Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 0052

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Энхбаяр

улсын яллагч: Б.Мөнгөнтуяа

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Х.Сэргэлэнбат

шүүгдэгч   Д.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Харчин  овогт Дашдондогийн Мөнхбаатарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  201625012141  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний   өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Харчин  овогт Дашдондогийн Мөнхбаатар, 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 29-2-2 тоотод оршин суудаг бүртгэлтэй, Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хуучин цэргийн хотхоны 4-65 оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй,2001 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 63 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Төв аймаг дахь  сум дундын 2 дугаар шүүхийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг баривчлах ял эдлүүлэх  431 дүгээр ангид эдлэж байгаад  2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: МЮ76072013/

Холбогдсон хэргийн талаар:

          Д.Мөнхбаатар нь ялтай байх хугацаандаа 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 20.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 29 дүгээр брак байрны орцонд хувийн таарамжгүй харьцааны улмаас үеэл ах С.Ганзоригийн нүүр гарыг зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн, мөн 2015 оны 9 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнийн 00.01 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз караоке баарны гадаа согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.Даваасүрэнг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

          Шүүгдэгч Д.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө би уулнаас ирээд 2 найзтайгаа бааранд орсон. Тэгээд бааранд Даваасүрэнтэй тааралдаж 2 удаа бүжиглэсэн. Тэгэхдээ би түүнийг гараад уулзах уу гэхэд уулзъя гэсэн. Баар хаасны дараа гадаа гарахад хохирогч зогсож байсан. Тэгээд Даваасүрэнгийн гарнаас нь татахад түүний нөхөр нь гэж хүн байсан. Би хохирогчийг гараад уулзана гэж тохирсон байж уулзсангүй гээд цохисон. Нөхөр нь намайг боож унагаад цагдаад өгсөн. Мөн би хүүхдийн даахь үргээх ёслолд очсон үедээ архи уугаад хүргэнтэйгээ муудалцсан. Намайг хүргэн маань гэрээсээ хөөгөөд гаргасан юм. Тухайн үед орц нь гэрэлгүй байсан. Би орцны хаалгыг нь тогшоод байж байтал хаалга онгойхоор нь Хуягааг гарч ирлээ гэж бодоод ноцолдож байгаад гарыг нь зүссэн чинь Ганзориг ахын гарыг зүссэн байсан. Би орцны гадаа байсан архины шилний хагархайгаар Хуягааг айлгах гэж байсан юм. Хүргэн Хуягаа нь олон удаа дүүг маань зодсон тул би архи уусан үедээ дүүгээ өмөөрч ийм хэрэг хийсэн гэв.

         Шүүгдэгч Д.Мөнхбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Цайз караокед ганцаараа ороод найз Баттулга, Бааска болон танихгүй 2 эрэгтэй, 3 эмэгтэй дээр хамт суусан. Бид нар төрсөн өдөр тэмдэглэсэн. Бид нар ууж, бүжиглэж, дуулаж байсан. Тэгэхэд нэг танихгүй хүүхэнтэй танилцаад бүжиглэсэн. Би бүжиглэж байхдаа гараад уулзах уу гэхэд тэр хүүхэн тэгье гэсэн. Тэгээд баар хаагаад бөөндөө гараад байж байхад энд тэнд бөөн бөөн хүмүүс байсан. Тэгээд би нөгөө хүүхнийг хайж байгаад уулзаад зогсож байтал нэг залуу ирээд намайг түлхээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа цохьсон. Уг залуу миний дээр гараад буугаагүй байж байхад цагдаагийн машин ирээд миний дээрээс нөгөө залууг татаж буулгасан. Би найзуудтайгаа 7-8-уулаа пиво, архи, ундаа ууцгаасан. Би бааранд танилцсан хүүхэнтэйгээ гадаа уулзаж байгаад нэг залуутай барьцалдаж авсан. Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1976 оны 7 дугаар сарын 20-нд төрсөн. Бага балчир насаа ээж дээрээ байж байгаад 1984 онд Сэлэнгэ аймгийн 2 дугаар 10 жилийг 1992 онд 8 дугаар анги төгссөн. Тэгээд Сэлэнгийн зах дээр арьс шир авдаг ажил хийж байсан. 2001 онд эхнэртэйгээ суугаад 7-8 жил хамт амьдраад нэг хүүхэдтэй болоод салсан. Одоо бол Дарханд ээжтэйгээ хамт амьдарч байна. Дарханд 2016 оны 2 дугаар сарын 11-ны өдөр манай дүүгийн нөхрийнд үсний найран дээр байж байгаад хүргэнтэй хэрүүл хийгээд хүргэнийгээ гараад ир гэж хэлээд гэрээс гараад байж байхад Ганаа ах гарч ирээд надтай маргалдаад байхаар нь би айлгах гээд Ганаа ахыг цаасны хутгаар зүсээд гараад явсан. Түүнээс хойш цагдаад баригдаагүй байж байгаад сая цагдаад баригдсан гэжээ. /хх-ийн 76/

         Хохирогч Ц.Даваасүрэн  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 00-01 цагийн үед би өөрийн нөхөр Энхбаярын хамт “Цайз караоке”-д орж сууж байгаад гарч ирээд хальт таних Даваа гэх эгчтэй гадаа юм яриад байж байхад тухайн бааранд сууж байсан үл таних залуу булангаас гарч ирээд миний гарнаас татаад байхаар нь би “яах гээд байгаан” гэхэд тэр залуу “юу гээд байгаан янхан минь” гэж хэлээд миний толгой руу гараараа цохиод намайг унагасан.Тэгж байхад манай нөхөр тооцоогоо төлчөөд гараад ирсэн байсан.Би босож ирэхэд манай нөхөр тэр залууг дараад сууж байсан.Удалгүй цагдаа ирээд тэр залууг авч яваад ,бид 2 араас нь ирээд өргөдлөө бичээд эмнэлэг явсан. Тэр залууд зодуулснаас болж миний толгойны арын дагз хэсэгт 3 оёдол тавиулсан.Түүнээс хойш миний толгой байнга өвдөж,толгой эргэж унаж байгаа.Мөнгөгүй болохоор би эмнэлэгт үзүүлж чадахгүй эм уугаал байж байна. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа.Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Намайг тэр залуу цохиж унагаагаад би нэг хэсэг ухаан алдсан байсан.Харин манай нөхөр ярихдаа “чамайг зодсон гэх залууг явуулахгүйн тулд хөлнөөс нь хамаад унагаад дээр нь гарч суугаад цагдаа иртэл хүлээсэн,тэр хооронд тэр залуу миний зүүн шанаа руу цохисон” гэж надад хэлсэн би Дашдондог овогтой Мөнхбаатар гэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаатай танилцлаа.Тэр залуу мөн байна.Цайз захын ажилчид бүгд таньж байсан Мөөгий гэж нэртэй хүн мөн байна гэсэн. Надад учирсан хохирлыг барагдуулсан, санал хүсэлт,нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-н 15-17, 53-54/

      Хохирогч С.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2016 оны 02 дугаар сарын 11-ний орой би 29 дүгээр бракийн 2 тоотод аавын дүү Чулуунбатын охин Мөнхчимэгийнд байсан чинь түүний төрсөн ах Мөнхбаатар согтуу орж ирээд Мөнхчимэгийн нөхөр Батхуягт агсан тавиад байсан.Тэгээд Мөнхбаатар Батхуягтай маргалдаж орилж хашгирч байгаад гараад явсан.Удалгүй хаалга нүдэхээр нь би очоод онгойлгосон чинь Мөнхбаатар орж ирэх гээд байхаар нь би цааш нь болгоод орцны хаалгаар гаргасан.Тэгсэн чинь ардаас татах шиг болсон тэгэхээр нь би эргээд харсан чинь хурц үзүүртэй зүйлээр миний эрүү болон духыг зүссэн.Тэгээд дахиад зүсэх гэхээр нь би гараараа хаасан чинь зүүн гарын шуу,баруун гарын шуу зэргийг зүссэн.Тэгээд зугтаагаад явсан.Араас нь Батхуяг,Мөнхчимэг нар гарч ирээд намайг аваад эмнэлэг явсан.Эмнэлэгт очоод оёдол тавиулж боолт хийлгэж эмчлүүлсэн.Би эмнэлэгт хэвтээгүй. Мөнхбаатар архи уучихсан нилээн согтуу байсан.Батхуягынд оруулахгүй гэлээ гэж тэгсэн байх.Тухайн үед Батхуяг,Мөнхчимэг нарт агсам тавиад байсан.Юугаар зүссэнийг би мэдэхгүй би хараагүй.Хутга эсхүл цаасны хутга байсан байх.Хурц иртэй зүйлээр зүссэн.Өмнө нь би Мөнхбаатартай маргалдаж муудалцаж байгаагүй.Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.  Мөнхбаатар нь миний нагац эгчийн хүүхэд юм.Надад гомдол,санал,нэхэмжлэх зүйл байхгүй.Миний ярьсан зүйл үнэн гэжээ. /хх-н 103-105/

          Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 18-19/

          2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 13257 тоот актын ДҮГНЭЛТ:

  1.Даваасүрэнгийн биед  тархи доргилт,зулайн хуйхны язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

  3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 20/

          Гэрч О.Энхцэцэг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Мөнхбаатарыг танина. Би хээтэй хорооллын 4-3 дугаар байранд нэг давхарт нь 2015 оны 12 дугаар сараас эхэлж байр түрээсэлж оёдол захиалга засвар хийх болсон. Тэндээ амьдраад оёдол хийдэг юм. Би Батхуяг гэдэг залуутай хамт Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрт хамт ажилладаг байсан. Тэгээд Батхуягаар оёдол захиалгын газрын гаднах хаяг самбар хийлгэхээр болсон. Түүний хариуд би Батхуягын хүүд нь Монгол загварын хувцас хийж өгөхөөр болсон. Тэгээд 2016 оны 1 дүгээр сард Батхуягын хүүг Мөнхбаатар гэж залуу дагуулж ирж хэмжээ өгүүлсэн. Тэгэхэд анх Мөнхбаатарыг харсан. Мөн Батхуягын эхнэр Мөнхчимэгийн төрсөн ах гэдгийг мэдсэн. Дараа нь Батхуяг надад хийж өгсөн хаягыг Мөнхбаатараар өгч явуулсан байсан. Тэгээд Мөнхбаатар хаягийг авч ирж манай гадна байрлуулж өгсөн. Би 5000 төгрөг өгч байсан. Тэгээд Мөнхбаатар Монгол цамц хийлгэж өмсмөөр байна гэхээр нь би зөвшөөрсөн. Мөнхбаатар өөрөө материалаа авч ирж өгөөд ажлын хөлсөнд нь 15.0 төгрөг өгөөд надаар цамц хийлгэж авсан. Дараа нь Монгол дээл хийлгэмээр байна гэхээр нь би хийж өгөөд хөлсөнд нь 45.000 төгрөг авахаар болсон. Битүүний өглөө дээлээ аваад явсан. Мөнгөө төл гэхэд группын мөнгөө аваад өгий гэхээр нь би чи залуу хүн байж яагаад группд байдаг юм гэхэд би жоохон ёоёо –той юм гэж хэлж байсан түүнээс хойш тааралдаагүй гэжээ. /хх-н 106/

          Гэрч Д.Мөнхчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 11-ны өдөр би нөхөр Батхуяг болон ээжийн дүү Ганзориг нарын хамт хөдөө Сэлэнгэ рүү золгуутаар явчихаад гэртээ ирсэн. Ирэхэд төрсөн ах Мөнхбаатар манайд байсан. Мөнхбаатар ах согтуу архи уучихсан байсан. Мөнхбаатар ах нөхөр Батхуяг руу уурлаад маргалдсан. Нөхөр Батхуяг Мөнхбаатар ахыг гэрээс хөөгөөд гаргасан.Хэсэг хугацааны дараа хаалга нүдсэн чинь ээжийн дүү Ганзориг ах хаалга тайлж өгсөн чинь Мөнхбаатар ах Ганзориг ахыг орц руу татаад гаргасан.Тэр үед Батхуяг араас нь гарах гээд хувцасаа өмсөж байх үед ... гадаа зодолдох чимээ гарсан.Нөхөр Батхуяг бид хоёр араас нь гарсан чинь Ганзориг ах доошоогоо тонгойсон байсан.Харсан чинь нүүрнээс нь цус гарсан байдалтай байсан.Тэгээд нөхөр бид хоёр Ганзориг ахыг аваад нэгдсэн эмнэлэг явж нүүрэнд нь оёдол тавиулж эмчлүүлсэн гэжээ. /хх-ийн 107/

          Гэрч Д.Энхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 01 цагийн үед “Цайз караоке”-д эхнэртэйгээ орж сууж байгаад гарах гэхэд би тооцоогоо хийгээд эхнэр миний урд гарсан.Би араас нь тооцоо хийгээд гарахад манай эхнэр 2-3 хүнтэй зогсож байсан тэгээд очиж явтал эхнэрийг нэг үл таних залуу цохиод унагаасан.Очиход эхнэр намайг цохьчихлоо тэр залууг бариад ав гэсэн.Тэгэхээр нь би бариад авахад  намайг цохьсон.Миний зүүн шанаа руу цохьсон,би 2 хөлнөөс нь хамаад газарт унагааж байгаад дээр нь гараад хоёр гарыг нь дараад цагдаа дуудаарай гэж хэлсэн.Цагдаа удалгүй ирээд аваад явсан.Тэгээд эмнэлэгт үзүүлээд,цагдаад мэдүүлгээ өгсөн.  Би эхнэртэйгээ караокед 20-21 цагийн үед ороод 2-3 цаг суугаад гардаг,тухайн үед 2-3 цаг суусан,нийслэл пиво 6 ширхэгийг хувааж уусан. Бид хоёрыг ороход суудал ширээнүүд нь дүүрсэн байсан.20 гаруй хүн байсан.Тэр залуу байсан,цуг явсан залуучуудтайгаа зодолдоод байсан тэгээд  цагдаа ирээд бусад залуучуудыг нь авч яваад тэр залуу ганцаараа үлдсэн байсан ба уг залуу эмэгтэй хүнтэй ширээн дээр очоод байсан.Манай ширээн дээр ирж эхнэрийг өдөж хоргоогоогүй.Удалгүй караоке хааж тарсан.Гараад ирэхэд манай эхнэр,Даваа гэгч эмэгтэйн хамт юм ярьж байхад удалгүй тэр залуу ирээд цохьсон гэсэн. Бид хоёртой тэр залуу бааранд муудалцаагүй. Цохиулснаас миний биед гэмтэл учраагүй,нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 17/

          3.Гэрч Б. Болорчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Мөнхбаатарыг би зүс танина.Намайг баар түрээслэдэг байхад орж ирдэг байсан. Би 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагаас 13-ны өдрийн 01 цаг хүртэл караоке баараа ажиллуулаад хаагаад гартал,манайд сууж байсан эхнэр нөхөр хоёр бас нэг тэр хавиар яваад байдаг Мөөгий буюу Мөнхбаатар гэх залуу байж байсан.Нөхөр гэх ах Мөөгийгийн дээр гараад суусан,эхнэр нь толгойгоо бариад “миний толгойноос цус гойжоод байна түргэн,цагдаа дуудаад өгөөч” гэсэн.Тэгэхээр нь би цагдаа дуудаж өгсөн.Цагдаад дуудлага өгөөд байж байхад нөхөр нь гэх ахын шанаанаас цус гарсан байсан.Тэгээд би тэр эмэгтэйд туслаад алчуур өгөөд шархан дээр нь тавиулсан.Удалгүй цагдаа ирээд тэр зодсон гэх залууг аваад явсан.Нөгөө 2 хүн араас нь такси бариад явсан.Мөнхбаатар манайд сууж байхдаа л тэр эхнэрийг нь бүжиглье гээд өдөөд байсан. Манайх хаагаад тэр 3 хамгийн сүүлд гарсан.Гарахад тийм зодоон болсон байсан.Би тухайн зодоон цохионыг хараагүй.Маргааш нь нөхөр нь манай тэр хавиар хайгаад явж байхдаа надад “тэр залуу манай эхнэрийг явах уу, барих уу гээд хоргоогоод чулуугаар дагз руу нь цохьсон” гэж надад хэлж байсан. Хамгийн сүүлд тэд нар гарсан. Эхлээд авгай нь надтай юм ярьж зогсож байгаад түрүүлээд гарсан,дараа нь нөхөр нь ирээд тооцоогоо хийгээд гарсан.Би тооцоог нь аваад, гэрлээ унтраачаад гараад ирэхэд тийм юм болсон байсан. Тэр залуу манайхаар хааяа үйлчлүүлдэг. Мөнгө төгрөгтэй болохоороо орж ирдэг. Цайз зах дээр ажилладаг. Уг гарал нь Сэлэнгийн залуу юм шиг байна лээ.Тэр хавийн Сэлэнгийн залуучуудтай хамт явж байдаг гэжээ. /хх-ийн 58/

         Гэрч А.Батхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2015 оны 2 дугаар сарын 12-нд би эхнэр Мөнхчимэг хадам ах Ганзориг нарын хамт хөдөө явж золгуут хийчихээд 20.00 цагийн орчимд гэртээ ирэхэд Мөнхчимэгийн төрсөн ах Мөнхбаатар манайд согтуу байж байснаа агсам согтуу тавиад байсан. Тэгэхээр нь би гэрт битгий агсам тавиад бай гээд маргалдаж бие биетэйгээ ноцолдож байгаад гадагш гаргасан. Удалгүй хаалга хүн нүдэхээр нь Ганзориг ах хаалга онгойлгосон чинь Мөнхбаатар орж ирээд намайг гараад ир гэхээр нь би хувцасаа өмсөж байтал Ганзориг хаалга онгойлгоод үүдэнд зогсож байсан. Намайг хувцасаа өмсөж байтал Мөнхчимэг хүүе зодолдоод байна гэхээр нь би гартал Ганзориг ах гадаа нүүрээ дараад зогсож байхаар нь юу болов гээд хартал нүүрнээс нь цус гоожиж байсан. Би Мөнхбаатарыг барьж авах гэтэл надаас зугтаад би хөөгөөд гүйцээгүй. Тэгээд бид нар Ганзориг ахыг эмнэлэг рүү хүргэсэн. Ганзоригийн нүүр нь гурван газар зүсэгдэж нийт 14 оёо, зүүн гарын шуун хэсэгт зүсэгдсэн шархандаа 8 оёо тус тус тавиулсан гэжээ. /хх-н 109/

          Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 110/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 13257 дүгнэлтэд:

    1.Даваасүрэнгийн биед тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

      3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 20/

     Шинжээчийн 2016 оны 02 дугаар сар 17-ны өдрийн 227 дугаартай дүгнэлт:

          1.С.Ганзоригийн биед дух,хамар ,эрүү,шуунд зүсэгдэж язарсан шархтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь  хурц ир,үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагааар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ./хх-ийн 111/

           Шүүх сэтгэц эмгэг судлалын 529 тоот дүгнэлт:

1.Д.Мөнхбаатар нь зөрчил гаргах үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлийг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Д.Мөнхбаатар нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

2.Д.Мөнхбаатар нь эмнэлгийн хяналтанд сэтгэцийн өвчний учир байдаг гэх баримт үгүй байна.

3.Д.Мөнхбаатар нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Мөнхбаатарт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4.Д.Мөнхбаатар нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ.  /хх-н 165-166/       

        Сэжигтнийг баривчлах тогтоолд 2016.4.22-ны өдрөөс эхлэн баривчлах тогтоол гарсан байна/ хх-н 62-72/

        Д.Мөнхбаатарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-н 75-81/, урьд сонсгосон ялыг өөрчилж ял сонсгох тогтоол байцаасан тэмдэглэл /хх-н 174-176/

         Д.Мөнхбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27,120/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:./хх-н 28, 52,136/,  78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 30-35/, 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-н 171-173/ зэрэг болно.

         Д.Мөнхбаатар нь 2015 оны 9 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнийн 00.01 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз караоке баарны гадаа согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.Даваасүрэнг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох   нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

      Хохирогч Ц.Даваасүрэнгийн биед  тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болохыг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт /хх-н 20 /

          Хохирогч Ц.Даваасүрэнгийн   мөрдөн байцаалтад өгсөн … таних залуу булангаас гарч ирээд миний гарнаас татаад байхаар нь би “яах гээд байгаан” гэхэд тэр залуу “юу гээд байгаан янхан минь” гэж хэлээд миний толгой руу гараараа цохиод намайг унагасан.Тэгж байхад манай нөхөр тооцоогоо төлчөөд гараад ирсэн байсан.Би босож ирэхэд манай нөхөр тэр залууг дараад сууж байсан.Удалгүй цагдаа ирээд тэр залууг авч яваад ,бид 2 араас нь ирээд өргөдлөө бичээд эмнэлэг явсан. Тэр залууд зодуулснаас болж миний толгойны арын дагз хэсэгт 3 оёдол тавиулсан.Түүнээс хойш миний толгой байнга өвдөж,толгой эргэж унаж байгаа. Надад учирсан хохирлыг барагдуулсан, санал хүсэлт,нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг  /хх-н 15-17, 53-54/

      Гэрч Д.Энхбаярын  мөрдөн байцаалтад  өгсөн … тэгээд очиж явтал эхнэрийг нэг үл таних залуу цохиод унагаасан.Очиход эхнэр намайг цохьчихлоо тэр залууг бариад ав гэсэн.Тэгэхээр нь би бариад авахад  намайг цохьсон.Миний зүүн шанаа руу цохьсон,би 2 хөлнөөс нь хамаад газарт унагааж байгаад дээр нь гараад хоёр гарыг нь дараад цагдаа дуудаарай гэж хэлсэн. Цохиулснаас миний биед гэмтэл учраагүй,нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг  /хх-ийн 17/

          Гэрч Б. Болорчимэгийн  мөрдөн байцаалтад  өгсөн … Нөхөр гэх ах Мөөгийгийн дээр гараад суусан,эхнэр нь толгойгоо бариад “миний толгойноос цус гойжоод байна түргэн,цагдаа дуудаад өгөөч” гэсэн.Тэгэхээр нь би цагдаа дуудаж өгсөн.Цагдаад дуудлага өгөөд байж байхад нөхөр нь гэх ахын шанаанаас цус гарсан байсан.Тэгээд би тэр эмэгтэйд туслаад алчуур өгөөд шархан дээр нь тавиулсан.Удалгүй цагдаа ирээд тэр зодсон гэх залууг аваад явсан. Мөнхбаатар манайд сууж байхдаа л тэр эхнэрийг нь бүжиглье гээд өдөөд байсан гэсэн мэдүүлэг/хх-ийн 58/

       Шүүгдэгч Д.Мөнхбаатарын өгсөн … би түүнийг гараад уулзах уу гэхэд уулзъя гэсэн. Баар хаасны дараа гадаа гарахад хохирогч зогсож байсан. Тэгээд Даваасүрэнгийн гарнаас нь татахад түүний нөхөр нь гэж хүн байсан. Би хохирогчийг гараад уулзана гэж тохирсон байж уулзсангүй гээд цохисон. Нөхөр нь намайг боож унагаад цагдаад өгсөн гэсэн мэдүүлэг зэрэг болно.

      Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

       Д.Мөнхбаатар нь хохирогч Ц.Даваасүрэнг гараад уулзая гэж хэлчихэээд уулзсангүй гэж уурлан түүнийг цохиж танхайрсан болох нь хангалттай тогтоогдсон, түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирч байх тул  Д.Мөнхбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн  нийгмийн хэв журмыг  ноцтой зөрчиж танхайрах  гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

        Шүүх хуралдаанаас өмнө хохирогчид эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

       Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх  хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн  зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

          2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 20.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 29 дүгээр брак байрны орцонд хувийн таарамжгүй харьцааны улмаас үеэл ах С.Ганзоригийн нүүр гарыг  шилний хагархайгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.          

        2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Төв аймаг дахь  сум дундын 2 дугаар шүүхийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг баривчлах ял эдлүүлэх  431 дүгээр ангид эдлэж байгаад  2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

        2015.8.11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажииллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан  өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг өршөөн хэлтрүүлсэн тул Д.Мөнхбаатарын ялтай байсан хугацаа нь өршөөгдсөн гэж үзээд түүнийг   анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.

       Иймд прокуророос Д.Мөнхбаатарыг  давтан үйлдлээр бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон шийдвэрлэв.

   Шүүхэд хохирогч С.Ганзориг нь  би Д.Мөнхбаатартай эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан нь хуульд харшлахгүй тул шүүх хүлээн авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхбаатарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн   хуулийн  ерөнхий  ангийн     71  дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

          Энэ хэргийн улмаас Д.Мөнхбаатар нь  30 хоног цагдан хоригдсон байх тул энэ хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь  Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар оруулан тооцохоор шийдвэрлэв.

    Энэ  хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Харчин  овогт Дашдондогийн Мөнхбаатарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

         2. Харчин  овогт Дашдондогийн Мөнхбаатарыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн  нийгмийн хэв журмыг  ноцтой зөрчиж танхайрах  гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

  3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхбаатарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн   хуулийн  ерөнхий  ангийн     71  дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

         4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхбаатарыг 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Д.Мөнхбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

          6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар Д.Мөнхбаатарын  цагдан хоригдсон 30 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

          7.Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй, Л.Мөнхбаатар нь бусдад төлөх төрбөргүй болохыг дурьдсугай.

 

          8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхбаатарт оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Дархан-уул аймаг дах Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

           9.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

10.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

11. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мөнхбаатарт бусдын батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

 

 

 

 

   

 

 

 

 

-