Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2017/00062/И |
Дугаар | 130/ШШ2017/00177 |
Огноо | 2017-03-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2017/00177
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн У сумын * дугаар багт оршин суух, И овогт Х ын М н хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: Б.Н ийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Х.М , Д.Ж нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож өгөхийг хүсжээ.
Хүсэлт гаргагч Х.М шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие эхнэр Д.Ж гийн хамт 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанхус сумын Засаг даргын А/86 дугаар захирамжаар 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн Н гэх зээ охиныг холбогдох бүх материалаа бүрдүүлэн мөн өдөр үрчилж авсан билээ. Улсын бүртгэлийн хэлтсийн Улаанхус сум дахь улсын бүртгэгч нь уг үрчлэлтийн материалаа Улсын бүртгэлийн хэлтэст явуулахгүй дарагдуулснаас болж энэ үрчлэлт мэдээллийн санд оролгүй хоцорсон байна. Н ийг үрчилж авсан Д.Ж нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хорвоогийн мөн бусыг үзүүлсэн байгаа тул Улсын бүртгэлийн хэлтсийнхэн болохоор үрчлэлтээ шүүхээр тогтоолго гэж байна. Н болохоор эрүүл саруул миний гарт өсөн бойжиж байгаа.
Иймд миний бүрдүүлсэн материалуудыг үндэслэн Н ийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Х.М , Д.Ж нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.М н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчаас Б.Н ийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Х.М , Д.Ж нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож өгөхийг хүсжээ.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана, 55.8-д Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ хэмээн тус тус заажээ.
Хүүхэд үрчлэн авах тухай Х.М, Д.Ж нарын өргөдөл, хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн Сы Б , М н А нарын хүсэлт, тэдгээрийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/86 дугаартай, Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн тус сумын иргэн Х овогтой М , Д овогтой Ж нарын хүүхэд үрчилж авах тухай ирүүлсэн хүсэлтийн дагуу Б овогтой Н ийг Х.М , Д.Ж нар үрчлүүлж, холбогдох хууль журмын дагуу үрчлэгдсэн хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэлийн ажиллагаа явуулахыг улсын бүртгэгч /Б.Б /-д зөвшөөрсөн байна.
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 3/53 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2016 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн 21 дугаарт Х.М , Д.Ж нарын хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бүртгэж, хэрхэн шийдвэрлэсэн хэсэгт нь сумын Засаг даргаас захирамж гарсан хэмээн тэмдэглэсэн байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/86 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж, Х.М , Д.Ж нарын хүүхэд үрчлэн авах тухай өргөдөл, хүүхдийн эцэг эх нь болох С.Б, М.А нарын хүүхэд үрчлүүлэх тухай зөвшөөрлийн бичиг, мөн тэдгээрийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлага нь нотлогдож байгаа тул Б.Н ийг Х.М , Д.Ж нарт 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үрчлэгдсэн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б ы Н ийг Х ын М , Д н Ж нарт 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үрчлэгдсэн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.М н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК