Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2017/00175

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, **** тоотод оршин суух, Д овогт Н н Л,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, ********* тоотод оршин суух, Ш овогт Д ын Ц нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Ж сумын * багийн * тоотод оршин суух, Б ы М ,

Хариуцагч: Ховд аймгийн Ж сумын * багийн * тоотод оршин суух, А овогт Д гийн Г ,

Хариуцагч: Ховд аймгийн Ж сумын М багийн ** айлын орон сууцны *** тоотод оршин суух, Д овогт Д гийн П ,

Хариуцагч: Улаанбаатар хот, Х дүүрэг, *********** тоотод оршин суух, А овогт Д гийн Б нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э , Д.Э , хариуцагч Д.Б , Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ш ХХК нь анх Э ХК-аас 45900 ширхэг хувьцаагаар тасарч уг хувьцаагаар хөрөнгө оруулалт хийж байгуулагдсан болохыг тогтоох, Ш ХХК-ний хувьцаа эзэмшигч Н.Л ыг Ш ХХК-д нэг бүрийн үнэ 12000 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоох, Д.Ц ийг Ш ХХК-д нэг бүрийн үнэ 550 төгрөгийн үнэтэй 10612 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоох, 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Компаний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай шинэчилсэн найруулгын дагуу 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор дүрмээ шинэчлэн улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг Ш ХХК зөрчиж хувьцаа эзэмшигч бид нарын эрх ашгийг зөрчсөнийг тогтоох, компани үүсгэн байгуулагдсан үеэс хойш нэг ч удаа ашиг өгч байгаагүй шалтгааныг тогтоолгох, компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон үед хариуцагч нар хувьцааны маргаантай байгаа үед 2014 онд компанийн дансанд байсан 23,7 сая төгрөгийг юунд зарцуулсан болохыг тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Н.Л, Д.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Ш ХХКомпани анхны хурлаас сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх Г.Д , Б.М , Ч.Н , Б.Д нар анхны хувьцаанд будлиан хийсэн нь анхны хурлын дүрэмд дүрмийн сан 30 сая төгрөг байх бөгөөд энэ нь гишүүдийн УАА-н "Э" ХК-аас 45900 ш хувьцаанд оногдох хөрөнгө тасалж авсан тул тус тусын хувьцаанд оногдох мөнгөн хөрөнгөөр үүрэг хариуцлагыг /хавсралт №2 тусгасан/-аар хариуцна, гэсэн боловч уг хавсралтын 49 гишүүний хувьцааны дүн 45900 ш биш, 54545 ш хувьцаа болсон байна. Илүү 8645 ш хувьцааг Г. Д , Б. М , Ч. Н , Б.Д нар өөрсдийнхөө хувьцааг нэмэгдүүлсэн, Н,Лт 3 сая төгрөгт ноогдох 5454 ш хувьцаатай гэж бидний бодит худалдаж авсан 12000 ш хувьцаанаас 6546 ш хувьцааг дутуу тооцсон. Бид 6546 ш хувьцаагаа хэнээс авах вэ?

2. Л би анх Ш ХХКомпани байгуулагдах үед 45900ш хувьцааны 12000ш хувьцааг эзэмшигч байсныг үнэн зөв тогтоосон бол Ш ХХК-ны 26,1 хувийг эзэмшигч байх ёстой бөгөөд Г.Д 28,8 хувь, Б.М 12 хувь, Ч.Н 12 хувь эзэмшдэг гэж хуурамч өсгөж бүгд 52,8 хувь эзэмшигч гэж биднийг хуурсан байна. Гэтэл бид 5 хүнээс бусад хувьцаа эзэмшигч нарын хувьцааны дүн 17626 ш буюу 38,5 хувь, манай 12000 ш хувьцаа буюу 26,1 хувь Г. Д , Б.М , Ч. Н , Б. Д нарын хувьцаа нийлээд 16274 ш буюу 35,4 хувийг эзэмшигч байж 52,8 хувийг эзэмшигч болж анхны хурлыг хуурамч хийсэн нь тогтоогдож байгааг шүүх анхааралдаа авч үзнэ үү.

3. Ховд аймаг Ш ХХКомпанийн хувьцаа эзэмшигч болох Д.Ц миний 5836840 төгрөгийн нэгж хувьцааг 2000 оны үед 550 төгрөгөөр бодож 10612 ш хувьцаатай, хөрөнгийн баталгаа гэсэн бичиг Ховд аймаг Ш ХХКомпанийн удирдах зөвлөлийн дарга Г.Д гийн гарын үсэггүй бичиг байдаг. Энэ зээлийн үлдэгдэл 3 сая төгрөгөө аавд төлж өгөхгүй явсаар хүүтэй нь хамт тооцож хийж өгсөн бичиг юм шиг байна. Ингэж би Ш ХХК-д 10612 ш хувьцаа буюу 5836840 төгрөгийн хөрөнгө эзэмшигч болсон. Л миний анх компани байгуулагдахад байсан 5454 ш хуурамч хувьцаа буюу З сая төгрөгийн хөрөнгө эзэмшигч болох хувьцаа алга болсон байна. Энэ бух хувьцаанууд нь анх аав Н гээс Г.Д , Б.М , Ч.Н , Б.Д нарт 6 сая төгрөг зээлж Э ХК-ны 12000 ш хувьцааг худалдаж авсан байдаг.Түүний дараа 1998 оны 10 сард Ш ХХКомпани 45900 ш хувьцаагаар салж байгуулагдсан үед манайд 3 сая төгрөгийн хувьцаа өгсөн. Бид нар Ш ХХКомпаний хувьцаа эзэмшигч гээд явдаг байсан бөгөөд 2008 оны хавар Ш ХХК ашиг тараасан байсан учир ашиг авах санаатай хувьцаагаа Б.М өөс асуухад "байгаа хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэж өгнө гэдэг байсан" энэ нь ямар учиртайг бид мэдэхгүй явсаар 2012 он хүрсэн. 2011 оны 10 сарын 06-ны өдрийн Компаний тухай хуулийг дагаж мөрдөх журмын шинэчилсэн найруулгын дагуу 2012 оны 7 сарын 1-ний өдрийн дотор дүрмээ шинэчлэн улсын бүртгэлд бүртгүүлэх журмын 1-дүгээр, 3-дугаар, 5-дугаар зүйлээр миний эрхийг зөрчсөн байна. Иймд бид хувьцаагаа зараагүй тул 22612 ш хувьцаагаа сэргээлгэж авах хүсэлтэй байна.

4. Хариуцагч Б.М болон, Г.Д гийн гэр бүл Т.Ц , түүний хүүхдүүд болох Д.Г , Д.Г нар хуйвалдаж "бидний хувьцааг 2008 оноос хойш байгаа, хувьцаа эзэмшигчдийн хурлаар сэргээж өгч байна, түүний дараа өөрсдөө шүүхээр маргалдаж байна" гэх мэтээр цаг хугацаа алдагдуулж, биднийг хуурсанд маш их гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Н.Л, Д.Ц нарын Ш ХХК-д эзэмшдэг хувьцааны тоог тодруулах, баталгаажуулах зорилгоор нэхэмжлэл гаргаж байгаа. Нэгдүгээрт Ш болон Э компани хоёр 45900 ширхэг хувьцаагаар тасарч, уг хувьцаагаар хөрөнгө оруулалт хийж байгуулагдсан болохыг тогтоох, хоёрдугаарт Ховд аймгийн Ш ХХК-д хувьцаа эзэмшигч Н.Л намайг Ш ХХК-д нэг бүрийн үнэ 550 төгрөгийн үнэтэй 12000 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоох, мөн Д.Ц намайг Ш ХХК-д нэг бүрийн үнэ 550 төгрөгийн үнэтэй 10612 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ 7-н төрлийн нэхэмжлэлийн шаардлагаа 7-нг дэмжиж байгаа. 4 дүгээр шаардлагад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай шинэчилсэн найруулгын дагуу 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дотор дүрмээ шинэчлэн улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг Ш ХХК зөрчиж хувьцаа эзэмшигч бид нарын эрх, ашгийг зөрчсөнийг тогтоолгох, 5-рт компани үүсгэн байгуулагдсан үеэс хойш нэг ч удаа ашиг өгч байгаагүй. Ямар учраас өгөөгүй юм бэ?. Бид нар ашиггүй ажиллалаа гэж хэлдэг юм. Мөн компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон үед хариуцагч нар хувьцааны маргаантай үед 2014 онд компанийн дансанд байсан 23,5 сая төгрөгийг зөвхөн өөрсдөө зарцуулсан байна. Үүнийг бас тодруулж өгнө үү. 7-рт Ш ХХК нь нийт хөрөнгө, хувьцаа эзэмшигч нарын дундын өмч, хувьцааны маргааныг эцэслэн шийдэх хүртэл Ш ХХК-ийн хашаа, эд хөрөнгө, дансыг битүүмжилж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Б.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: 1. Ш ХХК-ыг анх 1998 оны 11 сард байгуулахад Б.М миний бие гүйцэтгэх захирлаар сонгогдож Компаний анхны дүрэм боловсруулж, бичгийн машинаар 4 хувь бичиж татварын албанд 1 хувь өгч байсан. Тухайн үед Д дарга бид хоёр Э ХК-ны 91800 ш хувьцааг 2 тэнцүү хувааж /Э ХК хүмүүс бүгд мэдэж байгаа/ 45900 ш хувьцаагаар хөрөнгө оруулалт хийж 49 гишүүнтэй компани байгуулж байсан нь үнэн.

Тухайн үед 8-9 хүн хувьцаагаа зарна гэж байсныг, бид компани байгуулсан хойно нь, компанийн ашгаар хувьцааг нь худалдаж авсан. Би талийгаач Д даргын хүүхдүүдэд Д дарга бид хоёрын хийсэн луйвар илчлэгдэж магадгүй байна гэж 2008 оноос хойш хэлдэг байсан боловч, хүүхдүүд нь намайг өөрөө луйвар хийж хувьцаа авсан юм байлгүй бидний аав ийм зүйл хийгээгүй гэдэг. Гэвч нэхэмжлэлийн шаардлагын 1-д бичсэн байгаа болон компанийн дүрэм, дүрмийн хавсралтад тодорхой харагдаж байгаа. Хувьцааг тухайн үед хуурамчаар өсгөсөн нь үнэн. Энэ нь дахин бидний хувьцааг хүмүүс мөнгө гаргаад худалдаж авах юм бол бид хамгаалж чадахгүй байсан учир хувьцааг хуурамчаар өсгөж Д даргад хадгалуулсан нь алдаа байсан байна.

Лын 12000 ш хувьцааг гүйцээж өгөхөд татгалзах зүйлгүй.

2. Биднийг Э ХК-ны хувьцааг цуглуулахад зарим ажилчид өөрсдийнхөө үр хүүхэд гэр бүлийн хувьцааг өөр өөр дээрээ төвлөрүүлж бидэнд өгч хадгалуулж хамтарч компани байгуулсан. Хувьцаа худалдаж авах үед дарга Д бид 2 мөнгөгүй болоод Н гээс 6000000 /зургаан сая/ төгрөг зээлж авсныг би өөрөө гэрчилнэ. Үүний 3 сая төгрөгт 10000 ш хувьцаа, нэгж хувьцааг 300 төгрөгөөр бодож өгсөн. Мөн Н 2000 ш хувьцаа Н д зарсныг би бас мэднэ. Ингээд Н гэдэг хүн Э ХК-ийн 12000 ш хувьцаатай болсон. Бид Ш ХХК байгуулахдаа Э ХК-ны 91800 ш хувьцааг 2 хувааж 45900 ш хувьцаагаар компани байгуулагдсан. Иймд та нарын хувьцаа мөн 2 дахин багассан гэж 5454 ш хувьцаатай болгосон нь бид хоёрын хийсэн луйвар юм. Энэ нь анхны дүрмийн хавсралтад тодорхой байгааг би хүлээн зөвшөөрч байна. Би анхны хурлын дүрмийн хавсралтыг хуурамч хийснээ хүлээн зөвшөөрч, 2014 оны 05 сарын 09-ний өдөр компанийг үүсгэн байгуулагчид болон хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, Ш ХХК-ны хувьцааг бодит үнэн байдалд оруулж эдгээр хүмүүсийн 12000 ш хувьцааг сэргээж өгсөн.

3. Д.Ц намайг нэг бүрийн үнэ 550 төг үнэтэй 10612 ш хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өг гэсэн байна. Энэ нь 6 сая төгрөгийн үлдэгдэл 3 сая төгрөгийг дарга Д дарга хувьдаа ашигласан тул өөрөө төлөх ёстой байсан боловч төлөөгүй удсан болохоор хүүгийн хамт 5836840 төгрөгийн хөрөнгө эзэмшигч гэсэн бичиг хийж өгсөн юм байна гэж би бодож байна. Би энэ талаар сайн мэдэхгүй компанид хамаагүй. Бодит үнэн юм гэвэл манай компани байгуулагдсан цагаасаа хойш хувьцаа эзэмшигчдийн хурлыг албан ёсоор дүрмийн дагуу хийж үзээгүй юм байна. Д дарга хотоос ирээд маргааш нь ажилчидтайгаа уулзаад хийсэн хурлыг хувьцаа эзэмшигчдийн хурал гээд бичээд явсан материалыг үлдсэн гэр бүлийн хүн нь мөн адил дуурайлгаж хуулж бичээд хувьцаа эзэмшигчдийн хурлын материал гэж үзвэл 2011 он хүртэл хурал хийсэнд тооцож болох юм. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш компанийн дүрмийн дагуу олон хоногоор зар хүргүүлж, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, хувьцаа эзэмшигчдийг бүрэн хамруулсан хурал нэг ч удаа хийгээгүй байдаг. Иймд 2014 оны 05 сарын 09-ний өдөр компанийг үүсгэн байгуулагчид болон хувьцаа эзэмшигч нарын хурлыг хийж хувьцааг бодит үнэн байдалд оруулж хурал хийсэн.

5. Компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дарга Д даргын нэр дээр хуурамчаар буюу хууль бусаар 60 хувийг төвлөрүүлсэн байсан учир даргыг амьд байхад нэг ч удаа ашиг өгөөгүй. Харин 2007 оны 10 сард Д дарга нас барснаас хойш хуурамч 60 хувийг өөр дээрээ бичиж авсан Ц нь 2008, 2011 онд ашиг өгсөн. 2008 онд ашиг өгснөөс хойш хувьцаагаа сураглах хүн олон болсон.

6. Компани үйл ажиллагаа 2014 оны 05 сарын 09-ний хувьцаа эзэмшигчдийн хийсэн хурлыг зарим хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй 2014 оны 6 сарын 11-нд хувьцаа эзэмшигчдийн хурал албан ёсоор зарлаж хийж байна гэсэн боловч уг хуралд ирсэн хүмүүс хувьцаагаа нэхэж маргаан үүссэн тул Ц нь хурлыг уулзалт болгон хувиргаж шүүхээр хувьцааны асуудлыг шийднэ гэсэн цагаас хойш компани үйл ажиллагаа бүрэн зогссон. Компани ТУЗ-ын бүрэн эрхийн хугацаа дууссан байхад Төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ дарга гэх Б нь ямар аргаар 23700000 /хорин гурван сая долоон зуун мянга/ төгрөгийг компани данснаас авч хувьдаа ашигласан болохыг би хүртэл сайн ойлгохгүй байна.

7. Ш ХХК-ны эд хөрөнгө хувьцаа эзэмшигчдийн дунд өмч учир хувьцааны маргаан гарсан цагаас хойш шүүх бидний өмч болох компанийн эд хөрөнгө дансыг битүүмжилсэн гэдэгт би итгэж байгаа гэжээ.

Хариуцагч Д.Б , Д.Г нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Н.Л, Д.Ц нарын нэхэмжлэлтэй танилцаад Д.Г , Д.Б бид дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 1. Энэхүү нэхэмжлэлээр хариуцагчаар татагдсан Б.М нь Т.Ц , Д.Г , Д.Б Д.Г нар нь 72%-н хувьцаа эзэмшдэг нь маргаантай гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү иргэний хэргийг анхан шат, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр авч хэлэлцсэн. Гурван шатны шүүхээр эдгээр хүмүүс 72%-н хувьцаа эзэмшдэг нь баримт нотолгоогоор тогтоогдож Д.Б нь ТУЗ-н дарга, ерөнхий захирлын бүрэн эрхийн хугацаандаа байгаа гэдгийг эцэслэн шийдвэрлэсэн.

2. Н.Л нь 1998 онд 3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 10%-н хувьцаа эзэмшдэг байгаад хувьцаагаа зарж тус компанид хувьцаа эзэмшдэггүй болсон. Энэ талаарх баримт нотолгоо Б.М ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хангалттай баримт болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдсон уг хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нь гэрчээр оролцсон болно.

3. Д.Ц нь "Ш " ХХК-д хувьцаа эзэмшиж байгаагүй, хөрөнгө оруулалт хийгээгүй болно.

4. Шүүхээс тус компанийн ерөнхий инженер Б.М ийг "Ш " ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Б болон Т.Ц , Д.Г , Д.Г нарын итгэмжлэлгүйгээр шүүхэд төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн учир Б.М нь компанийг төлөөлж энэ хэрэгт хариуцагчаар татагдах боломжгүй юм. Б.М нь "Ш " ХХК-ийн хувьцаа болон эрх мэдлийг далайлган сүрдүүлж авах гэсэн санаа байсан нь түүний нэхэмжлэлтэй гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн шийдвэрүүд болон Ховд аймгийн прокурорын газарт эрүү үүсгэгдэн шалгагдсан Тогтоолуудаар бүрэн дүүрэн нотлогдсон. Иймд Н.Л, Д.Ц нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарыг гаргах болно гэжээ.

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 7 зүйлтэй байгаа юм. Нэг нь Н.Л ын хувьцааг тогтоож өгнө үү, Д.Ц ийн хувьцааг тогтоож өгнө үү гэсэн хоёр шаардлагаас бусад 5-н шаардлага нь бүгд урьд нь шийдэгдсэн эрүүгийн болон иргэний хэрэгтэй давхацсан шаардлагууд байгаа юм. Эд нар бол нэмэгдүүлсэн шаардлагаар өгч байсан зүйл юм. Энийгээ давхцуулж гаргаж ирсэн байна. Тухайн үеийн иргэн, захиргааны хэргийн шийдвэрлэгдсэн шүүх дээр би гаргаж өгч байсан баримтуудаа энэ хавтаст хэрэгт давхар дахин баталгаажуулж гаргаж өгсөн. 1998 оны 49 хувьцаа эзэмшигчээс одоо байгаа 17 хувьцаа эзэмшигч байгаа. Одоо байгаа 17 хувьцаа эзэмшигчийн Б.М өөс бусад 16 хүнээс Д гийн хувьцаа 77 хувь мөн. Бид нарын хувьцааны эрх ашиг зөрчигдөөгүй. Манайх хурлуудаа 3-н удаа дараалан хийсэн. Улсын бүртгэлд бүртгэсэн, асуудалгүй гэсэн бүх нотариатын баталгаануудыг гаргаж өгөөд иргэний хэрэг шийдэгдсэн учраас тэр баримтуудыг дахин энэ хавтаст хэрэгт баримтаар өгсөн байгаа. Н.Л, Д.Ц нарын нэхэмжлэлийн хувьд Н.Л нь манайд 1998 онд хувьцаа эзэмшигч байсан. Анх компани байгуулахдаа манай аав Д хувьцаа цуглуулж байхдаа Н.Лын аав болон Н гэдэг хүнээс 3 сая төгрөг зээлээд тэрэнд нь 10 хувийн хувьцаа өгсөн. Энэ бол улсын бүртгэлийн компанийн анхны бүртгэл дээр орсон байгаа. Эргүүлээд 2000 онд Н гуайн эхнэр буюу Н.Лын ээж Бадамханд гуай Ш ХХК-тай хамтарч хадгаламж зээлийн хоршоо байгуулна гээд 3 сая төгрөг аваад дээрээс нь Ш ХХК-ийн хадгаламж зээлийн хоршооны ажилтан гэдэг нэрээр миний ээж буюу Д гэдэг хүний эхнэрээс 3 сая төгрөг аваад нийт 6 сая төгрөг авсан гэсэн баримт нь бас л хавтаст хэрэгт өгөгдсөн. Тухайн үед Бадамхандын нэр дээр гарч байсан хадгаламж зээлийн хоршоо байгуулах тушаал, бүх дүрэм журамтайгаа гарсан байсныг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Бадамхандын өөрийнх нь өгсөн мэдүүлгээс Цэцэгжав гэдэг хүний ламборднаас Ш ХХК-ийн ажилтны нэрээр 3 сая төгрөг зээлж авсан маань үнэн. Тэрийгээ төлсөн үгүйгээ санахгүй байгаа гэдэг мэдүүлэг өгсөн байгаа. Тэрийгээ Бадамханд гуай өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа. Тэгээд Н.Л болон манай аав хоёр хоорондоо тохиролцсоны үндсэн дээр Н гуай ирээд би танай 6 сая төгрөгийг төлөх чадваргүй боллоо гээд манай аав дээр ирээд уулзаж байсан. Хадгаламж зээлийн хоршоо байгуулъя гэж авсан манай эхнэрийн 3 сая төгрөгийг, дараа нь танай эхнэрийн ламборднаас авсан 3 сая төгрөгийг буюу 6 сая төгрөгийг төлж чадахгүй боллоо. Би өөрөө эрүүл мэндийн асуудалтай боллоо. Бадамханд банкны асуудлаар шалгагдаж байгаа. Би чамайг ядарч явж байх үед 3 сая төгрөг өгсөн. Оронд нь чи 6 сая төгрөгийн өрийг бид нар төлж чадахгүй учраас манай хувьцааг аваач гэж Н гуай намайг байхад нэг хүүтэйгээ хамт манайд ирээд гуйгаад тэрний дагуу бичиг хийлгэж аваад тэр хүний хувьцааг авч байсан. Тэгээд 2000 он дуусаад 2000 оноос 2015, 2016 он хүртэл тэдний талаар нэг ч хувьцаа дурдагдаагүй. Н.Л, Д.Ц нар өөрсдөө манайд хувьцаагаа зарж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Бүх хувьцаа эзэмшигч нар эд нарыг хувьцаагаа зарсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд явж байсан. Тэрийг юугаар нотолж байгаа юм бэ гэхээр хувьцаа эзэмшигчдийн өөрсдийн гараар бичиж өгсөн нотариатын баталгааг өгсөн. Н.Л гэдэг хувьцаа эзэмшигч байхгүй. Тэр хүн хувьцаагаа аль дээр зарчихсан. Д.Ц гэдэг хүн ор тас байхгүй. Тэр хүнийг ямар учраас хувьцаатай гэж яриад байгаа мэдэхгүй байна. Улсын бүртгэлд ч ороогүй, манай ямар ч бүртгэлд байхгүй ямар ч үндэслэлгүй зүйл юм. Н.Лын хувьцаа бол 3 сая төгрөгийн өрөн дээр жилийн дараа 6 сая төгрөг болж төлөгдсөн. Эднийх нугалж мөнгөө олсон. Тэрэнтэй холбоотой баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Энэ асуудлыг яагаад 15 жилийн дараа гэнэт нөхөж гаргаж ирж байна вэ гэхээр Ховд аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Оронбасар гэдэг хүн М ийн хуурамч тамга, тэмдгийн асуудлыг шалгаж байхдаа Л болон нэхэмжлэгч Д.Ц ийн эхнэр Баатарням гэдэг хоёр хүнээс мэдүүлэг авсан байдаг. Тэр мэдүүлгийг бас цагдаагийн газраас хуулбар үнэн даруулаад хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Тэрэн дээр юу гэж ярьсан юм бэ гэхээр Мэдэхгүй, манай аав дээр үед хувьцаатай байсан. Тэгсэн чинь гэнэт 2015 оны 5 дугаар сард М өөрөө манайх руу утастаад танайхны хувьцаа 12000 ширхэг байгаа шүү. Надад нотлох баримтууд нь байгаа. Би тэрийг чинь гаргаж өгнө гэсэн мэдүүлгийг цагдаад өгсөн байгаа. Өөрсдөө ч хувьцаатай гэдгээ мэдэхгүй, зарагдсан, мартсан, дарагдсан гэх хувьцааг М өөрөө сэргээж гаргаж ирсэн гэдгийг цагдаагийн протоколоос хуулбар үнэн даруулаад өгсөн байгаа. Л бас мэдүүлэг өгөхдөө Юу болоод байгааг мэдэхгүй. Манай аав хоёр надад итгэмжлэл өгсөн. Тэрэнтэй холбоотой баримт М т байгаа. М бүгдийг хариуцна, би мэдэхгүй гэх мэдүүлэг өгсөн байгаа. Тэр бүгдийг би баримтаар өгсөн. Тэгэхээр энэ хувьцааны асуудал бүрэн шийдэгдсэн асуудал юм. Манайх 77 хувийн хувьцаа эзэмшдэггүй гэдгийг яаж өгөөч гэдэг нь аль хэдийн иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэл ороод явсан юм. Бүр Улсын Дээд шүүхээр шийдэгдсэн нэхэмжлэлийн шаардлагын 1-рт Ц т хариуцдаг 52 хувь, Г т хариуцдаг 10 хувь, Г т хариуцдаг 10 хувийг хүчингүй болгож, энийг 4 хувь болгож өгнө үү гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын 2-рт бид нар 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хурлаа хийсэн. Энэ хурлыг хүчинтэй болгож бүртгэж өгнө үү гэсэн нэхэмжлэл шаардлага, дээрээс нь Б нь ТУЗ-ийн дарга биш, ерөнхий захирал биш болсон, хугацаа нь дууссан учраас тамга, тэмдгийг гаргуулж авна уу гэсэн энэ гурван шаардлага иргэний хэргээр шийдэгдсэн. Тэгэхээр манай хувьцааны асуудлыг хувьцаа эзэмшигчдээр бүрэн нотлуулаад, дээрээс нь манай аав өөрийнхөө хөрөнгийг зараад энэ хувьцааг цуглуулсан гэх баримтыг өгсөн. Тэр үүднээс иргэний хэрэг дээр бид нар хувьцаатай, өөрийнхөө хөрөнгөөр хувьцаагаа авсан юм гэдгийг нотлоод ард нь гараад ирсэн юм. Захиргааны хэргийн шүүхэд манай хувьцаатай холбоотой Ц ын 52 хувь, Г ын 10 хувь, манай гэр бүлийн 72 хувьцааг хүчингүй, энэ бүртгэлийн хүчингүй болгож өгөөч гэдэг нэхэмжлэл гаргасан. Энэ бүртгэл хүчинтэй юм гээд би гуравдагч этгээдээр татагдаад захиргааны хэргээр бүрэн шийдэгдсэн. Улсын бүртгэл бол одоо хүчинтэй. Одоо байгаа 17 хүн хүчинтэй. Энэ 17 хүний нэрээс Н.Л гэдэг хүний нэр байхгүй. Н.Л гэдэг нэр манай үйл ажиллагаанд 2000 оноос хойш ороогүй. Яагаад гэвэл 6 сая төгрөгийг өрөндөө өгсөн, төлөгдсөн гээд явсан. Тэр хооронд ор тас байхгүй зүйлийг гаргаж ирээд ярьж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Хариуцагч Б.М шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: 1996 оноос эхэлж энэ компанийн хувьцаа зарагдаж эхэлсэн. 1997, 1998 онд Д гуай бид хоёр нийлж хувьцаа цуглуулахдаа Н гуайгаас мөнгө зээлж авсан. Н гуай анх Н ын 2000 ширхэг хувьцааг худалдаж аваач гээд Н ын 2000 ширхэг хувьцааг худалдаж аваад Н гуайтай бид нар очиж мөнгөний асуудлыг яриад та эхний ээлжид 3 сая төгрөгийг туслалцаа үзүүлчих, 3 сая төгрөгт 300 төгрөгөөр 10000 ширхэг хувьцаа авч өгье гээд 3 сая төгрөг авсан. Энэ хоёр хүнийг холбож авч өгсөн хүн би өөрөө байгаа юм. Энэ хүний тусламжтайгаар бид нар хувьцаагаа зарахгүйгээр зөвхөн нэг хүн дээр төвлөрүүлээд хадгалуулсан. Цаана доод талд 5-10 хүн байгаа. Бараг 200-аад хүн хувьцаагаа төвлөрүүлээд хадгалуулсан байдаг. Энэ хүмүүс өөрсдөө хувьцаагаа төвлөрүүлээд хадгалуулсан гээд 1998 оны хуралд ч ирээгүй хүмүүс байдаг. Одоо хувьцааны маргаан болохоор надаас яагаад алга болсон юм бэ гээд хувьцаагаа нэхээд байдаг. Анхны хурлыг материалыг зохион байгуулж анх хийсэн хүн нь би өөрөө мөн. Тэр үед бид нар шүүхээр явахаас айгаад 27 дээрээс нь Н гуай ахиж 3 сая төгрөгийг Д гуайд өгсөн. Тэр мөнгөөр нь банкны зээлийг хаасан. Тэр мөнгийг буцааж Д гуай өрөө төлөхөөр болсон. Тэрийг төлсөн байх гэж бодож байна. Тэрний дараа Н.Л намайг нягтлангаар ороод бид нар хамтарч ажиллахдаа 12000 ширхэг хувьцааг нь өгөхгүйгээр та нар 3 сая төгрөгийн 30 төгрөгийн сантай компанийн 10000 ширхэг хувьцаа эзэмшигч шүү гэдэг байдлаар бичиг баримтыг бүрдүүлж очоод дээрээс нь энэ хүмүүс ахиж мөнгө гаргаж хувьцаа авах гээд байхаар зарах хүн байхгүй, хувьцаа байхгүй учраас бид нар хуурамчаар үүсгэж 54000 ширхэг хувьцаа болгож Д над дээр хувьцаа нэмж өгсөн. Н бид гурав нийлээд 50 хувьтай юм чинь та одоо бид нарт мөнгө цаас битгий оруул, компанийн асуудалд оролцох шаардлага байхгүй, 50 хувьтай юм чинь та дахиж бид нарын дунд ороод янз бүрийн юм болоод байх шаардлага байхгүй гэдэг байдлаар ойлгосон. Тэрнээс хойш би 2000 он хүртэл захирал хийж байгаад 2000 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар 7 хүн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдоод 5 хүний саналаар сольсон. Тэрнээс хойш дотоод үйл ажиллагаанд оролцолгүйгээр тендер болон үйлдвэрийн ажлыг хариуцаад яваад байсан. Энэ хооронд би Д гуайд луйвраар 28.8 хувиар өсгөж өгсөн хариуцлагаа хүлээнэ. Хийсэн хүн нь би юм. Харин хувьцааны асуудлыг бид нар улсын бүртгэлд бүртгүүлсэн юм чинь ахиад ингэж цааш нь ингэнэ гэдгийг мэдэхгүй явж байтал 2007 онд Д гуай нас барсан. 2008 онд энэ асуудлыг хүмүүс ярьсан. Н.Л нь Д гуай нас барчихлаа. Хариуцаж байсан хүн нь та юм чинь хувьцаа байна уу гэж асууж ирсэн. Тэгэхэд байгаа гэж хэлсэн. Д гуай зарчихсан юм биш үү гэхэд зараагүй. Ер нь хуулийн дагуу ямар нэгэн компанийн хувьцаа зарагдахдаа тулбал компанийн хувьцаа эзэмшигчид хурлаа хийж байгаад хэн нэгэн хүн хувьцаагаа хэдэн төгрөгөөр зармаар байна гэдэг хүсэлтээ гаргахаар дотоод хувьцаа эзэмшигчдийн хэн нэгэн нь худалдан авах эрхтэй. Хэрвээ хэн нэгэн худалдах авах чадваргүй байх юм бол гаднаас хэн нэгэн худалдан авч болно. Тийм үйл ажиллагаа явагдаж манай компанийн хувьцаа зарагдаагүй. Одоо ч надаас жижиг хувьцаатай хүмүүс хувьцаагаа нэхэж байгаа. Энэ жижиг хувьцаатай хүмүүс шүүхээр яваад ч амжилт олохгүй. Хамгийн дээд талын хувьцаатай хүмүүс бол 2, 3 хувьтай хүмүүс байгаа. Би ажлаа хийх явцад энэ хувьцаа нэг хүн дээр очсоныг мэдээгүй. Миний энэ луйврыг Д дарга овжин ашиглаж нэг хувьцаа эзэмшигчтэй 30 сая төгрөгийн дүрмийн сантай 2005 оны 5 дугаар сарын 25-нд бүртгүүлчихсэн. Үүнийг ч би захиргааны хэргийн шүүх дээрээ ч хараагүй. Би Мөнхбат гэдэг өмгөөлөгч оруулчхаад өөрөө хотод ажлаар явж байгаад шүүхээр асуудал шийдэгдсэн хойно сая энэ хүмүүс маргаад ирэхээр аргагүй эрхэнд ирэхээс өөр аргагүй болоод ирсэн. Тэгээд энийг үзсэн чинь захиргааны хэрэг дээр би өөрөө давхар давж заалдах ёстой байсан. Би 12 хувьтай байж байгаад 8,4 хувьтай болсон. Би 8,4 хувиа ч Д д зараагүй байсан. Би хувьцаа эзэмшигчдийн хурал дээр зарна гэж зараагүй байж байхад энэ 49 хүний хувьцаа бүгд алга болсон. Нэг л хүний эзэмшилд очсон байсан. 2006 онд яасан юм бэ гэхээр Д дарга хотоос ирээд маргааш нь ажилчдын хурал хийдэг байсан. Тэр хурлаар дандаа хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн болоод бичээд яваад байсан. Д дарга өөрөө ганцаараа хурлын материал үйлдээд өөрөө ганцаараа гарын үсэг зураад Д бид хоёр нэг ч гарын үсэг зураагүй. 1 дүгээр хавтаст хэргийн 176-178 дугаар хуудсанд байж байгаа. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудсанд бас байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудсанд манай компанийн жижиг хувьцаа үлдсэн хүмүүс гарын үсэг зурсан хуудас байгаа. Тэрэн дээр Д дарга өөрөө гарын үсэг зураагүй. Та яагаад 60 хэдэн хувийн хувьцаа эзэмшигч болсон юм бэ?. Танд 10 хувь чинь хангалттай шүү дээ. Хүү Г т 10 хувиа өглөө. Би 8,4 хувьтай. 60 хэдэн хувийн хувьцааг бид нар хувааж авах ёстой. Энэ хувьцааг дандаа компанийн мөнгөөр худалдан авсан гэж байгаа. Тэр бүх хувьцааг та яахаараа ганцаараа авчихдаг юм бэ?. Алтай сум, Булганы хүмүүсийн хувьцаа, Хөвсгөлөөс авч ирсэн 1 сая төгрөгийг хувьцааг Д даргад өгч байсан. Тэрний мөнгийг Н гуайгаас авч төлж байсан. Д дарга Говь-Алтай аймаг явж 500000 төгрөгөөр хувьцаа цуглуулж байсан. Тэрийг бол өөрийнх нь мөнгөөр төлсөн. Би 2012 он хүртэл чимээгүй явсан. 2012 оны хурлаас хойш энэ асуудлыг сөхөж тавих гэсэн чинь хурал хийгээгүй. 2008 болон 2011 онд хурал хийж ашиг тараасан. Тэрийгээ яасан гэхээр 2006 оны Д даргын хийж боловсруулсан зүйл дээр Д , М хоёр зураагүй, ганц хүний гарын үсэгтэй зүйлийг улсын бүртгэлд бүртгэдэг юм уу гэдгийг гайхаж байна. Тэр бүртгэлээр 2 дугаар хавтаст хэргийн 133 дугаар хуудсанд байгаа материал дээр ганц хүн хуурамч гарын үсэг зураад одоо хувьцаатай гээд яриад байгаа 10 хэдэн хүний гарын үсгийг дандаа дуураймлаар зурчихсан байгаа. Энэ хуудсан дээр дуураймлаар зурсан гарын үсэг болон энэ бодитой зурсан гарын үсэг хоёрыг тулгаж үзээрэй, хараарай. Нэг нь хуурамчаар 18 хүний гарын үсгийг зураад буцаагаад 2006 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Тэр бүртгэлийн материалыг би хайгаад олохгүй байгаа юм. Хувьцаат компани гэдэг бол хэн нэгэнд хувьцаагаа зарахдаа заавал хүсэлтээ гаргана. Энэ хүмүүс чинь хувьцаагаа хадгалуулчхаад ашиг гарахаар өгөөч гэдэг. Бид нар бол зөндөө ашиг гаргаж байсан. 1998 оноос 2007 оны хоорондын ашгаас ажилчдад ашиг яагаад өгөхгүй байна вэ гэхэд Д дарга ашиг өгөөд яах юм бэ гэдэг байсан. Ашиг өгөхгүй байгаа шалтгаан нь юу байсан юм бэ гэхээр ашиг тараагаад өгчих юм бол ганцхан өөртөө төвлөрүүлсэн болохоор хууль бус болчихно шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүст ашиг тарааж өгөх ямар ч үндэслэл болсон. Би 2008, 2012 онд дуугараагүй учраас 2006 оны хурлын материал гээд хийгээд өөрсдөө гарын үсэг зураад яваад байсан. Би зарим дээр нь гарын үсэг зураагүй. 2008,2012 оны зарим юм дээр гарын үсэг зурсан. Би байгуулагдсанаас хойш ТУЗ-ийн гишүүн, Ховд аймаг дахь ТУЗ-ийн даргын үүргийг гүйцэтгэж явсан. Д гэдэг хүн хотод байж байгаад жилд 1,2 удаа ирээд буцдаг байсан. ТУЗ-ийн даргаар эдний намайг хөөж гаргадаг хурал буюу 2016 оны 9 хүртэл ажиллаж байсан. Тэр хурал дээр намайг хувьцаагүй гэж хөөж гаргасан. Тэнд хувьцаагаа шалгуулах гээд ирсэн ажилчдыг хүртэл хөөж гаргасан. Жижиг хувьцаатай хүмүүс хувьцаагаа хамгаалаад яагаад хувьцаатай байж болдоггүй юм бэ?. Эсвэл ажилчин гэхээр хувьцаагүй байдаг, дарга хүн гэхээр хувьцаагаа нэмээд авчихдаг хууль байхгүй биз дээ. Монгол улсад компани бол Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна. Манай хувьцаа Э компани байхад 100 төгрөг зарагдаж байсан. Хамгийн дээд тал нь 150 төгрөгөөр зарагдаж байсан. Бид нар аваад 300 төгрөг болгоод компани байгуулахдаа 550 төгрөг болгож өсгөсөн. Одоо өнөөдөр манай компанийн хувьцаа хэрвээ өсөөд ирэх юм бол улсын бүртгэлд бүртгүүлсэн байдлаар үзэх юм бол нэгж хувьцаа 10000 төгрөгт хүрч байсан. 2000 ширхэг хувьцаатай хүн гэхээр өнөөдөр 2 сая төгрөгийн хувьцаатай болсон байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн зүйлийг өнөөдөр дээрэмдэж аваад компанийн эд хөрөнгөөр зарж авсан гээд худлаа хүмүүсийн толгойг эргүүлээд М ганцаараа энэ компанийн хувьцааг авах гэж байна. Та зүгээр ийм бичиг хийгээд өг, танд мөнгө өгье гээд нотариатаар баталгаажуулаад өнөөдөр 2012 оноос хойш нотариатаар батлуулсан зүйл яахаараа хүчинтэй байдаг юм бэ?. Нотариат бол тухайн үеийн зүйлийг гэрчилж баталгаажуулдаг. Би хийсэн хэргээ хүлээнэ. Би над Н гуайг зогсоохын тулд хуурамчаар хувьцааг өсгөсөн хариуцлагаа хүлээж чадна. Харин эргээд би Д гуайд хууртагдсан. Нэг мэдсэн чинь бүх хувьцаа Д гуайн хувьцаа болчихсон байсан. Д дарга бие нь эндээс явуулахдаа 6,7 сар өвдөж байгаад нас барахад хүүхдүүддээ өв залгамжлуулаад би 60 хэдэн хувийн хувьцаагаа хүүхдүүддээ өвлүүллээ, 10 хувийг гаргаад өгсөн шүү гээд өгч болно шүү дээ. Тэгээд эд нар гарын үсэг зураад баталгаажуулсан. Манай хүмүүс гарын үсэг зураад баталгаажуулсан гээд байгаа. Тэр чинь өөр өөрийнхөө юм дээр гарын үсэг зураад баталгаажуулдаг болохоос биш Д гийн 60.2 хувийг гэрчилж байгаа юм биш. Тийм учраас би хүмүүсийг том хувьцаатай хүмүүсээс хувьцаагаа аваасай гэж бодож байгаа. Н гуай туслаагүй байсан бол бүгдээрээ энэ компанийн хувьцаагаа алдах л байсан. Н гуай туслаад дээрээс нь 20 хэдэн хувийг эзэмшиж байсан 49 хүний хувьцааг зарахгүйгээр хадгалж үлдээгээд бид нартай нэгдэж явсны хүчинд бид нар шинэ компани байгуулж ажил хийж явсан. Мөн энэ дээр Л ахад зориулж хэлэх зүйл байна. Миний хэлэх зүйлийг Л ах тэмдэглэж аваг. Хожим нь Ц , Д гуайн ах дүүс ч гэсэн надад битгий гомдоосой. Би өнөөдрийг хүртэл чимээгүй явсан. Үр хүүхдүүдийн шаардлагаар өнөөдөр Д гуай нас барснаас хойш 10 жилийн дараа хийсэн луйврыг илчилж байна. Зүгээр нэг инженер хүн компани байгуулаад өөрсдөө ажлаа хийгээд амьдралаа аваад явчихдаг байх. 6 сая төгрөгөө өгч эргээд хохироод байгаа Н гуайн үр хүүхдүүд энэ дээр дараа нь шалгуулаасай. Би бас санхүүгийн баримтыг шалгуулаасай гэж бодож байна. Ер нь тэмдэглэж аваарай. Би энэ дээр нэг мөсөн хурал дээр далимдуулаад хэлчихье гэж бодож байна. Надад дараа нь хурлын тэмдэглэл, бичлэг хэрэг болох байх гэж бодож байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Л, Д.Ц нар нь Ш ХХК нь анх Э ХК-аас 45900 ширхэг хувьцаагаар тасарч уг хувьцаагаар хөрөнгө оруулалт хийж байгуулагдсан болохыг тогтоох, Ш ХХК-ний хувьцаа эзэмшигч Н.Лыг Ш ХХК-д нэг бүрийн үнэ 12000 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоох, Д.Ц ийг Ш ХХК-д нэг бүрийн үнэ 550 төгрөгийн үнэтэй 10612 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоох, 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Компаний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай шинэчилсэн найруулгын дагуу 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор дүрмээ шинэчлэн улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг Ш ХХК зөрчиж хувьцаа эзэмшигч бид нарын эрх ашгийг зөрчсөнийг тогтоох, компани үүсгэн байгуулагдсан үеэс хойш нэг ч удаа ашиг өгч байгаагүй шалтгааныг тогтоолгох, компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон үед хариуцагч нар хувьцааны маргаантай байгаа үед 2014 онд компанийн дансанд байсан 23,7 сая төгрөгийг юунд зарцуулсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үндсэн эрхтэй гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж тус тус заасан байна.

1998 онд Усны аж ахуйн Ш ХХК нь 30 сая төгрөгийн дүрмийн сантай, 49 хувьцаа эзэмшигчтэйгээр байгуулагдан, 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шинэчилсэн бүртгэлд хамрагдаж улсын бүртгэлийн гэрчилгээ авч байсан нь зохигч нарын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Ховд аймгийн Жаргалант сумын УАА-н ХХКомпаний дүрэм, 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Гүйцэтгэх захирлыг томилох тухай Усны аж ахуйн ХХКомпанийн захирлын зөвлөлийн анхдугаар хурлын тогтоолд захирлын зөвлөлийн гишүүд Г.Д , Б.М , Ч.Н , Н.Л, Д.П гэж тус тус бичигдсэн байх ба Усны аж ахуйн конторын өмч хувьчлах комиссоос зохиосон ажлын тухай товч мэдээлэл, Усны аж ахуйн ХХКомпанийн бүх гишүүдийн хурлын 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоол болон 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ш ХХКомпанийн гишүүдийн хооронд байгуулсан гэрээний хавсралт 1-т үүсгэн байгуулагчийн нэр бүхий 49 гишүүний нэг нь 5 дугаарт Н.Л, хавсралт 2-т үүсгэн байгуулагчдын нэрийн 5 дугаарт Н.Л хувьцааны тоо 5454, дүн, мян.төг 3000,0, ноогдол хувь 10,0 гэж бичигдсэний ар талд Л гэж тус тус гарын үсэг зурсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.Л нь Ш ХХК-нд хөрөнгө оруулалт оруулсан, хувьцаа эзэмшигч болох нь нотлогдож байна. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн эх хувь болон хуулбар хувь нь хавтаст хэрэгт авагдсан Хөрөнгийн баталгаа Ховд аймгийн Ш ХХК-нд Д овогтой Ц 5836840 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь үнэн болно. Ховд аймгийн Ш ХХК-ийн удирдах зөвлөлийн дарга Г.Д гэж гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан хөрөнгийн баталгааг шүүх хуралдаан хариуцагч Д.Б нь үгүйсгэж, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь энэ хөрөнгийн баталгаа гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан үндэслэлийг зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар уг нотлох баримтыг үнэлэх нь зүйтэй байна.

Компанийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Компанийг хуваах тухай шийдвэрт өөрөөр заагаагүй бол хуваагдаж байгаа компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн хөрөнгийн хуваагдсан хэмжээтэй хувь тэнцүүлэн шинээр бий болсон компани тус бүрийн энгийн хувьцааны эзэмшигч болно, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т нийлүүлэх, нэгтгэх буюу өөрчлөх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нь өөрчлөн байгуулахын эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй бол энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшиж байгаа хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь уг компанид хувьцаа эзэмшдэггүй, хөрөнгө оруулалт хийгээгүй бол удирдах зөвлөлийн дарга Г.Д нь хөрөнгийн баталгаа гэсэн баримтыг Д.Ц д бичиж өгч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан өгөхгүй байх байсан, Ш ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн учир энэ хөрөнгийн баталгааг өгсөн байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Л, Д.Ц нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б , Д.Ганхуяаг, Д.П нар нь зөвшөөрөхгүй маргаж байгаа бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтыг гаргаж өгч нотолж чадаагүй болно.

Хариуцагч Д.Б , Д.Г нар нь тайлбартаа ... Н.Л нь 1998 онд 3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 10%-н хувьцаа эзэмшдэг байгаад хувьцаагаа зарж тус компанид хувьцаа эзэмшдэггүй болсон. Энэ талаарх баримт нотолгоо Б.М ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хангалттай баримт болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдсон уг хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нь гэрчээр оролцсон, хариуцагч Д.Ц нь "Ш " ХХК-д хувьцаа эзэмшиж байгаагүй, хөрөнгө оруулалт хийгээгүй болно гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Ш ХХК нь анх 1998 онд байгуулагдаж, үйл ажиллагаа нь 2005 оноос тогтворжиж хувьцаа эзэмшигчиддээ хоёр удаа ашиг хуваарилсан, 2006, 2008, 2011 оны хувь нийлүүлэгчдийн хуралд компанийн хувьцаа эзэмшигчид бүрэн хамрагдсан бөгөөд нэхэмжлэгч Н.Л, Д.Ц нар нь 2001 онд хувьцаагаа зарснаас хойш компанийн үйл ажиллагаанд оролцоогүйг эдгээр баримтууд гэрчилнэ гэж Ш ХХК-ийн 2008 оны 2 дугаар сарын 29-ний ТУЗ-ийн хурлын тогтоолын хавсралт, Ховд аймгийн Ш ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн гишүүдэд хуваарилсан ашиг Ш ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шинэчлэн тогтоов хавсралт №1, Ховд аймгийн Ш ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн гишүүдийн нэр хөрөнгийн хэмжээ, эзлэх хувь Ш ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шинэчлэн тогтоов хавсралт №1, Ш ХХК-ийн 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шинэчлэн тогтоов хавсралт №1 гэх Ховд аймгийн Ш ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн гишүүдийн нэр хөрөнгийн хэмжээ, эзлэх хувь, Ш ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шинэчлэн тогтоов хавсралт №1 Ш ХХК Ховд аймгийн Ш ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн гишүүдийн нэр, регистр, 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр №01 Ховд аймгийн Ш ХХК-ийн ТУЗ-н хурлын тогтоол, Ховд аймгийн УАА-н Ш ХХК-ийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, Ховд аймгийн Усны аж ахуйн Ш ХХК, хөрөнгө оруулалт хийсэн гишүүдийн нэр, хөрөнгийн хэмжээ, эзлэх хувь, Ш ХХК-ийн Удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай тогтоол, Ховд аймаг Ш ХХК-ийн гишүүдийн хурлын 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай тогтоол, хувьцаа эзэмшигч Д.Ч , Г.Д , Д, Ж.Х, Д.Б, О.М, Л.М нар нь захирал Г.Д д өөрийн эзэмшлийн хувьцаагаа бэлэн мөнгөөр зарсан, одоо гомдолгүй гэдгээ нотариатаар баталгаажуулж гэрчилсэн баримтууд, Ш ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигчид болох А.Н, М.Э, Ч.Н , Б.Д , А.П, С.М, Н.Г , Н.Б, Г.С нарын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2033755 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл хийгдсэн боловч нэхэмжлэгч Л, Д.Ц нарын нэр нь уг бүртгэлд байхгүй бөгөөд тус компани нь баталсан дүрмэндээ нийцүүлж хурлаа хийж, шийдвэр гаргах нь тухайн компанийн асуудал болохоос, бүртгэлийн байгууллагын ажил биш, бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг үндэслэн, мөн нотлох баримтад тулгуурлан бүртгэл хийх үүрэгтэй учраас уг бүртгэл хийгдсэн байна гэж үзлээ.

2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын хууль, Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр баталсан Компанийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн компани дүрмээ мөн хуульд нийцүүлэн өөрчилж, компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ, 3 дугаар зүйлд Компанийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн хэм хэмжээнд өөрийн дүрмийг нийцүүлэн өөрчлөөгүй компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн дүрмийг мөн хуульд нийцүүлэн өөрчлөхийг шаардах, энэ тухай шийдвэр гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Н.Л, Д.Ц нарын гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн иргэн Г.С, С.М, Ч.Н , Н.Б, Н.Г нарын нотариатаар баталгаажуулсан ... Л нь 1998 онд 3 сая төгрөгийн өрөндөө 10% нь хувьцаа эзэмшиж байгаад, компаниас мөнгө зээлдэж өрөндөө хувьцаагаа өгч тус компаниас хувьцаа эзэмшхээргүй болсон... гэж, Д.Ц нь Ш ХХК-д хөрөнгө оруулалт хийгээгүй, хувьцаа эзэмшиж байгаагүй гэж тус тус тодорхойлолт үйлдсэн байна. Энэ тодорхойлолтуудаар нэхэмжлэгч Н.Л нь хувьцаагаа зарсан, өрөнд өгсөн гэдэг нь, Д.Ц нь Ш ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд хувьцаа эзэмшигч байгаагүй, хөрөнгө оруулалт хийгээгүй гэдэг нь бүрэн нотлогдохгүй байна.

Хариуцагч Б.М нь шүүхэд гаргасан тайлбартаа ... Хувьцааг тухайн үед хуурамчаар өсгөсөн нь үнэн. Энэ нь дахин бидний хувьцааг хүмүүс мөнгө гаргаад худалдаж авах юм бол бид хамгаалж чадахгүй байсан учир хувьцааг хуурамчаар өсгөж Д даргад хадгалуулсан нь алдаа байсан байна. Лын 12000 ш хувьцааг гүйцээж өгөхөд татгалзах зүйлгүй. Бид Ш ХХК байгуулахдаа Э ХК-ийн 91800 ш хувьцааг 2 хувааж 45900 ш хувьцаагаар компани байгуулагдсан, Д.Ц намайг нэг бүрийн үнэ 550 төг үнэтэй 10612 ш хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өг гэсэн байна. Энэ нь 6 сая төгрөгийн үлдэгдэл 3 сая төгрөгийг дарга Д дарга хувьдаа ашигласан тул өөрөө төлөх ёстой байсан боловч төлөөгүй удсан болохоор хүүгийн хамт 5836840 төгрөгийн хөрөнгө эзэмшигч гэсэн бичиг хийж өгсөн юм байна гэж би бодож байна гэж тайлбарласныг болон нэхэмжлэгч Н.Л, Д.Ц нарын нэхэмжлэлийн шаардлага болох Ш ХХК нь анх Э ХК-иас 45900 ширхэг хувьцаагаар тасарч уг хувьцаагаар хөрөнгө оруулалт хийж байгуулагдсан болохыг тогтоох, Ш ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Лыг Ш ХХК-д нэг бүрийн үнэ 12000 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоох, Д.Ц ийг Ш ХХК-д нэг бүрийн үнэ 550 төгрөгийн үнэтэй 10612 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, нэхэмжлэгч Н.Л, Д.Ц нар нь тухайн үед хөрөнгө оруулалт хийж байсан гэж шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байсан байдлыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч Б.М ийн шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн цагаан цаасанд Ш компанийн тамга тэмдэгтэй, Г.Д дарга бичиж өгсөн гэх 2002 онд 4-30 бичилттэй бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь, уг баримтыг Шанданы булаг ХХК-ийн тухайн үеийн захирал Г.Д бичиж байсан нь бусад хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын Ш ХХК нь анх Э ХХК-иас 49500 ширхэг хувьцаагаар тасарч, уг хувьцаагаар хөрөнгө оруулалт хийж байгуулагдсан болохыг, мөн Ш ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Л тус Ш ХХК-д нэг бүрийн үнэ 12000 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг, Д.Ц Ш ХХК-д нэг бүрийн үнэ 550 төгрөгийн үнэтэй 10612 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Л, Д.Ц нарын компани үүсгэн байгуулагдсан үеэс хойш нэг ч удаа ашиг өгч байгаагүй шалтгааныг тогтоолгох, компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон үед хариуцагч нар хувьцааны маргаантай байгаа үед 2014 онд компанийн дансанд байсан 23,7 сая төгрөгийг юунд зарцуулсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагууд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2093 дугаартай магадлал, хариуцагч Д.Б , Б.М нарын хоорондох маргааны асуудалын талаар гарч байсан эрхийн актууд нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзлээ.

Хариуцагч Д.П д шүүхийн мэдэгдэх хуудсаар 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр /баримт№3/ шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд би Оюу-толгой ХК-д ажиллаж байгаа иймд шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн, мөн Д.Г т шүүхийн мэдэгдэх хуудсаар 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр /баримт№3/ шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд Би шүүх хуралдаанд оролцож амжихгүй байх. Хариуцагч Д.Б бид хоёр ах дүү хүмүүс, шүүх хуралдаанд Д.Б оролцох байх гэсэн бөгөөд хариуцагч талын өмгөөлөгчид Б.Б, Л.Э нарт шүүхийн мэдэгдэх хуудсаар 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр /баримт№3/ шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирцийн талаар нэхэмжлэгч, хариуцагч талын аль аль нь хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Л, Д.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш ХХК-ийн санхүүгээс 23400 төгрөг, Д.Г аас 23400 төгрөг, Б.М өөс 23400 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Компаний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар Ш ХХК нь анх Э ХХК-иас 49500 ширхэг хувьцаагаар тасарч, уг хувьцаагаар хөрөнгө оруулалт хийж байгуулагдсан болохыг, мөн Ш ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Л тус Ш ХХК-д нэг бүрийн үнэ 12000 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг, Д.Ц Ш ХХК-д нэг бүрийн үнэ 550 төгрөгийн үнэтэй 10612 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Л, Д.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш ХХК-ийн санхүүгээс 23400 төгрөг, хариуцагч Д.Г аас 23400 төгрөг, Б.М өөс 23400 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН