Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/874

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.А даргалж, шүүгч Б.Д, шүүгч Л.Б нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж,

           улсын яллагч Б.Э,

            иргэдийн төлөөлөгч Д.Ц,

            шинжээч эмч Б.Д /цахимаар/,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х-ийн өмгөөлөгч Б.Дима,

            шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгчид Ж.Г , Г.Э ,

шүүгдэгч П.А , түүний өмгөөлөгч Э.Г ,

шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Л.А ,

шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.Т овогт М-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар, Д овогт П-ийн А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Б овогт Б-ын Э , Б  овогт Б-ын Э  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000000905 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ... оны 12 дугаар сарын 22-ны өдөр УлаанБ  хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зүүнбаян-Уулын ... дугаар гудамж ...  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн ...  дугаар хороолол ...  байрны ... тоотод түр оршин суух, урьд

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар  3 жил 5 сарын хорих ял болгон өөрчилж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2017/.../... дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс чөлөөлж сулласан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/.../... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр торгох ялыг биелүүлж дууссан, Т.Т овогт М-ийн Б /РД:.../

 

2. Монгол Улсын иргэн, ... оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй , Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын эмчээр ажиллаж байсан, одоо Монгол Япон эмнэлгийн эмчээр ажиллаж байгаа, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо ... байр ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д овогт П-ийн А  /РД:.../

 

3. Монгол Улсын иргэн, ... оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо Зүүнбаян уул ... тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн, Б  овогт Б-ын Э  /РД:.../

 

4. Монгол Улсын иргэн, ... оны 10 дугаар сарын 29-ний өдөр УлаанБ  хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, дүү, бэр, 2 ач, 3 зээ дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо Орбитын ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Б-ын Э  /РД:.../

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Б  нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зүүнбаян-Уулийн ...-р гудамжны ... тоотод  Н.Г-ын хэвлийн тус газар нь өшиглөх цохих зэргээр эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан,

Шүүгдэгч П.А  нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажил үүргээ гүйцэтгэх үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зүүнбаян-Уулийн ...-р гудамжны ... тоотод  Н.Г-ын эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл учирсан болохыг сэжиглэн таамагласан боловч өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүйгээс Н.Г  нь хугацаа алдан оношлогдон эмчлэгдэж улмаар хүнд гэмтлийн улмаас нас барсан,

Шүүгдэгч Б.Э  нь М.Б т холбогдох “М.Б  нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зүүнбаян-Уулийн ...-р гудамжны ... тоотод  Н овогтой Г-ын биед халдан түүний хэвлий тус газар нь өшиглөх цохих зэргээр амь насанд нь аюултай цутгалан мухар гэдэсний урагдалт цоорол бүхий хүнд гэмтлийг учруулж амь насыг нь хохироосон” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны удаа дараа мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Б.Э  нь М.Б т холбогдох “М.Б  нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зүүнбаян-Уулийн ...-р гудамжны ... тоотод  Н овогтой Г-ын биед халдан түүний хэвлий тус газар нь өшиглөх цохих зэргээр амь насанд нь аюултай цутгалан мухар гэдэсний урагдал цоорол бүхий хүнд гэмтлийг учруулж амь насыг нь хохироосон” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн эмчийн үүргийг биелүүлж явахдаа Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зүүнбаян уулын ...  тоотод бусдад зодуулсан гэсэн дуудлагын дагуу очсон. Намайг очих үед гудамжинд хүн байгаагүй бөгөөд ойролцоо хамаатныхаа айлдаа орсон байсан ба 50 настай эрэгтэй “үл мэдэгдэх 3 залууд зодуулчихлаа” гэсэн асуумжтай байж байсан. Тухайн үед амь хохирогчийн төмсөг хэвийн, биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчинтой харилцах харьцаатай, асуусан асуултад тодорхой чиглэсэн хариултыг өгч, амнаас нь бага зэргийн архи үнэртсэн байдалтай байсан. Хэсэгчлэн үзлэг хийхэд, толгой хэсэгтээ 0,5 см өнгөц язарсан шархтай, хэвлий хэсэгт ил харагдах шархгүй, аюулхай, давсаг орчмоор бага зэрэг эмзэглэлтэй, булчингийн бага зэргийн чангаралттай байдалтай байсан. Амь хохирогчийн төмсөгт үзлэг хийхэд, хавдсан, хөхөрсөн гэмтэл байгаагүй. Тухайн үед амин үзүүлэлт болон биеийн үзүүлэлт нь тогтвортой байсан. Амь хохирогчтой хамт 4-5 орчим эрүүл хүмүүс байсан. Би тэдэнд хандаж “хэвлийн гэмтлийг шууд тодорхойлох боломжгүй, хэвлийдээ ямар гэмтэл авсныг нь хэлж мэдэхгүй байна, хэвлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд, эход харуулах шаардлагатай байна, та нар авч очоод үзүүлэх боломжтой байна уу” гэхэд “бид нар үзүүлэх боломжтой, аваад очъё” гэж хэлсэн. Тэгээд би толгойн язарсан шарханд нь цэвэрлэгээ, боолт хийгээд явсан. Тухайн үед дуудлагын ачаалалтай үе байсан. Шөнийн 02 цагийн үед буцааж залгатал утсаа авахгүй байсан, ийм зүйл болсон” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүгдэгч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Улсын яллагчийн уншиж сонгосон яллах дүгнэлтэд дурдагдсан миний эхний мэдүүлэг биш байна. Би эхний мэдүүлэгтээ “мөр рүү түлхсэн, өөрөөр гар хүрээгүй” гэж мэдүүлсэн. Гэтэл өшиглөсөн гэх мэдүүлэг байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүгдэгч М.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүгдэгч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            Шинжээч эмч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...би өвчтөний түүхтэй танилцаж, дүгнэлт гаргасан. Амь хохирогч нь эмнэлэгт хэвтэх үед биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, орчинтой харьцах харилцаатай, хэвлий доод хэсгээр эмзэглэлтэй байсан байна. Зодуулсны дараах язарсан шарханд идсэн хоол нөлөөлнө. Тухайн урагдсан, язарсан шархыг өтгөн цоолох боломжтой. Яаралтай түргэн тусламжийн эмч зөвлөгөө өгөх эрх, үүргийг  яаралтай түргэн тусламжийн дотоод журамд заасан байгаа байх. Түргэн тусламжийн эмч шинж тэмдэг илрээгүй тохиолдолд зөвлөгөө өгөөд, түүнийг орхиж болно. Би эрүүл мэндийн сайдын түргэн тусламж үзүүлэх журмыг судлаагүй.  Амь хохирогчид уушгины хатгаа гэх өвчин үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй. Гэдэсний үхжил үхэлд нөлөөлөх боломжтой. Хугацаанаас хамаарна, богино хугацаанд мэс засалд орвол амь аврагдах боломжтой.  Мухар гэдэсний цоорол гэмтлийг авсан үед хэвлийн хүчтэй өвдөлт нь өтгөн хэвлийн хөндийд тархсан үед хэвлий хүчтэй өвдөлт мэдрэгдэнэ.  Хүн хоол идээд, идсэн хоол нь өтгөн болно, сэмэрсэн, цоорсон гэмтлийг тухайн өтгөн задлах боломжтой.  Амь хохирогчийн авсан гэмтэл нь тухайн үедээ гэмтэл нь шарх төдийн байсан. Эмнэлэгт хүргэгдэх хүртэл 21-22 цаг болсон. Энэ хугацаанд шарх нь цооролт болох боломжтой. Амь хохирогчид задлан шинжилгээ хийхэд түүний ходоодонд хоолны үлдэгдэл байсан. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед өвдөлт тодорхой хэмжээгээр багассан байх.  Хохирогч нь тухайн хоолыг доошоо шулуун гэдэс рүү нэвтрүүлэхгүй учраас дээшээ өтгөнөөрөө бөөлжих боломжтой” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 1-2х/, хохирогч Н.Г-ын мэдүүлэг /1хх-ийн 7-9х/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-15х/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 17-18х/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 28-33х/, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн байцаагчийн камерын өрөөнд байрлуулсан 1, 2 дугаар камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх-ийн 73-94х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х-ийн мэдүүлэг /1хх-ийн 84-85х/, гэрч Б.Э ы мэдүүлэг /1хх-ийн 87х, 90х, 3хх-ийн 237х/, гэрч Б.Э ын мэдүүлэг /1хх-ийн 92-93х, 95-98х, 2хх-ийн 181-182х/, гэрч Б.А-ын мэдүүлэг /1хх-ийн 101-102х/, гэрч Г.Б-ын  мэдүүлэг /1хх-ийн 104-108х/, гэрч С.Х-ын мэдүүлэг /1хх-ийн 126х, 128х, 2хх-ийн 190х/, гэрч Н.Ц-ийн мэдүүлэг /1хх-ийн 117х/, гэрч М.Г-ын мэдүүлэг /1хх-ийн 119-122х/, шинжээчийн ... , ... , ... дугаартай дүгнэлт /1хх-ийн 155-156х, 162-167, 3хх-ийн 103-110х/, шинжээч эмч Б.Д-ийн мэдүүлэг /1хх-ийн 148х/, шинжээчийн 877, 2981 дугаартай дүгнэлт /3хх-ийн 147-148х, 150-151х/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /2хх-ийн 98-100х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ...  дугаартай дүгнэлт /3хх-ийн 116-122х/, шинжээч Б.А-ын мэдүүлэг /3хх-ийн 142-143х/, шинжээч эмч Ж.Г-ийн мэдүүлэг /3хх-ийн 144-145х/, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 угаар сарын 21-ний .../...дугаартай  тушаалын хавсралтаар баталсан “Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үлгэрчилсэн журам” /3хх-ийн 176-179х/, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний .../... дугаартай  тушаалын хавсралтаар баталсан “түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах үлгэрчилсэн журам” /3хх-ийн 96-99х/, П.А ийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /4хх-ийн 12х, 13-14х/, ... дугаартай өвчний түүх /2хх-ийн 82-95х/, гэрч Б.Э , яллагдагч М.Б , Г.Ж , Б.Э  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 172-173х, 174-175х, 176-177х, 178-179х, 3хх-ийн 205-206х, 3хх-ийн 203-204х/, шүүгдэгч М.Б ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 241-242х/, шүүгдэгч П.А ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх-ийн 167-168х/, яллагдагч Б.Э ын мэдүүлэг /3хх-ийн 244х/, прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тогтоол /4хх-ийн 47х/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...Шүүгдэгч М.Б ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.А ийг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Э , Б.Э  нарыг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, амь хохирогчийн оршуулгын зардал болох 7,439,051 төгрөгийг хувь тэнцүү хувааж, шүүгдэгч М.Б , П.А  нараас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х д олгох” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “... гэм буруутай этгээдээс оршуулгын зардлыг гаргуулж өгнө үү” гэсэн саналыг,

Иргэдийн төлөөлөгч “...Шүүгдэгч М.Б ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан байж болзошгүй тул гэм буруутай, П.А  нь хохирогчид тусламж үзүүлж эмнэлэгт хүргэж өгөөгүй тул гэм буруутай, Б.Э , Б.Э  нар нь удаа дараа мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн байдалтай тул бас гэм буруутай гэж үзэж байна” гэсэн саналыг,

            Шүүгдэгч М.Б ын өмгөөлөгч Г.Э : “...Энэ хэрэг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр болсон 2 үйл явдалтай холбоотой. Амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтлийг хэнээс авсан эсэх нь эргэлзээтэй. Б  нь амь хохирогчийн хоёр удаа цохисон, өшиглөсөн эсэх нь тодорхой бус байдаг. Э , Э  нараас тус бүр 6 удаа мэдүүлэг авсан. Улсын яллагч Э ын эхний мэдүүлэг буюу “Б  амь хохирогчийг гараараа цохисон” гэсэн мэдүүлгийг үнэн гэж үзээд, бусад мэдүүлгийг худлаа гэж үздэг. Харин Э ы 2 дахь удаа өгсөн “Б  амь хохирогчийг цохисон” гэсэн мэдүүлгийг үнэн гэж үзээд, бусад мэдүүлгийг худал гэж дүгнээд байна. Анх Б , А  хоёрт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэгээд А т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Яагаад энэ хэрэгт А ыг яллагдагчаар татах ёстой вэ гэхээр түүний хувцас маш олон удаа урагдсан, цоорсон гэх дүгнэлт байгаа. Мөн түүний хувцаснаас цус илэрсэн, гарт нь гэмтэл учирсан байдаг. Амь хохирогч анх мэдүүлэг өгөхдөө А  миний гэдэс рүү цохисон, Б  миний толгой руу цохисон гэж мэдүүлдэг. Гэмтэл согог судлал үндэсний хүрээлэн дээр очиход, Г-ын ухаан санаа саруул гэх тэмдэглэл үйлдсэн байдаг бөгөөд үүний дараа мэдүүлэг өгсөн байдаг. Энэ асуудлыг яагаад нотлох баримтад үнэлэхгүй байна вэ, мөн зөрүүтэй мэдүүлэг өгсөн хоёр гэрчийн мэдүүлгээс яагаад нэг нэгийг цохож аваад байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Амь хохирогчийн хэвлий орчмоор өвдөж байсныг гэрч, эмч нар огт мэдүүлдэггүй. 20 цаг 36 минутад Г ын дүү түргэн тусламж дуудсан байдаг. Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийг 22 цаг 36 минутад Цагдаагийн байгууллагад Б  өгсөн байдаг. Түүнээс даруй 20 орчим минутын дараа түргэн тусламж дуудсан. Ингээд харахад, эхний удаа зөвхөн түргэн тусламж дуудсан ба хоёр дахь удаа Цагдаа болон түргэн тусламж дуудсан байдаг. Тэгэхээр хоёр дахь удаагийн дуудлагаас өмнө зодоон болсон нь харагдаж байна. Э , Э  нар шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөгч дарамталсны улмаас эхний мэдүүлгээ худал өгсөн гэж хэлж байна. Анх энэ хэргийг Д  мөрдөгч мөрдөж байсан. Д  мөрдөгчийг мэдүүлэг авахад, Б  амь хохирогчийг цохисон гэж мэдүүлдэг. Ц  мөрдөгч мэдүүлэг авахаар цохиогүй болчихдог. Энэ хэргийн дараа Д  мөрдөгч ажлаасаа гарсан байдаг. Мэдээж мөрдөгч мэдүүлгийн өрөөнд дарамталж мэдүүлэг авахгүй нь ойлгомжтой. Харин гадуур хэлэх үгийг нь зааж өгсөн байж болзошгүй гэсэн хардлага төрж байна. Магадгүй Б ыг толгой руу өшиглөсөн гэж үзээд байгаа бол амь хохирогчийн толгойд гэмтэл үүсэх магадлал тун өндөр. Гэтэл энэ байдлыг улсын яллагч бодит байдалтай нийцэж байгаа эсэхийг тогтоогоогүй. Эцэст нь хэлэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь тухайн хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, шударгаар ял оногдуулах юм. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн хүнийг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй. Тиймээс Б т холбогдох хэргийн прокурорт буцааж А ыг энэ хэрэгт холбогдуулан шалгах нь зүйтэй” гэсэн саналыг,

            Шүүгдэгч М.Б ын өмгөөлөгч Ж.Г : “Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй танилцлаа. Тэгэхээр улсын яллагчийн яллах дүгнэлтээр Б ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу Б ын үйлдэл амь хохирогчийн үхэлд нөлөөлсөн эсэхийг тогтоож чадалгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг хүрээнд, Б ыг амь хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан эсэхийг түүний сэжигтнээр өгсөн мэдүүлгээр нотлоод байна. Сэжигтэн, яллагдагч хэргийн үйл баримтыг нотлох шаардлагагүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зохицуулалтыг зөрчсөн баримт байгаа. Б  амь хохирогчийг цохиж, гэмтэл үүсгэсэн гэж мэдүүлсэн хоёр гэрч байна. Хоёр гэрчээс 3-6 удаа мэдүүлэг авсан. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хоёр гэрч Б  амь хохирогчийг цохиогүй гэж мэдүүллээ. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд гэмт хэргийн шинжийг тодорхой бичих шарлагатай. Худал мэдүүлэг өгсөн гэх прокурорын хууль зүйн дүгнэлт байхгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн. Зөвхөн 6 удаа мэдүүлэг өгсөн, мэдүүлгүүд зөрүүтэй байсан гэдгээр нь оруулж ирсэн. Энэ дүгнэлтийг үндэслээд, шүүгдэгчийн гэм бурууг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Нөгөөтээгүүр, тухайн гэрт лааны гэрлээс өөр гэрэл байгаагүй. Гэтэл А  нь амь хохирогчийг цохиогүй эсэх үйл баримтыг гэрч нар яаж нотлоод байна вэ. Үүнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу нягталж, шалгаагүй. 21 цаг 15 минутад эхний дуудлага ирсэн. Тус дуудлагаар амь хохирогчийн хэвлий орчим гэмтэл шарх байхгүй, хордлогод орсон байна гээд, тариа хийж өгсөн. Хоёр дахь дуудлага 23 цаг 15 минутад ирсэн. Тухайн үед А  эмч ирсэн бөгөөд энэ цаг хугацаанд зовуурь илэрсэн. Тэгэхээр энэ хоёр цаг хугацааны аль үед зовуурь илэрсэн бэ гэдэг нь эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлтээр энэ асуудлыг эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэх хэрэгтэй. Амь хохирогч 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ...  дугаар хорооны хэсгийн байцаагч Б мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгтээ “А  миний хэвлий орчим олон удаа цохисон, харин Б  миний толгой орчимд цохисон” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгийг яагаад үнэлэхгүй байна вэ. Прокурор хуульд заасан чиг үүргийнхээ дагуу гэмт хэрэг үйлдсэн яллагдагч нарыг бүгдийг нь татсан эсэхийг хянах ёстой. Гэтэл яагаад А ыг яллагдагчаар татаагүй вэ. Тэгэхээр улсын яллагчийн яллах дүгнэлт, хэрэгт авагдсан баримтыг хүрээнд шүүгдэгч Б т холбогдох хэргийн хянан хэлэлцэх боломжгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн саналыг,

            Шүүгдэгч П.А ийн өмгөөлөгч Э.Г : “...Нэгдүгээрт, улсын яллагч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б ын гэм буруутай үйлдлээс амь хохирогчийн биед үхэлд хүргэхээр гэмтэл учирсан гэсэн атлаа А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд зааснаар амь хохирогчийн амь насыг хохироосон бие даасан үйлдэл мэтээр үндэслэлгүйгээр яллаж, илтээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байна. Хэргийн нөхцөл байдлыг харахад, А  амь хохирогчийн биед үзлэг хийж, эмнэлгийн тусламж үзүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, мөн амь хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан биеийн байдал зэргээр нотлогдож байна. Тухайн үед амь хохирогчийн биеийн байдлыг баттай оношлох боломж байгаагүй. Битүү гэмтэл учраас таамгаар онош тавих үүрэгтэй ажилладаг. Энэ үйл ажиллагаа хэрэгжүүлж, амь хохирогчид зөвлөгөө өгсөн байдаг. Мөн амь хохирогчийн дэргэд байсан хүмүүс эмнэлэгт хүргэж өгөх боломжтой байсан гэдгээ хэлцгээж байсан нь нөлөөлсөн. Тухайлбал, амь хохирогчийн аль эрхтэн гэмтсэн бэ, түүний гэдэс гэмтсэн болохоос биш тархи, зүрх, ил болон далд цус алдсан зүйл байгаагүй. Амь хохирогчийн биед шууд үхэлд хүргэчихээр гэмтэл үүсээгүй байсан. Амь хохирогч эмнэлэгт хэвтсэнээс хойш 3-4 цагийн дараа хагалгаанд орсон. Гэтэл гол асуудал нь хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас нас барсан гэдэг нь нотлогдсон. 16-ны өдөр хагалгаанд орсон боловч хэвлий хэсэгт дахин үхжил үүсээд, 19-ний өдөр дахин хагалгаанд орсон. Энэ нь А ийн үйлдэлтэй ямар ч холбоогүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс энэ талаар нарийн сайн нягтлах шаардлагатай. Нөгөөтээгүүр, Д шинжээчид өгсөн баримтын хүрээнд дүгнэлт гаргаж, гэмтсэн гэмтлүүдийн талаар тодорхой сайн хариулсан. Хугацаа алдсан асуудал нь дан ганц эмчийн асуудал биш бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны асуудал байх ёстой. Шүүгдэгч А ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээр үндэслээд, энэ ажиллагааг орхигдуулан оруулж ирсэн. Шалтгаан нөхцөл байдлыг нотолсон эрх зүйн актууд байна. Эрүүл мэндийн сайдын 02 дугаар тушаалаар батлагдсан түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн журам, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үлгэрчилсэн журмууд байгаа. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үлгэрчилсэн журам буюу эрэмбэлэн ангилалтын журмыг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн боловч энэ талаар дүгнэлт гаргуулаагүй. №...  дугаартай дүгнэлт гаргасан шинжээч нарын хувьд ямар нэгэн эрх зүйн актыг огт тусгалгүйгээр, амь хохирогчийг газар дээрээ нас барсан мэтээр дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд, хугацаа алдалгүйгээр арга хэмжээ авсан бол нас барахгүй гэсэн байдаг. Гэтэл тухайн гэмтэл тодорхой эмчлэгдсэн. Өөрөөр хэлбэл, ямар эрх зүйн актад заасан эмчилгээ хийгдсэн талаар судлалгүйгээр дутуу ажиллагаа хийсэн. Тухайн дүгнэлт нь шалтгааныг нь нарийн тогтоож чадаагүй. Эмнэлгийн тусламж үзүүлэх үйлчилгээг авч үзэхдээ, Үндсэн хуулиас эхлээд, эрх зүйн акт, сурвалжуудыг судлах хэрэгтэй. Үндсэн хуульд зааснаар иргэний журамт үүрэгт эрүүл мэндээ хамгаалах, эмнэлгийн тусламж авах эрхтэй гэсэн байдаг. Тэгэхээр эрүүл мэндээ хамгаалах нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн журамт үүрэг юм. Тэдгээрийн журамт үүрэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлд иргэний үүргийг заасан байгаа. Энэ хуулийн найруулга нь муу найруулагдсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “...хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах, сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаарх эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх…” гэж заасан байдаг. Гэтэл амь хохирогч болон түүний гэр бүл энэ шаардлагыг биелүүлээгүй. Энэ байдал нь амь хохирогчийг үхэлд хүргэхэд нөлөөлөөгүй гэж үзэж байна. Эмчид бүх зүйлийг даалгаж байдаг нь том дутагдал юм. Аливаа өвчинтэй тэмцэх нь хоёр талын эрх, үүргийн хүрээнд, энэ харилцаа зохицуулагдаж явагддаг. Ажлын байрны тодорхойлолт нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбогдоотой эрх зүйн акттай холбоотой гардаг. Түргэний эмч бол шаардлагатай нөхцөл байдал бүрдсэн байвал хэвтүүлж, шаардлагатай нөхцөл байдал бүрдээгүй байвал зөвлөгөөг өгч ажиллана гэсэн чиг үүрэгтэй ажилладаг. Жишээлбэл, өдөрт 50 дуудлагатай байвал 10 дуудлагад зөвлөгөө өгч, үлдсэн 40 дуудлагад иргэдийг эмнэлэгт хэвтүүлэх байх. Дээр нь нэмж хэлэхэд, эмнэлгийн байгууллага амь хохирогчид зохих ёсны хагалгаа хийсэн. Энэ талаар нарийн сайн анхаарах шаардлагатай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, энэ хэргийг прокурорт буцаасан шалтгаантай холбогдуулан ямар нэгэн үйл ажиллагааг хийгээгүй. Мөн яллах дүгнэлт үйлдсэний дараа хэргийн материал танилцуулсан. Шинжээч эмчид мэдлэг, чадвар дутагдаж байна. Мөн эмчлэгч эмч нараас нэг ч удаа гэрчээр мэдүүлэг аваагүй учраас шүүх хуралдаанд оролцуулах боломж бүрдээгүй. Хэрвээ шүүх хуралдаанд оролцсон бол амь хохирогчийн 2 дахь хагалгаа амжилтгүй болсон талаараа хэлэх байсан байх. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргах байхаа гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд, А ийн үйлдэл холбогдол бол амь хохирогчийн үхэлд хамааралгүй. Тийм учраас А д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг,

Шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгч Л.А : “...Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 6 удаа мэдүүлэг өгсөн. Эдгээр мэдүүлгээс аль нь бодит байдалтай үл нийцсэн болохыг хавтаст хэргийн хүрээнд оролцогч нар үнэлж байгаа байх. Миний үйлчлүүлэгч худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрөх нөхцөл байдал үүсэж байна. Мэдүүлгээ өгөхдөө ямар санаа, зорилготой байсан нь тогтоогдоогүй. Тухайн үедээ хууль зүйн туслалцаа авч чадаагүй. Нийт өгсөн 6 удаагийн мэдүүлгийн аль нэгэнд нь өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх ёстой байсан. Хор уршиг, хохирлын хувьд хэлбэрийн төдий байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй байж өгнө үү” гэсэн саналыг,

Шүүгдэгч Б.Э ы өмгөөлөгч Ч.О Б : “....шүүгдэгч Б.Э  нь гэм буруу дээр маргахгүй байгаа тул санал, дүгнэлтгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Б , П.А , Б.Э , Б.Э  нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэж, шүүгдэгч тус бүрээр үйлдлийг дүгнэж шийдвэрлэв.  Үүнд:

I. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас нас барсан гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч М.Б  нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зүүнбаян-Уулийн ...-р гудамжны ... тоотод  Н.Г-ын хэвлий тус газар нь өшиглөх, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан болох нь:

1. Тухайн үйл баримт болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн ...  дугаар хороо, Зүүн баян-уулын ...  тоот ирэн Б.Э ы амьдардаг байшин байх бөгөөд энэ нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудад тусгагдсан /1хх-ийн 10-15х, 28-33х/,

2. Гэрч С.Х ын: “... 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай хүргэн С Б ынд Т , Г  бид 3 хамт 0.75, 0.5 литрийн Стандарт архи хувааж уусан. Тэгээд СүхБ ынхаас гараад Т , Г  бид 3 Баруун салаанаас автобусаар явж байгаад Баянхошууны тойрог дээр Т  гэртээ харилаа гээд буугаад явсан. Г  бид 2 автобусаар цааш яваад Баянхошууны шинэ эцэс дээр буусан. Тэндээс Г  гэртээ харилаа гээд явсан. Энэ үед 14 цаг болж байсан. Би гэртээ хариад унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал 17-18 цагийн үед Хазгар М  орж ирээд “чамайг Н  дуудаж байна” гэж хэлсэн юм. Тэгээд би Э ы гэр лүү М хамт ороход Жагаа, Э , Н , А , Б , Н н найз гээд 1 залуу, мөн Г  байсан. Тэднийд ороход Г  бусдад зодуулсан гэж яриагүй, бие нь өвдсөн байдал ажиглагдаагүй, зүгээр юм яриад байж байсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 190х/, 

3. Б.Э ын гэрчээр өгсөн:

-2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн: “...17 цагийн үед санагдаж байна, Н  /Б / нь Жавхаа гэх найзтайгаа хамт 0,75 литрийн Хараа архитай ирсэн. Бид нар бүгдээрээ /Э , А , Жавхаа, Б , Г , Б , Х / уг архинаас уусан. ...архиа ууж байхдаа Н  нь А , Х  нарыг ажлаа сайн хий, архи битгий уугаад бай гэж хэлсэн чинь хажуугаас Г  нь согтуу орилоод “пиздануудаа хосыг чинь шувтарна шүү” гээд Н , Г  2 хоорондоо таарамжгүй байгаад байса Н.Г  орон дээр хэвтэж байгаад босоод ирсэн чинь Н  нь Г-ын зүүн гар луу нь “та цаашаа бай” гээд түлхсэн. Би хэрүүл хийх гээд байхаар нь гараад явчихсан. Тэгээд би гадуурх ажлыг эмхэлж байгаад  гэрт орох үед Н г Жавхаа найз нь сугадаад гарч явсан.  ...Би орой хоол хийж байхад Б  гүйж очоод А гийн гараас точил авсан, Г  “толгой руу цохичихлоо” гээд толгойноос нь жаахан цус гарсан байсан. 21-22 цагийн үед А  Г-ын толгой руу цохисон.Тэгсэн Г  шөнө хэвтэж байснаа босож ирээд миний бөлдөг өвдөөд байна, гэдэс өвдөөд байна гэсэн. Та яасан юм гэхэд “хүнд өшиглүүлсэн юм” гээд Б г цагдаа дууд гэсэн” гэж,

-2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн: “... Г  “хосыг чинь шувтарна” гэж хэлээд Э ы шар хүрэн өнгийн модон орон дээр сууж байгаад босоод ирэхээр нь Н  уурлаад түүнийг нэг удаа зүүн шанаа руу цохиж унагаасаН.Г  босож ирээд хэрүүл гуйсан чинь Н  нь Г-ын зүүн ташаа болон гэдэс орчим нь 1 удаа дэвсэж өшиглөсөН.Г  орон дээр хэвтчихээд дахиж босож ирээгүй. Б ыг өшиглөсний дараа Г  орон дээр унаад нэг хэсэг дуугүй болчихсон юм. Тэгээд салаавч өгөөд хэрүүл гуйгаад хэвтээд байсан. Б  нь Г ыг цохиж өшиглөх үед А , Б той хамт дэлгүүр явчихсан байсан. Тэгж байснаа Г  нь ах Гэрлээ ахынд очиж намайг шоглосон, дээрэлхсэн гэж хэлнэ гээд гараад явсан. Тэгээд би хашаагаа цэвэрлэж байтал А , Б  2 гаднаас архи авч орж ирсэн. Тэгээд удалгүй Н г Жавхаа найз нь аваад гараад явсан. Тэр өдөр Г  нэлээн муудсан орон дээр хэвтэж байсан, тэр гаднаас ирэхдээ согтуу ирсэн, нэмж Б ын авчирсан архинаас уугаад нэлээн согтсоН.Г  нь бие өвдөөд байна гээд хэвтээд байсан, тэгснээ гал тогоо орж ирчхээд ус уугаад жоохон байж байгаад гарч яваад бие засчхаад орж ирсэн. ...Бид нар цувдайгаар хоол хийж байхад Г  “ёо толгой хагалчихлаа” гэхээр нь очоод харахад Б  А гийн /А ын/ гараас точил авч байсаН.Г  хоолноос жаахан идчихээд хэвтээд өгсөн, тэгээд архи нь гарсан юм байлгүй бие өвдөөд байна гээд ёолоод эхэлсэн. Орой нь А  точилоор толгой руу цохисон юм. Н н аав өнгөрөөд 49 хоног нь өнгөрөөгүй байсан, бас ээжийнх нь бие муу байсан учир өмнөх мэдүүлэгтээ Г-ын гэдэс рүү өшиглөсөн гэж хэлээгүй” гэж, /1хх-ийн 95-96х, 98х/

-2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “...Б , талийгаач Г тай маргалдаж байгаад Б  нь Г г орон дээр түлхээд унагаасан. Г  босож ирээд “хосыг чинь шувтарна” гэж хэлсэн чинь Б  түүний гэдэс рүү нь өшиглөөд ташаан толгойн тус газар нь өшиглөсөн. Тэгээд ахиж муудалцаагүй. Үүний дараа А , Б  2 архи авчирсан, удаагүй Б  найзтайгаа гараад явсан. Үүний дараа орой гэгээ тасарч байх үед би гал тогоонд Б той хоол хийж байтал ард чимээ гарсан. Тэгээд Б  А гийн гарнаас точил авсан. Г  нь хэрүүл гуйж байгаад А д цохиулсан юм билээ. Тэгээд бид нар хоол идэцгээгээд унтсан. Тэгтэл Г  гэдэс өвдөөд байна, бөлдөг өвдөөд байна гэж хэлэхээр нь түргэн дуудсан. Энэ удаа өгч байгаа мэдүүлэг үнэн. Б тай нүүрэлдүүлэн байцаахаар би нүүрийг нь хараад “Б ыг талийгаачийг зодоогүй” гэж хэлсэн. Б ын ээж нь бие муутай хүн байдаг, юу ч гэж бодох юм билээ гээд санаа зовоод байсан юм. Би 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтуу байсан. Тэгээд намайг эрүүлжүүлсний маргааш нь эрүүл болсны дараа мэдүүлэг авсан. Би Б ыг цохиж зодсоныг ганцхан би харсан болохоор үнэнийг нь хэлчихээр би хэрэг хийсэн болж харагдах гээд байсан учир дахин нүүрэлдүүлэх, шүүх хуралд оролцмооргүй байна” гэсэн мэдүүлгийг прокурор Г.Яндагийг оролцуулан авсан. /2хх-ийн 181-182х/,

4. Б.Э ы гэрчээр өгсөн:

-2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн:  “...би өөрийнхөө хашаанд үлдсэн тал архийг уучхаад багцаагаар 19 цагийн үед гэртээ орсон, манайд Б , А , Г  нар байсаН.Г  нь талийгаач эгчийгээ өнгөрснөөс хойш  манайхаар байнга орж гардаг болсон. Заримдаа манайд хоноод, заримдаа хадам ах Г ындоо хоноод байдаг юм. Тэр шөнө буюу 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Б , А , манай эгч Э  нар манайд хоносон. Маргааш нь Б аа нь найзтайгаа тал шил архитай орж ирээд манайд уусан. А , Б  2-т 20,000 төгрөг өгөөд архинд явуулж авчруулан Б , Б , А , Г , Б ын найз Жавхаа бид нар хувааж уусан. Дахиад А , Б  2-ыг архинд явуулсан. Тухайн үед Г  манай пийшингийн  ар талын матрасан дээр хэвтээд архиа ууж байсаН.Г  ах босохгүй архиа зөөлгөөд уугаад байсан чинь Б аа “архийг авчирч өгнө, аманд чинь хийж өгөх үү, битгий давраад байгаарай чи” гээд загнасан чинь “чамд ямар хамаатай юм пизда минь” гэж Г ыг хэлэхэд Б аа гэнэт уурлаж босож ирээд Г-ын толгой руу өшиглөөд гараа зангидаж байгаад давраад байгаарай чи муу  гээд хэвлий тус газар нь 2 удаа цохисон. Тэгээд Г , Б  2 барилцаж авсан чинь манай эгч Э  салгасан. Энэ үед Жавхаа байсан эсэхийг санахгүй байна. Б аа уурлаад манайхаас гарч явах үед зөрөөд Б , А  2 0,75 литрийн Хараа  архи авчирсан. Уг архийг Г , Э , А , Б  бид 5 хувааж уусан. А , Г  2 орон дээр цаашаа, наашаа суу гэж гээд түлхэлцээд  маргаж байгаад Г  А -гийн  хар өнгийн куртикний ханцуйнаас татаад  босох гэхэд  ханцуй нь урагдсан. А  уурлаад  босож ирээд ширээн дээр байсан хутга ирлэгч точилыг барьж  аваад Г-ын толгойн тус газар 1 удаа цохисон чинь Г-ын духны дээд орчмоос шалбараад жаахан цус гарсан, Б  дундуур нь орж салгасан. Тэгээд бид нар архиа ууж дуусгаад байж байхад Г  бие өвдөөд байна гэхээр нь Б  103 дуудлага өгөх гэж байгаад 102-т дуудлага өгчихсөн, тэгээд  дахиад 103-т дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87-88х/

 

5.Гэрч М.Г ын: “...Г  2020 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө манайд хоносон. Маргааш нь буюу 2020 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед Г  ганцаараа гарч яваад орой 17 цагийн үед Г  ганцаараа гэрт орж ирсэН.Г  согтуу байсан бөгөөд Х  /Х / архи уусан гэж ярьж байсан. Тэгээд Г  хоол унд идэж уусны дараа гэрээс Ц той хамт гарч явсан. Ц  нь удалгүй ганцаараа буцаад орж ирсэн. Үүнээс нэлээд хойш 01 цаг орчмын дараа юм болов уу Г  “салтаа руугаа өшиглүүлчихлээ, Н  /Б / миний салтаа руу өшиглөсөн гээд нэлээд зовуурьтай орж ирээд орон дээр хэвтээд өгсөн. Тэгснээ Г-ын 2 гар нь татаад байхаар нь түргэн дуудсан. Үүнээс удаагүй 20-30 минутын дараа Н  нэг залуутай хамт манайд согтуу орж ирсэн. Н тэй хамт яваа залууг нь танихгүй юм билээ. Н  орж ирээд “хоол унд чинь гайгүй юу, та хэд дажгүй юу” гээд ойр зуурын юм ярьж байгаад гарахдаа дэлгүүрээс манай 2 настай зээ хүү Хүслэнд юм авч өгнө, би дахиж орж ирж чадахгүй гээд Ц ыг дагуулаад гараад Ц  нь буцаж орж ирэхэд ундаа, печень, тараг, сүү авчирсан. Удалгүй гаднаас түргэний машин ирээд Ц  гарч эмчийг дагуулж орж ирсэн. Эмчид Г  бусдад зодуулсан гэж хэлээгүй, Г ыг татаад байгаа юм гэж хэлсэн чинь эмч үзэж байгаад архины хордлого байна гээд нэг эм өгөөд, хоол хийж өг, чихэртэй ус өг гэж хэлээд явсан. Тухайн үед Г-ын биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй юм. Тухайн үед гайгүй байх гэж бодсон.  Тэгээд би Г ад чихэртэй ус хийж өгсөн чинь уг усыг уучхаад Г  углааш өмсөөд бие заслаа гэж гарч яваад алга болчихсон. Тэгээд шөнө харанхуй болсон байхад Г  гаднаас ганцаараа орж ирсэн. Үүнээс нэг их удаагүй, эмнэлэг, цагдаа хоёр цуг гаднаас орж ирсэн. Цагдаа, түргэнийг бол манайхаас дуудаагүй, гэнэт эмч, цагдаа хоёр ороод ирэхээр нь гайхсан. Цаад зодоон болсон айл нь цагдаа дуудсан юм билээ. Эмч Г ыг үзэхэд толгой нь баруун дээд хэсэгтээ хагарсан, цус гарсан байсан. Би тэгэхэд нь Г ыг толгойн тус газраа цохиулж дээ гэж мэдсэН.Г ыг эмч хэвтүүлж байгаад хавиргыг нь үзээд, толгой тархийг нь барьж үзээд байсаН.Г  “салтаа руугаа өшиглүүлсэн” гэсэн чинь эмч Г ыг жижиг гал зуухны өрөө рүү дагуулж ороод үзсэн. Тэр эмч Г ыг “гэмтлийн эмнэлэгт одоо аваачиж үзүүлээрэй” гэж хэлээд явсан. Шөнө Г  нэлээд бөөлжиж хоносон. Ус уугаад бөөлжөөд, ёолоод байсан. Тэгээд бид нар унтаад өгсөн. Маргааш нь буюу 16-ны өглөө Г-ын хүргэн О-ыг  дуудаад Г ыг өгч явуулсан. Тэгээд манайхаас Г  эмнэлэг явсан. Би Г ыг бусдад зодуулсныг мэдээд “хэн цохисон юм” гэж асуухад “А  толгой руу төмрөөр цохисон” гэж хэлсэН.Г  хүүхдүүдэд зодуулсан гэж яриагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 119-122х/,

6. Гэрч Н.Ц гийн: “... талийгаач над руу “хүнд зодуулчихлаа, ирээд аваадах” гэхээр нь очиж аваад шүүх эмнэлэгт үзүүлсэн, би юу болсон талаар асуухад Н , А  2-т зодуулсан л гэсэн. Шүүх эмнэлэг битүү гэмтэл үзэхгүй гэхээр нь гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд бүдүүн гэдэсний өнгө нь хагарчихсан гээд тэр орой нь шууд  хагалгаанд орсон. Өмнөх өдөр нь Г  ахын гэрт өвдөөд хэвтэж байхад нь  түргэн тусламжийг 2 удаа  дуудахад  ирж үзчихээд эход очиж үзүүл гээд тоохгүй яваад өгсөн гэсэн. Манай ах А , Н   гэх 2 хүн  зодуулсан гэж ярьж байсан. Тэрнээс өөр хүнтэй хэрэлдэж маралдсан талаар хэлээгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 117х/

7. ГССҮТ-ийн ...  дугаартай Н.Г-ын өвчний түүх: “...амь хохирогч Н.Г  нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны 19:30 минутын орчимд Баянхошуунд айлд бусдад зодуулж гэмтсэн” гэж тэмдэглүүлсэн. /2хх-ийн 82-95х

8. Гэрч П.Б /түргэний эмч/ : “...2020-05-15-ны өдөр ээлжинд гарч байхад Сонгинохайрхан дүүрэг, ...  хороо, Зүүнбаян уулын ... дугаар гудамжны Үйлдвэрчний  эвлэлийн ... тоотод хүн татаад байна гэсэн дуудлагын дагуу орой 21 цаг 20 минутын орчимд  дуудлага  өгсөн айлд очсон. Н.Г  гэх өвчтөнийг үзэхэд амин үзүүлэлтүүд хэвийн, биеийн байдал хэвийн, 2 хоног архи уусан,  өнөөдөр гар хөл татаад гэсэн зовуурь хэлсэн. Надад зодуулсан гэж хэлээгүй.  Би аспирин эм өгсөн. Тэгээд СХД-ийн нэгдсэн эмнэлэгт очиж  архины хордлого тайлуулах  эмчилгээ хийлгэ гэж зөвлөсөн. Г-ын биед  шинэ гэмтэл, шарх байгаагүй. /1хх-ийн 130х/

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ...  дугаартай: “...Талийгаач Н.Г-ын цогцост цутгалан мухар гэдэсний урагдал цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Талийгаач нь уушигны хатгалгаа өвчтэй байжээ. Талийгаач нь эмнэлэгт 3 хоног 13 цаг эмчлэгдсэн учир согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь О/I/-р бүлгийн цустай байна. Талийгаач Н.Г  нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бусдад зодуулсан гэх ба 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан нь хугацаа алдсан байна. ГССҮТ-н эмчилгээ оношилгоо зөв хийгдсэн байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 151-156х/

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ...  дугаартай: “...Амь хохирогч Н.Г-ын цогцост учирсан цутгалан мухар гэдэсний урагдал цоорол гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч П.А ийн үзлэгт амь хохирогч Н.Г-ын зулай хэсэгт 0.5см өнгөц язарсан шарх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч Н.Г-ын цогцост учирсан цутгалан мухар гэдэсний урагдал цоорол гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр өшиглөх, цохих, цохигдох үед үүсэх боломжтой. Амь хохирогч Н.Г  нь цутгалан мухар гэдэсний урагдал цоорол гэмтлийг авсан хүн нь идэвхтэй хөдөлгөөн хийх ба тухайн хүний биеийн дархлаа болон биеийн онцлогоос хамаараад харилцан адилгүй байна... гэх дүгнэлт /1хх-ийн 162-167х/,

11. Шүүгдэгч М.Б  сэжигтнээр өмгөөлөгч Г.Э ыг байлцуулан өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зүүнбаян-Уулын ... дугаар гудамжинд Ээгийгийн /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэрт Ж тэй хамт ирчихсэн байсан. Ээгийнгийн гэрт Ээгий, Г , Ээгийгийн эгч Жагаа, Капитан Б , А , доголон М  нар байсан. ...Би Г гийн урд суусан, Г  орон дээр хэвтэж байсан.Тухайн үед Г  архи хэвтэж байгаад уугаад байсан. Би түүнийг “чи одоо эгч чинь нас бараад удаагүй байхад архи уугаад яваад байх юм, хүргэн ахдаа орж туслаач” гэхэд “чамд ямар хамаа байдаг юм бэ, чи урд суучхаад юу гээд солиороод байгаа юм бэ” гэхээр нь би босоод түүнийг баруун гараараа нүүрний баруун хэсэг рүү нь алгадсан. Тэгсэн чинь Г  босож ирээд бид хоёр заамдалцаад ирсэн. Э-ийнх тоггүй, лаа асаачихсан байсан. Г  бид хоёр цохилцож, зодолдсон. Яаж цохилцож зодолдсоноо санахгүй байна. Тэнд байсан хүмүүс биднийг бүгдээрээ салгасан. Намайг Ж  араас татаж тэврээд матрасан дээр суулгасан. Би Г г гар, зайл гэж хөөхөд нэг нь түүнийг дагуулаад гаргасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 241-242х/ зэрэг нотлох баримтуудтай байна.

Шүүгдэгч М.Б ын өмгөөлөгч Г.Э , Ж.Г  нар нь дараах асуудлуудыг хөндөн тавьж, хэргийг прокурорт буцаах санал гаргасныг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Тухайлбал:

1. Амь хохирогч нь амьд ахуй үедээ хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Н  буюу Б  нь амь хохирогчийн толгой тус газар нь 4-5 удаа цохисон, харин А  буюу А ыг гэдэс рүү өшиглөж, цохисон гэж мэдүүлсэн байдаг. Ер нь хэрэгт авагдсан баримтуудаар М.Б  нь амь хохирогчид хүнд гэмтэл учруулсан болох нь хангалттай тогтоогдоогүй,  эргэлзээтэй гэх асуудлын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.12-д “мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага” гэж энэ хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар заасан байгууллагыг”, 1.8-д мөрдөгч гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг” ойлгохоор, 1.9-д “мөрдөн шалгах ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын  явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч  бие даан явуулах энэ  хуульд заасан ажиллагааг” ойлгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор,  мөрдөгч  хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

Харин тус хэрэгт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч  цолтой Я.Б нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Н.Г  гэсэн хүнээс хохирогчоор мэдүүлэг авсан байх боловч хохирогчоор тогтоосон тогтоол байхгүй, улмаар Я.Б нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан биш байх тул хорооны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Я.Б-ын авсан уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Мөн уг мэдүүлгийн биеийн байцаалт хэсэгт хүйсийн хувьд эмэгтэй гэж тэмдэглэсэн, ам бүл 1, 6 хүүхдийн хамт амьдардаг гэх мэтчилэн бичсэн байгаа нь тус хэргийн хохирогчоос мэдүүлэг авсан эсэхэд эргэлзээ бүхий байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдсон. Тухайлбал,

Амь хохирогч Н.Г  нь хүргэн ах М.Г-ын гэрт түр амьдарч байх энэ хугацаанд М.Г-ын гэрийн ойролцоо байрлах иргэн Б.Э ы гэрээр орж гардаг, зарим тохиолдолд хонож өнжих, Б.Э ы гэрт ирсэн хүмүүстэй нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан нь Б.Э , Б.Э , Б.А , Г.Б , М.Г  гэх мэт гэрч нарын мэдүүлэгт тусгагдсан байна.

Амь хохирогч Н.Г  нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө иргэн М.Г-ын гэрт хоносон, улмаар 2020 оны 05 дугаар сарын 15-ны өглөө гарч явсан, 17 цагийн үед ирэхдээ С.Х тай хамт архи уусан гэсэн зүйл хэлж орж ирсэн, гаднаас ирэхдээ хэн нэгэнд зодуулсан байдалтай орж ирээгүй болох нь гэрч М.Г-ын мэдүүлэгт дурдагдсан, мөн гэрч С.Х  нь амь хохирогч Н.Г , А, Т нартай хамт СүхБ  гэх айлынд очиж 2 шил архи хувааж уусан, 14 цагийн үед гэртээ харихаар гарцгаасан, 17 цаг өнгөрч байхад үед Б.Э ы гэрт ороход хохирогч Н.Г ад хүнд зодуулсан шинж ажиглагдаагүй, хэн нэгэнд зодуулсан талаар хэлж яриагүй гэж мэдүүлсэн зэргээс үзвэл, С.Х  нь тухайн өдөр амь хохирогчтой архи ууснаа үгүйсгээгүй, энэ үед тэдгээрийн хооронд ямар нэгэн хэрүүл, маргаан, зодоон болсон нь тогтоогдоогүй байна.

Харин Б.Э ы гэрт 2020 оны 05 дугаар сарын 15-ны орой 17 цаг 22 минутаас 23 цаг 28 минутын хооронд амь хохирогч Н.Г  нь М.Б , Б.А  нарт цохиулж, зодуулсан байх бөгөөд цаг хугацааны хувьд, 17 цаг 22 минутаас 20 цаг 03 минут 54 секунд хүртэлх хугацаанд  амь хохирогч Н.Г , шүүгдэгч М.Б  нарын хооронд, 21 цаг 36 минутаас 23 цаг 28 минутын хооронд Б.А , амь хохирогч Н.Г  нарын хооронд маргаан болсон цаашилбал, тэдгээрийн үйлдлээс улбаатайгаар амь хохирогчид гэмтэл учирсан байна.

Дээрх цаг хугацааны аль алинд нь Б.Э , Б.Э  нар нь байсан байх бөгөөд гэрч Б.Э ын 2020 оны 05 дугаар сарын 21, 2020 оны 06 дугаар сарын 30, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдүүлэг, гэрч Б.Э ы 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэг зэрэгт “...М.Б  нь Н.Г-ын хэвлий хэсэгт өшиглөсөн” гэх үйл баримтыг өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, тэдгээрийн энэхүү мэдүүлэг нь гэрч М.Г-ын өгсөн “...Н.Г  нь Н д бөлдөг рүүгээ өшиглүүлчихлээ, гэсээр орж ирсэн, удалгүй гар хөл нь татаад эхэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Н.Ц-ийн “талийгаач ах надад хэлэхдээ Н , А  нарт зодуулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээр, түүнчлэн шүүгдэгч М.Б  нь өөрийн өмгөөлөгч Г.Э ыг оролцуулан өгсөн сэжигтний мэдүүлэгтээ “амь хохирогчтой цохилцож, зодолдсон, яаж зодолдсоноо санахгүй байна” хэмээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр давхар гэрчлэгдсэн.

Шүүгдэгч М.Б ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь дээрх гэрч нарын мэдүүлгээр, мөн Б.Э , Б.Э  нарын дээрх цаг хугацаанд өгсөн мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжтай, давхар нотлогдсон тул шүүхээс нотлох баримтаар тооцож үнэлсэн болно.

 

Хэдийгээр Б.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх мэдүүлгүүдийг авах үед мөрдөгч М.Д  нь дарамталсан, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би согтуу байсан гэсэн асуудлыг ярьсан боловч хавтаст хэрэгт Б.Э  нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр эрүүлжүүлэгдсэн баримт авагдсан /2хх-ийн 184-185х/, харин 30-ны өдөр эрүүлжүүлэгдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгт нь хяналт тавьсан прокурор нь өөрөө оролцсон,  М.Д  нь Б.Э ыг дарамталсан эсэх асуудал нь баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн Б.Э  нь мөрдөгч намайг мэдүүлэг өгөхөд үг зааж өгсөн асуудал байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Э ын “мөрдөгч дарамталсан, согтуу байсан” гэсэн нь үгүйсгэгдсэн гэж үзнэ.

 

Шүүхээс нотлох баримтаар үнэлсэн Б.Э ын мэдүүлэгт “...Н.Г  нь Н д гэдэс рүүгээ дэвсүүлж, өшиглүүлсний дараа хэсэг чимээгүй болоод хэвтээд өгсөн, тэгж байснаа Гэрлээ ахынд очиж намайг шоглосон, дээрэлхсэн гэж хэлнэ гээд гараад явсан” гэж мэдүүлсэн бол гэрч М.Г  нь “...Н.Г  нь “салтаа руугаа өшиглүүлчихлээ, Н  миний салтаа руу өшиглөсөн” гээд нэлээн зовуурьтай орж ирээд орон дээр хэвтээд өгсөн.  Тэгээд 2 гар нь татаад байхаар нь түргэн дуудсан” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл, амь хохирогч Н.Г  нь М.Б т хэвлий тус газраа өшиглүүлснээс гэдэс, хэвлий орчимд нь зовуурь илэрч, таталт өгсөн шинжтэй байна.

Түүнчлэн тухайн өдөр 2 удаа яаралтай түргэн тусламжийн төвд хандаж дуудлага өгсөн байх ба эхний дуудлагыг 20 цаг 36 минут 25 секунд өгсөн буюу амь хохирогч нь М.Б т зодуулсны дараа өгсөн, түргэн туламжийн эмч П.Б  нь 21 цаг 15 минутад “татаад байна” гэсэн дуудлагын дагуу очиж үзлэг хийсэн нь түргэн тусламжийн дуудлагын хуудаст тэмдэглэгдсэн, түргэн эмч гэрч П.Б-ийн мэдүүлэгт дурдагдсан байна. /1хх-ийн 130х, 2хх-ийн 100х/

Амь хохирогч нь түргэний эмчид хүнд зодуулсан талаараа хэлээгүй, 2 хоног архи ууснаас болж бие өвдөөд байна гэсэн зовиурыг хэлснээс үүдэн түргэний эмч нь түүнийг архины хордлого гэж оношилж, үүнтэй холбоотой зөвлөгөө өгөөд явсан байх бөгөөд харин амь хохирогч Н.Г-ын хувьд, тухайн өдрийн өглөөнөөс орой унтаж амрах хүртэлх хугацаанд бусадтай нийлж согтууруулах ундааны зүйлийг тасралтгүй хэрэглэсэн нь хамт архи уусан гэх гэрч нарын мэдүүлэгт тусгагдсан, ийм үед өвчтөнд өвдөлт өгөх зовуурь багасаж, эмнэл зүйн шинж тэмдэг нь сул илрэх боломжтой талаар шинжээч Б.Д, мөн түргэний эмч П.А  нь мэдүүлэгтээ дурдсан байна. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Дээрх байдлаас үзвэл, амь хохирогч Н.Г-ын өвдөлт эхний эмчийг ирж үзэх үед нь түүний архи уусан байдлаас шалтгаалан сул илэрч байсан байхыг үгүйсгэхээргүй байна.

Учир нь, амь хохирогч Н.Г  нь тухайн өдрийн өглөөнөөс эхлэн хоол унд идэхээсээ илүүтэйгээр архи ихээр уусан, 17 цагийн үед М.Г-ын  гэрт орж ирэн цай уусан асуудлыг гэрч М.Г  нь мэдүүлсэн ба тэднийхээс гарч яваад  Б.Э ын гэрт байхдаа үргэлжлүүлэн архи ууж орой унтахаасаа өмнө л хоол идэж, 23 цагаас хойш унтахаар хэвтсэн, хоол идсэний дараагаар “гэдэс, бөлдөг өвдөөд байна” гэсэн зовиурыг хэлж, унтаж чадахгүй байсан, архи нь гарсан байх гэсэн мэдүүлгийг гэрч Б.Э  болон бусад гэрч нар нь мэдүүлсэн байна.

 

Амь хохирогчид учирсан мухар гэдэсний урагдал гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой болох, уг гэмтлээс улбаатай өвдөл нь хэзээ, ямар үед хүчтэй мэдэгдэж эхлэх вэ гэдгийг шинжээч Б.Д нь “мухар гэдэсний урагдал, цоорол гэмтлийг хэвлийд хүчтэй өшиглөх, цохих үед үүсэх бөгөөд харин унах доргих үед үүсэх боломжгүй. Мухар гэдэсний цоорол гэмтлийг авсан үед хэвлийн хүчтэй өвдөлт нь өтгөн хэвлийн хөндийд тархсан үед мэдрэгдэнэ. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд уг урагдал,  цооролтын  хэмжээнээс хамаараад  хэвлийн хөндий рүү баас ямар хэмжээтэй гарах нь харилцан адилгүй байна, дээрх гэмтлийг аваад идэвхтэй хөдөлгөөн  хийх боломжтой. Хүн хоол идээд, идсэн хоол нь өтгөн болж тухайн үед сэмэрсэн, цоорсон гэмтлийг задлах боломжтой” талаар мэдүүлсэн. /1хх-ийн 148х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөн ГССҮТ-ийн ...  дугаартай Н.Г-ын өвчний түүхэд “...амь хохирогч Н.Г  нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны 19:30 минутын орчимд Баянхошуунд айлд бусдад зодуулж гэмтсэн” гэдгээ хэлж тэмдэглүүлсэн баримттай байх тул амь хохирогчид учирсан мухар гэдэсний урагдал нь шүүгдэгч М.Б ын үйлдлээс улбаатай буюу амь хохирогчийн гэдэс хэвлий орчимд нь дэвсэж өшиглөсөн түүний үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор гэмтэл нь учирсан, харин Б.А-ын амь хохирогч Н.Г-ын толгойд точилоор цохисон үйлдэлтэй холбоотойгоор, доргилтоос үүсэх боломжгүй болох нь тогтоогдсон байна гэж дүгнэсэн.

Иймээс шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан “амь хохирогч нь М.Б т цохиулсан гэх асуудлын талаар зовуурь хэлээгүй, харин Б.А т зодуулсны дараагаар ийм зовуурь хэлсэн учир М.Б т хамааралгүй байна гэсэн санал дүгнэлт нь үндэслэлгүй байна.

 

2. Б.А т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл,  хувцсанд урагдал цоорол, цус илэрсэн байдаг тул амь хохирогчтой ноцолдож зодолдсон байхыг үгүйсгэхгүй. Ингэх үедээ хохирогчид хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй гэх асуудлын тухайд:

Хэрэгт Б.А-ын үйлдлээс улбаатайгаар амь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тухай баримтгүй байна. Тодруулбал,

2020 оны 05 дугаар сарын 15-ны орой 21 цаг 36 минут 48 секундээс 23 цаг 28 минут 22 секундийн хооронд Б.Э ы гэрт амь хохирогч Н.Г , Б.А , Б.Э , Г.Б  байх үед Н.Г  нь Б.А-ын куртикний суганаас татаж урсан асуудлаас үүдэлтэйгээр Б.А  нь уурлан Н.Г-ын толгойн тус газар точилоор цохисон, өөрөөр зодож цохиогүй, ингэх завдал болоогүй тухай гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Э , Б.Э , Г.Б , М.Г  нарын харилцан зөрүүгүй мэдүүлэгт, мөн Б.А-ын өөрийнх нь гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт дурдагдсан байна.

Б.А  нь амь хохирогчийн толгойн тус газар нь точилоор цохисны улмаас амь хохирогч Н.Г-ын зулай хэсэгт 0.5см өнгөц язарсан шарх гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” болох нь шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ...  дугаартай дүгнэлтэд тусгагдсан, /1хх-ийн 162-167х/, мөн амь хохирогч Н.Г  нь Б.А-ын куртикний ханцуйнаас татсан үйлдлийн улмаас түүний  хүрэн ханцуйтай цэнхэр өнгийн цамц дээр татаж  чангаах  хүчний  үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд үүссэн нь шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2600 дугаартай дүгнэлтэд тусгагдсан, /1хх-ийн 208-210х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2981 дугаартай ДНХ шинжилгээгээр, /Б.А ын/ хөх өнгийн жинсэн хүрэм дээр цус илэрсэн. Үс болон биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. Хөх өнгийн жинсэн хүрэм дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн. /1хх-220-221х/ байх боловч амь хохирогч Н.Г , шүүгдэгч М.Б  нарын цусны ДНХ-тэй тохирохгүй байгаа нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ... , 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1910 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна. /4хх-ийн 155-156х, 223-224х/

Түүнчлэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2982 дугаартай биологийн шинжилгээнд “.... /амь хохирогч Н.Г-ын тухайн үед өмсөж явсан/ хар өнгийн жилетка, хөх өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн футболк, хар өнгийн  майк, хар өнгийн 1 хос оймс, хар өнгийн  үдээстэй 1 хос гутал, хөх өнгийн дотоож дээр үс, цус, үрийн шингэн болон өөр бусад биологийн гаралтай толбо илрээгүй” байна. /1хх-ийн 217х/  

Иймээс Б.А-ын үйлдлээс улбаатайгаар амь хохирогчид хүнд гэмтэл учраагүй, түүний үйлдэлтэй шалтгаант холбоогүй, Б.А-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь энэ хэрэгтэй хамааралгүй байх тул 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгох” тухай шийдвэр нь үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн. /2хх-ийн 157-158х/

Иймээс шүүгдэгч М.Б ыг амь хохирогч Н.Г-ын хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн гэмт үйлдлийг санаатайгаар хийж, хүнд гэмтэл учруулснаас үүдэлтэйгээр хохирогч нас барсан гэмт хэргийн субъектив шинж буюу сэдэлт, зорилго, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн арга зэрэг бүх шинжээрээ “Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул  шүүгдэгч М.Б ыг “хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нар барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

II.Шүүгдэгч П.А  нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 23 цаг 12 минутад яаралтай түргэн тусламжийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зүүнбаян-Уулийн ...-р гудамжны ... тоотод  очиж, амь хохирогч Н.Г-ын хэвлий орчимд битүү гэмтэл учирсан болохыг сэжиглэн таамагласан боловч өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй орхиж явснаас Н.Г  нь нас барсан үйл баримт нь:

1. Гэрч М.Г ын: “...Эхний эмчид Г ыг бусдад зодуулсан гэж хэлээгүй, 2-3 хоног архи уусан гэсэн зүйлийг хэлсэн. Харин сүүлд ирсэн түргэний эмчид бусдад зодуулсан талаар хэлсэН.Г ыг эмч хэвтүүлж байгаад хавиргыг нь үзээд, толгой тархийг нь барьж үзээд байсаН.Г  салтаа руугаа өшиглүүлсэн” гэсэн чинь эмч Г ыг жижиг зуухны өрөө рүү дагуулж ороод үзсэн. Тэр эмч Г ыг гэмтлийн эмнэлэгт одоо аваачиж үзүүлээрэй гэж хэлээд явсан. Шөнө Г  нэлээд бөөлжиж хоносон. Ус уугаад бөөлжөөд ёолоод байсан. Маргааш нь буюу 16-ны өглөө Г-ын хүргэн О-ыг  дуудаад Г ыг өгч эмнэлэг рүү явуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 121-122х/,

2. Гэрч Н.Ц-ийн “...Талийгаач над руу залгаад “хүнд зодуулчихлаа, ирээд аваач” гэж хэлэхээр нь Сонгинохайрхан дүүргийн ...  дугаар хороонд байрлах хүргэн ах Г ын гэрээс очиж аваад шүүх эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Би юу болсон талаар асуухад Г ын ахын хойд нь талд А , Н  гэх хоёр хүнд зодуулсан гэж ярьж байсан. Хэвлийгээр өвдөөд, бөөлжөөд байна гэж байсан. Тэгээд шууд шүүх эмнэлэг дээр явж очиход манайх битүү гэмтлийг үзэхгүй гэхээр нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд бүдүүн гэдэсний өнгө нь хагарчихсан гээд шууд тэр оройноо хагалгаанд орсон юм. Өмнөх өдөр нь Г  ахын гэрт өвдөөд байж байхад нь түргэн тусламжийг 2 удаа дуудахад ирж үзчихээд эход очиж үзүүл гээд тоохгүй яваад өгсөн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 117х/,

3. Түргэн тусламжийн дуудлагын хуудас: Дуудлага авсан цаг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 22:51:02 секунд, айлд очсон хугацаа 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 23:12 минут, буцаж ирсэн хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 23:26 минут гэж тэмдэглэгдсэн.

Эмч П.А  тэмдэглэлдээ: “... бодит үзлэг гэдэгт: биеийн байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, үг яриа хэвийн, нүүр царай зовиурлангуй, амнаас архи үнэртэнэ, тэмтрэлтээр хэвлийн булчин бага зэрэг чангарсан, аюулхай давсаг орчмоор эмзэглэлтэй, хэвлийн хөндийд цочмог шинж тэмдэг /-/ , хийсэн эмчилгээ гэдэгт тэмдэглэгдсэн зүйлгүй. Үзлэг хийж зөвлөгөө өгч, толгойд үүссэн язарсан шарханд шархыг цэвэрлэж боолт хийв. Гэмтлийн нарийн мэргэжлийн эмчид давтан үзүүлэх, ЭХО-д харуулах” гэж бичсэн. /2хх-ийн 98-99х/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...талийгаач Н.Г  нь 2020-05-15-ны өдөр 21:15 минутад дуудлага өгсөн байх ба ГССҮТ-д 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 18:55 минутад хэвтсэн нь хугацаа алдсан байна. /Түргэний эмч нар талийгаачид удаа дараа нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, эход харуулах зөвлөгөө өгсөн ба Н.Г  хугацаа алдсан байна./ /3хх-ийн 103-110х/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ...  дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “....шинжээч эмч Б.Д-ийн гаргасан 2021-02-11-ний өдрийн 128 дугаартай дүгнэлтийн 2,3-р дүгнэлттэй санал нийлэхгүй байна. 2020-05-15-ны өдрийн 23 цагт дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч нь талийгаачийн  хэвлийн битүү гэмтлийг сэжиглэж ГССҮТ-д хүргэсэн бол хугацаа алдахгүй оношлогдох, эмчлэгдэн амь нас аврагдах боломжтой байжээ” /3хх-ийн 116-122х/,

6. Шинжээч эмч Б.А-ын “...Шинжээч эмч Б.Д дүгнэхдээ Н.Г  эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх хугацааг алдсан гэдэгт санал нийлэхгүй байна. Учир нь, түргэн тусламжийн эмч А  нь хохирогчид хэвлийн битүү гэмтэл байж болох шинж тэмдэг илрүүлээд дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж онош тодруулах боломжийг олгох байсан. Энэ нь 103-ын дуудлагын эмчийн үүрэг юм. Мэдээж эрэмбэлэн ажиглалтаар амин үзүүлэлтүүд хэвийн байж болох хэдий ч хэвлийн битүү гэмтлийн шинж илэрсэн л бол дараагийн шатны эмнэлэгт хүргэх шаардлагатай байдаг. 103-ын эмч А  нь эмнэлэг үйлчилгээний түгээмэл удирдамжийг зөрчсөн байна. Уг удирдамжид хэвлийн хөндийн гэмтэл байх сэжигтэй байвал үзлэг хийгээд шаардлагатай бол өвчин намдаах, амин эрхтний үйл ажиллагааг дэмжих эрчимт эмчилгээ хийнэ, хамгийн сүүлд нь тээвэрлэнэ гэснийг А  эмч зөрчиж амь хохирогчийг үлдээж явсан нь буруу байна...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 142-143х/,

7. Шинжээч эмч Ж.Г-ийн “...амь хохирогч Н.Г  нь хугацаа алдаагүй. Тухайн үед хамгийн сүүлд очсон А  эмч Н.Г ыг хэвлийн битүү гэмтлийн шинж байсаар байхад дараагийн шатны эмнэлэгтээ хүргээгүй нь хугацаа алдсан байна. А  нь эмнэлгийн үйлчилгээний түгээмэл удирдамжийг зөрчсөн байна. Амь хохирогчийн хэвлийн битүү гэмтлийн шинж илэрсэн байсан үед шууд дараагийн шатны эмнэлэгт хүргэх байсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 144-145х/,

8. Яллагдагч П.А ийн “...2020 оны 05 дугаар сарын 15-ны оройн 23 цаг 00 минутад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зүүн Баян Уулын ... дугаар гудамжинд хүнд зодуулсан байна гэсэн дуудлага орж ирсэн. Ингээд би 23 цаг 12 минутад дуудлагын дагуу очиход тухайн үед тэр гудамжинд нь хүн байгаагүй. Дуудлага өгсөн 95826974 гэсэн дугаар луу залгахад нэг эмэгтэй хүн гарч ирээд зодуулсан хүн ойролцоох хамаатан луугаа орсон байх гэж нэг айл зааж өгөхөөр нь нөгөө зааж өгсөн айлын ... өвлийн сууцанд ороход хүнд зодуулсан гэсэн 40-50 орчим насны хүн байсан. Тэр хүн хэлэхдээ толгой руу дэвсээд, хэвлий рүү хэд хэдэн удаа өшиглөсөн гэж хэлсэн. Ингээд тэр хүний биед үзлэг толгойн орой зулайн хэсэгт 0.5 см өнгөц шархтай, шархнаас бага зэрэг цус гарч бүлэгнэж тогтсон, бага зэрэг хавдсан байдалтай байсан. Хэвлийг нь үзэхэд хэвлийн булчин бага зэрэг чангарсан, аюулхай давсаг орчмоор эмзэглэлтэй байсан. Хэвлий орчмоор хөхөрч хавдсан ил шарх гэмтэл байгаагүй. Ингэхээр нь би толгойн шархыг оёдол тавих шаардлагагүй байсан учир шархыг цэвэрлээд боолт хийгээд хэвлийн гэмтлээ эход харуулж, эмнэлэгт үзүүлэх шаардлагатай талаар Г  болон хамт байсан хүмүүст хэлсэн. Ингээд цагдаад нарын бичиг хийж өгөөд тухайн айлаас гарч явсан. Тухайн үед Н.Г-ын биеийн амин үзүүлэлтүүд болон ил харагдах шарх гэмтлийн байдлуудад үнэлэлт дүгнэлт өгч эрэмбэлэн ангилсны үндсэн дээр эмнэлэг авч явалгүй өөрсдийн унаагаар эмнэлэгт хандах талаар зөвлөөд дараагийн дуудлагад явсан. ...Г  болон хажууд байсан хүмүүсээс надад Г ыг өгч дараагийн шатны эмнэлэг рүү авч яв гэж хэлээгүй. Миний зүгээс ч гэмтлийн эмнэлэг рүү авч явна гэж хэлээгүй. Би тэднийг өөрсдийн унаагаар дараагийн шатны эмнэлэг буюу гэмтлийн эмнэлэгт үзүүлэх боломжтой гэж бодоод л үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 167-168х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.А ийн өмгөөлөгч Э.Г  нь дараах санал, хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Тухайлбал,

1. Шүүгдэгч П.А  нь амь хохирогчийн биед үзлэг хийж, эмнэлгийн тусламж үзүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, мөн амь хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан биеийн байдал зэргээр нотлогдож байна. Тухайн үед амь хохирогчийн биеийн байдлыг баттай оношлох боломж байгаагүй. Битүү гэмтэл учраас таамгаар онош тавих үүрэгтэй ажилладаг тул энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж, амь хохирогчид зөвлөгөө өгсөн байдаг. Амь хохирогчийн гэдэс гэмтсэн болохоос биш тархи, зүрх, ил болон далд цус алдсан зүйл байгаагүй, шууд үхэлд хүргэчихээр гэмтэл үүсээгүй байсан. Гол асуудал нь хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас нас барсан гэдэг нь нотлогдсон. 16-ны өдөр хагалгаанд орсон боловч хэвлий хэсэгт дахин үхжил үүсээд, 19-ний өдөр дахин хагалгаанд орсон. Энэ нь А ийн үйлдэлтэй ямар ч холбоогүй гэдэг нь харагдаж байна. Иймээс А д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал, дүгнэлтийн тухайд:

Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой тушаал шийдвэрүүдийг судалж үзвэл,

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний .../... дугаартай  тушаалын хавсралтаар  баталсан “Түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах үлгэрчилсэн журам”-ийн 2.1-д үйлчлүүлэгчийн эрх, аюулгүй байдлыг дээдэлнэ, 2.2-т хүнлэг энэрэнгүй байна, 2.4-т тусламж үйлчилгээний бэлэн, шуурхай, аюулгүй байдлын зарчмыг баримтална, 2.5-д эрүүл мэндийн  ажилтны ёс зүйн хэм, хэмжээг чанд баримтална гэж баримтлах зарчмуудаа тодорхойлсон байх бөгөөд улмаар тус журмын 3.3.4-т “...Үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учрах эрсдэлтэй тохиолдолд холбогдох яаралтай тусламжийн тасагт тээвэрлэх явцад мэдэгдэн бэлэн байдлыг хангуулж, гараас гарт хүлээлгэн өгнө” гэж, 6.1.9-д “цээж хэвлийн хүчтэй өвдөлтүүдийг” яаралтай дуудлагад хамаарах хам шинжид хамааруулан заасан байна. /3хх-ийн 96-99х/,

Мөн түргэний эмч П.А ийн ажлын байрны тодорхойлолтод “...өвчтөнд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлэхэд өөрийн мэдлэг, мэргэжил, ур чадвараа дайчлан цаг хугацаа алдалгүй хөнгөн  шуурхай, бүрэн дүүрэн үзүүлэх, өвчтөнд газар дээр нь ба тээвэрлэх үедээ эмнэлгийн тусламж үзүүлэх, эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй бол тусламжийг үзүүлж, зөвлөгөө өгөх, согтуу болон гудамжны ухаангүй хүнд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ гэмтлийн болон согтолтын зэргийг нарийн тогтоон оношлохыг гол болон бусад үйл ажиллагаандаа баримталж ажиллахаар заасан байх ажээ. /4хх-ийн 13-14х/,

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч П.А  нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 22:51:02 секунд “зодуулсан” гэсэн дуудлагыг хүлээн авч, 23:12 минутад М.Г-ын гэрт очиж амь хохирогч Н.Г-ын биед үзлэг хийж, яаралтай түргэн тусламжийн ажил үүргийг гүйцэтгэхдээ дээрх .../... дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан үлгэрчилсэн журамд заасан зарчмуудыг баримталж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй, өвчтөн Н.Г  нь хүнд зодуулсан, салтаа руугаа өшиглүүлсэн, гэдэс, бөлдөг орчимд өвдөөд байна гэсэн битүү гэмтлийн шинж тэмдгийг хэлсэн байхад, мөн түүний амь хохирогчийн биед хийсэн бодит үзлэгээр “...нүүр царай зовиурлангуй, амнаас архи үнэртэнэ, тэмтрэлтээр хэвлийн булчин бага зэрэг чангарсан, аюулхай давсаг орчмоор эмзэглэлтэй” гэсэн шинж тэмдэг илэрсэн байхад амь хохирогчийг дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж өгөлгүй ар гэрт нь найдаж орхиж явсан нь эмчийн тангараг, ёс зүйг зөрчсөн төдийгүй ажил үүргийн тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллагаагүйгээс амь хохирогч Н.Г  нь хугацаа алдаж эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн ч амжилт ололгүй хүндрэл өгч нас барсан байна.

П.А ийн ажил үүргийн тодорхойлолтод зааснаар бол өвчтөнд эмнэлгийн анхан шатны тусламжийг өөрийн мэдлэг, мэргэжил, ур чадвараа дайчлан цаг хугацаа алдалгүй хөнгөн шуурхай, бүрэн дүүрэн үзүүлэх, мөн согтуу болон гудамжны ухаангүй хүнд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ гэмтлийн болон согтолтын зэргийг нарийн тогтоон оношлохыг гол болон бусад үйл ажиллагаандаа баримталж ажиллахаар заасан байхад тэрбээр хохирогчийн амнаас архи үнэртэж байсан, гэдэс хэвлий хавьд зовуурь хэлж байсан болохыг, мөн хүний биед өвдөлтийн шинж тэмдэг сул илэрч болдог талаар мэдүүлэгтээ дурдсан атлаа тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан амь хохирогчийн согтуурлын болон гэмтлийн зэргийг оношилж тогтоосон зүйлгүй нь ажил үүргийн тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй шинжтэй байна.  

Хэдийгээр шүүгдэгч П.А  нь “би үүргээ зохих ёсоор биелүүлсэн, би өвчтөнд анхан шатны тусламж үзүүлж зөвлөгөө өгөөд явсан, түүний амин үзүүлэлт хэвийн, амь тэнссэн шинж байгаагүй, дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж өгөх заалтад хамаарахгүй байсан тул эмнэлзүйн шинж тэмдгүүдийг эрэмбэлсний дараагаар зөвлөгөө өгөөд тухайн үед ачаалал ихтэй байсан учир дараагийн дуудлагадаа явсан гэж мэдүүлсэн боловч түргэний эмч П.А ийн амь хохирогчийг үзсэн үзлэгийн тэмдэглэлд хийсэн эмчилгээ гэдэгт тэмдэглэгдсэн зүйлгүй, улмаар “гэмтлийн нарийн мэргэжлийн эмчид давтан үзүүлэх, ЭХО-д харуулах” гэж өгсөн зөвлөгөө нь тухайн үеийн бодит байдал, өвчтөнд илэрсэн шинж тэмдэгтэй нийцэж байсан эсэх нь эргэлзээ бүхий байна.

Учир нь, П.А  нь өвчтөний хэвлийд чангарал, эмзэглэл байсан болохыг мэдсээр байж зөвхөн амин үзүүлэлт хэвийн байсан гэдэг дээр үндэслэсэн нь учир дутагдалтай байна. Зүй нь бол тэрбээр амин үзүүлэлтээс гадна өвчтөнд илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэргийг аль алиныг харгалзаж үзсэний үндсэн дээр эмнэлэгт хүргэж өгөх, дараагийн шатны эмнэлэг үзлэг, оношилгоо хийж эмчилгээ хийх нөхцөл бололцоог олгох ёстой атал “ачаалал ихтэй байсан” нь нөлөөлсөн мэтээр тайлбарлаж байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г ын тайлбарласанчлан “П.А  нь тухайн үед амь хохирогчийн биеийн байдлыг баттай оношлох боломжгүй, битүү гэмтэл учраас таамгаар онош тавих үүрэгтэй ажилласан, энэ дагуу амь хохирогчид зөвлөгөө өгсөн” гээд байгаа асуудал нь зөвлөгөө өгсөн төдийхнөөр хязгаарлах асуудал биш, харин нарийн мэргэжлийн эмнэлэгт хүргэж оношилгоо шинжилгээ хийлгэснээр тогтоогдох асуудал байхад зөвлөгөө өгсөн, үүргээ биелүүлсэн хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...амь хохирогчийн гэдэс гэмтсэн нь шууд үхэлд хүргэх гэмтэлд хамаарахгүй” мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь, бодгаль хүний биед хэрэггүй эрхтэн гэж байхгүй бөгөөд нэн ялангуяа  хэвлий, дотор эрхтэнд эд, эс, цуллаг эрхтнүүд, нарийн, бүдүүн гэдэс гэх мэтчилэн амин чухал эрхтнүүд оршдог, эдгээр эрхтнүүдээс гэмтсэн, бэртсэн тохиолдолд суурь болон дагалдах өвчлөл үүсэх, цаашилбал үхэлд хүрч ч болзошгүй үр дагавар үүсэж бий болох эрсдэлтэй талаар Анагаахын шинжлэх ухааны ном товхимолд тусгагдсан байх тул өмгөөлөгчийн хэлсэнчлэн энэ эрхтэн чухал, чухал биш гэж ангилах, энэ нь үхэлд шууд хүргэх, эс хүргэх гэсэн батлагдсан ойлголт байхгүй байна.

Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь “амь хохирогчид илэрсэн зовиурыг эмнэл зүйн шинж тэмдгээр эрэмбэлсний үндсэн дээр эмнэлэгт хүргэж өгөх заалтад хамаараагүй тул орхиж явсан” гэсэн асуудлыг хөндөж ярьсан.

Гэтэл Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний .../...дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Эмнэлгийн яаралтай тусламжид үйлчлүүлэгчийг эрэмбэлэх заавар”-ын 2.1-т зорилгоо тодорхойлохдоо “үйлчлүүлэгчийн биеийн байдал, амин үзүүлэлт, эмнэл зүйн шинж тэмдгийг үндэслэн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх”, 2.2-т эмнэлгийн яаралтай  тусламж, шаардлагатай үйлчлүүлэгч олноор ирэх тохиолдолд хүн хүчний болон эмнэлгийн бусад нөөцийг зөв зохистой ашиглах”, 3 дугаар зүйлийн 2-т “гэнэтийн өвчин, осол гэмтэл,  хордлогод өртсөн, амь нас нь тэнссэн үйлчлүүлэгчид яаралтай тусламжийг нэн түрүүнд үзүүлэх зарчмыг баримталж ажиллана” гэж, 4 дүгээр зүйлд эмнэлэгт ирсэн өвчтөнүүдийг эрэмбэлэн дараалалд оруулж, улаан, шар, ногоон, цагаан гэсэн ялгах тэмдэг зүүж, энэ дарааллын дагуу анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхээр тусгажээ. /3хх-ийн 176-179х/

Дээрх .../...дугаартай эрүүл мэндийн сайдын тушаалын хавсралтад дурдсан үйлчлүүлэгчийг эрэмбэлэх зааврын агуулгаас үзвэл, эмнэлэгт олноор ирж буй өвчтөнүүдийг үзэхдээ биеийн байдал, амин үзүүлэлт, эмнэл зүйн шинж тэмдгийг үндэслэн эрэмбэлэлд оруулж, тэдгээрт ялгах тэмдэг /улаан, шар, ногоон, цагаан/ зүүж, энэ дарааллаар үзэхээр зохицуулж, хуваарилж буй үйл ажиллагаа байна.

Харин шүүгдэгч П.А ийн хувьд, тухайн нөхцөлд амь хохирогчид илэрсэн шинж тэмдгүүдийг эрэмбэлэх, дараалалд оруулах шаардлага, нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эцэст нь дүгнэхэд, шүүгдэгч П.А  нь анхан шатны тусламж үйлчилгээг амь хохирогчид үзүүлэхдээ бүрэн дүүрэн үзүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас эрсдэхэд хүргэсэн, энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн ...  дугаартай дүгнэлт, шинжээч Б.А , Ж.Г нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон байна. Тодруулбал,

шүүгдэгч нь амь хохирогч Н.Г ыг дараагийн шатлалын эмнэлэгт хугацаа алдалгүй хүргэж өгөх үүргээ биелүүлээгүйгээс амь хохирогч нь түргэний эмч П.А д үзүүлснээс хойш 18 цагийн дараа буюу хугацаа алдаж эмнэлгийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээг авсан, энэ нь гэмтлийн дараах хүндрэл ихээр нэмэгдэхэд хүргэж, амь насыг нь аврах боломж бололцоог багасгаж, эцэст нь амь насыг нь хохирооход хүргэсэн байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна. Иймээс шүүгдэгч П.А ийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн. 

 

2. Улсын яллагч нь шүүгдэгч М.Б ын үйлдлээс улбаатайгаар амь хохирогчийг нас барсан гэж ялласан атлаа мөн шүүгдэгч П.А ийн эмчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нас барсан гэж давхардуулан яллаж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 1 хүн 2 үхээд байгаа юм шиг логик холбоогүй байдал харагдаж байна гэсэн  асуудлын тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгэр зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, эдгээр хэргүүд нь объектив болон субьектив шинжүүдээрээ ялгаатай, эдгээр зүйл ангид заасан үндсэн шинжтэйгээ уялдаж хүндрүүлсэн шинжүүдийг хооронд нь хольж ижил агуулга, нэг ойлголт мэт хүлээн авч үзэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна.

            3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлт үйлдсэний дараа хэргийн материалыг П.А д танилцуулсан гэсэн асуудлын тухайд:

            Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Чингис нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 05, 21-ний өдөр хэргийн материалтай танилцахыг  П.А ийн 8817.... дугаарын утас руу холбогдож мэдэгдсэн, шүүгдэгч П.А  нь “өмгөөлөгчтэйгөө прокурорын шатанд танилцана” гэж тэмдэглэгдсэн баримтууд авагдсан /4хх-ийн 99-100х, 108х/ байх тул оролцогчдын эрхийг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.

 

III. Шүүгдэгч Б.Э  нь эрүүгийн 2008000000905 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт нь:

Б.Э  нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр  “...Г  нь согтуу орилоод  “пиздануудаа хосыг чинь шувтарна шүү” гээд Н , Г  2 хоорондоо таарамжгүй байгаад байсаН.Г  орон дээр хэвтэж байгаад босоод ирсэн чинь Н  нь Г-ын зүүн гар луу нь “та цаашаа бай” гээд түлхсэн. Би хэрүүл хийх гээд байхаар нь гараад явчихсан” гэж,

-2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр: “... Г  “хосыг чинь шувтарна” гэж хэлээд Э ы шар хүрэн өнгийн модон орон дээр сууж байгаад босоод ирэхээр нь Н  уурлаад түүнийг нэг удаа зүүн шанаа руу цохиж унагаасаН.Г  босож ирээд хэрүүл гуйсан чинь Г-ын зүүн ташаа болон гэдэс орчим нь 1 удаа дэвсэж өшиглөсөН.Г  орон дээр хэвтчихээд дахиж босож ирээгүй. Б ыг өшиглөсний дараа Г  орон дээр унаад нэг хэсэг дуугүй болчихсон юм. Тэгээд салаавч өгөөд хэрүүл гуйгаад хэвтээд байсан. Н н аав өнгөрөөд 49 хоног нь өнгөрөөгүй байсан, бас ээжийнх нь бие муу байсан учир өмнөх мэдүүлэгтээ Г-ын гэдэс рүү өшиглөсөн гэж хэлээгүй” гэж, /1хх-ийн 95-96х, 98х/

-2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “...Б , талийгаач Г тай маргалдаж байгаад Б  нь Г г орон дээр түлхээд унагаасан. Г  босож ирээд “хосыг чинь шувтарна” гэж хэлсэн чинь Б  түүний гэдэс рүү нь өшиглөөд ташаан толгойн тус газар нь өшиглөсөн. ...Энэ удаа өгч байгаа мэдүүлэг үнэн. Б тай нүүрэлдүүлэн байцаахаар би нүүрийг нь хараад “Б ыг талийгаачийг зодоогүй” гэж хэлсэн. Б ын ээж нь бие муутай хүн байдаг, юу ч гэж бодох юм билээ гээд санаа зовоод байсан юм. Б ыг цохиж зодсоныг ганцхан би харсан болохоор үнэнийг нь хэлчихээр би хэрэгт хийсэн болж харагдах гээд байсан учир дахин нүүрэлдүүлэх, шүүх хуралд оролцмооргүй байна” гэсэн мэдүүлгийг өгч байсан. /2хх-ийн 181-182х/ бол үүнээс хойш мөрдөн байцаалтын шатанд яллагдагч, нэр бүхий гэрч нартай нүүрэлдүүлэн байцаах үед өмнөх мэдүүлгээ өөрчилж, дараах байдлаар мэдүүлсэн байна. Тухайлбал,

-2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрч Б.Э тай нүүрэлдэн өгсөн мэдүүлэгт “...Б  тухайн үед Г-ын гэдэс рүү өшиглөж зодоогүй. Гадаа хүнд зодуулсан гэж хэлж байсан, хэнд зодуулснаа тодорхой хэлээгүй. Бусад мэдүүлгүүд дээр хольж хутгаад буруу зөрүү ярьсан байна” гэж, /3хх-ийн 203-204х/

2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрч Г.Ж тэй нүүрэлдэн өгсөн мэдүүлэгт “...Г  хоёр гурван удаа орж гараад орж ирэхдээ тэнд энд болон ямар нэгэн хүнд зодуулснаа хэлээгүй. Бөлдөгрүүгээ болон гэдэс рүүгээ цохиулсан гээд ороод ирсэн. Б  Г ыг цохиогүй зүгээр мөр лүү нь түлхэж ор луу суулгасан” гэж, /2хх-ийн 176-177х/

2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр яллагдагч М.Б тай нүүрэлдэн өгсөн мэдүүлэгт “...Б  тухайн хэрэг болсон өдөр Г ыг ерөөсөө цохиогүй, зүгээр мөр лүү нь түлхээд ор луу суулгаж байсан. Б  нь Г ыг өшиглөөгүй.” гэж /2хх-ийн 174-176х/ мэдүүлсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар Б.Э ын 2020 оны 05 дугаар сарын 21, 2020 оны 06 дугаар сарын 30, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн “Н  нь Н.Г-ын гэдэс рүү өшиглөсөн” гэсэн мэдүүлэг нь нотлогдсон буюу гэрч Б.Э , М.Г , Н.Ц  нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон, дээрх мэдүүлгийг авахад хөндлөнгөөс нөлөөлсөн, дарамталсан байдал тогтоогдоогүй, улмаар хяналт тавьсан прокурор мэдүүлэг өгөх ажиллагаанд оролцсон, мөн Б.Э  нь эрүүл үедээ өгсөн мэдүүлгүүд болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон байна.

Харин шүүгдэгч Б.Э  нь 2020 оны 07 дугаар сарын 16, 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд гэрч, шүүгдэгч нартай нүүрэлдүүлэн өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй тул эдгээр мэдүүлгийг худал мэдүүлэг гэж үзсэн. Учир нь,

Амь хохирогч Н.Г ыг гаднаас зодуулсан байдалтай ирсэн талаар хэрэгт авагдсан амь хохирогчтой хамт байсан, хамт архи уусан гэх нэр бүхий гэрч нараас хэн нь ч мэдүүлээгүй, харин эсрэгээрээ Б.Э ы гэрт байхдаа бусдад зодуулсан буюу амь хохирогч нь М.Б т хэвлий тус газар луугаа өшиглүүлж, Б.А т толгой руугаа цохиулсан гэх асуудлуудын талаар мэдүүлцгээсэн байна.

Шүүгдэгч Б.Э ын мэдүүлэг өгч байгаа байдлыг харахад тэрбээр өөрөө мэдүүлэг өгөх үедээ хэргийн талаар ярьдаг, харин бусадтай нүүрэлдүүлэн байцаах үед өмнөх мэдүүлгээсээ буцаж, амь хохирогчийг гаднаас зодуулсан орж ирсэн, эсхүл согтуу байсан болохоор хараагүй, эсхүл амь хохирогчийг хэнд зодуулсныг мэдэхгүй,  мөрдөгчөөс дарамталсан, мэдүүлэг өгөх үедээ согтуу байсан гэх мэтээр янз бүрээр зохиож ярих байдалтай, улмаар энэхүү янз бүрээр ярих болсон шалтгааныг тодруулахад М.Б ын эцэг эхээс шалтгаалсан, түүний царайг харахаар үнэнээ хэлж чадахгүй байна гэх байдлаар тайлбарлаж мэдүүлсэн байна.

Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нараас шүүгдэгч Б.Э аас мэдүүлэг авах тухай бүртээ түүнд эрх үүргийг нь тайлбарлан өгч, худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг талаар сануулсан, гэрч Б.Э ын хувьд тухай бүрд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж,  баталгаа гаргасан атлаа өмнөх мэдүүлгээ зориуд санаатай өөрчилж, худал мэдүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан шинжтэй байна.

Иймээс шүүгдэгч Б.Э ыг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа удаа дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол учирсан байхыг шаардахгүй, шүүгдэгч нь худал мэдүүлэг өгсөн идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг гэмт хэрэг байх бөгөөд энэ хэрэг нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжийг агуулаагүй” байх тул гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэл тогтоогдоогүй, өмгөөлөгчийн санал үндэслэлгүй болно.

 

IV. Шүүгдэгч Б.Э  нь эрүүгийн 2008000000905 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт нь:

Б.Э  нь гэрчээр 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Г  манай пийшингийн ар талын матрасан дээр хэвтээд босохгүй архиа зөөлгөөд уугаад байсан чинь Б аа “архийг авчирч өгнө, аманд чинь хийж өгөх үү, битгий давраад байгаарай чи” гээд загнасан чинь “чамд ямар хамаатай юм пизда минь” гэж Г ыг хэлэхэд Б аа гэнэт уурлаж босож ирээд Г-ын толгой руу өшиглөөд гараа зангидаж байгаад хэвлий тус газар нь 2 удаа цохисон. Тэгээд Г , Б  2 барилцаж авсан чинь манай эгч Э  салгасан” /1хх-ийн 87-88х/ гэж мэдүүлж байсан бол үүнээс хойш мөрдөн байцаалтын шатанд яллагдагч, нэр бүхий гэрч нартай нүүрэлдүүлэн байцаах үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өмнө өгсөн мэдүүлгээ өөрчилж, дараах байдлаар мэдүүлсэн байна. Тухайлбал,

-2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр: “...Г , Б  нар муудалцаад Б  уурлаж босож ирээд аюулхай орчим 2 удаа цохисон. Тэгээд эвлэрээд архиа уусан. Энэ үед Э  гэрт байгаагүй. Тэгээд архи уугаад нэлээн муудсан, нэг сэргэхэд пижигнээд хэрэлдээд, ноцолдоод байсан.” гэж, /1хх-ийн 89-90х/

2020 оны 04 дүгэр сарын 03-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 16, гэрч Г.Ж тэй, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч М.Б тай нүүрэлдэж өгсөн мэдүүлэгт “...Г  орон дээр хэвтчихээд архиа зөөлгөж уулгаад байсан чинь Б  уурлаад архийг чинь авч өгсөн орондоо зөөлгөөд давраад байгаарай гээд тэр хоёр маргалдаад байсаН.Г  Баатрыг өдөөд байсан чинь  Б  уурлаад Г ыг орон дээр хэвтэж байхад нь нэг удаа алгадсан, бас цээж руү нь нэг цохих шиг болсон, би сайн санахгүй байна, нэлээн согтсон байсан. Тэгээд тэр хоёр хэрэлдэж байгаад буцаад эвлэрээд архиа уусан...” гэж /2хх-ийн 172-173х, 178-179х, 3хх-ийн 205-206х/

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт: “...би өмнө 2 удаа мэдүүлэг өгсөн. Б  амь хохирогчийн нүүр лүү нэг удаа цохисон. Гэдэс хэвлий рүү нь цохиогүй. Мөрдөгч намайг цохисон биз дээ гээд байхаар нь тэгж хэлсэн. Амь хохирогчийг хэн цохисныг мэдэхгүй” гэж /3хх-ийн 67-68х/

2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Гэрч Б.Э тай нүүрэлдэн өгсөн мэдүүлэгт “...Б  тухайн үед Г-ын нүүр рүү нь цохисон. Миний одоо өгч байгаа болон хамгийн сүүлд шүүх дээр өгсөн мэдүүлгүүд үнэн. Миний эхний өгсөн 3 мэдүүлэг худлаа. Би тухайн үед шарталттай байсан” гэж /Зхх-ийн 203-204х/ мэдүүлсэн байна.

            Шүүхээс Б.Э ы дээрх өгсөн мэдүүлгүүдээс, нотлох баримтаар нотлогдож буй 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлгийг “үнэн, хэргийн талаар мэдүүлсэн байх үндэслэлтэй” хэмээн үнэлж, харин бусад мэдүүлэг болох 2020 оны 06 дугаар сарын 30, 2020 оны 07 дугаар сарын 16, 2020 оны 12 дугаар сарын 16, 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд өгсөн мэдүүлгийг “худал мэдүүлэг өгсөн” гэж үзсэн. Учир нь,  

            Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нараас, шүүхийн хэлэлцүүлэгч даргалагч шүүгчээс Б.Э аас мэдүүлэг авах тухай бүртээ түүнд эрх үүргийг нь тайлбарлан өгч, худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг талаар сануулсан, гэрч Б.Э ы хувьд тухай бүрт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасан атлаа гэрчээр эхний удаа мэдүүлэхдээ “Н  буюу Б  нь амь хохирогчийн хэвлий тус газар 2 удаа цохисон” гэж мэдүүлж байснаа дараа дараагийн мэдүүлгээ өөр өөр байдлаар өгч эхэлсэн нь  төдийгүй шүүхийн хэлэлцүүлэгт  өмгөөлөгч нараас тодруулах асуулт тавих бүрт өөр өөр байдлаар хариулах зэргээр мэдүүлгээ өөрчилж, өмнөх мэдүүлгээ үгүйсгэж байсан нь түүний  дээрх мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийн агуулгаар тогтоогдож байна. Түүний энэ байдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан шинжтэй байгаа болно.

Иймээс шүүгдэгч Б.Э ыг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            Хохирол төлбөрийн тухайд:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х  нь оршуулгын зардал нэхэмжилж нийт 7,439,051 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна. /2хх-ийн 110-143х/

Дээрх зардлыг шүүгдэгч М.Б , шүүгдэгч П.А  нараас гаргуулахаар шийдвэрлэхдээ тэдний үйлдлийн оролцоо, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан гаргуулахаар тогтсон болно.

Ингэхдээ амь хохирогч Н.Г-ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч М.Б ын үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор учирсан, улмаар амь хохирогч нь нас барсан байх тул шүүгдэгч М.Б аас амь хохирогчийн   оршуулгын зардлын 80 хувь болох 5,951,241 төгрөгийг гаргуулж, мөн амь хохирогч Н.Г ад анхан шатны тусламж үзүүлэх үүргээ дутуу гүйцэтгэн орхиж явснаас хохирогч нас барсан үйлдэл нь шүүгдэгч П.А ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой тул шүүгдэгч П.А ээс оршуулгын зардлын 20 хувь болох 1,487,810 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х д олгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагч  “...Шүүгдэгч М.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 9 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч П.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжээр торгох ял, шүүгдэгч Б.Э , Б.Э  тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...эрүүгийн хариуцлагын асуудал дээр саналгүй” гэж,

            Шүүгдэгч М.Б ын өмгөөлөгч Г.Э , Ж.Г  нар нь: “...М.Б ыг шүүхээс гэм буруутайд тооцсон. Бидний зүгээс маргаж байгаа тул эрүүгийн хариуцлагын асуудал дээр саналгүй” гэж,

            Шүүгдэгч П.А ийн өмгөөлөгч Э.Г :  “...Шүүхээс нэгэнт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын асуудал яригдахаар болж байна. П.А ийн үйлдэл нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх хуульд хамрагдахаар байгаа болно” гэж,

            Шүүгдэгч Б.Э ы өмгөөлөгч Ч.О Б : “...шүүгдэгч Б.Э  нь гэм буруу дээр маргаагүй,  хохирол төлбөр байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэж,

            Шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгч Л.А : “....эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцооны байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан дараах байдлаар шийдвэрлэсэн болно. Тухайлбал:

            а/ Шүүгдэгч М.Б ын хувьд: шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан, оршуулгын зардал төлөгдөөгүй, шүүгдэгч нь  гэм буруу дээр маргасан, мөн түүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, улмаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б т оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг хасаж, биечлэн эдлэх хорих ялын  хугацааг 5 жилийн хугацаагаар тогтоож, түүний хувийн байдлыг /өндөр настай эхийн хамт амьдардаг/ харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж,

            б/ Шүүгдэгч П.А ийн хувьд: эмч хүний хувьд ажил мэргэжилдээ хариуцлагагүй хайнга хандаж, өвчтөнд эмнэлгийн анхан шатны яаралтай  тусламжийг цаг хугацаа алдалгүй хөнгөн  шуурхай,  бүрэн дүүрэн үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас нас барсан, хохирлыг төлж барагдуулаагүй, гэм буруу дээр маргасан, нөгөө талаас хувийн байдлын хувьд, өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг байдлыг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А ийг эмчээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, улмаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж,

            в/ шүүгдэгч Б.Э , Б.Э  нарын хувьд: тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг, мөн шүүгдэгч нар нь хувийн байдлын хувьд, гэр орондоо архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг, хавь ойрын хүмүүсийг гэр орондоо орогнуулдаг, архидан согтуурдаг байдал нь бусад гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгч нар нь тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э , Б.Э  тус бүрт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хор уршгийн шинж чанар,  шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзсаны үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхээр байгаа бөгөөд шүүгдэгч Б.Э ы хувьд гэм буруу дээр маргаагүй гэх боловч мэдүүлгээ янз бүрээр өөрчилж тогтворгүй мэдүүлдэг тул түүнийг  маргаагүй гэж үзэхэд учир дутагдалтай, улмаар түүний үйлдсэн гэмт хэргээс үүдэлтэй хоруу чанар, хор уршиг ихтэй байх тул шүүгдэгч Б.Э ы өмгөөлөгч Ч.О Б ын гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авч хэрэглэх боломжгүй гэж үзсэн.

 

            Шүүгдэгч М.Б  нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног баривчлагдсан байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

            Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э , Б.Э  нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч П.А ийн эмчээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтов.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 4 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч П.А , Б.Э , Б.Э  нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон       ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Тогооч тайж овогт Мөнхтуяагийн Б ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            -Шүүгдэгч Дархчуул овогт Пүрэвдоржийн А ийг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            -Шүүгдэгч Б  овогт Б-ын Э , Б  овогт Б-ын Э  нарыг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б т 7 (долоо)  жилийн хугацаагаар хорих ял,

            -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А ийн эмчээр ажиллах эрхийг 1 (нэг)  жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн  хугацаагаар хорих ял,

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э , Б.Э  тус бүрт 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар:

            -Шүүгдэгч М.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг хасаж, биечлэн эдлэх хорих ялын  хугацааг 5 жилийн хугацаагаар тогтоож,

            -Шүүгдэгч П.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э , Б.Э  нарт мэдэгдсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ын сэжигтнээр баривчлагдсан 1 (нэг) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б аас 5,951,241 (таван сая, есөн зуун тавин нэгэн мянга, хоёр зуун дөчин нэг) төгрөг, шүүгдэгч П.А ээс 1,487,810 (нэг сая, дөрвөн зуун наян долоо мянга, найман зуун арав) төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х д олгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 4 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А д оногдуулсан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон  үеэс эхлэн тоолсугай.

 

            10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч П.А , Б.Э , Б.Э  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.           

 

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд М.Б т авсан цагдан хорих,  П.А , Б.Э , Б.Э  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.АЛТАНЦЭЦЭГ

 

      ШҮҮГЧИД                                Б.ДАШДОНДОВ

 

                                           Л.Б