Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 63А

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 05 өдөр                                 Дугаар 63А                                                 Баян-Өндөр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ш.Эрдэнэцэцэг даргалж

         

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар

         Шүүгдэгч Б.Борхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Борхүүд холбогдох 201514000267 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-16-81 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Жалайр овгийн Батсайханы Борхүү  РД: ЧМ84111419

 

 Б.Борхүү нь 2015 оны  04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө  Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрч Б.Ханбүргэдийг ямар нэгэн шалтгаангүй зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, уг гэмт хэрэгт шалгагдаж байхдаа Орхон аймгийн Цагдаагийн газраас 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх  арга хэмжээг зөрчин 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр оргон зайлж 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр баригдсан ба мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

          -Шүүгдэгч Б.Борхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс зөрөх зүйл байхгүй. Гэр бүлийн маргаанаас болж яваад Улаанбаатар хот, Дорнод аймгаар явж байгаад ирсэн. Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 300.000 төгрөг өгсөн. Дараа нь 200.000 төгрөг өгсөн боловч баримт үйлдээгүй. Мөн 50.000 төгрөгийг дансаар өгсөн, баримт нь байгаа боловч баримтыг гэртээ үлдээсэн байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Маш их ойлгож гэмшиж байна. Эхнэр төрж  хүүхэдтэй болсон. Төлбөрийн чадваргүй байгаа гэсэн мэдүүлэг,

 

          -Хохирогч Б.Ханбүргэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2015 оны 04 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн үед найз Мөнхчимэг, найз Ариунаа нарын хамт Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Казино бааранд ороод хүний нэг лааз пиво уусан. Бааранд бүжиглэж байгаад орой 23 цаг 40 минутын үед найз охин Мөнгөнчимэг машинаас гэрийн түлхүүр авч ирэх гээд найз Ариунаагийн хамт баарнаас гарсан. Би ганцаараа үлдэж тооцоогоо хийж дуусгаад баарнаас гарахад үл таних 3 эрэгтэй зогсож байсан. Тэр залуучуудын халзан толгойтой эрэгтэй нь наадах чинь мөн байна бариад ав гэхэд хамт явж байсан хүмүүс нь наадах чинь биш байна гэж хэлэхэд биш байсан ч ална гээд миний зүүн шанаа хэсэг рүү 1 удаа цохиод ...халзан толгойтой эрэгтэй нь намайг баарны 2 давхар луу чирээд ална гээд гараараа миний цээж хэсэг рүү цохисон. Тухайн үед баарны гадна байсан 3 залуу 2 охины хамт байсан гэсэн мэдүүлэг хх 4-9 ху

 

          -Гэрч Н.Аврагахүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...дээгүүрээ хувцасгүй нүцгэн шивээстэй залуу өөрөөсөө биеэр жижиг намхан нуруутай залууг зүүн гараараа сугадаад баруун гараараа толгой руу нь цохиод байсан харин гартаа чулуу барьчихсан байсан эсэхийг нь анзаарч хараагүй, цохиулж байсан залуугийн нүүр толгой хэсэг нь цус болчихсон харагдсан. Тэр үед хажууд нь 1 эрэгтэй, 2 эмэгтэй зогсож байсан, би салгах байх гэж бодсон гэсэн мэдүүлэг хх 123 ху

 

          -Гэрч О.Урангоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...манай нөхөр Борхүү 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод очиж ажил хөөцөлдөнө гэж хэлээд надтай жаахан маргалдаад явсан. 2015 оны 06 дугаар сарын 23-ны орой Борхүү хүнээс авах ёстой 20.000.000 төгрөгийг авчихлаа гэж ярьж байсан. Тэрнээс хойш ямар нэгэн холбоо бариагүй. Би Борхүүг хадам ээж Цэнгэлмаа болон Борхүүгийн найз нараас асуухад мэдэхгүй холбоо бариагүй гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг хх 29 ху

 

          -Гэрч П.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Борхүүтэй 2015 оны 06 дугаар сарын дундуур Орхон аймагт байхад нь уулзсан. Тэрнээс хойш холбоо бариагүй. Урангоо 2016 оны 02 дугаар сард төрөх байх гэж бодож байна. Урангоо Улаанбаатарт хэнтэй хаана байгаа талаараа хэлэхгүй байгаа гэсэн мэдүүлэг хх 34 ху

 

          -Гэрч М.Өсөхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Орой 24 цагт баар хаагаад би дээшээ Тайгер баар луу орж байхад үүдний хэсэгт дээгүүрээ хар өнгийн куртик өмсчихсөн, халзан том биетэй ах 2 эмэгтэйн хамт нэг залууг буланд шахаад зодох гээд байсан. Буланд шахуулаад зогсож байсан залуугийн хамраас цус гарчихсан би яагаа ч үгүй шүү дээ гээд  хэлж байсан. Хамраас цус гарсан залуу нь Казино бааранд 2 найзтайгаа орж  ирээд үйлчлүүлж байсан эрэгтэй байсан гэсэн мэдүүлэг хх 51 ху

 

          -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 431 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:  1. Ханбүргэдийн биед хуйхны орой хэсэгт шарх, хуйхны дагзны хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, 2 гуянд цус хуралт, 2 гуянд зулгаралт үүсчээ.

          2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.

          3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

          4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

          5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт хх 54 ху

 

      -Гэрэл зургийн үзүүлэлт хх 19-20 ху

           -Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг чангаруулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол хх 62 ху

-Б.Борхүүг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, дахин байцаасан тэмдэглэл хх 72-76 ху

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх 78 ху зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Борхүү нь 2015 оны  04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө  Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрч Б.Ханбүргэдийг ямар нэгэн шалтгаангүй зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн уг гэмт хэрэгт шалгагдаж байхдаа Орхон аймгийн Цагдаагийн газраас 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх  арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Ханбүргэд хх 4-9 ху, гэрч Н.Аврагахүү хх 123 ху,       гэрч О.Урангоо хх 29 ху, гэрч П.Золжаргал хх 34 ху, гэрч М.Өсөхбаяр хх 51 ху нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед хуйхны орой хэсэгт шарх, хуйхны дагзны хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, 2 гуянд цус хуралт, 2 гуянд зулгаралт үүссэнийг тогтоосон шинжээчийн 431 дугаартай дүгнэлт хх 51 ху болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Шүүгдэгч Б.Борхүүд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт 14 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жалайр овгийн Батсайханы Борхүүг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрах гэмт хэрэг, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Борхүүг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Б.Борхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай.

         

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Борхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялд багтааж нийт эдлэх ялыг 1 жил 6 сараар тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Борхүүд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Борхүүгийн цагдан хоригдсон 14 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

         

7. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Борхүүд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж,  1 нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                              Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ