Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/386

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

..... овогт А. Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ................... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

......... овогт А. Г Монгол Улсын иргэн, 1970 оны 8 дугаар сарын 20-ны өдөр .............................. төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр .........................................тоотод оршин суух бүртгэлтэй, ........................................................ тоотод оршин суудаг, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан  (РД:.......................).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

А.Г нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр .............................................. тоот хашааны үүдэнд Д.О “.................” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Гаас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн .................................. дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн:

“...Би 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ..................................................тоот гэртээ 14 цагийн үед байх үед гаднаас согтуу хүн гэрт орж ирсэн. Тэгээд тухайн эрэгтэй хүн юм яриад байсан, би юу яриад байгаа талаар нь сонсоогүй. Тухайн хүнийг гэрээс гар гээд гаргах үед хашааны хаалга угзраад миний гарт байсан ......................... маркийн цайвар шаргал өнгийн гар утсыг аваад зугтаасан. Миний гар утсыг авч зугтаасан залуу ногоон өнгийн канттай ажлын куртик, ажлын цэнхэр өнгийн канттай өмд, хар өнгийн гутал өмссөн байсан. Миний гар утсыг 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хамаатны хүүхэд 200.000 төгрөгөөр авч өгсөн. Одоо 180.000 төгрөгөөр үнэлж байна. Би өөрийн гар утсыг олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

 

2. Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

“...Тухайн өдөр би хажуу айлд орчихсон О эгчтэй юм яриад гэрт нь байж байтал гаднаас манай эмээ Д.О орж ирээд “танихгүй хүн эмээгийнх нь утсыг аваад зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажуу айлын О эгчийг “та утсаараа цагдаад мэдэгдээд өгөөч” гэж хэлэхэд эгч өөрийнхөө дугаараар 102 дугаар руу дуудлага өгсөн. Гэмтэж бэртсэн зүйл байгаагүй ба эмээ маань маш их сандарсан орж ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),

 

3. Шүүгдэгч А.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би .......................эцэст байдаг худаг дээр зүс таних хоёр залуугийн хамт архи уусан. Тэр хоёроос салаад доош гудамжаар явж байтал гудамжны үзүүрт нэг эмээ зогсож байхаар нь би “та утсаараа нэг яриулаач” гэж хэлэхэд тэр эмээ надад гар утсаа өгсөн. Тэгээд би утсыг нь аваад гудамжны булан эргээд доош уруудаад зугтаасан. ................. эцэс дээр танихгүй эрэгтэй хүн АТМ-ээс мөнгө аваад гараад явж байхаар нь явж очоод “энэ утсыг 40.000 төгрөгөөр худалдаад аваач” гэж хэлэхэд зөвшөөрөөд надад бэлэн 40.000 төгрөг өгөөд эмээгийн гар утсыг авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),

 

4. Хэргийн газрын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дугаар тал),

 

5. ........................ дүүргийн .... дугаар хорооны байрны “4”, “10” дугаартай камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 8-13 дугаар тал),

 

6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...Холбогдогчтой бие болон насаар ойролцоо 3 хүнийг хамт нэг эгнээнд оруулж, 1 дугаарыг О.Б , 2 дугаарыг А.Г, 3 дугаарыг С.Н, 4 дугаарыг Э.Д нарт бариулж зогсоов. Хохирогч Д.Ог гар утсыг нь авч явсан хүнийг заана уу гэхэд 2 дугаарын хүнийг “энэ хүн миний утсыг авч явсан хүн мөн байна, хар бор царайгаар нь танилаа, тухайн өдөр масктай байсан, бас ногоон куртик нь ч мөн байна. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

 

7. “........ .....” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181 дугаартай “...........” маркийн гар утасны үнийг 160.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

 

8.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч А.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 50 дугаар тал), шийтгэх тогтоол, шийтгэврийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 67-72 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай албан бичиг (хавтаст хэргийн 62 дугаар тал), нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй тухай албан бичиг (хавтаст хэргийн 63 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Гт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “Шүүгдэгч А.Г нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ............................................ тоот хашааны үүдэнд Д.О ......................” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Г нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, гэм буруугийн талаар маргахгүй гэсэн мэдүүлэг гарган, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч А.Гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч А.Г нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ............................................ тоот хашааны үүдэнд Д.О .......................”  маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр .............................................. тоот гэртээ 14 цагийн үед байх үед гаднаас согтуу хүн гэрт орж ирсэн. ...Тухайн хүнийг гэрээс гар гээд гаргах үед хашааны хаалга угзраад миний гарт байсан ..............маркийн цайвар шаргал өнгийн гар утсыг аваад зугтаасан. Миний гар утсыг авч зугтаасан залуу ногоон өнгийн канттай ажлын куртик, ажлын цэнхэр өнгийн канттай өмд, хар өнгийн гутал өмссөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

-Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Тухайн өдөр би хажуу айлд орчихсон О эгчтэй юм яриад гэрт нь байж байтал гаднаас манай эмээ Д.О орж ирээд “танихгүй хүн эмээгийнх нь утсыг аваад зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажуу айлын О эгчийг “та утсаараа цагдаад мэдэгдээд өгөөч” гэж хэлэхэд эгч өөрийнхөө дугаараар 102 дугаар руу дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),

-Шүүгдэгч А.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...гудамжны үзүүрт нэг эмээ зогсож байхаар нь би “та утсаараа нэг яриулаач” гэж хэлэхэд тэр эмээ надад гар утсаа өгсөн. Тэгээд би утсыг нь аваад гудамжны булан эргээд доош уруудаад зугтаасан. .................... эцэс дээр танихгүй эрэгтэй хүн АТМ-ээс мөнгө аваад гараад явж байхаар нь явж очоод “энэ утсыг 40.000 төгрөгөөр худалдаад аваач” гэж хэлэхэд зөвшөөрөөд надад бэлэн 40.000 төгрөг өгөөд эмээгийн гар утсыг авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),

-Хэргийн газрын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дугаар тал),

-................................... “4”, “10” дугаартай камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 8-13 дугаар тал),

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

-“........... .........” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 19-20 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулж байгаа үйлдлийг ойлгоно.

Тухайн хэргийн үйл баримт, нотлох баримтаас нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч А.Г нь хохирогч Д.Од бие махбод, сэтгэл зүйн хүч хэрэглээгүй, мөн хүч хэрэглэхээр заналхийлээгүй, харин хохирогчийн гарт байсан гар утсыг булааж авч зугтсан шүүгдэгчийн  үйлдэл нь илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

             “............” ХХК нь хохирогч Д.О-ийн гар утасны үнийг 160.000 төгрөгөөр тогтоосон байх ба шүүгдэгч А.Г нь шүүхийн шатанд буюу 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчийн данс руу 160.000 төгрөгийг төгрөг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Г нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч А.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ялыг эдэлж дууссан байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүхээс шүүгдэгч А.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.

 Шүүгдэгч А.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ....... овогт А.Г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийг 9 (ес) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА