| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/01362/и |
| Дугаар | 1386 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 1386
1.А.Ганлхагваагийн нэхэмжлэлтэй, Г.Энхтогтоход холбогдох зээлийн гэрээний үүрэгт 60.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээний үүрэг 60.000.000 төгрөг байсныг 15.000.000 төгрөгөөр багасгаж 45.000.000 төгрөг болгосныг хариуцагч Г.Энхтогтох хүлээн зөвшөөрч, 15.000.000 төгрөгийг нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, үлдэгдэл 30.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70200 төгрөг гаргуулан төсвийн орлогод нөхөн төлүүлж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 191.475 төгрөгийг,хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 191475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ