| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/01307/и |
| Дугаар | 1051 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 1051
1 “Шигтгээ-Үүд” СӨХ нь хариуцагч П.Батхуягаас орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 471.000 төгрөг гаргуулах иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14780 төгрөгийг Улсын орлогод үлдээж, Баянгол дүүгийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 7390 төгрөг, хариуцагч П.Батхуягаас 7390 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ