Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 287

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Ерөнхий шүүгч Л.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г.Өлзий-Оршихын нэхэмжлэлтэй Б.Түвшинжаргалд холбогдох “Гэм хорын хохирол 3.200.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Өлзий-Орших, иргэдийн төлөөлөгч Л.Бүрэндэлгэр, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 Нэхэмжлэгч; Сэлэнгэ аймаг Хушаат сум 2 дугаар баг, Мөнхтолгой, орхон гудамж 5-3 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Цалинч овгийн Гантулгын Өлзий-Орших РД:/МС81070115/-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Гантулга овогтой Өлзий-Орших миний бие 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөгний үнэтэй Хюндай аксент маркийн машинтайгаа явж байтал Баянмөнх овогтой Түвшинжаргал нь миний машинаар аккумлятораа цэнэглээд өгье гээд   гуйхаар нь  би машинаа онгойлгож өгөөд  найз Ц.Бат-Ирээдүйтэй   юм яриад зогсож  байтал гэнэтхэн миний асаалттай машинд суугаад  хөдлөөд яваад өгсөн утас руу энь нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Би байшин тойроод тойроод хүрээд ирэх байх гэж бодож байтал ирээгүй. Маргааш өглөө нь надруу залгаад машиныг чинь  100 айлын Жобигийн авто зогсоол дээр алдчихлаа гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага шалгаад 2015 оны 05 дугаар сарын 21-ний шөнө СХД-ийн нутаг дэвсгэрээс тоногдсон кузовыг нь олсон. Тэгээд Б.Түвшинжаргал хохирлыг маань барагдуулж өгөхөөр өөрийн гараар баталгаа бичиж өгсөн, ээж төрсөн ахтай нь уулзсан боловч өдий болтол 1 жил 7сар гаруй хугацаа өнгөрөөд байхад ямар ч арга хэмжээ авч өгөхгүй, нэг ч төгрөг өгөхгүй байна. Би машиныхаа кузовыг 800000 төгрөгөөр худалдсан бөгөөд машиныг минь хулгайд алдаж, эд хөрөнгийн хохирол учруулсан Баянмөнх овогтой Түвшинжаргалаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр 49 дүгээр зүйлд заасны дагуу гэм хорын зардал болох  3.200.000 төгрөгийг албан ёсоор нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Өлзий-Орших шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... Гантулга овогтой Өлзий-Орших миний бие 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөгийн үнэтэй Хюндай аксент маркын машинтайгаа явж байтал Баянмөнх овогтой Түвшинжаргал нь миний машинаар аккумлятораа цэнэглээд өгье гээд гуйхаар нь би машинаа онгойлгож өгөөл найз Ц.Бат-ирээдүйтэй юм яриад зогсож байтал гэнэтхэн миний асуулттай машинд суугаад хөдлөөд яваад өгсөн. Утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Би байшин тойроод хүрээд ирэх байх гэж бодтол ирээгүй. Маргааш өглөө нь надруу залгаад машиныг чинь 100 айлын “Жоби төвийн авто зогсоол” дээрээс алдчихлаа гэсэн. Цагдаагийн байгууллага шалгаад 2015 оны 05 дугаар сарын 21-ний шөнө Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тоногдсон кузовыг нь олсон. Тэгээд Б.Түвшинжаргал хохирлыг маань барагдуулж өгөхөөр өөрийн гараар баталгаа бичиж өгсөн, ээж, төрсөн ахтай эь уулзсан боловч өдий болтол 1 жил 7 сар гаруй хугацаа өнгөрөөд байхад ямар ч арга хэмжээ авч өгөхгүй, нэг ч төгрөг өгөхгүй байна. Би машиныхаа кузовыг 800.000 төгрөгөөр худалсан бөгөөд машиныг минь хулгайд алдаж, эд хөрөнгийн хохирол учруулсан Баянмөнх овогтой Түвшинжаргалаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу гэм хорын зардал болох 3.200.00 төгрөгийг албан ёсоор нэхэмжилж байна гэх.

      Хариуцагч Б.Түвшинжаргал шүүхэд бичгээр гаргасан хариу / хх – 21 / тайлбартаа ... Г.Өлзий-Оршихийн нэхэмжлэлтэй  Б.Түвшинжаргалд холбогдох гэм хорын зардал болох 3.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Сүхбаатар дүүргийн  2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа маргаантай зүйл байгаа болохоор нотлох баримт гаргаж өгнө гэх.

Хариуцагч Б.Түвшинжаргалыг шүүхэд утсаар дуудсан тэмдэглэл / хх – 43 / -д авагдсан түүний тайлбарт ... Г.Өлзий – Оршихын нэхэмжилж байгаа мөнгийг бага багаар төлөх хүсэлтэй байна. Зөвшөөрөхгүй зүйл алга гэх.

     Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр болон утсаар өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Өлзий-Оршихын тус шүүхэд гаргасан ... гэм хорын хохирол  / автомашинд учирсан хохирол / нийт 3.200.000 төгрөгийг хариуцагч Б.Түвшинжаргалаас гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь; Нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэргийн 43 дугаар талд авагдсан шүүхийн тэмдэглэл, хэргийн 4-10 дугаар талд авагдсан машины үнэлгээний баримт, гэрэл зургийн баримт, хариуцагч Б.Түвшинжаргалын гар бичмэл баримт, Прокурорын мэдэгдэх хуудас, хариуцагчийн шүүхэд утсаар өгсөн / хх – 43 / тайлбарт ...  Г.Өлзий – Оршихын нэхэмжилж байгаа мөнгийг бага багаар төлөх хүсэлтэй байна. Зөвшөөрөхгүй зүйл алга гэх зэрэг баримтуудаар нотлогдож байна. Харин уг хохиролыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар / хх – 21 / - ыг хариуцагч урьд нь өгч байсан боловч  шүүхэд энэ байдлаа няцааж нотлоогүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66.150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  Б.Түвшинжаргалаас  3.200.000  төгрөг гаргуулж Г.Өлзий-Оршиход олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66.150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас  66.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй   болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд оролцсон зохигч  энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.СОЁЛМАА

                                                   ШҮҮГЧИД                                     Д.МӨНХЦЭЦЭГ

                                                                                                         Л.ЭНХТАЙВАН