| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/01288/и |
| Дугаар | 1318 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 1318
1. “Жи Эс Би Капитал” ББСБ-ны нэхэмжлэлтэй Г.Лхагвасүрэнд холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, зээлийн гэрээний үүрэгт нийт 63.707.853.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Лхагвасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үлдэгдэл болох 48.707.853.33 төгрөгийг бүрэн төлж төлбөрийн график зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжидурьдчилан төлсөн 476.500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 238250 төгрөгийг, хариуцагч Г.Лхагвасүрэнгээс нь улсын тэмдэгтийн хураамжид 238250 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи Эс Би Капитал” ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ