| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/0151/И |
| Дугаар | 130/ШШ2017/00179 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2017/00179
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, Ш овогт С ын М ын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатад 1982 оны 7 дугаар 10-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч С.М шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1982 оны 7 дугаар 18-ны өдрөөс 125 дугаартай тушаалаар тус газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатын оёдолчноор томилогдож 1982 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажилласан. Улмаар манай оёдлын комбинат хоршоо болон зохион байгуулагдсан тул 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 1996 он хүртэл Алтын оймах хоршоонд мэргэжлээрээ ажилласан.
Улмаар тэтгэвэр тогтоолгохоор болж аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст очсон боловч архиваас ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарахгүй байна, ажилласан жилийг шүүхээр тогтоолгож ир гэсний дагуу шүүхэд хүсэлт гаргаж байна.
Иймд миний 1982 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсье гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.М ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.М нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатад 1982 оны 7 дугаар 10-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
С.М нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатад 1982 оны 7 дугаар 10-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Үүнд;
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай Архивын хуулбар үнэн хэмээн баталгаажуулан ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1982 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 125 дугаартай,Томилон ажиллуулах тухай Сайтын М ыг оёдолчноор ажиллуулсан тушаал,
- Баян-Өлгий аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 76 дугаартай, Тэтгэмжтэй ба тэтгэмжгүй чөлөө олгох тухай тушаалаар С.М т тэтгэмжгүй чөлөө олгосон тушаал,
- Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас 1985 оны 6 дугаар сарын 06-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, түүний бичилт,
- Хамт ажиллаж байсан С.М , Д.Т нарын тодорхойлолт,
- Монгол Улсын Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний яамны Мэргэжлийн комиссоос 1984 оны 5 дугаар сарын 12-ны өдөр С.М т оёдолчин мэргэжлийн хоёрдугаар зэрэг олгосон үнэмлэх,
- Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас 1985 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр С.М т оёдолчин мэргэжлийн тавдугаар зэрэг олгосон үнэмлэх болон хүсэлт гаргагч С.М ын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтууд болно.
Иймд С.М нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатад 1982 оны 7 дугаар 10-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.М нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатад 1982 оны 7 дугаар 10-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч С.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК