр бичиг баримтаа хэрэглүүлээч хүнээс машин түрээсэлж авах гэсэн юм хөдөө явах ажил гараад байна гээд Багшийн дээд рүү яваад очсон тэгээд хамт Спортын төв ордноос нэг приус авсан, намайг баталгаа гаргаад өгөөч гэж хэлэхээр нь тэгье гээд иргэний үнэмлэхээ өгөөд баталгаа гаргасан тэгээд уг машиныг аваад М унаад хөдөө явна гээд явсан би СТО-ны аркийн тэнд бууж үлдээд би хувийн ажлаа гадуур хөөцөлдөж яваад 16 цагийн үед харьсан. Арай болоогүй байна сунгаж болох уу гэсэн чинь за гэсэн Мтай тэр үед холбогдож асуухад хөдөө Хэнтий аймгаар явж байна 2-3 хоног сунгаад байж байгаарай гэсэн. Мтай холбогдож асуухад хөдөө явж байна хэд хоног аргалж байгаарай гэсэн тэгээд сүүлдээ машины эзэн залуу залгаад байхаар нь би унаж яваагүй М аваад явсан гэж хэлсэн. Мтай 7 хоногийн дараа уулзахад машингүй явж байсан тэгээд машинаа яасан бэ гэж асуухад байгаа байгаа удахгүй өгнө гээд байсан.... Приус 11 маркийн машины талаар би огт мэдэхгүй байна. Би хугацааг нь хэлж мэдэхгүй байна ямар ч байсан М нь над руу утсаар яриад тэгээд бид хоёр багшийн дээд дээр уулзсан, тэр үед М ганцаараа явж байсан бөгөөд бид хоёр уулзаад М нь алтанд явах гэж байгаа юм аа жижиг тэрэгний хэрэг байна гээд нэг залуугаас түрээсэлнэ гээд Приус 20 маркийн машин авсан, тухайн Приус 20 машиныг авахдаа М нь бичиг баримт байхгүй гээд миний бичиг баримтыг барьцаанд тавьж авсан, ингээд бид хоёр багшийн дээд дээрээс салаад явсан юм. Тэгтэл хэд хоногийн дараа нөгөө машины эзэн залуу над руу залгаад түрээсийн хугацаа дууссан гээд над руу залгасан, тэр үед нь би Мд хэлсэн бөгөөд М надад түр аргалж байгаач удахгүй өгнө гэж хэлсэн, тэгээд хэд хоногийн дараа М нь мөнгөний хэрэг гараад барьцаанд тавьсан байгаа гэдгээ хэлсэн, харин ямар хүнд яаж тавьсан талаар надад огт хэлээгүй, сүүлд М нь Дгийн хамт ирээд надтай уулзсан бөгөөд барьцаанд тавьсан, удахгүй мөнгө олоод авч өгнө яах вэ ийм юм болоод байна гэж хэлсэн, харин би тэр машины эзэнд нь ажилтай яваад байна ажил дуусаагүй байна удахгүй өгнө гээд хэлсэн. тэрнээс би хамт барьцаанд тавиад мөнгийг нь хамт тоглоод алдсан зүйл байхгүй. Надад мөнгөний хэрэг байсан, тэгээд Мгаас 300,000 төгрөг авсан, харин энэ мөнгийг надад өгөхдөө ямар учиртай талаар хэлээгүй, би өөрт нь байсан мөнгө байна л гэж ойлгосон, би тухайн үед Мд хандан надад 300.000 төгрөг хэрэгтэй байна зээлэх үү гэж хэлээд л авсан, харин ямар учраас намайг энэ машин тэрэгтэй холбоод байгааг би ойлгохгүй байна. 2017 оны 8 сард санагдаж байна анх би Б, М нарын хамт өөрийнхөө эзэмшлийн Тоёота Лексус RX 330 маркийн машиныг 8 сая төгрөгт барьцаалуулж байгаад тоглож байсан удаатай, тэр үед М надад мөнгө өгөөч гэх үед нь би боломжгүй байна гээд татгалзаж байсан, энэ машиныг хувьд тоглоод алдсан, тэгээд аргагүй байдалд ороод зарж байсан, М бол нээх оролцоотой биш гэхдээ хамт тоглож, тодорхой хэмжээний мөнгө алдаж байсан, би энийг Мгаас нэхэж байгаагүй, харин мөнгө өгөөч гээд гуйж байсан тэр үед нь би өгөөгүй юм, тэрнээс хойш юм бодоод явдаг юм болов уу ямар учраас энэ өөрийнхөө хэрэгт хамааруулаад байгаа талаар би мэдэхгүй байна, ер нь бол тэр үеэс эхлээд Мтай танилцаж байсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 80, 82-83, 8 хх-ийн 46, 178 тал/,

 

            Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дг манай найз байгаа юмаа Нийслэлийн газрын албанд ажилладаг гэж хэлсэн., тэгтэл Д нь “би нэг хүнээс 30 приус машин худалдан авч байгаа юм аа мөнгө нь дутуу байгаа юм аа 2 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн, ингээд би тухайн машиныг нь барьцаанд аваад 2 сая төгрөгийг Дд өгсөн. М нь Дг надтай уулзуулаад яваад өгсөн санагдаж байна. ямар ч байсан Д нь ганцаараа байх үед нь би 2 сая төгрөг өгсөн, ингээд Д нь явсан бөгөөд дараа нь над руу залгаад мөнгө нэмж өгөөч гэж хүсэлт тавихад нь би өгөөгүй юм гэтэл удаагүй хугацааг нь хэлж мэдэхгүй байна Д надтай яриад Бийн Сансарт уулзъя машинаа аваад өөр хүнд зарахаар болсон гэж хэлсэн, ингээд би приус 30 машиныг нь аваад Сансарт уулзсан. Тэр үед Д ченж гээд нэг залуутай явж байсан бөгөөд тэр залуугийнхаа хамт нэг нотариатын газар ороод гэрээ байгуулсан. Тэгээд машинаа зарлаа гэж хэлээд надаас авсан 2 сая төгрөгийг эргүүлэн өгсөн юм, намайг харж байхад ямар ч байсан гартаа нэг цаас барьсан нэг гэрээ хийгээд байх шиг байсан бөгөөд машинд суухдаа ямар ч байсан гартаа нэг цаас барьсан байсан би гэрээ байх гэж бодсон. Харин уг гэрээ батлуулсан гэх нотариатын газрыг хэлж мэдэхгүй байна. ингээд Д надаас нөгөө 30 приус машинаа аваад явсан. Надад машин тавьсан талаар холбог өгсөн хүн байхгүй, огт худлаа зүйл байна. Өмнө нь хэлсэнчлэн М анх надтай уулзъя гэж яриад ирэхдээ Дг дагуулан ирсэн, энэ үед 30 приус авч байгаа мөнгө дутаад гээд надаас 2 сая төгрөг авсан талаар би хэлсэн өмнө нь мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 175-176 тал/,

 

Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д, М нар нь хоорондоо алтны уурхайд ажил хийнэ гээд яриад байдаг байсан бөгөөд машинаар шороог нь авч ирнэ гээд байдаг байсан, харин яг машин тэрэгний хувьд миний хувьд яг хамт яваад аваад байсан зүйл байхгүй. Саяны хэлсэн шиг Приус 11 маркийн машин хамт явж байгаад аваагүй, би энэ машины талаар огт мэдэхгүй байна. хугацааг нь хэлж мэдэхгүй байна, намайг Их дэлгүүрийн хажууд байх үед намайг Д, Б, М нар ирээд авсан, энэ үед нэг ах хамт явж байсан, ингээд М, Б хоёр бууж үлдээд намайг Б яваад ирье гэж хэлээд дагуулан Д, нөгөө ах бид гурав Б рүү явсан. Тухайн үед бичиг баримт байхгүй намайг дуудан машин бариулсан санагдаж байна, тэгээд Б дээр очоод би зам дээр буугаад Д цааш аа машин бариад нөгөө ахынхаа хамт явсан санагдаж байна. тэгээд нөгөө ахтай явган гарч ирээд тэгээд таксинд суугаад бөөнөөрөө хоол идье гээд нэг газар орж хоол идсэн юм, тэгээд буудалд ороод архи уусан санагдаж байна. тухайн машин ямар учиртай машин байсан талаар мэдэхгүй байна. Тэр энэ ний машин гэж яриагүй ямар ч байсан машинаа барьцаанд тавих гэж байна гэж ярьж байсан, тухайн үед нэг хүн байсан бөгөөд ямар учиртай хүн байсан талаар мэдэхгүй байна. Би бол Д, М нараас мөнгө төгрөг аваагүй, харин буудалд орсон гэж өмнө нь хэлсэн, тэр үед би өөрөөсөө 2 шил архи авсан бөгөөд буудалд ууж байх үед Д, М нар нь тоглоод байсан, гэхдээ ямар тоглоом байсан талаар мэдэхгүй байна, дундаа нэг гар утсан дээр тоглоод байсан, Б бид хоёр уугаад хажууд нь сууж байсан, бас өөр танихгүй хүмүүс ирсэн байсан. Тэрнээс бол Д, М нарын хэлээд байгаа шиг машин хамт барьцаанд тавьсан зүйл байхгүй. Би их дэлгүүрийн орчмоос машин бариад тэгээд Б орох хүртэл машин барьж явсан, тэгээд Дамчаа хамт явсан ахтай цааш аа машинаа бариад явсан тэр үед л хамт явсан, тэрнээс бол өөрөөр машин барьцаалаад байх үед нь хамт явсан зүйл байхгүй. Д, М нар нь манай найзын машин авахгүй бол болохгүй, барьцаанд тавиад л эргээд авна гэж ярьж байсан, гэхдээ олон машин тэрэг барьцаанд тавьсан талаар мэдэхгүй байна. Д, М нарыг цагдаад шалгагдаж байгаа талаар би хүнээс дуулж байсан, тэрнээс энэ хоёртой машин тэрэг хуваан төлнө, хэргээ даачих гэж ярьсан зүйл байхгүй. Энэ бол худлаа ярьсан байна, би энэ хоёртой хамт хүний машин тэргийг хамт явж байгаад барьцаалсан, мөнгийг нь хамт үрэлцсэн зүйл байхгүй.Би Мтай уулзсан тэр үед надаас асуугаад байгаа шиг зүйл огт яриагүй. Би энэ хоёртой хүнтэй уулзаж нүүр нүүр ээ харж байгаад хэлсэн ч чадна, М надтай уулзахдаа хүний өрийг дараад асуудлаа шийдэх гээд явж байгаа гээд ярьж байсан, өөр зүйл надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 180-181 тал/ зэргээр,

 

            2. Шүүгдэгч М нь  яллагдагч Б бүлэглэн 2020 оны 0 сарын 26-ны өдөр Б дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч О эзэмшлийн 0 улсын дугаартай Приус-30 маркийн авто машиныг залилан авч 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 0 улсын дугаартай тоёота приус 30 маркийн авто машиныг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр худалдсан авсан, төлбөрийг А төлж байсан бөгөөд удахгүй төлбөр төлж чадахгүй гээд би өөрөө төлбөрийг төлж эргүүлэн авахаар болсон юм. ингээд тээврийн хэрэгслээ хоногоор түрээсэлж байсан бөгөөд М гэдэг залуу 2 хоног түрээсэлнэ гэж авч явсан, ингээд түрээсийн хугацаа болоход авч ирээгүй алга болсон, ингээд уг машинаа хайсаар 1 cap орчмын дараа Долоон буудлын орчим байдаг айлын гэрээс очин авсан, энэ үед өөр бас нэг хүн барьцаалсан байсан тэр хүний машины хамт байх үед очин авсан. Тухайн үед Б гэх залуутай хамт ирээд авсан бөгөөд Лагерь руу хөдөө явна гэж хэлээд түрээсийн төлбөр гэж 180,000 төгрөгийг өгсөн, тэгээд аваад явсан боловч өөр хүнд миний машиныг барьцаанд тавьсан байсан. Би тухайн үед машинаа хүлээн авахад машины дугуй хавагнасан байсан, мөн аккумлятор нь суусан байсан, тэгээд тухайн үедээ авч өгнө гэсэн боловч авч өгөөгүй, мөн сарын түрээсийн төлбөр 800,000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна, учир нь М нь өөрөө надад энэ мөнгийг нөхөн төлөх талаар ярилцан тохирсон боловч алга болсон. Мөн өвлийн дугуй авсан бөгөөд нэг дугуйг 90,000 төгрөгөөр нийт 4 дугуй авсан 320,000 төгрөг болсон энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Шүүх хуралд оролцоно. Хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 38, 8 хх-ийн141-142 тал/,

 

            Мэндбаяр овогтой М би өөрийн эзэмшлийн 0000 Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг 3 төгрөгт барьцаанд тавив 2020.08.26   гэх бичгээр гаргасан гэрээ /7 хх-ийн 30 тал/,  

 

            3.200.000, 3.000.000 төгрөг шилжүүлсэн иргэний нэхэмжлэгч П дансны хуулга /7 хх-ийн 31, 32 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 07 билүү 08 сард манай таньдаг дүү залуугаас М нь миний утасны дугаарыг авсан байсан бөгөөд над руу М нь залгаад ах мөнгөний хэрэг болоод байна барьцаанд эгчийнхээ машиныг тавиад 7 хоногийн дараа авна гэж хэлсэн, ингээд надтай уулзсан бөгөөд уулзахдаа 2-уулаа байсан тухайн үед М, Б гэдэг 2 залуу байсан бөгөөд би тэр хүнтэй анх удаа мөнгө зээлэх үедээ л уулзсан юм, ингээд зээлийн гэрээ хэлбэрийн цаасан дээр мөнгө авсан гэж гарын үсэг зуруулсан.Гэтэл уг машин нь өөр хүний машин болж таарсан бөгөөд залилуулсан машин байсан. Тухайн М, Б нар нь мөнгөний хэрэг болсон, барьцаанд эгчийнхээ машиныг тавина гэсэн, эгчийн машин гэхээр нь бичиг баримтыг нь шалгаагүй авчихсан юм. Тэглээ ч 7 хоног гэхээр нь уг машиныг аваад 6.200.000 төгрөг зээлэн өгч явуулсан юм. Тухайн Б нь автомашиныг жолоодсон, М нь хажуу талд нь суусан ирсэн бөгөөд тэр хоёр мөнгөний хэрэг байна 7 хоног болоод өгнө гэж хэлсэн учир би итгээд мөнгө өгч барьцаанд нь уг автомашиныг авах болсон юм...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 141-142 тал/,

Д ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн “...13.200.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /8 хх-ийн 184 тал/ зэргээр,

 

1. Шүүгдэгч Д нь  2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 9 цагийн үед С дүүргийн 0 хороо 0 байрнаас хохирогч О эзэмшлийн Канон брэндийн 5 ди марк-2 загварын камер 2470 эф 2.8 мэргэжлийн дуран, Сони брэндийн хөл зэрэг эд зүйлийг түрээслэх нэрээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилж 2.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2017 оны 12 дугаар сарын 26-ны  өдөр С дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 байрны 3 дугаар орцонд үл таних хүнд камер, дуран зэрэг эд зүйлсээ үл таних хүнд түрээслүүлнэ  гэж өгөөд залилуулсан...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 49 тал/,

 

Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед СБД-ийн 0 хороо 0 байрны гадна  байхад  Д гэдэг залуу зарын дагуу над руу холбогдоод камер түрээсэлье, өглөө цэцэрлэгийн хүүхдийн шинэ жилтэй гэж хэлээд манай байрны гадна уулзсан, Д нь өөрийн компанийн нягтлан Б гэх эмэгтэйн хамтаар ирээд Б-ийн үнэмлэхийг барьцаанд үлдээгээд нэг өдрийн түрээсийн 95000 төгрөг бэлнээр өгөөд  Канон брендын 5Д марк2 загварын камер, 2470 эф 2,8 мэргэжлийн дуран, сони брендын хөл зэрэг зүйлсийг батарей карт цэнэглэгчийн  хамтаар аваад явсан. Тухайн үед би баталгаажуулах зорилгоор гар утсан дээрээ дүрс бичлэг хийсэн. Маргааш нь Дгийн утас руу залгаад камер, дурангаа эргүүлээд өгчих гэсэн за гээд таг болсон. Миний өмчлөлийн эдгээр эд зүйлс нь 4.500.000 төгрөгийн үнэтэй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 52-53 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 12 сарын 26-ны өдөр  би өөрийн ломбард дээр ирэхэд Б гэгч нь 5Д марк 2 гэдэг камер барьцаанд тавих гээд ирсэн байсан, тухайн үед танай ажилтан Амарсанаа камерыг сайн мэдэхгүй учраас би өөрөө тус камерыг шалгаж үзээд барьцаанд авахаар болсон. Тэгээд гаднаа Д гэх залуу орж ирээд камер 900.000 төгрөгт тавья гэхээр нь 700.000 төгрөгт л авна гэж хэлээд камер барьцаанд авсан. Ингэхдээ Бгийн өмнө тавьж байсан зөөврийн компьютерыг чөлөөлж өгөөд 700.000 төгрөгт камерыг үнэлж аваад зөөврийн компьютерын хүүгийн хамтаар бодоод 530.000 төгрөгийг суутгаж үлдэгдэл 170.000 төгрөгийг Бд өгсөн. Б байнга эд зүйлс барьцаанд тавьдаг байсан. Харин Дг өмнө нь харж байгаагүй. Би  700.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 55, 57 тал/,

 

Гэрч Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би П танилцаж эхлээд  8 жил болж байна. Бид 2  хоёр хүүхэдтэй гэхдээ сүүлийн 3 жил  хамт амьдраагүй юм. Дг 2017 оны 12 дугаар сард П  хамт явж байхад нь л мэддэг болсон. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  Д, П хоёр манай ажил дээр ирээд өрөөнд байж байхад Д надаас нягтлан С зөөврийн компьютерыг 2 цаг хэрэглээд буцаагаад гэрт чинь аваачаад өгье” гэж хэлээд тэгээд би тус компьютерыг ажлаас авч гарахад Д “ломбардад тавиад 2 цагийн дараагаар буцаагаад авна” гэж хэлсэн тэгээд бид 3 “Голден сэйф” нэртэй ломбардад очоод 500.000 төгрөгт 5 хувийн хүүтэйгээр барьцаанд тавьсан юм. Тэгээд би харьсан. Д руу орой нь залгаад компьютероо хэзээ өгөх гээд байгаа юм бэ гэсэн авч чадаагүй ээ маргааш ажил орохоос чинь өмнө болгоно гэсэн. Маргааш өглөө 08 цагт тэр хоёртой уулзсан. Хүнээс очиж мэргэжлийн аппарат авна гэж хэлээд тэр 2 дагуулаад СБД-н 8-р хорооны 1-р байрны 3-р орцонд очиход нэг эрэгтэй хүн гарч ирээд камерыг нь түрээслэх болоод Д надад үнэмлэх байхгүй “Болороо чи цахим үнэмлэхээ үлдээчих гээд тэр камерын хүнд үлдээгээд нэг өдрийн 95.000 төгрөг өгсөн.Тэгээд Голден сейф ломбард орсон ломбардын хүн манай ажлын зөөврийн компьютерыг өгөөд, Д нь зөрүүлээд тэр хүнд камерыг өгсөн. 700.000 төгрөгт авахаар болсон манай компьютерыг 530.000 орчим төгрөгт бодоод Дд 700.000 төгрөгийн үлдэгдэл 170.000 төгрөгийг бэлнээр өгсөн.Тэгээд би ажил руугаа хүлгүүлсэн.Би Дгаас барьцаанд тавьсан камерын мөнгөнөөс аваагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 58 тал/,

 

Г ХХК-ийн ломбардын барьцааны “...ломбардын үнэлгээ 700.000 төгрөг...” гэх бичиг /3 хх-ийн 110 тал/,

 

Эд зүйлс хураан авч, хүлээлгэн өгсөн тухай “...Канон брэндийн 5 ди марк-2 загварын DS126201 дугаартай 1 ширхэг зургийн аппарат, Сони брэндийн аппаратын хөл, Fox tripod dt-310d гэх цагаан өнгийн бичигтэй цахилгаан зургийн аппаратын хөлийн цүнх, цэнхэр хөр өнгийн бичигтэй цахилгаан зургийн аппаратын хөлийн цүнх, цэнхэр хар өнгийн зургийн аппаратын хоёр тасалгаатай цүнх зэрэг эд зүйлс байсан ба уг зүйлийг хохирогч От хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /3 хх-ийн 113 тал/ зэргээр,

 

2. Шүүгдэгч Д нь 2018 оны 0 сарын 03-ны өдөр Б дүүргийн 0 хороо хорооны нутаг дэвсгэрт хохирогч Тээс түүний 0 улсын дугаартай приус-30 загварын автомашиныг залилан авч, 12.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

 

Түрээсийн “...2018.01.03-ны өдрөөс 2018.01.05-ны 17 цаг хүртэл T.Prius 30 маркийн автомашиныг 135.000 төгрөг, түрээс барьцаа 200.000 төгрөгийн хамт өгч түрээсэлнэ....” гэх 2018.01.03-ний өдрийн гэрээ /2 хх-ийн 57 тал/,

 

Хохирогч Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 0 сарын 03-ны өдөр 88449339 гэсэн миний дугаар руу 99171075 гэдэг дугаараас холбогдож түрээслэхээр болсон. Гэрийн гадна ирсэн бөгөөд түрээслэгч залуу 2 хоногийн хугацаатай өдрийн 60.000 төгрөгөөр тооцож түрээслэхээр болсон. Гадагшаа хөдөө явахгүй хот дотор явна гэж хэлсэн. Барьцаанд 200.000 төгрөг өгсөн. 2018 оны 0 сарын 05-ны өдөр над руу мессеж бичээд дахиад хоёр хоног сунгая гэж хэлээд миний дансны дугаарыг авч 120.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш дахиж холбогдоогүй би 2018 оны 0 сарын 07-ны утсаар залгахад утсаар залгахад утсаа хариулахгүй байсан бөгөөд өмнөөс би машиныг минь аваачиж өгнө гэж мессеж бичсэн тэрнээс хойш холбогдоогүй. ...Би уг машиныг капитрон банкны лизингээр 12.800.000 төгрөгөөр 2016 оны 6 дугаар сарын 05-ны орчим авч байсан. Сард банкин 382.000 төгрөг тушаадаг. Одоо зах зээл дээр 14.500.000 төгрөг орчим ханштай байгаа. Миний машин 2011 онд үйлдвэрлэгдэж 2016 онд Монголд орж ирсэн машин юм. ...Надад нийт 455.000 төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 60 тал/,

 

Тээврийн хэрэгслийн 0 дугаартай приус-30 маркийн эзэмшиг Т гэх лавлагаа /2 хх-ийн 75 тал/ 

 

Дамно ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...0 улсын дугаартай приус-30 загварын автомашин. ...12.500.000 төгрөг...” гэх тайлан /3 хх-ийн 196 тал/ зэргээр,

 

3. Шүүгдэгч Д нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр С дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэр, Багшийн дээд сургуулийн өмнөх автобусны буудлын орчим хохирогч М эзэмшлийн 0000 улсын дугаартай приус-20 маркийн машиныг залилан авч, 9.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь 

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Маас гаргасан өргөдөлдөө “ 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед С 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах спортын төв ордны  гадна авто зогсоол үл таних хүн 0000 улсын дугаартай авто машиныг түрээслэн  хэмээж авч залилсан...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 89 тал/,

 

Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 2 дугаар сард буюу цагаан сарын баярын өдрүүдээр үнэгүй.мн дээр машин түрээслүүлнэ гэж тавьсан зарын дагуу Д гэдэг хүн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр залгаад 3 хоног хот дотор түрээсэлье, Б хорооллын 418-204 тоотод амьдардаг гэж хэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах спортын төв ордны  урд талбай дээр уулзахад би хадамтайгаа амьдардаг гэж хэлээд иргэний үнэмлэхийн хуулбар бэлнээр 400.000 төгрөг өгөөд авч яваад 3 дугаар сарын 13-аас хойш таг чиг алга болсон. Уг машин нь манай эгч О хүүхэд М эзэмшлийн юм. М лизингээр авсан юм өдөрт 36.000 төгрөг дансаар шилжүүлдэг юм. Өдрийн 60.000 төгрөг 3 өдрийн 180.000 төгрөг, барьцаанд нь 220.000 төгрөгийг авсан. Ингээд нийтдээ 400.000 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 92 тал/,

 

Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...00 улсын дугаартай приус-20 маркийн машин ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 9.000.000 төгрөг...” гэх дүгнэлт /3 хх-ийн 200 тал/ зэргээр,

 

4. Шүүгдэгч Д нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Х дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын гаднаас хохирогч Б эзэмшлийн 0 улсын дугаартай alphart маркийн автомашиныг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Х дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хохирогч Б өргөдөл /3 хх-ийн 153 тал/,

 

Хохирогч Б 000000 дугаарын утастай мессеж бичсэн дансны хуулга /3 хх-ийн 156-158 тал/,

 

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 9 дүгээр саарын 01-ний өдөр Х дүүргийн 0 хороонд байрлах Гэгээнтэн цогцолборын гадна машины зогсоол дээрээс өөрийн эзэмшлийн 0 улсын дугаартай саарал өнгийн Алфард маркийн машиныг Д гэх залууд 1 өдрийн 100,000 төгрөгөөр түрээслэхээр аман тохиролцож 3-н өдөр Д миний машиныг түрээслэхээр авч явсан юм. Урьдчилгаанд 1 өдрийнхөө 100,000 төгрөгийг өгсөн ингээд үүнээс хойш Д гар утсаа салгаад огт холбогдохгүй алга болчихсон юм. Заримдаа удахгүй машиныг чинь аваачиж өгнө гэж хэлж байгаад бүүр сураггүй алга болсон юм. Би машинаа буцаан авсан гэхдээ машинаа буцаан олж авахын тулд энэ этгээдийг олж эрэн сурвалжилж хойноос нь хөөцөлдөж явсаар байгаад бараг ойролцоогоор 1.600.000 төгрөг учирсан юм. Би гомдолтой байна. Ганцаараа ирж авсан...” гэх мэдүүлэг  /3 хх-ийн 161-162 тал/

 

Шүүгдэгч Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ үед 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг авах үед М бид хоёр хамт очиж авсан бөгөөд тэгээд хамт явж байгаад барьцаанд тавьсан, А гэдэг хүнд 5 сая төгрөгт барьцаалсан, дараа нь нэмж 800.000 төгрөг авсан юм. М бид хоёр хамт тоглоод алдсан 5 сая төгрөгийг М бид хоёр хуваан төлнө, нэмж 800.000 төгрөг авсан тэрийг би төлнө..” гэх мэдүүлэг /4 хх-ийн 64-66 тал/ зэргээр,

            5. Шүүгдэгч Д нь 2019 оны 0 сарын 31-ний өдөр Б дүүргийн 0ны нутаг дэвсгэрт иргэн Ш эзэмшлийн 000 улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай түрээслэх 200.000 төгрөг бэлнээр өгч хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад зарж залилж 7.950.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...000 улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг авч явсан боловч буцааж өгөлгүй залилсан...” гэх тэмдэглэл /6 хх-ийн 230 тал/,

 

            Хохирогч Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д гэдэг хүнийг 2019 оны 10 сараас эхлэн чатаар танилцаж байсан. 2019 оны 0 сарын 31-ний орой 21 цагийн орчимд Д нь миний ажил дээр ирээд машинаа 2 хоногийн хугацаатай хэрэглүүлээч би Өвөрхангай аймаг руу явчхаад ирье гэхээр нь зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажлынхаа гаднаас өгч явуулсан. Тэгээд 2 хоногийн дараа 0000000000 дугаар луу нь залгахад би хөдөө байна хэд хоногийн хугацаа өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн, тухайн үед надад яг хэд хонох талаараа хэлээгүй. Тэгээд 2019 оны 0 сарын 15-ны өдөр над руу өөрөө залгаад удаачихлаа, ёстой уучлаарай, өнөө маргаашдаа аргалаач, би ямар ч л байсан өөрийн биеэр аваачиж өгнө гэж хэлсэн боловч тэрнээс хойш огт сураггүй, утсаа авахгүй байгаа юм. надаас гуйгаад 2 хоног хэрэглээд өгнө гэхээр нь өгсөн юм. ...би машинаа өгөөд барьцаа болгож 200.000 төгрөг авсан бөгөөд надад бэлнээр өгсөн. ...Ингээд 2 хоногоор түрээсэлнэ гэж тохиролцоо хийсэн бөгөөд түрээсийн мөнгө гэж 350.000 төгрөг надад бэлнээр өгсөн. ...Автомашины хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 235, 8 хх-ийн 41 тал/,

 

            Д ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “...000 улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ...7.950.000 төгрөг...” гэх тайлан /8 хх-ийн 49 тал/,

 

            ТБ ХХК-ийн 2020 оны 0 сарын 05-ны өдрийн 000 дугаартай “...000 улсын дугаартай автомашиныг ...Алтанцог овогтой Шүрэнцэцэг нэр дээр шилжүүлж өгнө үү...” гэх албан бичиг /8 хх-ийн 52 тал/,

 

Иргэний хариуцагч Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад Е хэлэхдээ Гаалийн татвар төлөөгүй задаргаагаараа Монгол улсад орж ирсэн байгаа юм аа гэж хэлсэн, тийм учир би уг хүнээс 4.500.000 төгрөгөөр худалдан авсан, надад бичиг баримтгүй улсын дугааргүй машин борлуулсан. Уг машиныг одоо задлаад зарсан байхгүй болсон. Би нөхөн төлөх боломжгүй байна, надад Е нь худалдан борлуулахдаа улсын дугааргүй, гаалийн татвар төлөөгүй задаргааны сэлбэгээр орж ирсэн машин гэж хэлсэн, тийм учир би худалдан авсан, тэрнээс бичиг баримттай албан ёсны машин байсан бол задалж зарахгүй байсан, тэглээч зах зээлийн ханш нь албан ёсны машин байсан бол задалж зарахгүй байсан. ...Би 7.950.000 төгрөгийн үнэтэй машиныг 4.500.000 төгрөгт аваад задалж зарсан. Надад төлөхөд хэцүү байна...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 161 тал/,

 

Гэрч Е  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...улсын дугааргүй саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2019 онд 3.500.000 төгрөгөөр Ш гэх хүнээс бичиг баримтгүй худалдаж авч байсан. Тухайн үед Ш  унасан ижил өнгөтэй тээврийн хэрэгслийн машины гэрчилгээг худалдан авч болдог гэх яриа өгүүллэг гаргаж байсан. Уг тээврийн хэрэгслийг худалдаж авснаас хойш 1-2 хоногийн дараа Да хүрээ машины зах дээрх машины худалдаа эрхэлдэг Н гэх хүнд 4.500.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 168 тал/ зэргээр,

 

6. Шүүгдэгч Д нь 2019 оны 0 зүйлийн 08-ны өдөр С дүүргийн 0 хороо хорооны нутаг дэвсгэрт 0 тоотод үйл ажиллагаа явуулдаг Т ХХК-аас 1 хоногийн хугацаатай түрээсэлнэ гэж хуурч 0 улсын дугаартай  приус-20 маркийн автомашиныг залилан авч хохирогч Т 7.900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...манай компани автомашиныг түрээсэлж авсан хүн өөр хүнд зарсан...” гэх гомдол /5 хх-ийн 13 тал/,

 

2019 оны 0 сарын 08-ны өдрийн Дгийн Т ХХК-тай хийсэн түрээсийн гэрээ /5 хх-ийн 16-17 тал/,

 

Хохирогч Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 0 сарын 08-ны өдөр Д нь манай байгууллагаас 1 хоногийн хугацаатай 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсэлж авсан тухайн үед надтай түрээсийн гэрээ хийж 50.000 төгрөгийг бэлнээр өгч гарын үсэг зурсан. Тэгээд тэр өдрөөс хойш нийт 3 өдрийн сунгалт хийлгэж 150.000 төгрөгийг миний Хаан банкны данс руу 2019 оны 0 сарын 09-ны өдөр, мөн 2019 оны 0 сарын 11-ний өдөр тус бүр 100.000 буюу нийт 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 0 сарын 13-ны өдөр манай түрээсийн машины хугацаа дуусаад уг хүний гэрээ дээр бичсэн утасны дугаар луу нь залгахад холбогдохгүй байсан тэгэхээр нь 000 дугаартай тээврийн хэрэгслийн GPS төхөөрөмжөөр шалгахад Ч дүүргийн 0 хороо 0 тоотод манай машин байсан тэгэхээр нь уг засварын газрын хүнтэй уулзахад надад уг машиныг 4 сая төгрөгөөр худалдан борлуулсан. Уг автомашины эзэн нь гадаад улс руу явсан одоо болтол сураггүй байна гэж хэлж зарж борлуулсан байсан. Уг засварын газраас цагдаагийн байгууллагад хандсаныхаа уг газраас очиж авсан. Одоо би өөрөө унаж хэрэглэж байгаа, би автомашинаа авсан болохоор надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед Д ганцаараа байсан, түрээсийн гэрээ хийж байхдаа уг хүнээс батлан даах хүн байгаа юу гэхэд байгаа гээд өөрийнхөө ээжийн мэдээллийг бичүүлж байсан...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 19 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 0 сарын 09-ний өдөр ...цагаан өнгийн приус 20 унасан 2 эрэгтэй хүн ирээд нэг эрэгтэй нь мөнгөний барьцаанд хураагдан алдсан машин байгаа юм 4.500.000 төгрөгөөр авах уу гэж хэлэхэд 4.000.000 төгрөгт авчихна гэж хэлэхэд уг хүмүүс нь яваад өгсөн. Цагийн дараа надтай уулзсан эрэгтэй ганцаараа ирээд 4 сая төгрөгөөр уг автомашиныг худалдаж авч болно гэхээр нь бид 2 хоорондоо бичгээр гэрээ хийсэн. Тэгээд засварын газар дээр байж байхдаа 3.000.000 төгрөгийг би өөрийн хаан банкны 00000000 гэх дугаарын данснаас Д гэх хүний 00000000 данс руу мөнгийг шилжүүлсэн тухайн үед надад өөр бэлэн мөнгө байхгүй байсан болохоор би С дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сайн ломбардад өөрийн гинжээ 1 сая төгрөгөөр тавиад Бүрд худалдааны төвийн 2 давхарт гарч бичиг баримтаа канондож тэнд бид хоёр хоорондоо бичгээр гэрээ хийж 1 сая төгрөгийг бэлнээр өгч би тэндээс уг автомашиныг аваад засварын газар луу явсан. ...Би Д гэх хүнээс 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 22-23, 8 хх-ийн 45 тал/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх-ийн 37, 38-39 тал/

 

Д хаан банкны депозит дансны “...2019.11.09, 3.000.000 төгрөг орлого. ...харьцсан данс 5034739081...” гэх дансны хуулга /5 хх-ийн 134 тал/,

 

2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Д ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний “...7.900.000 төгрөг...” тайлан /8 хх-ийн 192 тал/ зэргээр,

 

7. Шүүгдэгч Д нь  2019 оны 0 сарын 22-ны өдөр С дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт гэрээ байгуулж иргэн З эзэмшлийн 0 улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг 1 хоногийн хугацаатай 70.000 төгрөгөөр түрээсэлнэ гэж хууран авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...иргэн З нь Дд 0 улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг өгч явуулан авч чадахгүй байна...” тэмдэглэл /4 хх-ийн 174 тал/,

 

С дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан “...2019 оны 0 сарын 22-ны өдөр 14:30 цагт Д гэгч нь 1 хоногоор эмнэлэгт хүн үзүүлээд авчирч өгнө гээд аваад явсан...” гэх өргөдөл /4 хх-ийн 175 тал/,

 

Хохирогч З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 0 сарын 22-ны өдөр амарч байгаад тээврийн хэрэгсэл түрээсэлнэ гэж зар байхаар нь сэтгэгдэл хэсэгт гар утасныхаа дугаарыг үлдээсэн. ...Удалгүй 00000000 дугаарын утаснаас миний өөрийн 000000000 дугаарын утас руу залгаад тээврийн хэрэгсэл түрээсэлнэ гэсэн үү гэхээр нь тийм хаагуур хэдэн өдрөөр явах, хэдэн төгрөгөөр түрээслэх талаар асуутал нэг өдрөөр Улаанбаатар хот дотор эмнэлгээр явах гэхээр нь тэгье гээд хэлтэл Д гэх залуу С дүүргийн 0 хороо 33 хүнсний дэлгүүрийн үүднээс миний өөрийн 0 улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашиныг маань авч надад бэлэн 70,000 төгрөг өгөөд явсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 0 сарын 24-ны өдөр өдөр над руу 00000000000 гэх дугаараас залгаад Д гэх хүн надад энэ машиныг зарсан юм гээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Би машинаа хүлээж авсан…” гэх мэдүүлэг /4 хх-ийн 178-180 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 0 сарын 23-ний өдөр миний бие Б дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Даа хүрээ зах дээр байх даа ...Д гэх хүнээс тээврийн хэрэгсэл худалдан авсан, худалдан авахдаа Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ үед Д уг машиныг миний машин байгаа юм аа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ манай найзын нэр дээр байдаг юм аа тийм учир надад итгэ би маргааш ирээд нэрийг нь шилжүүлэн өгнө гэж хэлсэн учир гэрээ байгуулан уг авто машиныг авсан юм. тэгээд Д явсны дараа Авто тээврийн төвийн салбараас уг авто машиныг эзэмшигчийн дугаарыг авч холбоо барьсан тэгтэл Д гэдэг хүн уг машиныг зарна гээд яваад байна ямар учиртай вэ үнэн үү гэж хэлэхэд юун зарах вэ түрээсээр аваад явсан гэж хэлсэн, ингээд би мөнгөө алдсанаа мэдсэн. Удалгүй цагдаагаас дуудан уг авто машиныг хураан авсан. Надад 4 сая төгрөгийн хохирол учраад байна. Зээлийн гэрээг хэрэгт өмнө нь хуулбарлан өгсөн...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 182-184, 8 хх-ийн 158 тал/,

 

2019 оны 0 сарын 23-ны өдрийн иргэний нэхэмжлэгч Ч, шүүгдэгч Д нарын Зээлийн гэрээний хуулбар, дансны хуулга /4 хх-ийн 194, 195 тал/,

 

Эд зүйл хураан авсан “...0 улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг...” гэх тэмдэглэл /4 хх-ийн 202 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...0 улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн автомашин...” хохирогч Зэд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4 хх-ийн 203 тал/,

 

2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Д ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний “...7.500.000 төгрөг...” тайлан /8 хх-ийн 190 тал/,

 

            8. Шүүгдэгч Д нь  2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ч дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Х ордны үүднээс иргэн У эзэмшлийн 0 улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай түрээслэхээр 25.000 төгрөг бэлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад зарж залилж 8.995.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

 

            Ч дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан У өргөдөл /7 хх-ийн 194 тал/,

 

Хохирогч У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд машинаа унаж байгаад 2019 оны 12 сарын эхээр байх Үнэгүй сайтад машин өдрийн 25.000 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн зар байршуулсан. Энэ зарын дагуу над руу Д гээд залуу 000000 дугаарын утаснаас 3-4 удаа утасдаад машиныг түрээслээд 2-3 цагийн дараа эргүүлээд өгье гээд байсан. Тэгэхээр нь тухайн залууд машинаа түрээслэхээр тохироод 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ч дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах Цэцэг төвийн орчим тухайн залуутай уулзсан. Нөгөө залуутай уулзаад бичиг баримтаа өг гэхэд эх хувиараа гадуур хөөцөлдөх ажил байгаа учраас өгмөөргүй байна гэхээр нь утсан дээрээ иргэний үнэмлэхийн зургийг нь авч үлдээд 25.000 төгрөг бэлнээр аваад машинаа өгөөд явуулсан. ...Түүнээс хойш энэ залуутай холбогдож чадаагүй. ...0 автомашин нь А ХХК-ийн ломбардад зээлийн барьцаанд тавьсан. Мөнгөний хэрэг болоод барьцаанд тавьсан. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл төлөөд явж байгаа. Ингээд зээлээ бүрэн төлж дуусаад миний нэр дээр шилжинэ. ...хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...Хохирлыг нөхөн төлүүлсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 200-202, 204 тал, 8 хх-ийн 131, 143 тал/,

 

И ХХК-ийн “...Тоёота приус автомашин 8.995.000 төгрөг...” гэх тайлан /7 хх-ийн 212-218 тал/,

 

            Хохирогч У А ХХК-тай хийсэн зээлийн гэрээ, фидуцын гэрээ /7 хх-ийн 227-228, 229 тал/,

 

А ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн 0000000 дугаартай “...0 автомашин У зээлийн барьцаанд тавьсан нь үнэн болно...” гэх тодорхойлолт /7 хх-ийн 247, 8 хх-ийн 144 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний бие нь Д гэх хүнээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 0 улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан. Ингээд Д нь надад тухайн машиныг худалдан борлуулахдаа задаргаанд өгөх гэж байна авах уу манай эхнэрийн машин байгаа юмаа яаралтай мөнгөний хэрэг гараад хямдхан зарах гээд байна гэж хэлсэн, тухайн үед надад машины бичиг баримт байхгүй байсан учир би 3.350.000 төгрөгөөр худалдан авсан. Би уг тээврийн хэрэгслийн эзэмшигч болох У гэдэг хүнд машиныг нь төлж өгсөн. Мөнгөн хэлбэрээр төлсөн харин Д гэдэг хүнээс 3.350.000 төгрөгөөр уг машиныг худалдан авсан, энэ мөнгийг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 154 тал/ зэргээр,

 

9. Шүүгдэгч Д нь  2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б дүүргийн 0 хороо Алтан төгрөг худалдааны төвийн урд иргэн Г эзэмшлийн 00 улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 1 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр хуурч авч залилж 13.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Б дүүргийн 0 хороо А худалдааны төвийн урд иргэн Г эзэмшлийн 00 улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 1 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр хуурч залилуулсан...” гэх тэмдэглэл /6 хх-ийн 91 тал/,

 

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад мөнгөний хэрэг гараад өөрийн 00 улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг түрээслэхээр шийдээд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүк дээр машин түрээсэлнэ гэсэн зар тавиад тэр өдөр Д гэдэг ахтай Б нутаг дэвсгэрт байрлах А  худалдааны төвийн урд уулзаад машинаа 1 хоногийг 100.000 төгрөгөөр түрээслэхээр болоод би тэр өдрөө машинаа өгөөд явуулсан. Тэгээд маргааш машинаа авах цаг нь болоод машинаа авъя гэтэл би арай хол газар явж байна илүү цагийг чинь мөнгийг өгнө гэж хэлэхээр нь би тэр хүнд итгээд зөвшөөрсөн. Харин тэрнээс хойш утсаа авахгүй алга болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. ...автомашины үнэлгээ 13.500.000 төгрөг болсон. Надад буцааж хохирол барагдуулсан зүйл байхгүй...”  гэх мэдүүлэг /6 хх-ийн 102-103, 8 хх-ийн 40, 42 тал/,

 

К ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “...00 улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ...13.500.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /6 хх-ийн 110-111 тал/ зэргээр,

 

            10. Шүүгдэгч Д нь  2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр С дүүргийн нутаг дэвсгэрт гэрээ байгуулж иргэн А эзэмшлийн 0 улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг залилан авч 13.200.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4 хх-ийн 150 тал/,

 

            “Н” ХХК-ийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, фидуцын гэрээ /4 хх-ийн 151-153, 154, 155-156 тал/,

 

            Н ХХК-ийн “...0 улсын дугаартай суудал найдвар цэнхэр өнгөтэй автомашин ...Цэцэгмаа овогтой А нь үнэн болно...” гэх  тодорхойлолт /4 хх-ийн 152 тал/,

 

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед тээврийн хэрэгслээ түрээсээр унуулах нөхцөлөөр Д гэх хүнд түрээсийн гэрээ бид өөрсдөө байгуулан 7 хоногийн хугацаатай 350.000 төгрөгөөр түрээсэлсэн юм. Ингээд 7 хоног өнгөрсөн боловч уг Д гэх хүний 0000000 дугаарын утсаар залгасан боловч утсаа аваагүй, утас нь холбогдохгүй болсон. Түүнтэй түрээсийн гэрээ байгуулан машин өгч явуулснаас хойш 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр утсаар ярьсан бөгөөд энэ үед Эрдэнэт хотод явж байна зам хаасан байна гэж  хэлсэн. Тэрнээс хойш сураггүй алга болсон.... миний бие 0 улсын дугаартай тоёота приус-30 маркийн машинаас хоногоор түрээсэлсэн юм. Тэгтэл зарын дагуу Д гэх хүн ирээд тэгээд надад бичиг баримтаа үзүүлээд түрээсэлнэ гэж авсан. Ингээд түрээсийн хугацаа дууссан боловч ирээгүй утсаа салгаад алга болсон, ингээд машинаа хайгаад байсан чинь өөр хүн унаад явж байсан бөгөөд миний машиныг тэр хүнд 5 сая төгрөгөөр худалдан борлуулсан байсан. би машинаа нөгөө худалдан авсан хүнээс нь хүлээн авсан, машин хүлээн авах үед салхины шил хагарсан байсан, би өөрөөсөө төгрөгөөр сольсон, энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Д ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 138 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Гийн “...Миний бие 2020 оны 2 дугаар сарын 21-ны өдөр фейсбүк зараад задаргаанд машин зарна гэсэн зар байршуулсан байсан ингээд би тухайн үед Д гэдэг хүнтэй зарын дагуу холбоо барьсан бөгөөд уг хүн 0 улсын дугаартай тоёота приус 30 маркийн машин унаж явсан бөгөөд уг машинаа эгчийн бие муу мөнгөний хэрэг гарсан тул зарна гэж хэлсэн. Ингээд би худалдан авахаар болсон. Би бичиг баримтыг нь шалган үзэхэд ББСБ-н нэр дээр байсан бөгөөд хэд хоногоос би нэрийг нь шилжүүлээд өгнө гэж хэлсэн бөгөөд зээлийн гэрээ нь манай ахын нэр дээр байдаг зээлийн төлөлт дуусаж байгаа юм гэж хэлсэн, ийм учир би итгээд уг авто машиныг 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Би уг мөнгийг бэлэн төлсөн. Ингээд уг машинаа унаад Говь-алтай аймаг руу явах гээд 22 -н постоор гарах гэж байсан чинь нэг эмэгтэй ирээд миний машин байна Д гэдэг хүн түрээсийн гэрээ байгуулан 7 хоногийн хугацаатай түрээсээр унах нөхцөлөөр аваад алга болсон гэж хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллага дээр ирээд уг тээврийн хэрэгслийг хураан авсан. Ингээд надад уг тээврийн хэрэгсэл худалдан авч Дд өгсөн 5.000.000 төгрөгийн хохирол учирсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Тээврийн хэрэгсэл худалдан авч 500.000 төгрөгийг Дд өгсөн, мөн уг машины их гэрлийг 850.000 төгрөгөөр янзалсан, мөн урд фуперийг 250.000 төгрөгөөр янзлуулсан, ингээд нийт 6.100.000 төгрөгийн хохирол учраад байна аа. Энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. тухайн үед манай ахын нэр дээр байдаг ББСБ-д барьцаанд тавьсан миний машин байгаа юм аа, эгчийн бие муу байгаа тул яаралтай мөнгөний хэрэг гээд хямдхан зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна, хохирлоо төлүүлэх юм бол шүүх хуралд оролцох хүсэлгүй байна, үгүй бол оролцоно...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 160, 7 хх-ийн 36 тал/,

 

2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Д ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний “...0 улсын дугаартай Приус-30 маркийн автомашин ...13.200.000 төгрөг...” тайлан /8 хх-ийн 187 тал/ зэргээр,

 

11. Шүүгдэгч Д нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Б дүүргийн 0 нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн дэргэд иргэн Б эзэмшлийн 00000 улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг 1 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад зарж залилж 17.700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...2020.3.05-ны орой 53-22 УАВ улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг үл таних хүнд өгч явуулж залилуулсан...” гэх тэмдэглэл /6 хх-ийн 6 тал/,

 

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Action car ХХК-аас тоёота сай маркийн тээврийн хэрэгслийг 19.500.000 төгрөгөөр хувь лизинг хийж худалдаж авч байсан. 2020 оны 3 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Үнэгүй.мн сайт дээр тоёота сай маркийн тээврийн хэрэгсэл өдрийн 100.000 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн утга бүхий зарыг байршуулсан. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед миний 99128422 дугаар луу 90345049 гэсэн дугаараас машин түрээсэлнэ гэсэн үү би эхнэр хүүхдийн хамт лагер луу авч нэг хоног болчхоод ирье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд бид хоёр Б дүүргийн 0ны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн хажууд уулзсан. Тэгээд бид хоёр машинаа хүлээлцсэн ба тэр залуу ирэхдээ ганцаараа ирсэн. Тэгээд явснаас хойш 2020 оны 3 дугаар сарын 06-ны орой над руу 90345049 дугаараас залгаад ах нь өглөө яаралтай ажилтай болчихлоо сунгалтын мөнгийг чинь маргааш машиныг чинь аваад очихдоо хамт өгчихье гэж хэлсэн. Миний тээврийн хэрэгслийг авч явахдаа надад 1 өдрийн түрээсний мөнгө болох 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн өдрөөс хойш гар утасны дугаар нь холбогдохгүй болж дахиж холбогдож чадаагүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 8-9 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...уг машиныг 7.500.000 төгрөгөөр зарна гэж байсан ба ярилцаж байгаад 6.500.000 төгрөгт авахаар тохиролцсон. Ингээд надад тухайн үед бэлэн мөнгө байгаагүй ба 21 цагийн үед би хүнээс мөнгө авах байсан ба тэр хүн над руу 14.900.000 төгрөг шилжүүлсэн байсан бөгөөд тэр үед мөн дугаараас нөгөө залуу залгахаар нь ...би мөнгөө шилжүүлэхдээ яг тухайн хүний данс руу шилжүүлнэ гэж хэлээд тэр хүний данс руу өөрийн хаан банкны 0000000 тоот данснаас Д гэх хүний хаан банкны 0000000тоот данс руу 6.500.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн бүх эд ангийг задалсан байгаа бөгөөд одоо арам нь Б дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэрт засварын газарт байгаа. Учир нь манай компанид Тоёото сай задарвал кузов авна гэсэн захиалгын дагуу ирж авсан юм. Тухайн тээврийн хэрэгслийн эд ангиас худалдаж борлуулсан зүйл огт байхгүй.... 2020 оны 3 дугаар Тоёота Сай машиныг мөргөлдүүлсэн бөгөөд сэлбэг авна гэсэн зар тавьсан тэгтэл Д гэдэг хүн нь надтай холбоо барьсан бөгөөд надад хүнээс өрөндөө авсан тоёота Сай маркийн машин байгаа бөгөөд хүн гадаад явсан ямар ч бичиг баримт байхгүй, тийм учир задаргаанд өгөөд зарчмаар байна авах уу гэж асуусан, ингээд би ярилцаад /000000 тээврийн улсын дугаартай/ улсын дугааргүй Тоёота Сай маркийн арлын дугаарыг таслаад авсан байсан авто машиныг 6.000.000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл удалгүй фейсбүк дээр машин алдсан пост орсон байсан бөгөөд уг постод миний авсан машинтай шинж тэмдгийн хувьд адилхан байсан, ингээд тухайн хүнтэй холбоо баримд Б дүүргийн цагдаад хандах үед Д гэдэг хүн нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа болж таарсан, ингээд авто машины эзэмшигчтэй холбоо барьж машиныг нь эргүүлэн өгсөн. Би авто машин болон авто машины сэлбэг худалдан борлуулдаг, тухайн үед Д нь өрөндөө авсан машин байгаа бөгөөд бичиг баримт нь байхгүй, эзэн нь гадаад байгаа гэж хэлсэн тийм учир задаргаанд өгчихмөөр байна гэсэн, мөн надад энэ машиныг худалдан борлуулахдаа өргөдөл бичин өгсөн бөгөөд энэ машиныг Өлзийжаргалд зарж байгаа нь үнэн ямар нэг асуудал байхгүй, асуудал үүсвэл би өөрөө хариуцна гэж бичин өгөөд иргэний үнэмлэхийн хуулбараа хуулбарлан өгсөн учир би итгэсэн юм. Тухайн үед надтай утсаар холбоо барьсан бөгөөд авто машин зарахдаа царай харж уулзсан, мөн иргэний үнэмлэхийн зургаа хуулбарлан өгсөн учир би энэ хүнийг Д гэж таньж байна. 6 сая төгрөгийн хохирол учраад байна, энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг / 6 хх-ийн 11-12, 8 хх-ийн 150 тал, /

 

Гэрч ТА мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хамт Г аймаг руу явчхаад 2020 оны 3 дугаар сарын 08-ны гэртээ ирээд байж байсан чинь манай эхнэр Х надад Б хүн машинаа түрээслүүлэхээр өгч явуулаад буцааж авчирч ирээгүй байна гэж хэлсэн. ...уг ченж таны автомашиныг задалсан байгаа би үл таних хүнээс 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 13 тал/,

 

Д ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “...000 улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашин ...17.700.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /6 хх-ийн 18 тал/,

 

Дгийн Хаан банкны дансны “...2020.03.06 Toyota sai гэх утгатай орлого 6.500.000 төгрөг...” гэх дансны хуулга /6 хх-ийн 58 тал/ зэргээр,

 

12. Шүүгдэгч Д нь  2020 оны 9 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Б дүүргийн 0 хороо, Арктай шар байрны зогсоол дээрээс хохирогч Н эзэмшлийн 00 улсын дугаартай тоёота кровн-204 маркийн авто машиныг 2 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр иргэн Ц жолооны үнэмлэхийг үзүүлэн хууран авч бусдад зарж залилж 15.900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

 

Б дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /6 хх-ийн 144 тал/,

 

Хохирогч Н Тээврийн хэрэгсэл Худалдах худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын даатгал, зээлийн гэрээ, барьцааны гэрээ /6 хх-ийн 146, 147, 148, 149, 150-151 тал/,

 

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /6 хх-ийн 156, 157-158 тал/,

 

            Хохирогч Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр фэйсбүкийн зарын группт өөрийн эзэмшлийн кровн 204 маркийн автомашинаа 1 өдрийн 150.000 төгрөгөөр түрээслэхээр зар байрлуулсан. Тэгэхэд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 000000 дугаарын утаснаас холбогдоод машиныг чинь түрээсэлнэ хаана очиж үзэх үү гэж хэлсэн бөгөөд би Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Арктай байрны гадна автомашины зогсоол дээр ирэхийг хэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 01 цагийн үед миний 00 улсын дугаартай сувдан цагаан өнгийн тоёота кровн 204 маркийн автомашиныг үзээд 2 өдрөөр түрээсэлнэ 1 өдрийн барьцааны мөнгө нэмээд 400.000 төгрөг надад өгөөд явсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ байгуулаагүй, тухайн эрэгтэй нь өөрийгөө Батболдын Цэрэнсамбуу гэж хэлж байсан бөгөөд надад жолооны үнэмлэхээ үзүүлэхээр нь би зургийг нь авч үлдээд, итгээд машинаа өгч явуулсан. Тэр үед харанхуй байсан болохоор царайг нь тулгаж хараагүй...” гэх мэдүүлэг /161-162 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...он cap өдрийг нь санахгүй байна, намайг Гэмтлийн эмнэлгийн автобусны хажуу талд Клади төв дээр байх үед Д гэдэг зүс мэдэх залуу ирээд тоглоод алдчихлаа надад мөнгөний хэрэг байна чи энэ машиныг түр хугацаанд барьцаанд аваад надад 5,000,000 төгрөг өгчих гэж хэлсэн, ингээд тухайн үед Д өөрөө унаж ирсэн Тоёота кровн маркийн 00 улсын дугаартай машиныг барьцаанд тавьсан. Тухайн үед Д надад миний машин гэж хэлсэн, бичиг баримтыг нь барьцаанд тавьсан байгаа гэл үү нэг юм ярьсан юм, надад хэлэхдээ өнөө оройдоо буцаагаад авна санаа зовох зүйлгүй гэж хэлээд барьцаанд тавиад явсан. Ингээд үүнээс хойш 2,3 хоногийн дараа машины эзэн нь гээд нэг залуу ирээд машинаа аваад явсан, ирээд аваад явахдаа Д нь миний машиныг түрээсэлнэ гээд аваад явсан тэгтэл тань дээр барьцаанд тавьсан байна гэж хэлсэн. Дг зүс мэднэ, таньдаг байсан учир мөн гэж мэдэж байгаа юм, мөн иргэний үнэмлэх нь мөн байна. Уг машиныг 5,000,000 төгрөгөөр худалдан авсан, энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Уг машинаа миний машин гэж хэлсэн, тэгээд тоглоод мөнгө алдсан учир уг машинаа барьцаанд тавих гэж байгаа мөнгөний хэрэг болоод гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 157 тал/,

 

            В ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “...00 улсын дугаартай тоёота кровн-204 маркийн авто машин ...15.900.000 төгрөг...” гэх тайлан /6 хх-ийн 169 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгээр  тус хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

 

 Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой бөгөөд хууль тогтоогчийн зүгээс энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол  хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д хуульчилж өгсөн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д нь өөрийн хийсэн үйлдлүүд дээрээ маргаагүй бөгөөд шүүгдэгч М болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогч О, Г нараас тээврийн хэрэгсэл авсан үйлдлийг иргэний хэлцлийн шинжтэй, залилах гэмт хэргийн шинжгүй гэж маргасан хэдий ч хохирогч нар болон шүүгдэгч М нарын хооронд иргэний эрх зүйн хэлцэл хийгдээгүй, шүүгдэгч нь хохирогч нарыг хуурч мэхлэн, итгэл үзүүлэн эд зүйлийг залилж авч эд зүйлийг барьцаалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан хэргийн зүйлчлэлийг өөрчлөх санал хууль зүйн үндэслэлгүй, хүлээж авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

            Иймд, шүүгдэгч Д, М нар нь бүлэглэн 2017 оны 0 сарын 28-ны өдрөөс  2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нэр бүхий 12 хохирогчийг автомашиныг түрээсэлж аваад буцааж авч ирж өгнө гэж хуурч, шүүгдэгч Д нь  2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 04 хүртэл нэр бүхий 7 хохирогчийг залилсан, шүүгдэгч М нь 2020 оны 0 сарын 26-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 26-ыг хүртэл 2 хохирогчийг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинж болох байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө, мөн дараа нь үйлдэгдсэн байна. 

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.0 зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасны дагуу шүүгдэгч нарын үйлдэлд Шинэчилсэн Эрүүгийн хуулийг хэрэглэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болно.  

                                      

            Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан  Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

 

Иймд шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг үйлдэл тус бүрээр дүгнэн, шүүх хуралдаанаар хэргийн бодит байдлыг тогтоон шийдвэрлэх нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй, мөн хохирогч нарын эрх ашиг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түргэн шуурхай явуулах зорилтот нийцнэ гэж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.  

 

Тодруулбал, яллах дүгнэлтэд зарим гэмт хэрэг гарсан цаг хугацаа, учруулсан хохирлын талаар улсын яллагч хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэйгээр тодорхойлсон зөрчил байгааг тэмдэглэж, хохирогч нарын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтууд, шүүгдэгч, иргэний хариуцагчийн мэдүүлгийг дүгнэн:

 

            Хэд хэдэн дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгчийн сүүлийн үйлдэл нь 2020 оны 9 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Б дүүргийн 0 хороо, хохирогч Н эзэмшлийн 00 улсын дугаартай тоёота кровн-204 маркийн авто машиныг 2 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр иргэн Ц жолооны үнэмлэхийг үзүүлэн хууран авч бусдад зарж залилж 15.900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдэл байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсгүүдэд зааснаар тус шүүхийн харьяалалд хамаарч байгааг тэмдэглэх шаардлагатай байна.

 

            Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М, Д нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, шүүгдэгчийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас нэр бүхий 21 хохирогч, 11  иргэний нэхэмжлэгчид хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч М, Д нар нь бүлэглэн

 

1. Хохирогч Г лексус-470 маркийн авто машиныг залилан авч 43.000.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба тээврийн хэрэгслийг хохирогч Гт хүлээлгэн өгсөн. Харин иргэний нэхэмжлэгч Г 10 сая төгрөгийн хохирол учирсан байна.

 

2. Хохирогч Э 16.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх ба Тээврийн хэрэгслийг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай “...С гаргаж өгсөн мөнгөлөг саарал өнгийн тоёота премио маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Э хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 17 тал/-р тогтоогдож байна. Харин иргэний нэхэмжлэгч С 3.500.000 төгрөгийн хохирол учирсан байна. 

 

3. Хохирогч Цод 5.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь   Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...0000 улсын дугаартай тоёота приус 11 загварын автомашин ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 5.500.000 төгрөг...” гэх дүгнэлт /3 хх-ийн 198 тал/-р тогтоогдсон.

 

Хохирогч Ц нь 150.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр барьцаа болох 200.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авсан байх тул хохирол хор уршгаас хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

4. Хохирогч Б 8.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан байх ба  хохирогчид автомашиныг хүлээлгэн өгсөн. Харин иргэний нэхэмжлэгч Аод 3.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

5. Хохирогч Ут 9.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх ба 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгсэл хохирогч Ут хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-ийн 109 тал/-р тогтоогдсон.

Харин иргэний нэхэмжлэгч Аод 3.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

6. Хохирогч  Ад 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба  Эд зүйл хүлээлгэн өгсөн “...мөнгөлөг саарал өнгийн 0 улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг 1 ширхгийг бүрэн бүтэн хүлээн авав.  А..” гэх тэмдэглэл /2 хх-ийн 240 тал/-р автомашиныг хүлээлгэн өгсөн. 

Харин иргэний нэхэмжлэгч Аод 3.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

            7. Хохирогч Зд 7.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх ба автомашиныг хүлээлгэн өгсөн.Харин иргэний нэхэмжлэгч Аод 3.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.


 

  1. Шүүгдэгч М нь дангаараа: хохирогч Х

 8.700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь  Д ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...0 тоёота приус-20 маркийн автомашин. ...8.700.000 төгрөг...” гэх тайлан /3 хх-ийн 202 тал/-р тогтоогдсон.

 

            2. Хохирогч Од 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба автомашиныг хүлээлгэн өгсөн.

            Харин иргэний нэхэмжлэгч Пд 6.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь 3.200.000, 3.000.000 төгрөг шилжүүлсэн иргэний нэхэмжлэгч П дансны хуулга /7 хх-ийн 31, 32 тал/, Иргэний нэхэмжлэгч П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

1. Шүүгдэгч Д нь дангаараа хохирогч От 2.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан байх ба эд зүйлсийг буцаан өгсөн байна.

 

Харин Иргэний нэхэмжлэгч Хт 700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Г ХХК-ийн ломбардын барьцааны “...ломбардын үнэлгээ 700.000 төгрөг...” гэх бичиг /3 хх-ийн 110 тал/-р тогтоогдож байна.

 

2. Хохирогч Тд 12.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь  Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...0 улсын дугаартай приус-30 загварын автомашин. ...12.500.000 төгрөг...” гэх тайлан-р тогтоогдсон.

 

3. Хохирогч Мад 9.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх ба тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна.  

 

4. Хохирогч Б 8.000.000 төгрөгийн хохирол учирсан байх ба тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн.

 

Харин иргэнийн нэхэмжлэгч Аод 5.800.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

            5. Хохирогч Ш 7.950.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь Д ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “...000 улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ...7.950.000 төгрөг...” гэх тайлан /8 хх-ийн 49 тал/-р тогтоогдсон.

 

Иргэний хариуцагч Н 4.500.000 төгрөгөөр шүүгдэгч Дгаас авч автомашиныг авч задалж зарсан байна.

 

6. хохирогч Т 7.900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх ба автомашиныг хүлээлгэн өгсөн.

Харин Иргэний нэхэмжлэгч Б 1 сая төгрөг бэлнээр, 3 сая төгрөг дансаар өгсөн. 4 сая төгрөгийн хохирол учирсан болох нь түүний Би Д гэх хүнээс 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг, Д хаан банкны депозит дансны “...2019.11.09, 3.000.000 төгрөг орлого. ...харьцсан данс 0000000000...” гэх дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

 

7. Хохирогч Зэд 7.500.000 төгрөгийн хохирол учирсан байх ба тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн.

 

Иргэний нэхэмжлэгч Ч 4 сая төгрөгийн хохирол учирсан болох нь байна.

 

8. Хохирогч Уад эзэмшлийн 8.995.000 төгрөгийн хохирол учирсан байх ба тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн.

 

Иргэний нэхэмжлэгч Л 3.350.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

9. Хохирогч Гт 13.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол болох нь К ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “...00 улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ...13.500.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /6 хх-ийн 110-111 тал-р тогтоогдсон.

 

            10. Хохирогч Ат 13.200.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх ба автомашиныг хүлээлгэн өгсөн байна.

 

Иргэний нэхэмжлэгч Гид 5.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

11. Хохирогч Бт 17.700.000 төгрөгийн хохирол учирсан байх ба тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн

 

Иргэний нэхэмжлэгч Ө 6.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Дгийн Хаан банкны дансны “...2020.03.06 Toyota sai гэх утгатай орлого 6.500.000 төгрөг...” гэх дансны хуулга /6 хх-ийн 58 тал/ зэргээр,

 

12. Хохирогч Н 15.900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх ба автомашиныг хүлээлгэн өгсөн. 

 

Иргэний нэхэмжлэгч О 5.000.000 төгрөгийн хохирол учирчээ.

 

Нэр бүхий 4 хохирогчийн  автомашин нь олдоогүй, 1 хохирогчийн автомашин задаргаанд орж бусдад худалдаалагдсан  байна. 

 

Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 50 зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулж, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Мөн Хохирогч Э, Б, У, З, Г,  А, Ц нарын 7 хүнд нийт 98.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд шүүгдэгч М, Д нар нь бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу дээрх иргэдэд учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй байна. 

 

            Иймд шүүгдэгч Дгаас нийт 80.125.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Х.Ганбаганад 5.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С 1.750.000 төгрөг, хохирогч Цод 2.575.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Аод 13.300.0000 төгрөг,

            Иргэний нэхэмжлэгч Хт 700.000 төгрөг, хохирогч Тд 12.045.000 төгрөг, хохирогч Ш 3.450.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б 4.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Чинбатад 4.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л 3.350.000 төгрөг, хохирогч Гт 13.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Гид 5.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Өлзийжаргалд 6.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О 5.000.000 төгрөг  

мөн шүүгдэгч Мгаас нийт 31.725.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Х.Ганбаганад 5.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С 1.750.000 төгрөг, хохирогч Цод 2.575.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Аод 7.500.000 төгрөг, хохирогч Х 8.700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Пд 6.200.000 төгрөг олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.                           

                                 

Иргэний хариуцагч Н 4.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ш олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирогч О, Г нар  шүүхийн хэлэлцүүлэгт оролцож хохирогч О шүүгдэгч М нараас буцааж авсан өөрийн тээврийн хэрэгсэлдээ 1.282.000 төгрөгийн эд зүйл худалдан авч засвар хийсэн тул учирсан хохирлыг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн, хохирогч Г  шүүгдэгч Мгаас гэмт хэргийн улмаас худалдан авсан тээврийн хэрэгсэлд оруулсан засварын мөнгө болох 1.200.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба хохирогч О, Г нар нь өөрт учирсан хохирлыг баримтаар нотолж шүүхэд ирүүлээгүй байх тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д, М нар нь залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчим болон 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

            Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хүнд гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.0 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. 

 

Шүүгдэгч Дгийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 55, 70, 138, 3 хх-ийн 114, 4 хх-ийн 218, 225, 5 хх-ийн 59, 6 хх-ийн 33 тал/, гэрч Б.Базаррагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д нь манай бага дүү юм, айлын 4 дэх хүүхэд. ...бага байхдаа хичээл номондоо сайн бусадтай таарамж сайтай сагс, гар бөмбөг тоглодог их сайн хүүхэд байсан. Нэг мэдэхэд буруу тийшээ явчихсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 27 тал, 2 хх-ийн 63 тал/, 2009 оны 0 сарын 19-ний өдрийн 20тай Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоол /2 хх-ийн 76-81, 5 хх-ийн 69-74, 6 хх-ийн 43-54 тал/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /2 хх-ийн 82 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2 хх-ийн 137 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 хх-ийн 173, 5 хх-ийн 77, 6 хх-ийн 30 тал/,  гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай хүү архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 236 тал/, 

 

Шүүгдэгч Мгийн хувийн байдалтай холбоотойгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 32 тал/, хохирогч Мгийн Б 0 хорооны тодорхойлолт /3 хх-ийн 82 тал/, гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай хүү М нь томоотой, гүндүүгүй, төлөв эрх хүн байгаа. Олон дутуу зангүй, хулгай хийдэггүй, худал ярьдаггүй...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 161 тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн “...Дгийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй...” гэх лавлагаа /6 хх-ийн 130 тал/, гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мгийн төрсөн эцэг нь болох хүн байна. Манайх 5 хүүхэдтэй хамгийн том хүүхэд маань байгаа юм. Уг нь миний хүү томоотой, их даруухан зан ааштай хүн байгаа юм. Сургуулийн багш нар нь бүгд ам сайтай, хаана сурч байсан газартаа онц сураад явдаг байсан. Цагаан сараар эхнэр хүүхдээ дагуулаад очно гэсэн юм. Миний хүү архи дарс хэрэглэдэггүй, спортоор хичээллэдэг, их сайхан зурдаг авьяастай...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 25 тал/, гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М нь ээжийн төрсөн дүү У хүүхэд бид үеэл ах дүүс.Бид багаасаа эмээгийн гар дээр өссөн бие биенээ сайн мэднэ. Бүрэн дунд сургуулиа төгсөж Улаанбаатар хотод ирээд ШУТИС-ийн барилга архитектурын ангид хар зураг зурж урилгаар сургуульдаа элсэн орж суралцаж байгаад 2 дугаар курсээсээ сургуулиа орхисноос хойш буруу зам руу орчих шиг боллоо. Мөрийтэй тоглоом тоглоод байгаа юм. Зан араншны хувьд их хүлээцтэй, тогтуун их тайван, гарын ур дүйтэй, авьяаслаг залуу байгаа юм. Албан ёсоор өрх тусгаарлаж гараагүй ч эхнэр, хүүхэдтэй. Одоо хамт амьдарч байгаа үгүйг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26 тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх байна.

 

         Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн оролцоо,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дд 8 жилийн хорих ял, шүүгдэгч Мд 6 жилийн хорих ял оногдуулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9-д заасныг журамлан шүүгдэгч Мг  Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар  шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсаныг энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Мгийн биечлэн эдлэх нийт ялыг 8 (найм) жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг гэмт хэргийн нийгмийн аюул, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга  зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 25-ыг хүртэл 28 хоног, 

2018 оны 0 сарын 02-ны өдрөөс 2018 оны 0 сарын 04-нийг хүртэл Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног,

2018 оны 0 сарын 5-ны өдрөөс-2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 238 хоног,

2020.3.16-ны өдрөөс-2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 31 хоног,

2020.9.15-ны өдрөөс 2021.08.30-ний өдрийг хүртэл 345 хоног, нийт 644 хоног

Шүүгдэгч Д нь 2018 оны 0 сарын 19-ний өдөр. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног, 

2018 оны 0 сарын 02-ны өдрөөс 2018 оны 0 сарын 04-нийг хүртэл Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног,

2018 оны 0 сарын 5-ны өдрөөс-2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 238 хоног,

 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног, 

2018 оны 0 сарын 02-ны өдөр. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног,

2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021.08.30-ний өдрийг хүртэл 346 хоног, нийт 592 хоног тус тус мөрдөн шалгах ажиллагааны шатанд, прокурорын шатанд болон шүүхийн шатанд цагдан хоригдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Дгийн цагдан хоригдсон 592 хоног, шүүгдэгч Мгийн цагдан хоригдсон 644 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарыг шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.0 зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д, М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Дг 8 /найм/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Мг 6 /зургаа/ жилийн  хорих ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9-д заасныг журамлан шүүгдэгч Мг  Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар  шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсаныг энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Мгийн биечлэн эдлэх нийт ялыг 8 (найм) жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Дгийн цагдан хоригдсон 592 хоног, шүүгдэгч Мгийн цагдан хоригдсон 644 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Дгаас нийт 80.125.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г 5.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С 1.750.000 төгрөг, хохирогч Цод 2.575.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Аод 13.300.0000 төгрөг,

            Иргэний нэхэмжлэгч Хт 700.000 төгрөг, хохирогч Тд 12.500.000 төгрөг, хохирогч Ш 3.450.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б 4.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч 4.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л 3.350.000 төгрөг, хохирогч Гт 13.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Гид 5.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ө 6.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О 5.000.000 төгрөг нарт олгож, 

шүүгдэгч Мгаас нийт 31.325.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Х.Ганбаганад 5.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С 1.750.000 төгрөг, хохирогч Цод 2.575.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Аод 7.500.000 төгрөг, хохирогч Х 8.300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Пд 6.200.000 төгрөг нарт олгож, 

иргэний хариуцагч Н нийт 4.500.000 төгрөг гаргуулж, хохирогч Ш тус тус олгосугай.

7. Хохирогч О, Г нар нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 1.3 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

 

  

                                           ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ

 

 

                                                    ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ