| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/0152/И |
| Дугаар | 130/ШШ2017/00172 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2017/00172
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Т сумын * дугаар багт оршин суух, Н овогт А н С ын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Улаанхус сумын худалдаа бэлтгэлийн ангид 1968 оны 2-р сарын 17-ны өдрөөс 1970 оны 3-р сарын 20-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр, Улаанхус сумын 10 жилийн дунд сургуулийн дотуур байранд 1970 оны 3-р сарын 22-ноос 1973 оны 6-р сарын 10-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Цэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд 1973 оны 6-р сарын 15-ны өдрөөс 1975 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл оёдолчноор, Толбо сумын Улаан туг нэгдэлд 1975 оны 6-р сарын 03-ны өдрөөс 1978 оны 9-р сарын 03-ны өдөр хүртэл клубийн цэвэрлэгчээр, Толбо сумын 8 жилийн дунд сургуульд 1978 оны 9-р сарын 04-ний өдрөөс 1982 оны 8-р сарын 15-ны өдөр хүртэл дотуур байрны цэвэрлэгчээр, Улаанхус сумын 10 жилийн дунд сургуульд 1982 оны 9-р сарын 05-ны өдрөөс 1990 оны 10-р сарын 10-ны өдөр хүртэл дотуур байрны туслах тогоочоор, Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 10-р сарын 20-ны өдрөөс 1994 оны 10-р сарын 12-ны өдөр хүртэл асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч А.С шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие А.С Т сумын *-р багт оршин суудаг бөгөөд нийгмийн даатгалын хэлтсээс ажилд орсон гарсан тушаалыг баталгаажуулахдаа хөдөлмөрийн дэвтэрт намын байгууллагын тамга дарагдсан учраас ажилласан жилийг шүүхээр тогтоолгож ир гэсний дагуу тус шүүхэд ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Би Улаанхус сумын худалдаа бэлтгэлийн ангид 1968 оны 2-р сарын 17-ны өдрөөс 1970 оны 3-р сарын 20-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр ажилласан. Тухайн үед залуу боловсон хүчинг сумын Намын хорооноос шийдвэр гаргаж илгээлтээр байгууллагуудад ажиллуулахыг даалгадаг байсан ба намайг худалдаа бэлтгэлийн ангид томилсон учраас тэнд ажилласан. Улмаар манай нөхөр М нь ажлын шаардлагаар Толбо сумд шилжин ирэхэд би Толбо сумын сургуулийн дотуур байранд 1970 оны 3-р сарын 22-ноос 1973 оны 6-р сарын 10-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, 1973 оны 6-р сарын 15-ны өдрөөс 1975 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл Цэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор, 1975 оны 6-р сарын 03-нь: өдрөөс 1978 оны 9-р сарын 03-ны өдөр хүртэл Толбо сумын Улаантуг нэгдэлд клубийн цэвэрлэгчээр, 1978 оны 9-р сарын 04-ний өдрөөс 1982 оны 8-р сарын 15-ны өдөр хүртэл сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны цэвэрлэгчээр тус тус ажилласан. Улмаар Улаанхус сумд дахин шилжиж 1982 оны 9-р сарын 05-ны өдрөөс 1990'оны 10-р сарын 10-ны өдөр хүртэл Улаанхус сумын 10 жилийн дунд сургуулийн дотуур байрны туслах тогоочоор ажиллаж байгаад 1990 оны намар Толбо сумд нүүсэн ба 1990 оны 10-р сарын 20-ны өдрөөс 1994 оны 10-р сарын 12-ны өдөр хүртэл Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгт асрагчаар ажиллаж байгаад орон тооны цомхтголд гарсан. Би 1968 он хүртэл тасралтгүй 1994 он хүртэл ажилласан ба нөхөр маань нэгдлийн удирдах ажилтан хийдэг байсан учраас тухайн үед намын хорооноос шийдвэр гаргаж намайг сумдад шилжүүлдэг байсан. Намайг шилжүүлэх үед боловсон хүчин хариуцсан ажилтан миний хөдөлмөрийн дэвтэр болон зарим тушаалд намын хорооны тамгыг дарсан байна. Мөн архиваас ажилласан жилийг хайсан боловч архивын материал шилжиж ирээгүй учраас зарим ажилд орсон гарсан тушаал гараагүй.
Иймд миний Улаанхус сумын худалдаа бэлтгэлийн ангид 1968 оны 2-р сарын 17-ны өдрөөс 1970 оны 3-р сарын 20-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр, Толбо сумын сургуулийн дотуур байранд 1970 оны 3-р сарын 22-ноос 1973 оны 6-р сарын 10-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, 1973 оч:л 6-р сарын 15-ны өдрөөс 1975 оны 5-р сарын 25-иы өдөр хүртэл Цэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор, 1975 оны 6-р сарын 03-ны өдрөөс 1978 оны 9-р сарын 03-ны өдөр хүртэл Толбо сумын Улаан туг нэгдэлд клубийн цэвэрлэгчээр, 1978 оны 9-р сарын 04-ний өдрөөс 1982 оны 8-р сарын 15-ны өдөр хүртэл сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны цэвэрлэгчээр, 1982 оны 9-р сарын 05-ны өдрөөс 1990 оны 10-р сарын 10-ны өдөр хүртэл Улаанхус сумын 10 жилийн дунд сургуулийн дотуур байрны туслах тогоочоор, 1990 оны 10-р сарын 20-ны өдрөөс 1994 оны 10-р сарын 12-ны өдөр хүртэл Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгт асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Баян-Өлгий аймгийн Т сумын * дугаар багийн иргэн А.С тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. А.С ын хувьд түүний хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон болон ажлаас гарсан зарим нэг он сар өдрүүд нь буруу бичигдсэнээс болоод Нийгмийн даатгалын хэлтсээс шалгалтаар ажилласан байдлаа шүүхээр тогтоолгохоор шаардлага тавьсан тул тэр шаардлагаар шүүхэд хүсэлт гаргасан. А.С ын нөхөр болох М нь 1961 оноос эхлээд сумуудын Нэгдлийн удирдах ажилтнаар ажиллаж байсан тул түүнийг өөр сум, нэгдэлд шилжүүлэхдээ аймгийн Намын хороо, сумын намын хорооноос тушаал гаргаад тухайн нэгдлийн удирдах ажилтны эхнэрийг өөр сумуудын байгууллагуудад ажиллуулдаг байсан байна. Ингээд А.С нь 1968 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1970 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хүртэл Улаанхус сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан байна. Энэ талаар түүний хөдөлмөрийн дэвтэрт Улаанхус сумын Намын хорооны тамга дарагдсан байгаа. Тухайн үед нөхөр нь М нь Улаанхус сумын Нэгдлийн ерөнхий эдийн засагчаар ажиллаж байсан байна. Өмнө нь Толбо суманд ажиллаж байгаад Улаанхус сумын намын хорооны зөвлөлийн шийдвэрээр А.С ыг Улаанхус сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллуулж байсан байна. А.С нь 1968 оноос 1994 он хүртэл нийт 27 жил 3 сар тасралтгүй ажиллаж байсан. Ажиллахдаа Толбо, Улаанхус, Цэнгэл сумуудад ээлжлэн ажиллаж байсан байна. Энэ талаар түүний хөдөлмөрийн дэвтэрт тодорхой бичигдсэн байгаа. Мөн шүүх хуралдаанд гаргаж өгсөн тухайн үед ажилд орсон, ажлаас чөлөөлсөн, ээлжийн амралт олгож байсан болон архивын газраас авсан тушаалуудаар түүний ажиллаж байсан байдал нь нотлогдож байна. Тийм учраас А.С ын Улаанхус суманд 1968 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1970 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хүртэл цэвэрлэгчээр, Толбо сумын сургуулийн дотуур байранд 1970 оны 03 дугаар сарын 22-ний өдрөөс 1973 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, 1973 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Цэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор, 1975 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1978 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Толбо сумын Улаантуг нэгдэлд клубын цэвэрлэгчээр, 1978 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Толбо сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны цэвэрлэгчээр, 1982 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Улаанхус сумын 10 жилийн дунд сургуулийн дотуур байрны туслах тогоочоор, 1990 оны 10 дугаар сарын 20-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгт асрагчаар тус тус ажиллаж байгаад сүүлд орон тоо цомхтголд орсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. А.С ын хөдөлмөрийн дэвтэрт Улаанхус сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл гээд буруу бичигдсэн байна. Харин архивын газраас авсан ажилд орсон тушаалд А.С нь 1982 оны 09 дүгээр сараас 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Улаанхус суманд ажиллаж байгаад 1990 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгчийн асрагчаар томилогдсон тушаал байгаа. Ийм учраас хүсэлтэд бичигдсэн А.С ын ажилласан жилийг тогтоож өгөхийг хүсье гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.С нь Улаанхус сумын худалдаа бэлтгэлийн ангид 1968 оны 2-р сарын 17-ны өдрөөс 1970 оны 3-р сарын 20-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр, Улаанхус сумын 10 жилийн дунд сургуулийн дотуур байранд 1970 оны 3-р сарын 22-ны өдрөөс 1973 оны 6-р сарын 10-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Цэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд 1973 оны 6-р сарын 15-ны өдрөөс 1975 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл оёдолчноор, Толбо сумын Улаан туг нэгдэлд 1975 оны 6-р сарын 03-ны өдрөөс 1978 оны 9-р сарын 03-ны өдөр хүртэл клубийн цэвэрлэгчээр, Улаанхус сумын 8 жилийн дунд сургуульд 1978 оны 9-р сарын 04-ний өдрөөс 1982 оны 8-р сарын 15-ны өдөр хүртэл дотуур байрны цэвэрлэгчээр, Улаанхус сумын 10 жилийн дунд сургуульд 1982 оны 9-р сарын 05-ны өдрөөс 1990 оны 10-р сарын 10-ны өдөр хүртэл дотуур байрны туслах тогоочоор, Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 10-р сарын 20-ний өдрөөс 1994 оны 10-р сарын 12-ны өдөр хүртэл асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаартай архивын лавлагаанд Улаанхус сумын намын хорооны АҮТөв, ХБ ангийн 1968-1975 оны баримтыг архивд шилжүүлээгүй тул А.С д холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэх боловч хүсэлт гаргагч А н С нь Улаанхус сумын худалдаа бэлтгэлийн ангид 1968 оны 2-р сарын 17-ны өдрөөс 1970 оны 3-р сарын 20-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр, Улаанхус сумын 10 жилийн дунд сургуулийн дотуур байранд 1970 оны 3-р сарын 22-ны өдрөөс 1973 оны 6-р сарын 10-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Цэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд 1973 оны 6-р сарын 15-ны өдрөөс 1975 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл оёдолчноор, Толбо сумын Улаан туг нэгдэлд 1975 оны 6-р сарын 03-ны өдрөөс 1978 оны 9-р сарын 03-ны өдөр хүртэл клубийн цэвэрлэгчээр, Улаанхус сумын 8 жилийн дунд сургуульд 1978 оны 9-р сарын 04-ний өдрөөс 1982 оны 8-р сарын 15-ны өдөр хүртэл дотуур байрны цэвэрлэгчээр, Улаанхус сумын 10 жилийн дунд сургуульд 1982 оны 9-р сарын 05-ны өдрөөс 1990 оны 10-р сарын 10-ны өдөр хүртэл дотуур байрны туслах тогоочоор, Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 10-р сарын 20-ний өдрөөс 1994 оны 10-р сарын 12-ны өдөр хүртэл асрагчаар тус тус ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
А н С ын Хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд 1. 1968.2.17 Улаанхус сумын Худалдаа бэлтгэл ангид цэвэрлэгчээр авч ажиллуулав. Сумын намын хорооны товчооны 2-р сарын 17-ны өдрийн 12-р тогтоолоор, 2. 1970.3.20 Өөр байгууллагад шилжин ажиллах болсон тул байгууллагын цэвэрлэгчийн ажлаас чөлөөлөв. Сумын намын хорооны товчооны шийдвэрийг үндэслэн аймгийн даргын 3-р сарын 22-ны өдрийн №05 тоот тушаалаар чөлөөлөв гэх бичилт, 6-7 дугаар хуудсанд 3. 1970.3.22 Дотуур байрны гал тогооны үйлчлэгчээр авч ажиллуулав. Сумын намын хорооны товчооны чиглэлийг үндэслэн /албан тоот/ сургуулийн захиргааны 3-р сарын 22-ны өдрийн 9-р тогтоолоор, 4. 1973.6.10 Бусад сумд шилжиж ажиллах болсон тул ажлаас нь чөлөөлөв. Сургуулийн захирлын 1973 оны 6-р сарын 19-ний өдрийн 11-р тушаалаар гэх бичилт, 8-9 дүгээр хуудсанд 5. 1973.6.15 Сумын ахуй үйлчилгээний төвд оёдолчноор авч ажиллуулав. Ахуй үйлчилгээний даргын 6-р сарын 15-ны өдрийн №11 тоот тушаалаар, 6. 1975.5.25 Өөр сумд шилжиж ажиллах тул ажлаас чөлөөлөв. Ахуй үйлчилгээний даргын 5-р сарын 25-ны өдрийн 8-р тушаалаар гэх бичилт, 7. 1975.6.03. Улаантуг нэгдлийн клубт цэвэрлэгчээр авч ажиллуулав. Улаантуг нэгдлийн даргын 1975 оны 6-р сарын 3-ний өдрийн 23-р тушаалаар, 8. 1978.9.3 Сумын 8 жилийн сургуульд шилжин ажиллах болсон тул үндсэн ажлаас чөлөөлөв. Нэгдлийн даргын 9-р сарын 3-ний өдрийн 32-р тогтоолоор, 12-13 дугаар хуудсанд 9. 1978.9.4 Сумын 8 жилийн дунд сургуульд дотуур байранд цэвэрлэгчээр авч ажиллуулав. Сумын намын хорооны товчооны 17-р тогтоолыг үндэслэн сургуулийн захирлын 9-р тушаалаар, 10. 1982.8.15 Гэр бүлээрээ өөр сумд шилжих тул ажлаас нь чөлөөлөв. Сургуулийн захирлын 1982.8.15-ны өдрийн 14-р тушаалаар, 11. 1982.09.05 Улаанхус сумын 10 жилийн дунд сургуулийн дотуур байрны туслах тогоочоор авч ажиллуулав. Сумын намын хорооны товчооны 9-р сарын 5-ны өдрийн 27-р тогтоолыг үндэслэн сургуулийн захирлын мөн өдрийн 13-р тушаалаар, 12. 1992.09.10 Ар гэрийн байдлаар өөр сумд шилжих болсон тул ажлаас нь чөлөөлөв. Сургуулийн захирлын 09-р сарын 10-ны өдрийн №14-р тушаалаар гэх бичилт, 13. 1992.9.23 Хүүхдийн цэцэрлэгт асрагчаар авч ажиллуулав. Сумын ААХГЗ-ны даргын тогтоолыг үндэслэн цэцэрлэгийн эрхлэгчийн №4-р тушаалаар, 14. 1994.10.12 Орон тооны цомхтголд орсон тул ажлаас нь чөлөөлөв. Цэцэрлэгийн эрхлэгчийн 10-р сарын 12-ны өдрийн №6-р тушаалаар гэх бичилтүүд,
А н С ын 628423 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхийн үнэмлэхэд 1973 оноос 1992 он хүртэл тасралтгүй татвар төлж байсан тухай бичилтүүд,
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын намын хорооны товчооны 1968 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай Ажилчин ажиллуулах тухай ...сумын ХБ ангийн цэвэрлэгчээр А.С ыг 1968 оны 2-р сарын 17-ны өдрөөс эхлэн авч ажиллуулахыг ХБ ангийн дарга Жекейд зөвшөөрсүгэй гэх бичилттэй тогтоол,
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ХБ ангийн даргын 1970 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн 5 дугаартай ...1. Өөр байгууллагад шилжин ажиллах болсон тул цэвэрлэгч С ыг 3-р сарын 21-ээс ажлаас чөлөөлсүгэй гэх бичилттэй тушаал,
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтан гадас одонт 10 жилийн дунд сургуулийн захирлын 1970 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 9 дугаартай ...1. дотуур байрны гал тогооны үйлчлэгчээр А.С ыг 3-р сарын 22-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай гэх бичилттэй тушаал,
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын АҮ-ний төвийн даргын 1973 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай А.С ыг артельд оёдолчноор 6-р сарын 15-аас авч ажиллуулсугай гэх бичилттэй тушаал,
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын АҮ-ний төвийн даргын 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай ...1. өөр сумд шилжих болсон тул С ыг 5-р сарын 25-аас ажлаас чөлөөлсүгэй гэх бичилттэй тушаал,
Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаантуг нэгдлийн даргын 1975 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15 дугаартай ....Клубт цэвэрлэгчээр С ыг 1975-6-3 ны өдрөөс авч ажиллуулахыг орлогч дарга Х т зөвшөөрсүгэй гэх бичилттэй тушаал,
Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаантуг нэгдлийн даргын 1978 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 32 дугаартай ...Цэвэрлэгч С өөр байгууллагад шилжих болсон тул ажлаас 9-р сарын 3-аас тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй гэх бичилттэй тушаал,
Баян-Өлгий аймгийн Толбо сумын намын хорооны нарийн бичгийн даргын 1978 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 17 дугаартай ...1. Сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны үйлчлэгч цэвэрлэгчээр А.С ыг 9-р сарын 4-ээс баталсугай гэх бичилттэй тушаал,
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтан гадас одонт 10 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай ...Тус байгууллагын ажилтан А.С нь өөр суманд шилжих болсон тул ажлаас 1980-10-10-аас эхлэн ажлаас чөлөөлсүгэй гэх бичилттэй тушаал,
Баян-Өлгий аймгийн Толбо сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1982 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3 дугаартай ...З ы С ыг 1981 оны 9-р сарын 1-ээс эхлэн ... томилон ажиллуулсугай гэх бичилттэй тушаалын хуулбар,
Баян-Өлгий аймгийн Толбо сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1982 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаартай ... С нарыг 1982-3-3-наас эхлэн ажлаас нь халсугай гэх бичилттэй тушаал,
Баян-Өлгий аймгийн Толбо сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай ...1. өөр сумд гэр бүлээрээ шилжих болсон тул А.С ыг 8-р сарын 5-наас эхлэн чөлөөлсүгэй гэх бичилттэй тушаал,
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын намын хорооны 1982 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаартай 10 жилийн сургуулийн дотуур байрны туслах тогоочоор А.С ыг 9-р сарын 5-аас эхлэн батлан ажиллуулсугай гэх бичилттэй тогтоол,
Улаанхус сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай ...Сургуулийн дотуур байрны тогооч С ын хүүхдийн бие сул асрах харах хүнгүй гэсэн сумын Ү хорооны зөвшөөрлийг үндэслэн 2-р сарын 14-ээс эхлэн 5-р сарын 14 хүртэл 3 сарын чөлөө олгосугай гэх бичилттэй тушаалын хуулбар,
Улаанхус сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай Багш ажилчдын 1988-89 оны хичээлийн жилийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтад С гэсэн бичилт,
Улаанхус сумын М.З ын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 16 дугаартай ...С өвчтэй тул оронд К ийг томилон ажиллуулсугай гэх бичилттэй тушаалын хуулбар,
Улаанхус сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаартай ...Сургуулийн дотуур байрны тогооч Б нь тэтгэвэрт гарсан тул оронд сумын намын хорооны шийдвэрээр С ыг тогоочоор ажиллуулсугай гэх бичилттэй тушаалын хуулбар,
Улаанхус сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаартай ...тогооч С өөр газар шилжсэн тул оронд .... ажиллуулсугай гэх бичилттэй тушаалын хуулбар,
Баян-Өлгий аймгийн Толбо сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 21 дугаартай ...1. Сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар А.С ыг 10-р сарын 20-оос эхлэн ажиллуулахыг Цэцэрлэгийн эрхлэгч Б д зөвшөөрсүгэй гэх бичилттэй тогтоол,
Улаанхус сумын 10 жилийн сургуулийн 1984 оноос 1990 он хүртэлх хугацааны цалингийн тодорхойлолтын хуулбар болонУлаанхус сумын ХБ ангиас болон Толбо сумын Улаантуг нэгдлээс А.С д олгосон баярын бичиг, мөн Толбо сумын 5 дугаар багийн иргэн С.М, Ж.Ү, Н.К нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хүсэлт гарагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн тушаалуудын эх хувийг хавтаст хэрэгт авагдсан хуулбартай нь харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтаар үнэлж, хүсэлт гаргагч А н С нь Улаанхус сумын худалдаа бэлтгэлийн ангид 1968 оны 2-р сарын 17-ны өдрөөс 1970 оны 3-р сарын 20-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр, Улаанхус сумын 10 жилийн дунд сургуулийн дотуур байранд 1970 оны 3-р сарын 22-ны өдрөөс 1973 оны 6-р сарын 10-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Цэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд 1973 оны 6-р сарын 15-ны өдрөөс 1975 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл оёдолчноор, Толбо сумын Улаан туг нэгдэлд 1975 оны 6-р сарын 03-ны өдрөөс 1978 оны 9-р сарын 03-ны өдөр хүртэл клубийн цэвэрлэгчээр, Улаанхус сумын 8 жилийн дунд сургуульд 1978 оны 9-р сарын 04-ний өдрөөс 1982 оны 8-р сарын 15-ны өдөр хүртэл дотуур байрны цэвэрлэгчээр, Улаанхус сумын 10 жилийн дунд сургуульд 1982 оны 9-р сарын 05-ны өдрөөс 1990 оны 10-р сарын 10-ны өдөр хүртэл дотуур байрны туслах тогоочоор, Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 10-р сарын 20-ний өдрөөс 1994 оны 10-р сарын 12-ны өдөр хүртэл асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Төлек овогт А н С нь Улаанхус сумын худалдаа бэлтгэлийн ангид 1968 оны 2-р сарын 17-ны өдрөөс 1970 оны 3-р сарын 20-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр, Улаанхус сумын 10 жилийн дунд сургуулийн дотуур байранд 1970 оны 3-р сарын 22-ноос 1973 оны 6-р сарын 10-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Цэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд 1973 оны 6-р сарын 15-ны өдрөөс 1975 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл оёдолчноор, Толбо сумын Улаан туг нэгдэлд 1975 оны 6-р сарын 03-ны өдрөөс 1978 оны 9-р сарын 03-ны өдөр хүртэл клубийн цэвэрлэгчээр, Улаанхус сумын 8 жилийн дунд сургуульд 1978 оны 9-р сарын 04-ний өдрөөс 1982 оны 8-р сарын 15-ны өдөр хүртэл дотуур байрны цэвэрлэгчээр, Улаанхус сумын 10 жилийн дунд сургуульд 1982 оны 9-р сарын 05-ны өдрөөс 1990 оны 10-р сарын 10-ны өдөр хүртэл дотуур байрны туслах тогоочоор, Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 10-р сарын 20-ны өдрөөс 1994 оны 10-р сарын 12-ны өдөр хүртэл асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.С ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН