Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга С.Бадмааравдан

Улсын яллагч Г.Э

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б

Хохирогчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

ШүүгдэгчГ.Анарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А холбогдох 1925007530314 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  С овогт Г.А

 Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.А 2019 оны 10 дугаар сарын 17- ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 28 дугаар гудамжны хажуугийн хатуу хучилттай замын автобусны буудлын орчимд 96-16 ОРО улсын дугаартай Мицүбиши “Mitsubishi” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 9 настай Эрдэнэсувдын Цасааг мөргөж амь насыг нь хохироож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч Г.А мэдүүлсэн “2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ээж дүү эгч нартай явж байсан. Замын хажууд цагаан машин зогсож байсан. Тойрч гарах гэтэл хүүхэд мөргөсөн. Хүүхдийг хараагүй, түс хийх чимээ 2 гараад харахад хүүхэд унасан байсан” гэх мэдүүлэг, -Хохирогч Б.Б мэдүүлсэн “Хохирогч ээжийнхээ төрсөн ганц охин нь байсан. Автобус хүлээж байгаад осолд орсон. Хэргийг их удааж байгаад гомдолтой байна. Жолооч хүн бол буудал дээр хүмүүс байдаг учраас маш болгоомжтой явах ёстой. Өөрийгөө зөвтгөж байгаад гомдолтой. Сэтгэл санааны хохирол 30 сая төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

-Гэрч Гэрэлмаагийн мэдүүлсэн “Г.Ань миний төрсөн эгчийн хүүхэд. Мэдүүлэг өгөхийг зөвшөөрнө. Би машины арын суудал дээр сууж явсан. Хүүхэд хараагүй. Гэнэт түс хийх чимээ гараад бууж харахад хүүхэд мөргөсөн байсан. Машинаас буухад жижиг туранхай залуу уйлаад гүйгээд байсан. Дүүгээ барьсан байсан, тоглож байгаад түүгээ түлхсэн, цүнхний оосор нь тасраад гүйчихлээ гээд байсан. Гарт нь цүнхний оосор нь байсан гэх мэдүүлэг, -Гэрч Ч.Даваахүүгийн мэдүүлсэн “Шүүгдэгчийн ээж нь мэдүүлэг өгнө. Би машины урд сууж явсан. Ямар нэг саад урд харагдаагүй. Гэнэт урд нэг юм түс хийсэн, буухад хүүхэд байсан. Дэргэд нь нэг залуу цүнх бариад зогсож байсан. Хүмүүс байсан. Тэр залууг хүүхдийн ах нь гэсэн. Чи хүүхэд түлхчихлээ гээд байсан 2 хөгшин. Цүнхнээс нь барьж байгаад тавьсан чинь түлхчихлээ гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Г.Наранбаатарын мэдүүлсэн” Шүүгдэгчийн төрсөн дүү мэдүүлэг өгнө. Би машины арын суудалд сууж явсан. Хөдөлгөөн хэвийн явагдаж байсан. Автобусны буудал дээр нэг цагаан машин байсан. Хажуугаар нь гартал түс хийж дуугарсан. Зогсоод буухад хүүхэд байсан. Цүнхнээсээ мултраад гүйчихлээ гэсэн. Тэр залуу цүнх барьчихсан зогсож байсан гэх мэдүүлэг, Хавтаст хэргээс:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /ххийн 14-23-р хуудас/

-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, ослын бүдүүвч зураг /хх-ийн 24-25-р хуудас/

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 27-29 хуудас/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 31-34-р хуудас/ -Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд,/хх- 3 ийн 35-38-р хуудас/ -Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд,/хх- ийн 39-43-р хуудас/

-Хохирогч Б.Б-ын мэдүүлсэн... “Их залуу баг өрхийн эмнэлэг дээр очиход Цасаа дүү маань ухаангүй байсан. Эмчээс асуухад өнгөрсөн байна гэж хэлсэн. Дүү Ц-гээс асууж тодруулахад автобусны буудал дээр машинд дайруулсан, автобусаа хүлээж байгаад дайруулсан гэдгийг хэлсэн. Мөн талийгаачийг гарнаас нь хөтлөөд байж байсан гэдгийг хэлсэн. Энэ ослын улмаас ээжийнх нь сэтгэл санаа, эрүүл мэнд нь маш муу байгаа. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байн. Манай дүү дахин хүүхэд төрүүлэх боломжгүй учир сэтгэл зүйн байдал нь маш хүнд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/

-Гэрч А.Гэрэлмаагийн мэдүүлсэн “...2019 оны 10 сарын 17-ны өдөр өөрийн төрсөн эгч Даваахуү, түүний хүү Г.Адьяахүү, Г.Аийн бага дүү Наранбаатар нарын хамтаар Адьяахүүгийн машинтай Их залуу багаас гараад манай гэрээс юм авчихаад хөдөө явах гээд Хабитатын засмал замаар уруудаад явж байтал зам дагуу жижиг машин зогсож байх шиг байсан түүнийг өнгөрөөд гарч байх шиг байсан. Би өөрийн ачаа тэврээд жолоочийн арын суудал дээр сууж явж байтал автобусны буудал дээр хүмүүс зогсож байх шиг байсан. Гэнэт л орилолдоод л чимээ гарсан. Хүүхэд мөргөсөн гэх шиг яригдсан. Буудал дөнгөж өнгөрөөд зогсоод машинаасаа бууцгаасан. Автобусны буудал дээр жижиг охин харагдаж байсан. Мөн мөргүүлсэн гэх хүүхэд байсан. Миний хальт харснаар мөргүүлсэн гэх хүүхдийг эрэгтэй хүн цүнхнээс нь барьж авах гэж байгаа мэт дүр зураг харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/

-Гэрч Б.Э-ын мэдүүлсэн “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед манай охин Цасааг манай дүү Цэрэнтогтох хичээлд явах үед автобусанд суулгаж өгөх гээд гарсан. Тэр үед би гэртээ байсан. Удаагүй 12 цагийн үед манай дүү Цэрэнтогтох надруу залгаад Цасаа машинд дайруулчихлаа гэхээр нь санд мэнд гэрээсээ гараад явж байтал урдаас Цэрэнтогтох гүйгээд ирсэн. Улмаар би гудамжны үзүүрт байрлах автобусны буудал дээр очих үед эрэгтэй хүн манай охиныг тэвэрсэн байдалтай байсан. Тэр хүнийг дүүгээсээ асуутал Цасааг мөргөсөн машины жолооч нь гэж байсан. Тэр үед манай хүүхдийн дух нь хагарсан байдалтай, толгойны ар хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Нэрээр нь дуудахад юу ч дугарахгүй ухаангүй байсан. Тэгээд жижиг машинд суулгаад Их залуу багийн өрхийн эмнэлэг дээр авч очоод эмнэлэгт үзүүлэхэд охиныг маань нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/

-Гэрч Ч.Даваахүүгийн мэдүүлсэн “...2019 оны 10 сарын 17-ны өдөр өөрийн хүү Адьяахүү, өөрийн төрсөн дүү А.Гэрэлмаа өөрийн хүү Наранбаатар нарын хамтаар 4 Адьяахүүгийн машинтай Толгодын хажуугийн засмал замаар уруудаад явж байтал цагаан өнгийн жижиг машин зогсож байхаар нь тойроод гарахад автобусны буудал дээрээс гэнэт хүүхэд гүйж харагдсан. Тэр үед түс тас гээд л явчихсан. Би урд сууж явсан учир нүдээ аниад л явчихсан. Тэгээд автобусны буудал өнгөрөөд зогссон байсан...” гэх мэдүүлэг /ххийн 51-р хуудас/

-Гэрч Г.Наранбаатарын мэдүүлсэн “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед ээж ах эгч нарынхаа хамтаар ах Адьяахүүгийн машинтай хөдөө явах гэзд гэрээсээ гараад Орхон аймгийн Баян-Өндөр сумын-Хабитаат гэх газарт ертөнцийн зүгээр урагшаа чиглэлтэй засмал замаар явж байтал автобусны буудал байх шиг харагдаж байсан. Урд цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл буудлын карма хэсэгт дутуу хагас ороод зогсож байсан тэгээд манай ах Адьяахүү нь уг тээврийн хэрэгслийг тойрч гарах гэтэл нэг хүүхэд гүйх шиг болсон тэгээд л түс тас болоод л явчихсан. Улмаар ах тээврийн хэрэгслээ зогсоох шиг л болсон. Би тээврийн хэрэгслийн ард талын суудал дээр сууж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 89 дугаартай “...Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, хүнхрээ /дух ба хоёр талын зулай яс/ ба суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины хатуу хальсны доорх цусан хураа, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, зүүн гяны дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн талын нэгдүгээр хавирганы хугарал, дотор эрхтний доргилт, духанд шарх, нүүр, хэвлий, баруун ташаа, баруун гуя, шагайн үений гадна хэсэг, хоёр гарын сарвуунд зулгаралт, хуйхны дотор тал, баруун тавхайн дотор талд цус хуралт үүсчээ. гавал тархины битүү гэмтэл, хүнхрээ /дух ба хоёр талын зулай яс/ ба суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины хатуу хальсны доорх цусан хураа, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. зүүн гяны дунд чөмөгт ясны далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бүгд шинэ гэмтлүүд байна. Учирсан гэмтлүүд нь зүүн урдаас арагш чиглэлтэй, босоо байрлалтай үед үүссэн байхаар байна. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, хүнхрээ /дух ба хоёр талын зулай яс/ ба суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины хатуу хальсны доорхи цусан хураа, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт болно...” гэх дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54-58-р хуудас/

-Авто тээврийн үндэсний төв, Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай “...Тоормосны стенд 5 нь автомашины дугуй тус бүрээр тоормосны хүчийг тодорхойлох, тэдгээрийн идэвхжилийн зөрүүг шалгахад хойд дугуйн тоормосны идэвхжилийн зөрүү стандартын шаардлага хангахгүй, 1-р тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ стандартад байх хэмжээнээс хэтэрсэн, зүүн талын их гэрлийн тусгал алдагдсан нь стандарт шаардлага хангахгүй байна. Эдгээр гэмтлүүдээс хойд талын дугуйн тоормосны идэвхжилт О кН зөрүү зогсоогүй байгаа нь уг тээврийн хэрэгслийн тоормосны зам уртсахад нөлөөлсөн байж болзошгүй...” гэх дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 62-68-р хуудас/

-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Өлзийсүрэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 87 дугаартай ...96-16 ОРО улсын дугаартай “Mitsubshi” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Адьяахүү нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 85-р хуудас/,

-Шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “...Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Өлзийсүрэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 87 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...96-16 ОРО улсын дугаартай “Mitsubshi” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Адьяахүү нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 90-92-р хуудас/

, Дотоод хэргийн их сургуулийн шинжээчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 202003 дугаартай “...амь хохирогч 9 настай Э.Цасаа нь эрүүгийн хариуцлага хүлээх субьектэд тооцогдохгүй юм..Амь хохирогч Э.Цасаа нь10 нас хүрээгүй байх тул хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үндэслэлгүй юм...” гэх дүгнэлт /хх-ийн 167-168-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч Ч.Ганзоригийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ны өдрийн 210 дугаартай “...шинжлэгдэж буй 8- 11 хүртэлх дугаартай, “9181 Е131 01 А 02” гэсэн бичиглэлтэй хэсгийг үүсгэсэн хэсэг, 1-7 6 дугаартай, “210-87233 “JAPAN” гэсэн бичиглэлтэй хэсгүүд 96-16 ОРО улсын дугаартай Мицүбиши Пажеро маркийн тээврийн хэрэгслийн баруун талын урд дохионы гэрлийн хэсэг мөн байна...” гэх дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 94-99-р хуудас/ -Шүүгдэгч Г.Аийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн... тэгээд автобусны буудлын тэнд явж байхад автобусны хажууханд цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл зогсож байтал тэрийг тойроод гарах үед гэнэт хажуунаас нэг юм орж ирээд мөргөх шиг болоод зогссон юм. Тэгээд буугаад хартал автобусны буудлын баруун талд асфальтан зам дээр талийгаач охин уначихсан байсан...би жолоодох эрхийн үнэмлэхтэй, би анх автосургуульд бүртгүүлээд 2 жил гаруй хугацааны дараа би жолооны сургуулиа төгсөж, үнэмлэхтэй болж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 222-223-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов. Үйл баримт:

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 28 дугаар гудамжны хажуугийн хатуу хучилттай замаар 96-16 ОРО улсын дугаартай “Mitsubishi” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автобусны буудал дээр 9 настай Эрдэнэсувдын Цасааг мөргөснөөс гавал тархины битүү гэмтэл, хүнхрээ /дух ба хоёр талын зулай яс/ ба суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины хатуу хальсны доорхи цусан хураа, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт бүхий гэмтлийн улмаас амь нас нь хохирсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. ШүүгдэгчГ.Ань 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 96-16 ОРО улсын дугаартай “Mitsubishi” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автобусны буудал руу орох налуу хэсгийн эхэн хэсэгт/ 96-16 ОРО улсын дугаартай “Mitsubishi” загварын тээврийн хэрэгслийн ирж явсан чиглэлээс/ зогсож байсан тээврийн хэрэгслийг тойрч гарах үедээ буудал дээр автобус хүлээж байсан бага насны хохирогч Э.Цасааг мөргөснөөс амь нас нь хохирсон шууд шалтгаант холбоотой байдал хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам 7 тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон байна. ШүүгдэгчГ.Ань МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэсэн заалтуулыг зөрчсөн” гэж Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба энэ дүгнэлтийг нэмэлт шинжээчийн дүгнэлтээр баталсан байна. ЖолоочГ.Аавтобусны буудал дээр хүмүүс автобус хүлээж байгаа, тэнд хүүхэд байгаа, мөн хөдөлгөөн хийж байгаа чигт нь буудлын ойрхон түр зогссон тээврийн хэрэгсэл байгааг /саад/ харж хөдөлгөөний эрчим, замын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлт орчны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа тохируулан анхаарал болгоомжтой явах үүрэгтэй байсан. Гэтэл шүүгдэгчийн үйлдэл нь эдгээр нөхцөл байдлыг тооцоогүй, өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан гэм буруугийн хэлбэрийн хувьд хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн сэдэлттэй байна. Иймд шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжтэй бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв. Хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон, нотлох баримтууд эргэлзээгүй, зөрүүгүй байна. Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Г.Адьяахүү 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 28 дугаар гудамжны хажуугийн хатуу хучилттай замын автобусны буудлын орчимд 96-16 ОРО улсын дугаартай Мицүбиши “Mitsubishi” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 9 настай Эрдэнэсувдын Цасааг мөргөж амь насыг нь хохироосон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэж, 8 -Хохирогчийн өмгөөлөгч: Хохирогч оюун ухаан хэвийн сонсгол муу хүүхэд байсан. Ганц охин нь байсан тул ээж нь одоо маш их зовж байна. Осол гарах үед Цасааг Цэрэнтогтох гээд хөгжлийн бэрхшээлтэй хэл ярианы өөрчлөлттэй ах нь дагуулж явсан байдаг. Цэрэнтогтох ах нь өөрөө дүүгээ түлхсэн гэж мэдүүлж буй гэрчүүдийн мэдүүлэг зориуд үгссэн худал мэдүүлэг. Цэрэнтогтох нь хэл ярианы хувьд шууд яриаг нь ойлгоход бэрхшээлтэй хүн байгаа. Хэрэг хариуцах чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Урдаа саад гарч болохыг жолооч тооцож харах ёстой. Шүүгдэгч гэм буруутай гэж, -Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Г.Адьяахүү маш их гэмшиж явдаг. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бүрэн тогтоогдоогүй. Эдгээр 3 гэрч бол хамт машинд явж байсан шууд гэрчүүд. Тухайн өдөр мэдүүлэг өгсөн. Цэрэнтогтох нь гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Хэрэг хариуцах чадваргүй хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Хэргийн 88-90 дүгээр талд байгаа шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Гэрч Отгонжаргал, Нямаа нар мэдүүлэхдээ “Цэрэнтогтох дүүгээ түлхсэн” гэж хэлсэн гэж мэдүүлдэг. Шүүх эмнэлгийн дүгнэлт эргэлзээтэй. Ах нь дүүгээ цүнхнээс нь нааш цааш татаж тоглож байгаад түлхсэн охин эрчээрээ гүйж очиж машин мөргөсөн. Шүүгдэгч Г.Адьяахүү гэмт хэрэг үйлдсэн гэх байдал тогтоогдоогүй эргэлзээтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай гэж тус тус мэтгэлцсэн. Дотоод хэргийн их сургуулийн шинжээчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 202003 дугаартай “...амь хохирогч 9 настай Э.Цасаа нь эрүүгийн хариуцлага хүлээх субьектэд тооцогдохгүй юм..Амь хохирогч Э.Цасаа нь10 нас хүрээгүй байх тул хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үндэслэлгүй юм...” гэх дүгнэлт, Шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “...Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Өлзийсүрэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 87 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна... 96-16 ОРО улсын дугаартай “Mitsubshi” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Адьяахүү нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлтүүд нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас зөрүүгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас шууд шалтгаалан хүний амь нас хохирсон үйл баримтыг эдгээр нь эргэлзээгүй 9 нотолсон байна. Жолоочийн үйлдэл яагаад Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болохыг дээр тайлбарласан болно. Амь хохирогч 9 настай Э.Цасаа нь эрүүгийн хариуцлага хүлээх субьектэд тооцогдохгүйн зэрэгцээ түүнтэй хамт буудал дээр байсан хөгжлийн бэрхшээлтэй ах Б.Цэрэнтогтох нь шүүх сэтгэц гэм судлалын 90 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 79-80/ хүндэвтэр хэлбэрийн оюун ухааны хомсдол,хэл ярианы өөрчлөлтийн улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй болох нь тогтоогдсон байна. Гэвч энэ нөхцөл байдал нь шүүгдэгчГ.Абуруутгах шалтгаан болоогүйг тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эдгээр нөхцөл байдлаас үл хамааранГ.Ань тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирчээ. Иймд энэ талаар мэтгэлцсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Шүүгдэгч Г.Адъяахүүгийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчГ.Агэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн судалж,хэргийн нөхцөл байдал,учруулсан хохирол хор уршгийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг төлсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал,шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан яллагчийн саналын хүрээнд хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Хохирол төлбөрийн тухайд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Булганбаяр нь сэтгэл санааны хохирол 30 сая төгрөг нэхэмжилсэн боловч үндэслэх баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 33 ширхэг тунгалаг өнгийн хуванцар хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Г.Адъяахүүгийн №1265980 дугаартай B ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 10 зардал нэхэмжлээгүй болохыг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Адъяахүүгийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж эд мөрийн баримтаар ирүүлсэн 33 ширхэг тунгалаг өнгийн хуванцар хэсгийг устгаж, Г.Адъяахүүгийн №1265980 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн 30.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ,                      ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ